Казахстаны Алматы хотод пауэрлифтингийн Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 3-8-нд боллоо. Тус тэмцээнд Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Баттулгын удирдлага дор найман тамирчин оролцож, дөрвөн тамирчин медалийн тавцанд гарав. Тэмцээний насанд хүрэгчдийн 93 кг-ын жинд С.Минжбаатар таталтын төрөлд алт, эмэгтэйчүүдийн 63 кг-д Б.Амарцэнгэл таталтын төрөлд мөнгө, мастер ангиллын 74 кг-д С.Энхбат суулт, таталт, шахалтын гэсэн гурван төрөлд түрүүлж, мастер 2 ангиллын 74 кг-д Д.Баяржаргал алтан медаль хүртлээ.
Б.Жаргал