УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан гишүүдийн 52,6 хувийн ирцтэй эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн бол зарим хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй танилцах шаардлагатай гэж хэлэлцэх хугацааг хойшлууллаа. Тодруулбал, хэлэлцэх асуудлын дараалалд багтсан Засгийн газраас өргөн мэдүүлсэн Орон сууцны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүүлсэн хуулийн төлүүдтэй гишүүд танилцах шаардлагатай гэж үзсэн тул хэлэлцэх хугацааг 7 хоногоор хойшлуулав.