Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Г.Тэмүүлэн: Нэг сонгуулийн тогтолцоо, нэг тоглоомын дүрэмтэй байх ёстой

2019-12-06
0
ЖИРГЭХ

Сонгуулийн тухай хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнтэй ярилцлаа.


-Сонгуулийн тойргийг 50:26 хуваах талаар яригдаж байна. Сонгуулийн тухай хуулийн төслийг та юу гэж харж байгаа вэ?

-Холимог тогтолцоотой холбоотой хэд хэдэн асуудал бий. Нэгдүгээрт, сонгуулийн тойргийг 50:26 хэсэгт хуваах асуудлыг техник технологи талаас нь авч үзвэл  боломжгүй гэж харж байна. Учир нь  Монгол Улсад бүртгэлтэй 34 нам бий. 34 нам тус бүрээс 26 хүн нэр дэвшүүлж, өрсөлдүүлнэ гэж тооцвол 800 гаруй хүний бүртгэлийн жагсаалт гарч ирнэ. Уг жагсаалтыг хэвлэвэл бараг ном шахуу юм болно. Ингээд иргэн санал өгөхөд цаг хугацаа их шаардана. Мөн хуудас бүрийг саналын хуудсанд уншуулахад техник технологи талаасаа мэргэжлийн хүмүүс боломжгүй гэдэг байр суурийг илэрхийлж байна. Хоёрдугаарт, нэр дэвшигчдийн тэгш байдлыг хангах талаас шударга бус болно. Учир нь тухайн нэр дэвшигч эхний 10-т жагсах уу, хорьд жагсах уу гэдгийг тухайн улстөрийн нам, эрх бүхий албан тушаалтнууд шийднэ. Энд тодорхой цензур байхгүй учраас шинэ улстөрчид улс төрд орох оролцох бололцоогүй болно. Өөрөөр хэлбэл, ямар нэгэн шалгуургүйгээр хэн нэгний үзэмжээр эрх мэдэлтэн, албан тушаалтнууд өөрсдийн төлөөллийг гаргах нөхцөл бүрдэнэ гэсэн үг.

Гуравдугаарт, манай улс шиг том газар нутагтай, тархай хүн амтай улсад сонгуулийн жагсаалтын асуудал байж болохгүй. Иргэдийн зүгээс “Буух эзэнгүй буюу тойроггүй гишүүдийг дэмжихгүй. Жагсаах асуудлыг тусгаж болохгүй” гэдэг асуудлыг тавьж байна. Тиймээс нэг талаар иргэдийн хүсээгүй зүйлийг хүчээр хийж болохгүй. Дөрөвдүгээрт, Үндсэн хуулийн цэцээс “Үндсэн хуулийн цэцээс ямар нэгэн жагсаалт эсвэл холимог тогтолцооны асуудал тухайн сонгогчийн эрхийг хязгаарлаж байна. Эргээд сонгогдсон хүн тойргоо төлөөлөх боломж байхгүй байна” гэдэг дүгнэлтийг 2016 оны сонгуулийн өмнө гаргасан. Тиймээс Сонгуулийн тухай хуульд оруулах өөрчлөлт нь Үндсэн хууль болон Үндсэн хуулийн цэцийн шийдвэрт нийцэх ёстой. Ер нь МАН-ын зүгээс бүлгийн гишүүдэд танилцуулж, хуулийн төслийг өргөн барьж байгаа болохоос биш албан ёсоор санал хураасан зүйл байхгүй.

-Одоо яригдаж байгаа Сонгуулийн тухай хуульд оруулах өөрчлөлт манай улсад тохирохгүй гэж та үзэж байгаа юм байна. Тийм үү?

-Манай улс 1992 оноос хойш долоон удаа сонгууль явуулсан байдаг. Ингэхдээ сонгууль бүрийнхээ өмнө сонгуулийн хуулийг өөрчилсөн. Өмнөх долоон удаагийн өөрчлөлтөөс харахад тухайн цаг үе, нөхцөл байдалд нийцүүлж эсвэл улстөрийн хүчний тодорхой захиалга, улстөрчдийн хүсэл эрмэлзлэлийн хүрээнд өөрчлөлт оруулах асуудлыг тавьж байсан. Тухайлбал, аль сонгуулийн тогтолцоогоор явбал тухайн нам, хүчин илүү санал авах, аль улстөрч илүү гарах магадлалтай зэрэг үндэслэлээр сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж байна. Тиймээс энэ зарчмыг буруу гэж үзэж байна.

-Энэ удаагийн хуулийн төсөл ч мөн ялаагүй гэж үү?

-Бид найм дахь удаагаа Сонгуулийн хуулиа өөрчлөх гэж үзэж байна. Хандлага нь мөн л адил. Уг хуулийн төсөлд томоохон хандлага, бодлогын өөрчлөлт гарахгүй байна. Бид улсын хэмжээнд нэг сонгуулийн тогтолцоо, нэг тоглоомын дүрэмтэй байх ёстой. Уг нь Сонгуулийн тухай хуулийг зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд өөрчилдөг байх эрх зүйн орчныг бүрдүүлэх хэрэгтэй гэж харж байна.

-Гишүүдийн ихэнх нь сонгуулийн тойргийг 50:26-аар явуулах саналыг дэмжсэн байр суурь илэрхийлж байна. Хэрэв дэмжигдвэл 26-д нь хэн нэр дэвших вэ?

-Хэн байх вэ гэдэг нь хувь хүн буюу улс төрийн намаас хамааралтай. Шударга зарчмын хүрээнд сонгогдох, тодорхой суурь зарчмын хүрээнд сонгогдох асуудал байхгүй болчихож байгаа юм. Ийм учраас дэмжихгүй. Үүн дээр үндэслэж дараагийн асуудлаа тодорхой, шударга, ардчилсан, иргэдийн оролцоог хангасан сонгуулийн тогтолцоог бүрдүүлж өгөх ёстой. Шинээр нэр дэвшиж байгаа нэр дэвшигчдэд ч гэсэн тоглоомын дүрэм нь ойлгомжтой байх нь зөв. Зөвхөн танигдсан улстөрчийг нэг тогтолцоогоор сонгогдох боломжийг нь олгоод байж болохгүй шүү дээ. Шинээр орж ирэх улстөрчдийн ч боломжийг тэгш хангах ёстой.

-Сонгуулийн тухай хуулийн төсөл хугацаандаа амжиж батлагдаж чадахгүй бол хуучин хуулиараа явна гэсэн үг үү?

-Тийм. Жижиг тойргоороо явна.

-Ирэх оны сонгуулиас өмнө Улстөрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж чадах болов уу?    

-Улстөрийн намын тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг ирэх зургаан сарын хугацаанд багтаж зайлшгүй шийдэх ёстой. МАН Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг арваннэгдүгээр сард баталсан. Одоо УИХ-ын бүрэн эрхийнхээ хугацаанд 30 гаруй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ёстой. Үүний нэг нь Улстөрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал юм. Уг хуульд нэмэлт, өөрчлөлто оруулснаар улстөрийн намуудын өнгөрсөн 22 жилийн хугацаанд өөрсдөдөө бий болгосон эрх дархыг хязгаарлах, тухайн төр, иргэн улстөрийн хүчин эдгээрийн зааг хязгаарыг тодорхойлж өгөх юм. Эргээд улстөрчид тухайн төрийн албаны томилгоонд оролцохгүй байх, төрийн албанд хутгалдахгүй байх, иргэний төрд тавих хяналт нь нээлттэй байх, тэдэнд дуу хоолойгоо хүргэх асуудал нээлттэй байх зэргийг зааглах шаардлагатай гэж харж байна. 

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.14.38.134)
    Зөв санаатай байна
    2019 оны 12 сарын 06 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
    5 цаг 52 мин
  • Шинэхэн дэлхийн аварга Спенсер Лий өвдөгний чагтан холбоос залгах хагалгаанд оржээ
    7 цаг 50 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
    8 цаг 29 мин
  • Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
    9 цаг 48 мин
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
    11 цаг 37 мин
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    23 цаг 19 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    23 цаг 24 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    Өчигдөр 12 цаг 26 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Өчигдөр 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Уржигдар 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Уржигдар 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Уржигдар 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Уржигдар 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Уржигдар 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Уржигдар 13 цаг 55 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК