УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Дээд шүүхийн шүүгчийг томилох асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр Х.Нямбаатар гишүүн "Би Цензургүй яриагаар орохдоо шүүх засаглал авлигад идэгджээ гэж хэлсэн. Тэгэхэд дуулиан тарьсан. Өөрөөр хэлбэл, би шүгэл үлээсэн. Дараа нь Салхитын мөнгөний ордтой холбоотой хэргээр 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн. Шүүх байгууллага хариуцсан хэргээ шийдвэрлэж чадахгүй байна. Тиймээс дээд шүүхийн бүрэлдэхүүнийг яаралтай бүрэлдэхүүлдэх хэрэгтэй байна. Шаардлдагатай бол асуудлыг оруулж ирэх хэрэгтэй. Зарим хүмүүс танхим харгалзахгүй хэрэг шийддэг байя гэж байна. Ингэж болохгүй ээ. Эрүү нь эрүүгээ, иргэн нь иргэний хэргээ шүүх ёстой. Ирэх оны тавдугаар сараас Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хэрэгжиж эхэлнэ. Түүнээс өмнө бүрэлдэхүүний тоог гүйцээх хэрэгтэй байна” гэлээ.
Г.Алимаа
Сэтгэгдэл (1)