Монголын спортын оны шилдгийг шалгаруулах "Бөртэ чоно-2019" наадмын шилдгийн шилдэг тамирчин болсон Э.Цэндбаатарын баярын сэтгэгдэлийг хүргэе.
-Энэ шагналыг авсандаа баяртай байна. Үнэнийг хэлэхэд энэ нэр хүндтэй шагналыг авна гэж бодсонгүй. Намайг амьдралд алдахад, амжилт гарахад ч ард минь бат зогсдог ханьдаа баярлалаа, хайртай шүү.
Би "Бөртэ чоно" цом хүртсэн боксын зургаа дахь тамирчин болж байна. Надад энэ гарт минь атгуулсан хүмүүсийнхээ итгэлийг амжилтаар хариулах болно. Монголын ард түмнийхээ итгэлийг алдахгүй, монгол түмнээ дандаа баярлуулах болно.
Б.Жаргал