Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Сүхбаатар: Морингийн даваанаас цааш Авто худалдааны цогцолбор, Туул дээгүүр гарсан гүүр барина

2019-12-04
0
ЖИРГЭХ

Орлогод нийцсэн ногоон орон сууц төсөл эхэлж, эхний ээлжийн оршин суугчдаа хүлээн авахад бэлэн болжээ. Энэ талаар НОСК-ийн захирал Б.Сүхбаатараас тодрууллаа.

-Орлогод нийцсэн ногоон орон сууцны эхний ээлжийн жишиг орон сууц ашиглалтад орж байгаа гэсэн. Энд газраа чөлөөлсөн иргэд хөнгөлөлттэй үнээр хамрагдах юм билээ. Уг орон сууцанд хамрагдах иргэдийн хэд нь газраа чөлөөлж өгсөн иргэн юм бэ?

-Тухайн хэсэгт 200 гаруй газрын эзэд бий. Орон сууцны 30 хувийг нь зах зээл дээр борлуулна. Өөрөөр хэлбэл, нэг талд орлого багатай иргэдийг хэт төвлөрүүлэхгүй гэдэг дээр хатуу зогсоно. 

-Ногоон орон сууц төслийн хүрээнд хэчнээн айлын янданг цөөлөх боломжтой юм бэ?

-Засгийн газраас 150 мянган айлын орон сууцны хөтөлбөр батлагдсан. Мөн орлогод нийцсэн орон сууцны хүрээнд нийслэлд эхний ээлжинд 50 мянган айлын орон сууцны төсөл хөтөлбөр эхлүүлээд байна. Ирэх онд 10 мянган айлын орон сууц эхэлнэ. Жилд энэ хэмжээний орон сууц бариад, эхлүүлээд байвал богино хугацаанд орон сууцны хөтөлбөр хэрэгжих боломжтой. Хамгийн гол нь бага, дунд орлоготой иргэдэд орон сууц хүртээмжтэй олгох шүү дээ. Тиймээс энгийн түрээснээс эхлээд түрээслээд өмчлөх зэрэг орлогод нийцсэн орон сууц бий болгохын төлөө ажиллах ёстой. Орлогод нийцсэн орон сууцны талаар 2016 оноос эхлэн ярьж эхэлсэн. Үүний эхлэл болгож Буянт-Ухаа 972 айлын орон сууцыг түрээслээд өмчлөх борлуулалтыг анх удаа хийсэн юм. Энэ нь орлого багатай иргэдийг орон сууцаар хангах нэг шийдэл юм. Гэхдээ үүнд нийцүүлэхийн тулд цаашид олон төрлийн хөтөлбөрийг гаргах ёстой.

Мөн хотын төвлөрлийг бууруулахын тулд хотыг тойрсон хэлбэрээр орон сууц барих, харин гэр хорооллын айл өрхийг зургаан дэд төвд хувааж байгаа. Энэ хүрээнд орлогод нийцсэн орон сууц төслийн хүрээнд 570 сая ам.доллар босгохоор зорьсны 270 орчим сая ам.долларыг нь босгосон. Түүнчлэн БНСУ-ын банкнаас авах 500 сая ам.доллар, БНХАУ-ын Засгийн газрын тусламжаар барих Ногоон нуур орчмын 1008 айлын орон сууц эдгээрийг нэмээд нийслэлийн 50 мянган айлын орон сууцны хөтөлбөрүүд далайтай явах бололцоо нь нээгдсэн гэж хэлж болно.

-Хотыг тойрсон болон хот дотор байгаа байршлуудад инженерийн дэд бүтэц чухал. Дэд бүтцийн ажлыг хэрхэн шийдэх юм бэ?

-Зургаан дэд төв тухайлбал, Баянхошуу, Сэлбэ дэд төвийн инженерийн дэд бүтцийг хийгээд дууссан. Одоо орон сууцны ажил эхлэхэд бэлэн болоод тухайн айлуудтай уулзаад явж байна. Мөн Дамбадаржаа, Дэнжийн 1000, Шар хад, Толгойт зэрэг төвд дэд бүтцийн ажил үргэлжилнэ. Морингийн даваанд 129 га талбайд инженерийн дэд бүтэц нь барилгынхаа ажилтай зэрэг эхэлнэ. Морингийн даваанаас цааш Авто худалдааны цогцолбор, Туул дээгүүр гарсан гүүр барихаар төлөвлөсөн. Нисэх, Буянт-Ухаа, Морингийн даваа руу гүүрээр даваад гарах боломжтой болох юм. Үүнийг дагаад Авто худалдааны цогцолборт түшиглэн орон сууцны  цогцолбор хийхээр төлөвлөсөн. Зургийн ажил нь эхэлсэн бөгөөд уг ажилд БНСУ-ын Сөүлийн Орон сууцны корпорац хамтран ажиллана. Инженерийн дэд бүтцийн ажил өнгөрсөн онд эхэлсэн.

Түүнчлэн Найрамдал зуслан руу явах замд Баянголын амд 2000 айлын орон сууцын ажил ирэх онд эхэлнэ. Инженерийн дэд бүтцийн ажил нь дууссан.

-Орлогод нийцсэн ногоон орон сууцанд хамрагдах иргэдэд ямар шалгуур тавих вэ?

-Буянт-Ухаа 972 айлын орон сууцанд инженерийн бүтэцгүй буюу гэр хорооллын айл өрхийг хамруулахаар зарласан. Гэр хороололд 220 мянга гаруй айл өрх бий гэж ярьдаг. Үүний 35 мянга нь орон сууцанд хамрагдах хүсэлт өгсөн байна. Тиймээс эхний жилүүдэд жилүүдэд инженерийн дэд бүтэцгүй гэр хороолол уу чиглэх нь зөв гэж  харж байгаа. Учир нь бид агаар бохирдлоосоо эхлээд салах ёстой. Ингэж байж дараагийн ажил буюу шинээр гэр бүл болж байгаа иргэдийг байртай болгох зэрэгт чиглэнэ. Хамгийн гол нь орлогод нь яаж нийцүүлэх вэ гэдэг чухал байна. Ипотекийн зээл төдийлөн хангалттай биш байна. Мөн ипотекийн зээл авч чадахгүй байгаа иргэдэд орлогод нийцсэн гэдэг хөтөлбөрөөр явуулах ёстой. Үүнийг бид анх удаа хийх гээд байгаа зүйл биш. Дэлхийн бүх хотууд иргэдийн орлогод нийцсэн орон сууц хөтөлбөр хэрэгжүүлж байна. Ингэхдээ хот бүр өөр өөрийн онцлогдоо тааруулан хэрэгжүүлж байна. Хамгийн гол нь иргэдийн орлого бага байгаа учраас хороолол, хотхон хэлбэрээр орон сууц барихдаа иргэдийн орлогыг яаж нэмэгдүүлэх талаар цаашид гол зорилгоо болгон явах ёстой.   

-Орлогод нийцүүлсэн ногоон орон сууц гэж яриад байна. Тэгвэл яг хэдэн төгрөгийн орлоготой байж хамрагдах юм бэ?

-Тухайн өрхийн хамгийн бага орлого нь 500 мянга байна. Жишээ нь, 150 мянган төгрөгийн энгийн түрээсийн орон сууцанд амьдарч байгаа өрхийн орлого хамгийн багадаа 500 мянган төгрөг байх юм. Өрхийн орлого бүр адилгүй. Энэ нь НОСК дээр очоод тулах шалгуур гэсэн үг. Хэрэв тухайн өрх нэг сая хүртэл төгрөгийн орлоготой бол ийм байна гээд тодорхой зааж өгнө.

 

Б.Лхам 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
“Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
С.Баатар: ХХБ 3 жил үргэлжилж буй технологийн төсөлдөө 30 сая долларын хөрөнгө оруулалт хийгээд байна
Монголын хөрөнгийн бирж үнэт цаас болон уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны тоймыг тусад нь хүргэж эхэллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (202.21.108.225)
    22 товчооны тэндэх цогцолбор яасан, нэг мэдрэл нь зүүдэндээ орсон юмаа яриал төлөвлөгөө болчихдог солиорлын бдалтай улс шүү
    2019 оны 12 сарын 05 | Хариулах
  • Зочин (66.181.161.29)
    Тэгж бараг хэрэггүй газар гүүр хийж байхаар 5н шарын призер дээгүүр гүүр хийчих
    2019 оны 12 сарын 04 | Хариулах
  • Зочин (103.229.123.241)
    Энэ банди талийгаач Бадраагийн Бадар-Ууганы хүү мөн үү? Төстэй юм? Овоо яваа юм байна, ашгүй дээ.
    2019 оны 12 сарын 04 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
    14 цаг 24 мин
  • Шинэхэн дэлхийн аварга Спенсер Лий өвдөгний чагтан холбоос залгах хагалгаанд оржээ
    16 цаг 21 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
    17 цаг 0 мин
  • Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
    18 цаг 19 мин
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
    20 цаг 8 мин
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    Уржигдар 22 цаг 58 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    Уржигдар 22 цаг 52 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    Уржигдар 12 цаг 26 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Уржигдар 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Уржигдар 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    2026-11-13
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    2026-11-13
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    2026-11-13
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    2026-11-13
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    2026-11-13
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    2026-11-13
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    2026-11-13
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    2026-11-13
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    2026-11-13
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    2026-11-13
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК