БНХАУ-ын Чиндао хотод болж буй жүдо бөхийн “Мастерс” тэмцээний эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд ОУХМ Г.Хэрлэн алтан медалийн төлөө барилдахаар шалгарлаа. Тэрээр хагас шигшээд Израилийн Баруч Шмайловыг ялсан байна. Энэ жинд барилдсан манай нөгөө нэг бөх ОУХМ Ё.Басхүү хүрэл медалийн төлөө барилдана.
Б.Жаргал