Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ж.Батзандан: Өмнийн говьчууд бухимдалтай байна

2019-12-09
0
ЖИРГЭХ

УИХ дахь ШИНЭ намын гишүүд өнгөрөгч амралын өдрөөр Өмнөговь аймагт ажиллах үеэрээ “Бид өмнийн говьчуудын амьдралыг дээшлүүлэхээр, Өмнөговийг уул уурхайн олигархуудаас чөлөөлөхөөр ирлээ” хэмээгээд тус бүс нутагт тулгамдаад буй уул уурхайн асуудалд голчлон анхаарч үзэхээ амласан. Тэгвэл тус нам өнөөдөр ээлжит хуралдаанаа нээлттэй хийж, Сонгуулийн тухай хууль, Дубайн гэрээ, Авто зам ашигласны төлбөр зэрэг асуудлыг хэлэлцлээ. Хуралдааны дараа сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. УИХ-ын гишүүн, ШИНЭ намын дарга Ж.Батзандан “УИХ-аас байгуулсан Сонгуулийн тухай хуулийн төслийн Ажлын хэсэгт ШИНЭ намын Төв зөвлөлийн дарга Л.Болд орсон. Үүнээс гадна ШИНЭ намын Зөвлөлийн дэргэд Сонгуулийн тухай хуулийн төсөл дээр санал, дүгнэлт боловсруулах Ажлын хэсэг байгууллаа. Энэ ажлын хэсгийг эдийн засагч Ц.Баттуяа ахалж байна. Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг УИХ-ын ажлын хэсэгт өгсөн. Сонгуулийн хуулийн төсөлд сонгогчдын эрхийг зөрчсөн 10 гаруй заалт байна. Иймд хуулийн төслийг чамбайруулж, сайжруулахгүй бол сонгуулийн луйвар болж, сонгогчдын эрх ашиг зөрчигдөнө гэж ШИНЭ намын зөвлөл үзэж байна. Зөвлөлийн хурлаар сонгуулийн хуулийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан парламентын гадна байгаа улс төрийн намуудын удирдлагуудыг урьсан. БНН-ын дарга Д.Жаргалсайхан хүрэлцэн ирж, байр сууриа илэрхийллээ.

Оюутолгойн гэрээний асуудлаар УИХ-ын тогтоолын төслийг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдсан. Үүнтэй холбогдуулан ШИНЭ намын зөвлөл дэргэдээ Ажлын хэсэг байгууллаа.

Өнөөдөр гадаа иргэд автозам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлснийг эсэргүүцэж, жагсаж байна.

Эрх баригч нам 2016 оны сонгуульд орходоо нэг ч татвар нэмэхгүй гэж амласан ч ялалт байгуулснаасаа хойш амлалтыхаа эсрэг ажиллаж байгааг ШИНЭ нам  буруушааж байна. Манай нам энэ асуудлаар жагсагчидтай уулзана.

Өнгөрөгч амралтын өдрүүдэд ШИНЭ нам говийн аймгуудад ажиллаж, иргэдийнхээ санаа бодлыг сонслоо. Өмнөговийн иргэдийн тавьж буй гол асуудал нь Цагаандэлийн боомтыг нээхийг эсэргүүцэж байна. Нутгийн иргэдийн саналыг асуулгүй шийдвэр гаргаж байгаад маш их бухимдалтай байна. ШИНЭ нам Өмнөговь аймагт боомт нэмж, бэлчээр талхиж, тоосжилт нэмэгдүүлж, хүн, малын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг улам боогдуулах шийдвэрийг эсэргүүцэж байна.

Мөн Дорноговь, Дундговь, Говьсүмбэр аймагт ажиллах үед иргэдээс ирсэн санал хүсэлтүүдийг нэгтгэж, ирэх долоо хоногийн зөвлөлийн хурлаар хэлэцэнэ гэлээ.

УИХ-ын гишүүн, ШИНЭ намын Төв зөвлөлийн дарга Л.Болд “Энэ долоо хоногийн хэлэлцэх асуудал дотор Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль. ШИНЭ намын зөвлөл уг хуулийн төслийг яаравчлан хэлэлцэх нь буруу, хойшлуулах хэрэгтэй гэдэг шийдвэр гаргасан. Мөн энэ долоо хоногт Ерөнхийлөгчийн тавьсан хоёр ч хоригийг хэлэлцэхээр төлөвлөсөн. Эхнийх нь Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэхтэй холбоотой хориг. ШИНЭ намын зүгээс энэ хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачилсан ч нэгэнт Ерөнхийлөгч хориг тавьсан байгаа тул уг хоригийг дэмжиж энэ асуудлыг шийдвэрлэх бололцоотой гэж үзэж байна. Эдийн засаг хүндрэлтэй энэ үед ард түмний нуруун дээр нэмж ачаа зүрүүлэх нь буруу гэж ШИНЭ намын зөвлөл үзсэн. Дараагийнх нь Өмгөөллийн тухай хууль дээр тавьсан хориг. Өнгөрөгч лхагва гарагт байнгын хороогоор энэ асуудлыг хэлэлцсэн. Энэ хоригтой холбогдуулан ШИНЭ намын зөвлөлийн дэргэд хуульчдын ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийн санал, дүгнэлт гарсны дараа ШИНЭ намын зөвлөл байр сууриа илэрхийлнэ” гэв.

Г.Эрдэнэ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Г.Лувсанжамц: Арилжааны уяачдын зугааг хангахын тулд хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулах гэж байна
Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
Л.Мөнхбаясгалан: Монголын өв соёл  адуу, дээл, гэртэйгээ оршиж буй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (192.82.70.173)
    энэ мэдрэлээс битгий яриа авч бай, харахаас сэжгийн гар
    2019 оны 12 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.179.31.253)
    Батзандан зайлаа
    2019 оны 12 сарын 10 | Хариулах
  • Зочин (64.119.16.248)
    Ene medreliig yaanaa
    2019 оны 12 сарын 09 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Х.Баасанжаргал гишүүн Л.Энх-Амгалан сайдыг огцруулахаар Н.Учралд хандах уу?
    12 цаг 19 мин
  • Г.Лувсанжамц: Арилжааны уяачдын зугааг хангахын тулд хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулах гэж байна
    13 цаг 11 мин
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
    13 цаг 13 мин
  • “Мөс”, “өвс”, “шавар”, “спийд”, “дроп” зэрэг хэрэглээний нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар авч, хадгалжээ
    13 цаг 28 мин
  • 2000 жилийн настай Хүннүгийн хамгийн том булшийг судалж, 413 эд өлгийн зүйл олжээ
    13 цаг 33 мин
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
    13 цаг 49 мин
  • Л.Мөнхбаясгалан: Монголын өв соёл  адуу, дээл, гэртэйгээ оршиж буй
    15 цаг 29 мин
  • Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүхийн трэнд болгосон “Хувь заяа” дуу
    17 цаг 19 мин
  • Винсент ван Гогийн зураг дуудлага худалдаанд 190.4 сая ам.доллароор зарагдаж, өөрийн дээд амжилтаа шинэчиллээ
    18 цаг 5 мин
  • Ц.Идэрбат: “Нэг сум-Нэг мал эмнэлэг” хөтөлбөрийг 30 суманд хэрэгжүүлж, мал эмнэлгийн анхан шатны нэгжийг чадавхжуулахад анхаарч байна
    18 цаг 5 мин
  • Хаврын морин уралдаан: Өв уламжлалаа сэргээх үү, хүүхдийн эрхийг хамгаалах уу?
    18 цаг 30 мин
  • Монгол-Оросын ШУА-ийн эрдэмтэд “Эгийн голын усан цахилгаан станц” төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэлээ
    18 цаг 47 мин
  • НҮБ-ын олон улсын шүүх Мьянмар улсыг Рохинжа үндэстний эсрэг геноцид үйлдсэн гэж үзлээ
    19 цаг 14 мин
  • ЗГХЭГ-ын даргаар томилогдох Б.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
    19 цаг 16 мин
  • Жил бүр 700 мянга гаруй хүүхэд уушгины хатгалгааны улмаас эндэж байна
    19 цаг 52 мин
  • Багануур дүүргээс хөнгөлөлтттэй зээлийн санхүүжилт хүссэн 5 аж ахуйн нэгжид нарийвчилсан шатны үнэлгээ хийлээ
    19 цаг 57 мин
  • УИХ: Усны тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    20 цаг 0 мин
  • ӨНӨӨДӨР: УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамга хүлээлгэн өгнө
    20 цаг 8 мин
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
    20 цаг 20 мин
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
    20 цаг 26 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
  • “Онцгой хотхон”-ы 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
  • Боксын гурван удаагийн дэлхийн аварга Хорхе Линаресыг АНУ-ын цагаачлалын албаныхан саатуулжээ
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • АНУ-д эрчүүдийн бэлэг эрхтнийг томруулах бизнес цэцэглэн хөгжиж байна
  • 2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
  • Л.Мөнхбаясгалан: Манай Ерөнхийлөгч хэдэн зуун килограмм туухай өргөдөг мундаг гээд мангартаад байж болохгүй!!!
  • Монгол Улсад 958 мянган жуулчин иржээ
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Үндэсний аврах бригад Имарттай хамтран 3,500 айл өрхөд угаарын хийн мэдрэгч суурилуулна
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • 2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
  • ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
  • Улаанбаатарт 168,000 орчим эзэнгүй нохой, муур байна
  • Я.Содбаатар: 2019, 2020 оны намын санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулна
  • Азийн Испорт болон оюуны анхдугаар наадам 2027 оны арваннэгдүгээр сард болно
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • ХЭҮК: Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төслийг дэмжихгүй
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
24 баримт
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК