Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ТОЙМ: Карьер нь дууссан гишүүд дахин сонгогдох боломж

2019-12-08
0
ЖИРГЭХ

Энэ долоо хоногт болсон онцлох үйл явдлыг хүргэж байна.

Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлдэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэлээ.

Тодруулбал, ирэх оны сонгуулийг 50:26 системээр явуулах эсэх талаар хэлэлцэж буй. Сонгуулийн 50:26 жагсаалтаар явуулах нь хэд хэдэн шалтгаантай гэж хууль өргөн барьсан ажлын хэсгийн ахлагч хэлж байгаа юм. Тодруулбал, манай улстай ойролцоо системтэй, ардчиллыг дээдэлдэг, өндөр хөгжилтэй улс орнууд яг ийм системээр сонгуулиа явуулдаг. Мөн улсын төсвийн мөнгө 76 жижиг тойрогт хуваагдаж, улс орны хэмжээнд шийдвэрлэх ёстой чухал асуудал орхигдож байгааг онцлов.

Тиймээс улс нэг тойргоор сонгох 26 мандатад тухайн намын хамгийн ретинг өндөр нэр дэвшигч жагсаалтад орох бөгөөд нийлбэр дүнгээр суудлын тоо хуваарилагдана. Эдгээр 26 гишүүн нь нийт ард түмнийг төлөөлж буй учраас улс орны хэмжээнд тулгарсан асуудлыг хэлэлцэх, тэдний эрх ашгийг хамгаалахын төлөө ажиллана гэж УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан хэлсэн юм.

Тэгвэл зарим гишүүдийн зүгээс уг хуулийн өөрчлөлтийг 2024 оноос хэрэгжүүлэхийг санал болгоод байна. Учир нь “тухайн эрх барьж буй нам дараагийн сонгуульд ялалт байгуулах, өөрсдөө ашигтай байдлаар хуульд өөрчлөлт оруулах гэж байна. Хэрэв уг хуулийн төсөл батлагдвал жижиг намууд улс төрд гарах эрх нь хязгаарлагдана” гэж үзсэн юм. Түүнчлэн 50:26 гэсэн тогтолцоо нь цаг хугацаа, техник технологийн хувьд биелэгдэх боломжгүйгээс гадна Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг зөрчиж байгааг гишүүд сануулав.

Тодруулбал, УИХ-ын гишүүн О.Баасанхүү МАН АН-ын гаргасан холимог тогтолцоог дэмжээгүй мөртлөө сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах болсон нь хэн нэгэнд найр тавьсан зүйл гэж үзсэн бол УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд мандатын тоог хэрхэн хуваарилах талаар дахин бодох хэрэгтэй гэсэн юм. Мөн УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нарын гишүүд Сонгуулийн тухай хуулийг дэмжихгүй гэдгээ илэрхийллээ.

Ер нь ард түмний нийт саналын хувиар намд УИХ-ын суудал хуваарилна гэдэг заалт нь гишүүдийн ярьж буйгаар жинхэнэ “оймсонд хавчуулагдсан” нэр дэвшигч орж ирэх магадлалтай гэж үзэх гишүүд цөөнгүй байна. Нөгөөтэйгүүр, карьер нь дууссан гишүүд дахин сонгогдох боломж нь энэ ч байж болно.

Учир нь улс нэг тойргийн 26 мандатын хувьд тухайн нам нийлбэр дүнгээс хамаарах юм. Тухайлбал, МАН-ын нийт сонгогчдын нийлбэр дүн 50 хувьд хүрвэл 13 суудал авна гэсэн үг. Эсрэг байр суурьтай байгаа гишүүдийн хэлж байгаагаар үүнд тавих ямар ч хяналт байхгүйг онцолсон юм. Хамгийн гол нь бие дааж нэр дэвших иргэн том тойрогт өрсөлдөх боломжгүй. Том тойрогт тухайн намаас нэр дэвшигчийг иргэд шийднэ гэх ч хэн намдаа илүү их мөнгө хаясан, бэл бэнчинтэй л өрсөлдөх боломжтой гэж харагдаж байгаа юм.   

Төрийн эрхийг ээлжилж барьдаг том хоёр намын хувьд сонгуульд нэр дэвшигчээс хандив нэрээр их хэмжээний мөнгө авдаг, тэр ч бүү хэл албан тушаалыг наймаалцдаг асуудал бий нь нууц биш ээ. Том тойргоос өрсөлдөөд ялсан гишүүд ч яг л ийм зарчмаар явах нь. Төрийн эрх мэдэлд хүрэхийн тулд өгсөн мөнгөө хэд дахин нугалж авахаар улайрч, чадлынхаа хэрээр халбагаддаг энэ үзэгдэл ирэх онд ч давтагдаж магадгүй байна. 

Түүнчлэн БНХАУ-ын 800 гаруй иргэн Монгол Улсад цахим гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй асуудлаар саатуулагдаж, улмаас албадан нутаг буцаасан асуудал саяхан. Уг асуудалтай холбогдуулан Засгийн газраас шалгалт хийж дууссан бөгөөд ирэх хурлаар Ерөнхий сайдад танилцуулна хэмээн ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хэлсэн юм.

Дээрх асуудал намжиж, нэг тийш болж амжаагүй байтал дахин нэг асуудал олны анхаарлыг татаад байна. Тодруулбал, энэ сарын 4-ний өдөр БНХАУ-ын Е гэгч иргэн хятад иргэдийн олон тооны пасспорт  болон Монгол Улсад оршин суух үнэмлэх улсын хилээр авч гарах гэж байгаад саатуулагдсан юм. Их хэмжээний гадаад пасспорт, оршин суух хаягийг яагаад хятадаас оруулж ирэв. Хэн, хэрхэн үйлдэв гэсэн асуулт эндээс урган гарч ирнэ.

Хятад иргэд монголд цахим гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй, их хэмжээний хятад иргэдийн пасспорт, монголд оршин суух хаяг гээд сүүлийн үед үүсээд багаа нөхцөл байдлаас харахад энэ харилцааг зохицуулж монгол руу оруулж ирдэг холбогдох байгууллага яммар хэмжээнд ажиллаж байна гэсэн эргэлзээ төрүүлж байна. Үндэсний аюулгүй байдлаа бодсон ч тэр элчин, консулын газар, тэднийг жуучилдаг аялал жуулчлалын компани зэрэг үйл ажиллагааг чанаржуулах шаардлагатай байна.

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Тогтох (64.119.23.102)
    МАН-ынхан үеээ өнгөрөөж байгаа хэдэн хөгшдөө гаргах заль мэх шүүдээ.Харж л байж шийдвэрээ гаргая.Хөзрөө дэлгэсний дараа болцгооё...
    2019 оны 12 сарын 09 | Хариулах
  • Irgen (103.212.118.63)
    MAH AH MAXH-d sanal uguhgui baihad l boloosh dee. Tegvel jagsaaltaar garch irne geed seruun zuudelchihsen yavaa hulhinuud garch irehgui. Tegeed 26 gishuun uur namaas songogdoh bolomjtoi.
    2019 оны 12 сарын 08 | Хариулах
  • Ганаа (150.129.143.177)
    Монгол улс нэг тойрог гэж үзэн гишүүдийн тодорхой хэсгийг оруулах нь эрүүл зүйл шүү. Харин сонгогч нэг ийг бус 26- г сонгох нь зөв. Боломжгүй биш болгоё гэвэл болох л доо
    2019 оны 12 сарын 08 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    4 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    7 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    1 цаг 8 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    1 цаг 19 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    2 цаг 12 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    2 цаг 15 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    2 цаг 32 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    3 цаг 16 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    4 цаг 3 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    4 цаг 18 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    4 цаг 59 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    5 цаг 23 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    5 цаг 27 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    5 цаг 32 мин
  • Маргааш өглөө МУГТ Э.Цэндбаатартай тулалдах Мухаммадхужа Якубов гэж хэр тулаанч вэ?
    5 цаг 40 мин
  • Монгол Улс COP17-ыг даргалагчийн хувиар хурлын үр дүнг дэлхийн удирдагчдад танилцууллаа
    5 цаг 50 мин
  • ӨНӨӨДӨР: “Жендэр ба нийгмийн өөрчлөлт” эрдэм шинжилгээний хурал болно
    6 цаг 0 мин
  • Хоёр жилийн турш тавиур дээр байсан "Comté" бяслаг 45 орны 5330 төрлийн бяслагаас дэлхийн шилдгээр шалгарчээ
    6 цаг 2 мин
  • Трампын тусгай элч нар Путинтэй уулзсаныхаа дараа Ирланд руу шууд нисэж В.Зеленскийтэй уулзлаа
    6 цаг 9 мин
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
    6 цаг 20 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Трампын 76 метр өндөр ялалтын нуман хаалга барих төслийг эцэслэн баталлаа
  • Шинэ Зеландын сонгуульд 38 настай улс төрийн шинэ эмэгтэй тоглогч хүчний харьцааг шийдэж магадгүй
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Тоглолт, караоке, телевизийн шоунд дуу ашигласны төлбөрийн тариф тогтоолоо
  • Манай улс нийт хэдэн цахилгаан машинтай вэ?
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Трампын 76 метр өндөр ялалтын нуман хаалга барих төслийг эцэслэн баталлаа
  • Тоглолт, караоке, телевизийн шоунд дуу ашигласны төлбөрийн тариф тогтоолоо
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Манай улс нийт хэдэн цахилгаан машинтай вэ?
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • Шинэ Зеландын сонгуульд 38 настай улс төрийн шинэ эмэгтэй тоглогч хүчний харьцааг шийдэж магадгүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК