Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Шүүгч бус хүнийг Дээд шүүхийн шүүгчээр зүтгүүлэхийн цаана хэний эрх ашиг нуугдаж байна вэ?

2019-12-06
0
ЖИРГЭХ

УИХ-ын чуулганы өнгөрсөн гуравдугаар сарын 27-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар дампуурлаа зарлаад байсан шүүх засаглалыг аварна гэж лоозондож, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан билээ. Ингэснээр шүүх засаглал сэхээнээс гарч, амь тариа болно гэж байсан ч нэгэнт гал авалцсан салбарт тийм ч оновчтой хувилбар байж чадсангүй бололтой.

Учир юу гэвээс, Салхитын мөнгөний ордын хэргээр Ерөнхийлөгч Х.Баттулга нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгүүлсэн. Үүний дараа тэдгээрийг АТГ-аас шалгаж, зарим нэгийнх нь шүүсийг шахаад эхэлсэн гэж байгаа. Хэрэг маргаан хааш эргэх нь тодорхойгүй ч шүүх засаглалд идээ бээр нэгэнт үүрлэсэн болохыг дээрх үйл явдал батлан харуулсан. Тэгвэл идээ бээрийн үүр уурхай хаана оршиж байна вэ. Сайнаар хэлбэл, Монгол Улсын Ерөнхийлөгч, олноо өргөмжлөгдсөн алдраар нь бол “Монгол яланчуудын тэргүүн” гэх Х.Баттулга шүүх засаглалд шинэчлэл хийж, хонгилыг нураахаа амалсан. Иргэд ч талархан хүлээж авсан бол зарим нэг хүмүүсийн нуруугаар хүйт даасан байх. Гэвч Ерөнхийлөгчийн хэлсэн, амалсан энэ амлалт богинохон настай бололтой. Учир нь бүрэн эрхээс нь түдгэлзүүлээд байсан нэг бүхий 17 шүүгчийн дөрөв нь Дээд шүүхийн шүүгч нар байв. Үүний улмаас тус шүүхийн шүүх хуралдаан бараг дөрвөн сарын хугацаанд доголдож, нэхэмжлэлүүд овоорсоор байгаа юм. Тиймээс л Дээд шүүхийн бүрэлдэхүүнийг яаралтай бүрдүүлэхээр шүүгчийн сонгон шалгаруулалт зарлаж, шалгаруулалтад тэнсэн гэх хүний нэрийг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс дээш нь уламжлав.

Харамсалтай нь сонгон шалгаруулалтад тэнцэж, өндөр оноо авсан гээд байгаа хүн нь шүүгчээр ажиллаж байсан туршлагагүй, их сургуулийн багш хүн.

Багш хүн бол эрдмийн их өргөөний эзэн, мэдлэгийн эх ундарга. Ирээдүйд бэлтгэгдэх хуульчид, шүүгчид, өмгөөлөгчдөд ёс зүй, хариуцлага заах хүн нь буурал толгойтой эрдэмтэд. Энэ утгаараа хойч үеийнхээ шавь нарыг бэлтгэж, эрдэм мэдлэгээ түгээх учиртай хүмүүс. Гэтэл өнөөдөр их сургуулийн багш нар хэн нэгэн улстөрч, намын ивээлд орох эс бөгөөс албан тушаал горилж суудаг болсноос болж их, дээд сургуулиуд мэргэжил, арга зүйн дутагдалд ороод байна. Бүр цаашилбал, ёс зүй, ёс суртахуун заачих ухамсартай багш, сурган хүмүүжүүлэгчээр цангаж байна. Улсын Дээд шүүхийн шүүгчээр томилогдохоор нэр дэвшээд буй МУИС-ийн багш Б.Амарбаясгалан нь сайн багш, сайн боловсон хүчин. Үүнийг цөм мэддэг, хүндэлдэг. Гэхдээ шүүгчээр нэг ч жил ажиллаж үзээгүй хүнийг бүр Улсын Дээд шүүхийн шүүгчээр зүтгүүлэхээр Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ийнхүү сойсон нь ямар учиртай юм бэ. Яахав, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, шүүгч сонгон шалгаруулах журамд мэргэжлээрээ 10-аас дээш жил ажилласан байх ёстой гээд заагаад, журамлаад өгсөн байж болно. Гэхдээ хэрэг маргаанд хяналт тавьж, эцэслэх учиртай гал тогоонд хэрэг маргаан шийдвэрлэж үзсэн туршлагагүй, цэвэр онолын хүнийг зүтгүүлэхийн цаана ямар эрх ашиг нуугдаж байна.

Өнөөгийн парламентийн гишүүдийн олонх нь ЖДҮ-чин, эс бөгөөс аль нэг санг хоосолсон, хоослоход нь дэмжлэг үзүүлсэн нөхдүүд. Энэ нь ч олонд хэзээний ил болсон мэдээлэл. Хамгийн эмгэнэлтэй нь тусгай сангуудыг хоослохдоо ичиж зовоогүй шиг ээ, мэдлэг, боловсрол, ёс суртахуунтай гишүүдээр бүрдсэн танхим гэхээр эрхгүй харуусал төрүүлэхээр. Яг ийм л нөхдүүд Улсын Дээд шүүхэд шүүгчээр томилогдох гээд өмнөө суугаа хүнийг болсон болоогүй хэдэн үгээр магтаж, мялаан, үнэнч, шударга ажиллаарай гэж хүсэж суух нь хэр оновчтой зүйл бэ. Угтаа бол ядаж ганц нь ч болтугай шүүгчээр ажиллаж байсан туршлагагүй юм байна. Цэвэр онолын хүнийг шүүгчээр томилох нь эргээд шүүх засаглал дампуурах, хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй гэдэг ч юм уу. Ингээд байр сууриа илэрхийлсэн бол “Овоо доо, муу гишүүд минь” гэж хэлэх сэн. Гэвч тэд амаа үдүүлсэн мэт өнөө л “МАНАН мафи”-аа ярьж, найз нөхөд биш шүү гэсээр МУИС-ийн багш Б.Амарбаясгаланг Дээд шүүхийн шүүгчээр томилохыг дэмжив.

Одоо бидэнд ганцхан л найдвар үлдсэн. Энэ нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга.

Шүүх засаглалд шинэчлэл хийнэ, цэвэрлэгээ хийнэ, шударга ёс тогтоно гэж уриалж, лоозонддог эрхэм Ерөнхийлөгч маань шударга бусын хонгилыг нураахад шүүх засаглалд онол бус практик чухал гэдгээс эхлэлтэйг ухаарах болов уу. Ийн хэлсэн учир нь Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинээс улбаатай хуулийн салбарын шинэчлэл нэртэй балаг өнөөг хүртэл энэ салбарт бугшиж буйг зарим хуульчид хэлдэг. Дээр нь үе үеийн Ерөнхийлөгч нар өөрийн хүнээ шүүгчээр томилохын тулд онолын хүмүүсийг зүтгүүлээр ирсэн нь нууц биш. Үүнийх нь балгаар Дээд шүүхэд шүүгч бус онолын мэдлэгтэй багш, хуульч нар цөөнгүй бий. Хэрвээ итгэхгүй бол Дээд шүүхийн шүүгч нарын намтарыг сөхөж үзвэл, цэвэр онолын багш, хуульч нар хэд хэд бий. Магад энэ бүхэн шүүхийн дээд байгууллага дампууралдаа хүрч, хариуцлагагүй, ёс зүйгүй болох эхлэл тавигдсан юм биш биз.

Бидэнд үлдсэн ганц найдвар нь Ерөнхийлөгч Х.Баттулга гэж дээр хэлсэн. Гэхдээ тэрбээр МУИС-ийн багш Б.Амарбаясгаланг ивээлдээ авч шүүгчээр томилох эсэх нь бас эргэлзээтэй. Учир нь  Ерөнхийлөгч зарлиг гарган Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан, орлогч прокурор Г.Эрдэнэбат нарыг огцруулж, Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зоригийг албан тушаалаас нь чөлөөлж байсан. Үүний дараа Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр хэнийг томилох бэ гэдэг сунгаа эхэлж, Дээд шүүхийн нийт гишүүдийн олонхиор саналаар тус шүүхийн шүүгч Д.Ганзоригийн нэрийг дэвшүүлсэн юм.

Гэвч Ерөнхийлөгчийн ямар тахилыг буруу өргөсөн юм бүү мэд, гэнэт л Д.Ганзориг таалагдахгүй байна гээд оронд нь тус шүүхийн шүүгч Х.Батсүрэнг томилох захирамж гаргаж байв.

Эндээс үзвэл, шүүгч бус цэвэр онолын хүнийг зүтгүүлсэн учир нь магад олны анхаарлыг нэг тийш нь татаж байгаад таалагдахгүй байна гээд эсэргүүцэхээр нь өөрийн хүнээ зүтгүүлэх зорилго агуулж ч байж мэдэхээр. Ерөнхийлөгчийг ийн хардах болсон шалтгаан нь зөвхөн Дээд шүүхтэй холбоотой асуудлаас ч болсонгүй. Улсын Ерөнхий прокуророос эхлээд хэд хэдэн албан тушаалтанг томилохдоо энэ мэт найруулсан жүжиг ашигласан гэхэд болно. Тиймээс л шүүгч бус онолын хүнийг Улсын Дээд шүүхэд зүтгүүлсэний цаад шалтгаан юу бэ, үүний цаана хэний, ямар эрх ашиг нуугдаж байна вэ. Энэ асуултын хариулт тун удахгүй тайлагдах биз ээ?

Г.Нацаг-Эрдэнэ

0
ЖИРГЭХ
Санал болгох
П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (19)

  • Зочин (58.109.161.167)
    MUIS chini yum meddeg buural pofessoruudaa ali hediin huuguud yavuulchihsan
    2020 оны 01 сарын 18 | Хариулах
  • Зочин (192.82.65.120)
    Эзэндээ үнэнч нохдоор дүүрсэн шүүх засаглал
    2019 оны 12 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.179.26.234)
    Шүүхийг естой завааруулаж байна аа ШЕЗ-н дарга гэж нөхрийг хар бас Гүйуэтгэх н б г хар мөн хүний нөөц нэг хүүхэн байна Женко Зи хоероо эд та нарын найз нөхөд байж болох ч ингэж шүүхийг завааруулахгүй тэр Отгонцэцэг гэж хүүхэн та нартай ямар холбоотой та нарын нэрийг барьж дураарай тонгочиж байна та нар ичихгүй бол сошиал ичихгүй шүү
    2019 оны 12 сарын 09 | Хариулах
  • amarhan (103.229.122.90)
    Бамарбаясгалан өөрийгөө өмөөрүүлэх гэж хэдэн хүн суулгасан байна. Дээд шүүхэд чац дутах л хүн дээ. Яаж самрах бол доо. Бас дээр нь ... заза болъё. Товчхондоо бүтэхгүй гар.
    2019 оны 12 сарын 08 | Хариулах
    • Chi xen ym be chi xyn todorhoildog novsh yu be. Chi tiim sain bol garaad ireech. Uuriiguu avch yavj chadaxgyi archaagui novsh bga da
      2019 оны 12 сарын 08
  • Бат (122.201.22.122)
    Баттулга шуухэд шинэчлэл хийж чадахгуй бна. Энэ еерийнх нь нугэлтэй холбоотой. Еренхий шуугчээр томилогдсон Батсурэн бас л ИАНАН- ынх. Зориг хажууд нь шуугчээр байгаа цагт шудрага шийжнэ гэж байхгуй дээ.
    2019 оны 12 сарын 07 | Хариулах
  • Irgen (66.181.161.67)
    Amarbaysgalan ystii baliar hunii unerguu, nowsh doo.. ene hund erh medlig yawch ugch bolohgui, zgr ih sugruulida bagshlaad bj bh taarsn nuhur duu humuus yr n medn dee ene hunig
    2019 оны 12 сарын 07 | Хариулах
    • Huniig gutgej setgel n amarch bval chinii setgel taivshirch bval ikh zugeer de attarhaad uhchihev. Chi hun gutgej bga gedge medej bga ch ingeh n chamd amar bga yum bgaaz
      2019 оны 12 сарын 07
  • Зочин (103.212.116.56)
    үнэхээр хуулийн мэдлэг сайтай зөв хүнийг тавихад юунд эмзэглэнэ вэ
    2019 оны 12 сарын 06 | Хариулах
  • zochin (192.82.67.7)
    Zuv hunee tavij baigaa baih oo sanaa zovoltgui bolohgui bol ogtsruulaad orhino
    2019 оны 12 сарын 06 | Хариулах
  • Зочин (103.229.123.241)
    "Туршлага гэдэг бол өнгөрснөө давтахын нэр"!!!!
    2019 оны 12 сарын 06 | Хариулах
  • зочин (183.177.100.10)
    шүүхийн гал тогоо гэж юуг хэлээд байгаан болдоо ,, жонхуу хутгаж хуйвалдаж авлигдах дамжааг хэлээд байна уу ,, багш хүнийг тавьж шүүхэд өөрчлөлт хийх нь зөв,,
    2019 оны 12 сарын 06 | Хариулах
  • Зочин (192.82.67.168)
    МУИС-ын багш нар л УДШ-д орж байна даа. Батсуурь, Банзрагч, одоо Амарбаясгалан. Нэг талаараа онолын хүмүүс байх нь зөв ч нөгөө талаасаа туршлага байхгүй гэхээр л нөгөө муу доод шатны хэдэн шүүгч нараа яаж хянах гээд байгаа юм бол доо. Манай суу ерөнхийлөгч чааваас шүүхийн талаар юугаа ч мэдэхэв дээ. Наадуул нь л толгойг нь угааж ирсэн шд.
    2019 оны 12 сарын 06 | Хариулах
  • Зочин (192.82.67.168)
    МУИС-ын багш нар л УДШ-д орж байна даа. Батсуурь, Банзрагч, одоо Амарбаясгалан. Нэг талаараа онолын хүмүүс байх нь зөв ч нөгөө талаасаа туршлага байхгүй гэхээр л нөгөө муу доод шатны хэдэн шүүгч нараа яаж хянах гээд байгаа юм бол доо. Манай суу ерөнхийлөгч чааваас шүүхийн талаар юугаа ч мэдэхэв дээ. Наадуул нь л толгойг нь угааж ирсэн шд.
    2019 оны 12 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.21.127.165)
    Энэ гарчиг,шүүмжлэл эд нараас харвал Улсын Дээд шүүх, чухамхүү Эрдэмтэн, жинхэнэ хуульч нараас хулчийж байгаа шинжтэй л харагдаад байна.МУИС багш нар Өмгөөлөл хийхэд Хяналтын болоод дээд шүүхийн шүүгч нар өмнөөс нь юм хэлж чаддагүй.Яагаад гэвэл тэд юу ч хэлж чадахгүй учраас.Иймд энэ шийдвэр нүдээ олсон шийдвэр юм.Амжилт хүсье.
    2019 оны 12 сарын 06 | Хариулах
  • иргэн (202.9.46.163)
    Дээд шүүхэд зөндөө их сургуулийн багш нар байна аа
    2019 оны 12 сарын 06 | Хариулах
  • irgen (202.126.89.47)
    Дээд шүүх чинь багш нарыг шүүгч болгодог Дамжаа болсын бишүү.
    2019 оны 12 сарын 06 | Хариулах
  • Зочин (157.230.23.182)
    за зассв Өмнө нь удирдлагын академийн багш байсан хүнийг УДШ-ийн шүүгчээр томилоход дуугараагүй байж одоо юу болоов
    2019 оны 12 сарын 06 | Хариулах
    • Зочин
      Ондор боловсролтой соелтой ес зуйтэй нэр цэвэр Амарбаясгалан багшийг дэмжиж байна Ажилд нь Амжилт хусье
      2019 оны 12 сарын 06
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
    7 цаг 4 мин
  • Шинэхэн дэлхийн аварга Спенсер Лий өвдөгний чагтан холбоос залгах хагалгаанд оржээ
    9 цаг 2 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
    9 цаг 41 мин
  • Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
    11 цаг 0 мин
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
    12 цаг 49 мин
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    Өчигдөр 22 цаг 58 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    Өчигдөр 22 цаг 52 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    Өчигдөр 12 цаг 26 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Өчигдөр 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Уржигдар 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Уржигдар 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Уржигдар 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Уржигдар 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Уржигдар 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Уржигдар 13 цаг 55 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК