Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Чинзориг: ОУВС-гийн гэрээг хоёр удаа зөрчиж байгаа учраас амаргүй байдал үүсч болзошгүй

2019-12-13
0
ЖИРГЭХ

Нийгмийн даатгалын сангийн шимтгэлийг хоёр хувь нэмэгдүүлэх асуудалд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж, дэмжсэн. Үүнтэй холбоотой бусад асуудлаар ХНХ-н сайд С.Чинзоригоос тодрууллаа.


-УИХ-аар НДС-ийн шитгэлийг хоёр хувиар нэмэгдүүлэх асуудалд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсан. Энэ хүрээнд одоо ОУВС-тай тохиролцоно гэсэн үг үү?

-2016 оны сонгуулийн дараа Засгийн газар үйл ажиллагаа явуулахад төсөв санхүүгийн хүнд байдалд орчихсон юм байна. Дангаараа үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан учраас ОУВС-ийн өргөтгөсөн сангийн зээлд хамрагдсан. Хэлэлцээрт НДС-ийн шимтгэлийг нэмэгдүүлэх зэрэг асуудал яригдаж, хуулиудад өөрчлөлт орсон.

Мөн У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдсаны дараа НДС-ийн шимтгэлийг нэмэгдүүлсэн нь иргэдийн амьжиргааны түвшинд хэрхэн нөлөөлж байгаа асуудлаар ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийн дүгнэлтээр НДС-ийн орлогыг нэмэгдүүлэх, сангийн алдагдлыг бууруулах зайлшгүй шаардлагатай. Тиймээс НДС-ийн шимтгэлийн нэмэгдүүлсэн хуульд өөрчлөлт оруулах боломжгүй талаарх дүгнэлт гаргасан байдаг. Харин иргэдийн дундаж насжилт бага учраас тэтгэврийн насыг жил бүр зургаан сараар нэмэгдүүлэх нь ахадсан байна гэж үзээд гурван сар болгосон. Хоёрдугаарт, хүндтэй нөхцөлөөр тэтгэвэрт гарсан иргэдийн тэтгэврийн насыг нэмэгдүүлсэн нь өнөөгийн байдалтай тохирохгүйгэж үзэн хэвээр үлдээсэн. Гуравдугаарт, хувь хүний орлогын албан татварыг шатлалтай болгосон нь буруу гэж үзэн тус тус дүгнэлт гаргаж байсан.

Засгийн газрын хувьд ОУВС-ийн хэлэлцээрт буулгасан үүргээсээ хоёр удаа буцлаа гэж харж байна. НДС-ийн орлогын асуудал хүндэрнэ. Мөн ОУВС-тай хийсэн гэрээгээ хоёр удаа зөрчиж байгаа учраас үг хэлээ ололцох амаргүй нөхцөл байдал үүсэх вий гэхээс болгоомжилж байна. Нэгэнт тавьсан хоригийг хүлээн авсан учраас шимтгэлийн орлого 174 тэрбум төгрөгөөр буурах нь тодорхой болж байна.

-НДС-ийн шимтгэлийг хоёр хувь нэмэгдүүлэх асуудал дахин яригдахгүй гэж ойлгож болох уу?

-ОУВС-тай үргэлжлүүлэн цаашид хамтрах хэрэгцээ шаардлага байгаа учраас НДС-ийн шимтгэлийн хугацааг  түр зогсоох эсвэл хойшлуулах гэсэн чиглэлээр дараагийн Их хурлын шийдвэр гарах болов уу гэж харж байна. Хүчингүй болчихвол ОУВС-тай үг хэлээ ололцох хүндрэлтэй болно шүү дээ.  

-Уг нь Нийгмийн даатгалын сангийн орлого давж биелж байгаа шүү дээ. Гэсэн ч нэмэх шаардлагатай гэж үү?

-Нийгмийн даатгалын сангийн орлого нэмэгдэж байгаа. Өнгөрсөн жил 150 тэрбум давж биелсэн бол энэ онд 170 тэрбум төгрөгөөр давж биелэх хандлагатай байна. НДС-ийн орлого давж биелж байгаатай холбогдуулан арилцааны банкнаас сарын хугацаатай зээл авч байж тэтгэвэр олгож байсан бол өөрийн орлогоороо олгож эхэлсэн. Тухайлбал, хоёр сарын тэтгэвэр олгох нөөцтэй явж байна.

-УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр ХНХ-ын сайдаар ажиллаж байхдаа ХЭДС-аас 3.9 тэрбум төгрөгийг  гишүүдэд эргэн төлөх нөхцөлгүй олгосон гэх асуудал яригдаж байна. Гэтэл түүний зүгээс өчигдөр хийсэн мэдээлэлдээ эргэн төлөгдөх нөхцөлтэй олгосон. Одоогийн байдлаар 2.1 тэрбум төгрөг нь төлөгдсөн байна гэж тайлбарлаж байна. Эргэн төлөгдсөн болон төлөгдөөгүй хэчнээн төгрөг байна вэ?

-ХЭДС арилжааны банкуудаар дамжуулан аж ахуйн нэгж байгууллагад 20 хүртэлх сая төгрөгийн бичил зээл, иргэнд 10 хүртэлх сая төгрөгийн жилийн 8.4 Хувимйн хүүтэй бичил зээл олгодог. Мөн малчинд тав хүртэлх сая, хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор гурав хүртэлх сая төгрөг олгодог. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулиар ХЭДС-ийн хөрөнгийг хуваарилахдаа тухайн жилд төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, бодлого шийдвэр гаргах эрх нь Хөдөлмөр эрхлэх сангийн Үндэсний хороонд байдаг. Дээрх асуудал нь  2017 онд Засгийн газрын хуралдаанд танилцуулаад орон нутгийн онцлогтой аймаг, сумдуудад 200 хүртэлх сая төгрөгийн жижиг зээлийг орон нутгийн онцлогтой төсөл хөтөлбөр хэрэгжүүлье гээд Засгийн газарт танилцуулсан. Ингээд Хөдөлмөрлөлтийг дэмжих сангийн Үндэсний зөвлөл нь орон нутгийн онцлогтой төсөл хөтөлбөр хэрэгжүүлнэ гэсэн шийдвэр гарч хэрэгжүүлсэн юм байна лээ. Орон нутгуудад 200 хүртэлх сая төгрөгийн зээлийг хоёр жилийн хугацаатай эргэн төлөгдөх, ингэхдээ хүүгүй олгох журам гаргаж байсан. Үүнтэй холбоотой асуудлаар  хууль хяналтын байгууллага ажиллаж байгаа. Н.Номтойбаяр 3.9 тэрбум төгрөг бүхий жижиг зээл олгосноос 53 хувь нь эргэн төлөлттэй байгаа гэсэн мэдээлэл байна. Авсан зээлүүд нь УИХ-ын гишүүдтэй хамааралтай эсэхийг мэдэхгүй байна. ХЭДС-ааас гишүүд зээл авсан асуудал байхгүй байлгүй гэж бодож байна.

-Хууль хяналтын байгууллагаас шалгалт явуулж байгаа гэлээ. Энэ талаар тодруулж өгөхгүй юу?

-Тендер сонгон шалгаруулахдаа тендерийнхээ хурлыг хийсэн эсэх, бусдад давуу байдал олгосон уу, үгүй юу гэдэг талаар шалгалт явуулж байгаа гэсэн мэдээлэл байна. Нарийн мэдээлэл байхгүй байна.

-Дээрх хэрэгт холбогдуулан Үндэсний зөвлөлийнхнийг шалгаж байгаа асуудал бий юу?

-Мэдэхгүй байна. Надаас мэдүүлэг авъя гэсэн зүйл байхгүй байна. Прокуророос тухайн үеийн асуудлыг хэлэлцсэн тэмдэглэлийг ирүүлэх бичиг ирүүлсний дагуу холбогдох материалыг хүргүүлсэн.

-Нэр бүхий эмэгтэй гишүүдийг ХЭДС-аас зээл авсан асуудал яригдаж байна. Уг асуудалд холбогдсон зарим эмэгтэй гишүүд зөвхөн эмэгтэй гишүүдийг муухай харагдуулах зорилготой зохион байгуулалттай ажил хийж байна гэж тайлбарлаж байгаа бол зарим нь зээл аваагүй гэдгээ мэдэгдлээ. Иргэдийн дунд үүнтэй холбоотой эргэлзээ их байна. Та энэ эргэлзээг тайлж өгөөч?

-3.9 тэрбум төгрөгийн зээл өгсөн гэж яригдаад байгаа шүү дээ. Энэ хүрээнд нийт 20 гаруй аж ахуйн нэгжид 200 хүртэлх сая төгрөгийн жижиг зээл олгосон байна лээ. Харин гишүүдп өөрсдийнхөө нэр дээр юм уу хамаарал бүхий этгээдийн нэр дээр авсан зээл байхгүй байх. Магадгүй зарим нэг нь орон нутагт хэрэгжүүлэх гэж байгаа цтөсөлд дэмжиж өгөөч гэсэн асуудал байхыг үгүйсгэхгүй. УИХ-ын тухай хуулиар УИХ-ын гишүүнд иргэн, аж ахуйн нэгж хэн ч бай хандаж, хүсэлт уламжилж болдог. Их Хурлын гишүүний бүрэн эрхийн хүрээнд иргэн, аж ахуйн нэгж хүсэлт ирүүлбэл холбогдох байгууллагад нь шилжүүлж, хүсэлтийг уламжилдаг юм. Их Хурлын гишүүний үндсэн үүрэг энэ шүү дээ. Энэ хүрээнд ганц нэг дэмжээч гэж хэлсэн байж магадгүй.

 

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (49.170.50.39)
    10 аад татварыг Ендер хувиар нэмж ард тумний халаас нимгэлчихээд ОУВСангаас айх ямар хэрэг хийсэн хумуус вэ ард тумэн чинь эрхтэн дархтангуудаас эхлээд идэж уусан офшортонгуудаасаа л гаргаж авах хэрэгтэй баймаар
    2019 оны 12 сарын 13 | Хариулах
  • sywdaa (202.126.89.245)
    yndarmaa hylgaichaasa mongoo awaach. horongiin hyraaj baigaad bolow awahgui wuy. ard tumenii amidrald daramt bold teneguud. enhbold zow yarij bsan
    2019 оны 12 сарын 13 | Хариулах
  • zochin (64.119.21.204)
    ene avilgachin ard tumnii tertei tergui amidrald ni hureltsehgui baigaa heden tugrugnuus humsalj karmaagaa zuzaalahaar shiidee yu ta nar yamar tsalin ugdug bilee tsalingaa ogt nemehgui baij hunii tsalingiin 25% g shuud huraagaad avchihaj boldog yam uu tegeed bas olon ulsiin valyutiin neriin umnuus shiidver gargaj ard tumnee daramtlaad baigaa yam uu ted yam heleegui baihad umnuus ni du8ugaraad baidag
    2019 оны 12 сарын 13 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    1 цаг 34 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    2 цаг 0 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    2 цаг 1 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    3 цаг 4 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    3 цаг 42 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    3 цаг 59 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    4 цаг 19 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    4 цаг 22 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    5 цаг 23 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    5 цаг 33 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    6 цаг 27 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    6 цаг 30 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    6 цаг 47 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    7 цаг 31 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    8 цаг 18 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    8 цаг 33 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    9 цаг 14 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    9 цаг 38 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    9 цаг 41 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    9 цаг 47 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК