Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Рейтинг нь өссөөр байгаа Ерөнхийлөгч Х.Баттулгын талаарх факт

2020-1-06
0
ЖИРГЭХ

ФАКТ 1.

Тэрбээр УИХ-ын гишүүнээр гурав дахь удаагаа Баянхонгор аймгаас сонгогдсон. Улмаар 2008-2012 онд ЗТБХБ-ын сайд, 2012-2013 онд Үйлдвэр Хөдөө Аж Ахуйн сайдаар ажиллаж байсан.

ФАКТ 2.

МоАХ-ны дарга, Монголын Жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгч, Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн зэрэг сонгуульт ажлыг туршлагатай. 

ФАКТ 3.

Ц.Элбэгдоржийг Ерөнхий сайд байх үед “Женко” Х.Баттулга 17 чингэлэг спиртийн хэрэгт 1997 онд холбогдож, интерполоор эрэн сурвалжилж байсан удаатай. Тэрбээр энэ хэргээсээ зугтаж гадаадад олон сар амьдарсны эцэст хэргээ дүүдээ холбогдуулсан болоод хэргээс мултарсан гэх яриа бий.

ФАКТ 4.

Алдарт 17 чингэлэг спирт ариутгалын бодис болж хувирсан, гаалийн бүртгэлд бүртгэсэн баримтыг хальсанд буулгасан МҮОНРТ-ийн сэтгүүлчийн  хальс хулгайлд алдагдсан нь яах аргагүй дээрээс оролцоотой хэрэг болох нь гэрчилсэн, баталсан. Гэвч хэрэг тэгс ингэс хийгээд замхарсан.

ФАКТ 5.

Дуулиант хэрэг цагийн эрхэнд бүдгэрсэн боловч хэргийг илрүүлсэн цагдаа зургаан сарын дараа постон дээрээ бусдад 27 удаа хутгалуулж, амь насаа алджээ. Талийгаач цагдаа найман хүүхэдтэй бөгөөд түүний гэргий Ерөнхий Сайд У.Хүрэлсүхэд хандан орон байраар туслахыг хүсэж, хэвлэлийн бага хурал хүртэл хийж байв.

ФАКТ 6.

1999 оны долдугаар сарын УИХ-ын чуулганаар хувьчилж үл болох эд хөрөнгийн жагсаалтыг гаргасан байдаг. Энэ жагсаалтад “Мах импекс” ХХК багтсан боловч тухайн оны наймдугаар сард тус компанийн төрийн өмчийн хэсгийг Х.Баттулга хувьчлан авчээ. Хувьчилж авахдаа хууль зөрчин “Эрдэнэт” үйлдвэрээс ОХУ-ын цахилгааны төлбөрт өгөх ёстой байсан гурван сая ам.доллараар авсан гэх ам дамжсан яриа хүртэл бий. Энэхүү хууль бус үйлдлийг УИХ-аас томилогдсон ажлын хэсэг “Мах импекс”-ийн хувьчлалыг шалгаад хууль бус гэж тогтоосон боловч хэлэлцээгүй тухай мөн л хэвлэлийн шар хуудаснаа мөнхрөн үлджээ.

ФАКТ 7.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нэгэн удаа хэвлэлд өгсөн ярилцлагадаа “...Баттулга миний амин найз. Ямар ч юмыг хийчих юмсан гэж явдаг санаа нь надад таалагддаг. Харин арга барилд нь асуудал бий. Х.Баттулга  хулгайчийн араншингаа гаргаж байна. Өөрийнхөө бүх хулгайг надад тохох гэж байна. Өөрөө хулгай хийчихээд хамтрагч татдаг аргатай хүн” гэж хэлж байв. Энэ ярилцлагын араас Ерөнхийлөгч Х.Баттулга ямар ч мэдэгдэл тайлбар хийгээгүй юм.

ФАКТ 8.

Түүнчлэн “Би “Эрдэнэт”-ийн 49 хувийг Монголд орж ирэхэд нь дэмжсэн болохоос биш хулгайг дэмжээгүй. Х.Баттулга өөрөө “Эрдэнэт”-ийн 49 хувь, Тавантолгойн орд газрын тухай хулгай луйварт оролцсон хүн. Одоо үүнийгээ хэн нэгэнд тохох гэж үзэж байгаа нь энэ. Би хулгайчдыг үнэрээр нь танина. Х.Баттулга бид хоёрын хүмүүжил өөр. Би эх орон, ард түмэндээ муу санасан удаа ер байхгүй. Саяхан Улсын Ерөнхий прокуроруудад хүлээлгэн өгсөн надтай холбоотой гэх 147 хуудас баримт бичгийг олон нийтэд ил болгох хэрэгтэй. Үүнийг ард түмэн ч мэдэх эрхтэй. Надад хулгай луйвар хийсэн зүйл байхгүй. Х.Баттулга бол хулгайн сүлжээ байгуулчихсан ажиллаж байгаа хүн. Жинхэнэ өөрийнхөө эрх ашгийн төлөө” гэж экс Ерөнхийлөгч мэдэгдсэнээр Ерөнхийлөгчдийн дайн албан ёсоор эхэлснийг зарласан билээ.

ФАКТ 9.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нь хамгийн олон хүүхэдтэй эрхмээр тодорсон удаатай. Намын болоод ойр хүрээний хүмүүсийн жиг жуг хийдгээр 14 хүүхэдтэй гэх. “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт орох үеэр нь “Та хэдэн хүүхэдтэй вэ” гэсэн хөтлөгч асуултад өөдөөс инээж суусан нь үүнийг батлах мэт.

ФАКТ 10.

2016 оны гуравдугаар сарын 31-нд “Жудагт Монгол” холбооноос “Бүх ард түмний эв нэгдэл” цуглааныг зохион байгуулахад цуглааныг дэмжиж оролцсон цөөн хэдэн Их хурлын гишүүдийн нэг нь Х.Баттулга. Тэрбээр “26 жилийн өмнө та бүхний өргөж байсан уриа лоозон нэг ч үг, үсэг солигдоогүй, дагаад амьдрал ч хэвээрээ байна. Гэтэл 20-иодхон гэр бүл эрх мэдэлд хүрч хагартлаа баяжиж, харин гурван сая ард иргэд цалин, тэтгэврийн зээлийн дарамтад байна” гэж өрийн дарамтны талаар ам нээж байжээ.

ФАКТ 11.

Эл цуглааны үеэр мөн л зарим улстөрчдийг улс төрийн салбараас шахан холдуулахыг уриалж байв. Тухайлбал, МАН-аас Сү.Батболд, Л.Энх-Амгалан, Я.Содбаатар, Ч.Хүрэлбаатар, Л.Элдэв-Очир, Д.Цогтбаатар, Д.Хаянхярваа, Д.Зоригт, АН-аас Ч.Сайханбилэг, Г.Батхүү, С.Баярцогт, МҮАН-аас М.Энхсайхан нарын цөөн тооны эх ороноо гэсэн сэтгэлгүй улстөрчдийг сонгохгүй байх, холдуулахыг монголчуудад уриалсан юм.

ФАКТ 12.

Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа хятад иргэдтэй нууцаар гэрээ байгуулсан гэх. Тодруулбал, төмөр замын ТЭЗҮ-ийг хийлгэхдээ “Маккензи” компанийг тендергүйгээр сонгож, уг компанид очих ёстой ажлын хөлснөөс 2.5 сая ам.долларыг өөрийнхөө зөвлөх болох Д.Ганбатын компанид өгчээ. Мөн орон тооны бус зөвлөх Ууганбаяр нь хятадын “Эксим” банкнаас 300 сая ам.долларын зээл авах шахсан тухай сэдэв мөн л хэвлэлийн гол дуулиан болж байсан цаг саяхан.

ФАКТ 13.

А.Гансүх Зам, тээврийн сайдаар ажиллаж байхдаа “Самсунг Си энд Ти” компанид 483 сая ам.долларын, “Чингис” бондоос санхүүжих тендерийг олгохоор шийдэж байв. Дэлхийд алдартай “Самсунг”-ийн нэр барьсан хуурамч компанийн захирал, БНСУ-ын иргэн Ли Жон Гёлын өгсөн мэдүүлгүүд “Шинэ төмөр зам” төслөөс хэн, хэрхэн мөнгө завшсан хэргийг илчилж эхэлсэн бөгөөд хэрэгт тухайн үеийн Их хурлын гишүүн Х.Баттулга, УИХ-ын даргын хуулийн зөвлөх асан А.Гансүх нарыг сэжиглэн хоёр удаа байцаасан боловч гэм буруугаа хүлээгээгүй. Хэрэг замхарсан.

ФАКТ 14.

2016 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр Баянгол зочид буудалд байрлах “Женко” группийн охин компани болох “Баялагийн хувь”, “Түмэн хишигтэн” ХХК-ийн санхүүгийн тайланд шалгалж хийсэн билээ. Ингэхдээ Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс оффисын барилгыг бүрэн бүсэлж, дотогш хүн оруулаагүй юм.

ФАКТ 15.

Цагдаагийнхан ийн  хүч нэмэгдүүлсэн байдлаар ажилласан нь тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн захиалга, тушаал. Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлэхгүйн тулд Х.Баттулгын оффисын өрөөг нэгжүүллээ гэж хардах хүмүүс цөөнгүй байв.

ФАКТ 16.

Нэгжлэгийн үеэр бараг л долдугаар сарын 1-ий процесс давтагдангаа алдсаныг иргэд мартаагүй байх. Цагдаа нар хамгаалалтад гарахтай зэрэгцэн жудо бөхийн тамирчид тэрдундаа олимп, дэлхийн аваргууд хар машинтай давхилдан ирж, Х.Баттулгыг цээжээрээ хамгаалах гэсэн. Тэд хамгаалж ч чадсан.

ФАКТ 17.

Ерөнхийлөгч Х.Баттулга авлига, хүнд суртал үүрлэсэн хуулийн салбарыг шинэчлэхээ амлаж байв. Тэр энэ амлалтынхаа эхний шат болгож, шүүгч, АТГ, прокурорын дарга нарыг ҮАБЗ-ийн зөвлөмжөөр чөлөөлдөг тогтолцоотой болгосон. Зөв, бурууг дэнсэлж, шүүмжилсэн хүмүүс олон байсан ч тэрбээр энэ цохилтыг тэрбээр үл ойшоосон. Тэгвэл ҮАБЗ гэж хэн бэ. Ерөнхийлөгч энэ зөвлөлийг толгойлдог, даргалдаг. Энэ утгаараа давуу эрхтэй гэж хэлж болно. Ингэхээр гурван хүний шийдвэрээр “бус”, нэг хүний ашиг сонирхолын үүднээс дээрх албан тушаалтнуудыг сольж, халах боломжтой гэж хардах бүрэн эрхтэй болж байгаа юм.

ФАКТ 18. 

ҮАБЗ-ийн зөвлөмж нэртэй өөрчлөлтийн араас Салхитын мөнгөний ордын хэргийг шийдэхтэй нэг талд үйлчилсэн хэргээр нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг Ерөнхийлөгч Х.Баттулга гаргасан. Шүүгч нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх замаар хэргийг шалгах гэсэн боловч нэг шүүгч амиа алдаж, нөгөөх нь америк руу зугтаасан. Дагаад араас нь хэд хэдэн шүүгчийн лагшин чилээрхэж, эмнэлгийн үүд сахиж байгаа гэх.

ФАКТ 19.

Ерөнхийлөгч шүүгч нарын авлигын хэрэгтэй ингэж тэмцэх зуур Улсын Дээд шүүхийн хэрэг маргаан нягтлах процесс алдагдаж, хавтаст хэргүүд овоосоор бараг хагас жилийн нүүр үзсэн юм. Харин оны төгсгөлөөр арай хийж орны шүүгч нарыг томилох зарлиг гаргаснаар асуудал бага боловч дарагдах шиг болов.

ФАКТ 20.

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насаа алдсан хэргээр үе үеийн улстөрчид хамгийн их шоудаж ирсэн. Харин Х.Баттулгын хувьд энэ сэдвээр харьцангуй бага оролдож ирсэн хүний нэг гэхэд болно. Хэрэгт буруутгагдаж, хорих ялаар шийтгүүлсэн ялтан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн байна, тэднийг суллах ёстой гэж иргэний нийгмийнхэнээс эхлээд нэр бүхий УИХ-ын гишүүд дээр дооргүй орилолдож явах болсон. Харин энэ тал даар Ерөнхийлөгч Х.Баттулга нэг ч үг унагахгүй, амаа хамхиж байгаа нь шүүхийн шийдвэрийг хүндэтгэсэн сайн үлгэр болж байгаа юм.

ФАКТ 21.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр жүдо бөхийн хорхойтнууд. “Жүдо бол зүгээр нэг спортын төрөл биш. Жүдо нь зоригтой байх, бусад хүмүүст хүндэтгэлтэй хандах, тэвчээр гаргах, амьдралын хүндийг даах, хэцүү нөхцөл байдлаас нэр төртэйгөөр гарах зэрэг чанарыг бөх хүнд суулгаж өгдөг. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бас жүдогоор ч, самбогоор ч хичээллэдэг, дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн халз тулааны мастер мөн гэдгийг мэднэ” гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Путан хэлж байжээ.

ФАКТ 22.

Сайны хажуугаар саар гэдэг үг шиг дандаа бараан мэдээлэл байна гэж юу байх вэ. Ерөнхийлөгчийн гаргасан “хоржоонтой” шийдвэрүүдэд эцэс төгсгөлгүй мэт боловч бас ч үгүй сайхан шийдвэрүүд гаргасаар байна. Үүний нэг нь асрамжийн газрын хүүхдүүдийн сургалтын төлбөрийг төлөх тухай түүний гаргасан шийдвэр. Өөрөөр хэлбэл, асрамжийн газраас 18 нас хүрээд гарч байгаа хүүхдүүд сурлагаараа “тэнцвэл” ҮБХИС, ХСИС, УБТЗ-ын дээд сургууль, түүний харъяа МСҮТ-д үнэ төлбөргүй сургах юм.

ФАКТ 23.

Оны зааг дээр Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар ахмадуудын тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх шийдвэрийг ҮАБЗ гаргаснаа тэрбээр танилцуулсан. Эл шийдвэр олныг жинхэн утгаар нь талцуулсан гэж болно. Нэг хэсэг нь улсыг өрөнд оруулах замыг жинхэн утгаар нь заслаа гэх бол нөгөө хэсэг нь ахмадуудыг баярлуулахад юу нь буруу байх бэ, тэртэй тэргүй улстөрчид тэрбум, тэрбумаар нь иддэг шүү дээ” гэж дуугарсан. Аль нь зөв болохыг цаг хугацаа л харуулах байх.

ФАКТ 24.

Өр тэглэх хөтөлбөрт АН нэгдэж буйгаа С.Эрдэнэ дарга өнгөрсөн долоо хоногт мэдэгдлээ. Гэхдээ хэрхэн, яаж гэдгийг мэдэхгүй гэх ухааны юм хэлсэн. Эндээс үзвэл, АН-ын сонгогдсон Ерөнхийлөгч Х.Баттулга ирэх сонгуулийг угтаж АН-д тал зассан шийдвэр гаргаж, үүнийг нь АН-ын дарга дэмжихээ илэрхийллээ. Гэвч намын удирдлагаас “Хариуцлагаа өөрөө хүлээгээрэй” гэсэн утга хамт дайгаад амжив.

image

Ерөнхийлөгч Х.Баттулгын “дур мэдэж” гаргасан хоёр үзүүртэй зүү шиг мэдэгдэл, шийдвэр бүхэн ард түмнийг талцуулж, салбар хооронд уралцах нэгэн шалтгаан болдог уламжлал тогтоод удаж байна. Угтаа бол Ерөнхийлөгч нь эв нэгдлийн билэг тэмдэг, байх учиртай. Гэтэл түүний гаргасан алдаа, болчимгүй үйлдэл бүхэн нь энэ үүргээ биелүүлж чадах хэмжээний боловсон хүчин мөн үү гэж асуухад хүргээд байна. Тиймээс рейтинг нь тасралтгүй өссөөр байгаа Ерөнхийлөгч Х.Баттулгын талаарх фактыг тоймлон хүргэе.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (110)

  • Зочин (66.181.180.243)
    Баттулгыг ахмадуудыг өрөвдсөн гэж байгаа хүн та удахгүй мэдэх болноо Улсаар банкны өрийг даруулчихаад өөрөө банкны эзэн болох замаа засч яваа ялтан шүү
    2020 оны 03 сарын 18 | Хариулах
  • Раднаа (66.181.180.243)
    Энэ ерөнхийлөгчийг нэн дариуй огцруулах хэрэгтэй тэгээд Элбэгдоржийн яриад байгаа булхай хэрэгт нь шийтгэл оногдох ёстой
    2020 оны 03 сарын 18 | Хариулах
  • Зочин (204.210.116.89)
    Яг хийсэн зүйл ховордоо хэдэн хүн шоронд хятадад айлчилж хонь өгөхөө болсон тэтгэвэр тэглэсэн. Хөгшичүүдээ ялгаварлан байж өөр зүйл алгаа
    2020 оны 03 сарын 07 | Хариулах
  • Ганбаатар (192.82.75.17)
    Элбэгдорж Баттулга хоёрыг жин дээр тавьбал, сүүлийнх нь арай л илүү монголжуу юм уу даа
    2020 оны 02 сарын 03 | Хариулах
  • Зочин (64.119.25.224)
    хүрэлсүх энэ хоёр чинь сүйд болдог гээд л бичээд байдаг шүү дээ нийлж юмаа шийддэг байлгүй дээ зөвлөдөг байлгүй. хотын дарга энэ хоёр чинь бас худ ураг гээ биздээ бас зөвлөдөг байлгүй дээ
    2020 оны 02 сарын 01 | Хариулах
  • Зочин (64.119.25.224)
    тэтгэвэр дээр ёстой болчимгүй шийдвэр гаргасан судалгаа сайн хийж байж шийд гаргаж байгаачэээ
    2020 оны 02 сарын 01 | Хариулах
  • Нэргүй (202.9.46.136)
    Баттулгын рээтэнг өснө гэж худлаа шоудахаа болиочээ. Улс орноо дампууруулах бодлого барьж байгаа түүний үг үйлдэл харуудана Офшорт байгаа мөнгө авилгалын мөнгөөр цалин хөлс тэтэгвэр тэтгэмжээ нэмэх байсан
    2020 оны 02 сарын 01 | Хариулах
  • Баттулга (202.21.125.178)
    Манайхаан могол ялж байна шдээ, би байхад ялнаа
    2020 оны 01 сарын 31 | Хариулах
  • Зочин (66.181.161.39)
    Ахмадуудаа ялгаварласан , улсын эдийн засаг маш хүнд үед .....Хүрэлбаатарт байнга өсөрхдөг зангаа харуулж элгээр н хэвтүүлсэн .. мах комбинатын хулгай ....хөтөлийн хулгайн эзэн ..дарханы төмөрлөг .....эрдэнэтийн 49 .....төмөр замын луйвар .....ачит эх нэртэй эрдэнэтийн зэсийн үйлдвэр .....спиртийн хулгай гээд ....яагаад ч монгол улсын ерөнхийлөгч байх эрхгүй хүн .... ээбээгийн хэлснээр бүхэл бүтэн хулгай хийх баг хамт олонтой хүн тэр багт н зий байнга байдаг энэ бичигдсэн бүх юмнаас зий байнга өрөм хуваалцдаг ..... үнэн лаларууд ...
    2020 оны 01 сарын 28 | Хариулах
  • иргэн (202.179.25.32)
    өөрсдөө яах гэж ийм хүн сонгосийн тэгээд одоо яах гээд байгаа юм. хотод өссөн хужаа нарыг бодовол монгол сэтгэлтэй жинхэнэ ажилчин ангиас гаралтай зөв хүн шиг санагддийн шүү. Хэдэн жилийн тэтгэвэрээ зээлээд авчихсан ядарсан ахмадуудыг өрөвдсөн хүн өөр хэн байгаа юм. Төрийн 3 өндөрлөг чинь юм мэдэж байж шийдвэрээ гаргасан байлгүй. зээлгүй гэх ахмадууд дургүй чинь хүрээд байвал болино л биз Хөрөнгө хуулийн дагуу хувьчилж авсан хүн пакт болдийн бол бүгдээрээ авсан за тэр зээлгүй гэж онгироод байгаа хүмүүсч хувьчилж авсан байгаа битгий солиорцгоо адилхан хэвтэж. одоо нөхцөлд байдалд тохируулан улс нийгмээ зөв аваад явах ухаантай хүн л хэрэгтэй байна.
    2020 оны 01 сарын 28 | Хариулах
  • сонгогч (202.9.46.0)
    энэ хүний нэр хүнд унаж байгааг харж байна, түүнээс өсөөд байна гэж бичээд байгааг ойлгохгүй юм.
    2020 оны 01 сарын 20 | Хариулах
  • ZOCHIN (66.181.181.131)
    Nam geech yumaar l ner devshij hujaagiin erliiz gegdsen M Enhboldoos bolj l erenhiilogch bolson6Ertei saindaa ch boloogui Medleggui bolchimgui beh begeed sejigtei biznesmen Mongoliin mah impeh,.Bayangol buudal busdiig geed yaj huvichilj avsan yumArd irged medeegui baihad l avsan bh Z.Enhbold ni emch huvichlalaiin darga baihdaa l ulsiin emchiig egsen bhMah impeksiin butegdehuun sotsializmiin uyiinh shig bus uner amt muutai konservant ihtei buuz bansh ni ch ter amt muutai
    2020 оны 01 сарын 20 | Хариулах
  • зочин (64.119.19.239)
    Занданшатарын яаран сандран ахмадуудаа хайраж байна гэж худал хэлсээр 200000 хүний зээл тэглэж банкинд тус болж байгааг дэмжсэн нь ой гутмаар. 223000 хүн нь ахмадууд быиш байлаа.
    2020 оны 01 сарын 19 | Хариулах
  • Zichin (192.82.67.253)
    Bayarlalaa erunhiilugchid uu
    2020 оны 01 сарын 18 | Хариулах
  • zochin (73.51.245.247)
    Badamjunai Elbegdorj Saikhanbileg bugd l singagiin cazinod suuj bauna lee
    2020 оны 01 сарын 18 | Хариулах
  • Зи (103.9.90.53)
    Төрийн хутгууш Зи тэнд байхад аргагүй ээ.
    2020 оны 01 сарын 17 | Хариулах
  • Har tamhi (203.91.118.254)
    Huuhed ni har tamhinii heregleed barigdaad boon yum bolj bsa hereg ni alga bolson doo
    2020 оны 01 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.21.107.6)
    Энэ чинь үнэн зэвүүн багий бишүү!!
    2020 оны 01 сарын 16 | Хариулах
  • Зочин (172.118.192.56)
    Жэнкогийн тереес темер зам тавина гэж хулгайлсан 280 сая $, иргэн бvрт олгогдох естой Эрдэнэс Тавантолгойн 2018 оны ашгаас овоолсон шороо шахаж 280 сая доллар 2019 оны 3 сард авсан хэргийг нь дурдаагvй байна. З.Энхболдыг Терийп емчийн хорооны дарга байхад тvvнээс Жэнкогийн зvгээр шахуу хувьчилж авсан баянгол зочид буудал, Талх чихэр, гурилын vйлдвэр буюу одоогийн Милл Хаус яав. Бас Хаан банк, Терийн банкийг тэтгэврийн зээл тэглэх нэрээр менгежvvлж Хаан банкийг Жэнко, Терийн банкийг МАН Нямка сайд байранд нь амьдардаг Алтанд сонгуулийн емне авч егех гэж байгаа гээ биз.
    2020 оны 01 сарын 16 | Хариулах
    • уншигч
      ямар балиар юм бэ шал дургүй хүрчихлээ
      2020 оны 01 сарын 16
  • Зочин (172.118.192.56)
    Жэнкогийн тереес темер зам тавина гэж хулгайлсан 280 сая $, иргэн бvрт олгогдох естой Эрдэнэс Тавантолгойн 2018 оны ашгаас овоолсон шороо шахаж 280 сая доллар 2019 оны 3 сард авсан хэргийг нь дурдаагvй байна. З.Энхболдыг Терийп емчийн хорооны дарга байхад тvvнээс Жэнкогийн зvгээр шахуу хувьчилж авсан баянгол зочид буудал, Талх чихэр, гурилын vйлдвэр буюу одоогийн Милл Хаус яав. Бас Хаан банк, Терийн банкийг зэл тэглэх нэрээр менгежvvлж Хаан банкийг Жэнко, Терийн банкийг МАН Нямка сайд байранд нь амьдардаг Алтанд сонгуулийн емне авч егех гэж байгаа гээ биз.
    2020 оны 01 сарын 16 | Хариулах
  • Зочин (64.119.19.53)
    РЕЙТИНГ ӨССӨН НЬ ЮУ Л БОЛ........УНАХЫН ЦААГУУР УНАСАНДАА ЗАЙЛУУЛ
    2020 оны 01 сарын 15 | Хариулах
  • Зочин (103.26.195.248)
    Их гарын хулгайчдын нэгээ. Яг л Бадамжунайгийн өрөөсөн дугуй.
    2020 оны 01 сарын 14 | Хариулах
  • Zochin (150.129.141.40)
    sonin saitiig hudalldaad avsan bolood ner hynd ne usdug yum bailgyi ternees ner hyndere usguhuur ene hyn er ne yu hiisen yum be azgyi mongolchyyd iim hyn bidnii tolgoi deet garah ne d3nduu haramsaltai
    2020 оны 01 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.9.40.130)
    Зайлаа
    2020 оны 01 сарын 14 | Хариулах
  • нараа (66.181.161.81)
    83 настай хөөрхий настан ганц хүү нь 4жилийн өмнө өөд болсон.тэтгэвэрээрээ өдөр хоногоо өнгөрөөж байгаа. 2021 оны 5 сар хол байна даа. би ч үзэхгүй байх гээд сууж байгааг эрхэм ерөнхийлөгч та юу гэж бодож байна, төрийн 3 өндөрлөгийн зөв үү
    2020 оны 01 сарын 13 | Хариулах
  • иргэн (66.181.161.81)
    Энэ нөхөр Шинэ оны мэндчилгээ гэж нийгмээ хагардуулсан яс хаячихлаа! Буруу юм гэдгийг мэдсээр байж ингэв үү, эсвэл уртаашаа мэдэхгүй мангартав уу??? Хэрэлдэж маргалдаж байж зээл тэглэлээ гэхэд цаана нь улсын эдийн засгийг айхтар хорлосон аюултай юм хийх нь дээ!!! Яах нь вэ дээ, дуугүй л байж байхгүй!!!
    2020 оны 01 сарын 13 | Хариулах
  • Zochin (223.104.21.210)
    Hutsna biz. Yahaar rating ni usdug yum ene terni site yumu
    2020 оны 01 сарын 13 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ө.Шижир: “Эрдэнэс Монгол” ХХК-ийн нийт зардлын талаас илүү хувь нь удирдлагын зардалд ногдож байна
    8 цаг 9 мин
  • Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо
    8 цаг 49 мин
  • Айлчлалтай холбогдуулан нийслэлийн замын хөдөлгөөнд түр хугацааны зохицуулалт хийнэ
    8 цаг 52 мин
  • Ц.Сандаг-Очир: 45 эко системийн төсөлд 1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болсон
    9 цаг 16 мин
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
    9 цаг 46 мин
  • Хиймэл оюун ухаанаар бүтээсэн жүжигчин Тилли Норвуд Холливудынхны санааг зовоож байна
    9 цаг 56 мин
  • Суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирсэн 3 удаагийн тохиолдол бүртгэгджээ
    10 цаг 42 мин
  • Б.Найдалаа: Улсаа хорлох гэсэн гацаагчдаас болоод станцаа барьж чадахгүй өнөөдрийг хүрсэн
    11 цаг 57 мин
  • Европ сансрын салбарт SpaceX-ээс хоцорч байна
    11 цаг 58 мин
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
    12 цаг 20 мин
  • Мал, амьтны шүлхий өвчний SAT-1 хэвшлийн дэгдэлтийн эсрэг хариу арга хэмжээг хэрэгжүүлжээ
    12 цаг 29 мин
  • Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 70 хувьтай байна
    13 цаг 13 мин
  •  “MAMA AWARDS 2026”-г үзэх  эхний зургаан азтан тодорлоо
    13 цаг 26 мин
  • Трамп Путинтай утсаар ярьж дайныг хурдан дуусгахыг хүсэж буйгаа илэрхийлэв
    13 цаг 26 мин
  • Энэ чинь улсаа “алах” биш “амьд үлдэх” төсөв шүү дээ
    14 цаг 9 мин
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
    15 цаг 11 мин
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
    15 цаг 12 мин
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
    15 цаг 15 мин
  • Украины захиалгаар ОХУ-ын цэргийн өндөр албан тушаалтны хөнөөхийг завдсан Молдав залууг баривчиллаа
    15 цаг 33 мин
  • Хүний хөгжил, нийгмийн бодлогын болон Хууль зүйн байнгын хороо хуралдана
    15 цаг 40 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
24 баримт
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК