Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Л.Энх-Амгалан: Дараагийн Их хуралд олонд танигдаж, итгэл хүлээсэн улстөрчид сонгогдох болов уу

2019-12-04
0
ЖИРГЭХ

Ирэх 2020 онд болох УИХ-ын ээлжит сонгуулийг ямар хувилбараар явуулах талаар УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангаас сэтгүүлчид тодрууллаа.


-Сонгуулийг ямар хувилбараар явуулах бэ гэдэгт МАН-ын бүлэг байр сууриа нэгтгэсэн үү?

-Хууль санаачлах эрх нь УИХ-ын 76 гишүүнд бүгдэд бий. Бүлэг дээр байр сууриа илэрхийлээгүй гэсэн асуудал байхгүй. Олон талаас нь ярилцсан. Өнгөрсөн хавар Монгол Улс-Нэг тойрог гэсэн байдлаар явуулъя гэдэг мэдээллийг бүлгээс өгч байсан. Засгийн газраас энэ чиглэлээр санал авсан. Харин одоо өргөн барьсан хуулиар 26:50 гэсэн хувилбар. 26 гэдэг нь Монгол Улс даяар нэг тойрог. Зөв, бурууг нь дүгнэж, саналаа хэлэх боломж УИХ-ын бүх гишүүдэд бий. Бид хэдий болтол жалга довны депатутын тогтолцоотой байх юм бэ. Үүнээс яаж салахад аль хувилбар нь дээр бэ гэдэг дээр ярилцаж байна.

-26 гэдэг нь Үндсэн хуулийн цэцийн шийдвэртэй зөрчилдөх юм биш үү?

-Зөрчилдөхгүй. Хуучин 2008, 2012 онд нам дугуйлж байсан. Одоо бол нам намаас 26 хүнээ дугуйлж, нэгийг нь ард түмэн сонгож, эрэмбэлнэ.

-Тэгэхээр олон санал авсан 26 хүн сонгогдохгүй. Авсан саналыг хувь тэнцүүлэх юм уу?

-Яг тийм. Тогтолцоо нь мажоритар. Өөрөөр хэлбэл, нам болгон 26 хүн нэр дэвшүүлнэ гэсэн үг. Жишээлбэл,  МАН-аас 26 хүн хамгийн олон санал авлаа гэхэд нийлбэрийг нь тооцно. Тооцоод үзвэл нийт саналын 50 хувийн санал авсан юм чинь 26 суудлын 50 хувь буюу 13 суудлыг авна. Хуучин намд өгдөг байсан. Нам нь хаалттай жагсаалтаар өөрсдөө эрэмбэлдэг байсан. Тэгвэл одоо бол ард түмэн санал өгөөд өөрсдөө эрэмбэлнэ гэсэн үг. Ингэхээр Үндсэн хууль зөрчсөн үйлдэл болохгүй. Гэхдээ хамгийн олон санал авсан хүн жагсаалтад орж чадахгүй юм биш үү гэдэг зүйл яригдсан. Улс төрийн намуудад босго тавьдаг шүү дээ. Нийт сонгогчдын таваас доошгүй хувь авах ёстой. Тэгж байж сонгуульд суудал хуваарилагдах эрх улс төрийн намуудад  оногдох ёстой. Бие даагч нарын хувьд том тойрог дээр бие дааж болно. Жижиг тойрог дээр ч болно.

-Нэг нэр дэвшигч үнэмлэхүй олон санал авсан байлаа гэхэд тэр хүний санал дээр үндэслээд цөөн санал авсан нэр дэвшигч УИХ-д орох нь хууль зөрчсөн үйлдэл болохгүй юу?

-Жишээлбэл, МАН-ын дарга У.Хүрэлсүх 500 мянган хүний санал авлаа гэж бодъё. Нийт сонгогчдын 50 хувийн санал авлаа гэхэд бидэнд 13 суудал оногдоно гэсэн үг. 13 дахь суудалд оногдсон хүн магадгүй 1000 хүний санал авсан байхыг үгүйсгэхгүй. Яагаад гэвэл хувь тэнцүүлсэн арга шүү дээ. Гэтэл нөгөө намаас 5000, 8000 санал авчихаад орж чадахгүй байх гэж ярьж байна. Тэгэхээр хүнээ дугуйлсан мажоритар тогтолцоо, аргачлал нь хувь тэнцүүлэх аргачлалаас өөр арга байхгүй.

-Саналын хуудсаа яаж зохион байгуулах юм бэ. Улс төрийн 30 гаруй нам байна шүү дээ?

-Дээд шүүхэд бүртгэлтэй 34 нам бий. Нам тус бүр 26 хүн нэр дэвшүүллээ гэхэд 700 гаруй нэр дэвшигчийн нэрс гарна. Үүнийг Сонгуулийн ерөнхий хороотой хамтарч саналын хуудас дээр яаж бичих бэ гэж шалгаж үзсэн. Практикийн хувьд боломжтой юм билээ. Хамгийн гол нь санал тоолох, дүн гаргахад тодорхой хүндрэл гарахыг үгүйсгэхгүй.

-Намын нэр дугуйлах, хүний нэр дугуйлахад ялгаа байгаа юм уу?

-Яалаа гэж дээ. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр ард түмэн өөрийн төлөөллөө шууд, чөлөөтэй сонгоно гэж зааж өгсөн. Тийм учраас ард түмэн хоёр санал өгнө. Хоёр хүн дугуйлна гэсэн үг. Нэг нь улс даяар нэр дэвшсэн хамгийн их таалагдсан хүнээ сонгоно. Хоёр дахь нь өөрийнхөө тойрог буюу жижиг тойрогт нэр дэвшсэн нэр дэвшигчийг сонгоно.

-Том, жижиг тойргоор сонгууль явуулах нь гишүүдийн тэгш байдлыг алдагдуулах юм биш үү?

-Одоогийн тогтолцооны хамгийн сул тал нь улсын төсвийг 76 жижиг тойрогт цацдаг явдал. Улс орны хөгжлийн асуудлыг ярвдаг төлөөлөлтэй болъё гэдэг зүйлийг бид ярьж байна, хүсэж байна. Монголд улс төрийн тогтвортой байдал маш чухал.

-Нэр дэвшигчийг жагсаахдаа ямар аргачлал хэрэглэх бэ?

-Цагаан толгойн үсгийн дарааллаар байршуулна. Намын дарга гээд У.Хүрэлсүхийг хамгийн дээр бичнэ гэсэн ойлголт байхгүй.

-Нэр дэвшигчдээ яаж тодруулах юм бэ?

-Улстөрчийн ретинг гэж байдаг биз дээ. Үүгээр л тодруулна. Хэн УИХ-ын гишүүн болдог бэ гэхээр тухайн тойрогт хамгийн өндөр ретингтэй хүн сонгогддог биз дээ. Бидний тоглоомын дүрэм энэ шүү дээ.

-Санал авах боломж багатай, мөнгөтэй эрхмүүд 26 руу орох магадлал хэр бол?

-Энэ бол жинхэнэ ард түмний шалгуураас хамаарах зүйл.

-Гол нь намаас ямар шалгуур тавих юм бэ?

-Улс төрийн ретингээр оруулах байх.

-Олон жил улс төрд явсан ахмад улстөрчдөд боломж илүү өндөр гэж ойлгож болох уу?

-Олонд танигдсан, олны итгэлийг хүлээсэн улстөрчид сонгогдох болов уу.

-Танай нам намын санхүүжилтийн асуудлыг яаж шийдэх бэ. АН-ын зүгээс сонгуульд нэр дэвшихийг хүсвэл ямар хэмжээний татаас төлөх ёстойгоо ил зарласан.  

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотойгоор хэд хэдэн хууль батлагдах ёстой. Нэгдүгээрт, Сонгуулийн тухай хууль, хоёрдугаарт, Улс төрийн намуудын тухай хууль, гуравдугаарт, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн тухай хууль батлагдах ёстой. Улс төрийн намуудын тухай хуульд санхүүжилтийн асуудлыг тусгаж өгнө. Сонгуулийн тухай хуульд сонгуулийн дээд хэмжээг Аудитын ерөнхий газар, Сонгуулийн ерөнхий хороо тогтооно гэж заасан. Ингэхдээ компани 10 сая, хувь хүн гурван сая төгрөгийн хандив өргөх зохицуулалттай. Гэхдээ газар нутгийн хэмжээ, сонгогчийн тооноос хамаарч зардлын хэмжээг өөрчлөх байх.

Г.Эрдэнэ

0
ЖИРГЭХ
Санал болгох
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (15)

  • zochin (74.118.176.12)
    BALIAR TEGEEL BAS MCS. SHUDRAGA YOS YOS ZUI YU CH BAIHGUI
    2019 оны 12 сарын 06 | Хариулах
  • Зочин (103.194.176.121)
    mash buruu hervee ingevel 26giin ehnii heded ni nuguu l neg nyamdorj enkhtuvshin ulaan gsen umnuud namaas songogdono. 100 huvi hunii songovol ard tumen heden hulgaich nart dungee tavij songohgui
    2019 оны 12 сарын 05 | Хариулах
  • Hn (202.179.31.78)
    Ene odoo toryn ergelt hgeed bn u???? Yallaa gej huchin hulgai hiisen etggeeduud-g songoh ve? Chhi garch irbel ha hha ha yostoi 2020 ony 7saryn 1 bolno. Ene udaa ard tumen mmash zorigtoi bn. Eronhiilogch gsen ard tumenee hamgaalna. Chi songuuliin ur dun buten jilyn omno heldeg yamar luivarchin horon sanaatan ve
    2019 оны 12 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.9.40.128)
    Shaaaaagaarai...ter ni chi l lab bish....oniison hujaaaa mini zailaarsi
    2019 оны 12 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.126.89.119)
    Ямарч байсан МАН-ын энэ новшнуудыг л сонгохгүй шүү
    2019 оны 12 сарын 04 | Хариулах
  • zochin (185.39.141.38)
    hahaha 65 bvgd olnii tanil bolson . bvgdiig ni dahin songoj . hishin shig vzej .. ene nvvrschinii nvvrsiig ni hulgaigaar urgeljlvvlen zuulguj .tender kontsesiin deerem hahuuliig ni hiilgej hairla . ard tvmeen!
    2019 оны 12 сарын 04 | Хариулах
  • Зочин (122.201.22.70)
    бантан
    2019 оны 12 сарын 04 | Хариулах
  • Зочин (203.91.115.53)
    Энэ 76 дотроос хамгийн бага хулгай хийсэн хүнийг тодруулж Оны шилдэг улс төрчөөр шалгаруулая
    2019 оны 12 сарын 04 | Хариулах
  • zochin (185.39.141.38)
    ene mcs iin nvvrschin . kontses tendriin naimaachin hahuulchin uuriiguu olond yuugaaraa tanihdsan gej danalzana ve. ..
    2019 оны 12 сарын 04 | Хариулах
  • Zochin (66.181.178.211)
    Uuriigu hichee, ene nuhur l bish shu
    2019 оны 12 сарын 04 | Хариулах
  • зочин (202.9.46.7)
    одоо байгаа та нар биш шүү та нар муугаар олонд танигдсан өөрсдийнхөө амьдралыг бод бидний төлөө яав ч зүтгэхгүй хүмүүс байна тар чинь танигдсан
    2019 оны 12 сарын 04 | Хариулах
  • zochin (202.9.46.7)
    songokh l bolno kharin ta nar bish shuu..
    2019 оны 12 сарын 04 | Хариулах
  • Зочин (103.229.123.241)
    Энэ нэг юм улс төрийн албан тушаалын амтанд бүр орчихжээ!!! "М-Си-Эс"-д байхдаа ийм байгаагүй л юмсан.
    2019 оны 12 сарын 04 | Хариулах
  • больчих оо (91.170.197.199)
    завхарсан юм хийж байх юм.
    2019 оны 12 сарын 04 | Хариулах
  • Tatf (103.57.95.51)
    Cham shig hulgaichdaas saltsgaah bh gej naidna
    2019 оны 12 сарын 04 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    14 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    15 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    1 цаг 19 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    1 цаг 57 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    2 цаг 13 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    2 цаг 34 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    2 цаг 37 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    3 цаг 38 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    3 цаг 48 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    4 цаг 42 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    4 цаг 45 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    5 цаг 1 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    5 цаг 45 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    6 цаг 33 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    6 цаг 48 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    7 цаг 29 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    7 цаг 53 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    7 цаг 56 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    8 цаг 2 мин
  • Маргааш өглөө МУГТ Э.Цэндбаатартай тулалдах Мухаммадхужа Якубов гэж хэр тулаанч вэ?
    8 цаг 9 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК