БНХАУ-ын Чиндао хотод жүдо бөхийн "Мастерс" тэмцээн өнөөдөр эхэлж, Монголын дөрвөн бөх хагас шигшээд шалгарснаас гурав нь медалийн тавцанд гарлаа.
Тэмцээний эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд Г.Хэрлэн, эмэгтэйчүүдийн 48 кг-д Г.Наранцэцэг нар мөнгөн медаль хүртэв.
Харин 66 кг-д Ё.Басхүү хүрэл медаль хүртлээ. Г.Хэрлэн хоёр жилийн өмнөх энэ тэмцээнд түрүүлж байсан юм. Тэгвэл гавьяат тамирчин М.Уранцэцэг хүрэл медалийн барилдаанд Косовогийн бөхөд дийлдсэнээр шагнал байрт орлоо.
Б.Жаргал