Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ерөнхийлөгч өө, оффшорын өрөө дарахгүй юм уу?

2020-1-08
0
ЖИРГЭХ

Ер нь бодоод байх нь ээ, улстөрч байхын тулд тэр дундаа Ерөнхийлөгч болохын тулд маш сайн худлаа ярьж, жүжиглэдэг байх ёстой юм байна.

Анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат гэж хүн байлаа. Тэрбээр саарал дээлийнхээ энгэрийг Тамсагийн газрын тосоор мялаангаа “Монголчууд удахгүй газрын тос боловсруулах үйлдвэртэй болно” гэж хошгируулахад нь монголчуудын баярласан гэж жигтэйхэн. Түүний эл амлалт биелэлээ олох нь олсоон.

Гэхдээ бүхэл бүтэн 20 жилийн дараа.

Ингэхдээ бүр бензин хэрэглээнээс шахагдаж, цахилгаан эрчим хүч моодонд орж байх үед л дээ. Мөн алт хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн, хэрэгжүүлснийхээ төлөө чамгүй хөрөнгө зулгаасан. Үүнийх нь горонд Монгол Улсын нийт газар нутгийн тал хувийг нь шахуу уул уурхайн салбарынханд эзлэгдэх эхлэл тавигдсан.

Дараагийн буюу хоёр дахь Ерөнхийлөгч нь Нацагийн Багабанди гэж хүн байв. Сонгуулийн сурталчилгаандаа “Хөөрхөн бас царайлаг” гэсэн үгийг цөөнгүй бүсгүйгээр хэлүүлснээ ашиглаад амжсан сүйхээтэй нөхөр. Титэм үг хэмээх мэргэн үгээрээ олон ч жил монголчуудын тархийг угааж, тэр хэрээрээ халаасаа дүүргээд амжсан гэж байгаа. Ном их уншдаг, намбатай, номхон дөлгөөн гэсэн тодорхойлолтоор дүгнэгддэг байсан тэрбээр төө хэрийн өргөнтэй алтан бүсээр гангардаг байсан цаг саятан.

Гурав дахь Ерөнхийлөгч бол алтан титэм зүүгээгүй л болохоос биш бараг л хааны дайтай эрх мэдэл атгасан Намбарын Энхбаяр. Энэ хүн цагтаа Монгол Улсыг тэр чигт нь атгаж, дээрээсээ доошхи хүртэл бүх улстөрч, төрийн алба хаагчийг нүднийхээ харцаараа хөдөлгөж явсан. Тиймдээ ч хонгилийн загалмайлсан эцгээр тодорсон. Юу үнэн, энэ л үнэн.

Хаан ширээнээс унахдаа оймсоо гозолзуулсан тэрбээр хар гэрт багагүй хугацааг үдсэн.

Эр хүн тугал ч барина, туг ч барина гэгчээр улс төрд эргэж орохын төлөө хайртай гэргийгээ хүртэл урдаа барьсан нь хуншгүй нэгэн гэх хоч зүүхэд хүргэсэн.

Намбарын Энхбаяраас хаан сэнтийг нь булаасан хүн бол Цахиагийн Элбэгдорж. Сархад бус сүү өргөж монголчууддаа мэндчилэх сайхан жишгийг эхлүүлсэн ч харамсалтай нь хонгилын эзний залгамжлагч гэх хоч зүүгээд төрийн эрхээс буусан. Ард түмнийг яаж л бол яаж хошгируулна гэж хэлээд балрангаа алдсан тэрбээр Ерөнхийлөгчийн сэнтийд хоёронтаа заларсан сүйтэй нэгэн. Бие жижиг ч бэлчээр нь том шүү гэдэг шиг өөрийн өрөөлийн нийлсэн 10 гаруй хүүхэдтэй гэж олон жил ярьсан, сурталчилсан.

Гэвч төрийн тэргүүнээ өгсөн тэр цагаас өнөөх өргөмөл хүүхдүүдээ төрхөмд нь буцаасан нь хуншгүй нөхөр гэж дүгнэгдэхэд хүрсэн юм.

Өнөө цагийн Монгол эр, ёстой л жинхэнэ Монгол эр хүний жудаг ханхалсан хүн хэмээн цоллуулан байж Ерөнхийлөгчийн сунгааг өнгөлсөн хүн бол Ерөнхийлөгч Халмаагийн Баттулга. Магтах гээд үзвэл, Монгол яланчуудын толгойлогч, муулна гэвээс 17 чингэлэг спиртийг ус болгож хувиргаж чадсан ид шидтэн. Хүн ардын эмзэг цэгийг хатгахдаа жудо бөхөөр чадварлаг барилддаг байсан шигээ дор нь хийчихдэг. Үүний баталгаа нь өнөөх алдарт оффшор бүс дэх олон тэрбум ам.доллар, үл хөдлөх хөрөнгийг оруулж ирээд монголчуудын өрийг тэглэнэ, баяжуулна гэсэн. Монголчууд ч баярлаад түүнд итгэж, түүнийг сонгосон.

Харамсалтай нь монгол яланчууд далаараа цэвэр даруулснаа хожимдож ухаарсан.

Эцэстээ оффшор бүс дэх өнөөх хэрэг замхарч, төмөр зам барих 280 сая ам.доллар хаачсан нь тодорхой болсон. Яг л өнөөх 17 чингэлэг спирт ариутгалын ус болж хувирсан шиг ээ.

Тэрбээр угтаа бол оффшор бүс дэх мөнгийг оруулж ирнэ гэж АНУ-ын Төрийн дээд албан тушаалтнуудтай уулзах үеэрээ ярьж, хэлэлцээд санал солилцсон. Бас тусламж хүссэн. Гэвч өнөөдөр асуудал ямар байр байдалтай байна вэ. Түүний бүрэн эрхийн хугацаа дуусах дөхөөд байхад эл амлалтадаа хүрч чадах уу. Одоогийн дүр зургаар тэрбээр зүгээр л попорсон юм биш үү. Түүнээс биш төрийн эрхийг гурван жил атгахдаа оффшор мэтхэн асуудлыг дор нь зохицуулчихмаар. Гэтэл тэгсэнгүй. Болчимгүйгээр гэх үү, эсвэл ард иргэдийн хүсэмжилсэн эрэлт дээр тулгуурласан мэдэгдэл, шоудалтынхаа хариуг алдарт Салхитын мөнгөний ордыг барьцаалах замаар хаахыг хүсэв. Угтаа бол оффшор бүсэд мөнгө угаах нь гэмт хэрэг. Хууль бусаар мөнгө угаасан бол түүнийг нь улс хурааж аваад хохирлоо төлүүлэх учиртай.

Улсын тэргүүн хүний хувьд улсаа өрөнд оруулах биш харин хохиролгүй, алдагдалгүй болгоход гол анхаарлаа тавих ёстой.

Гэтэл Ерөнхийлөгчид ийм ухаан, ийм сэтгэл дутсан юм болов уу. Нэг цагт Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Монгол Улс байгалийн баялгаараа дэлхийд нэлээд дээгүүрт орно. “Ernst&Youmg”  санхүүгийн компаниас нөөцөөрөө хамгийн их байгаа Монголын 15-хан эрдэс баялгийн түүхий эдэд саяхан аудит хийж үзсэн. Түүгээр Монголд 306 тэрбум ам.долларын зэс, 128 тэрбум тонн нүүрс, 62 тэрбум ам.долларын алт, 30 тэрбум ам.доллараар үнэлэгдэх төмрийн хүдэртэй. Тэрчлэн фосфор 28, цайр 16, уран 4,1, мөнгө 2 тэрбум ам.доллар гэхчлэн үргэлжилнэ. Нийт  нөөцийг олон улсын судлаач, эдийн засагчид  дунджаар 1,3 их наяд ам.доллар хэмээн үнэлжээ. Одоогоор Монгол оронд 80 төрлийн ашигт малтмалын 1170 орд,  8000 шахам илрэл бүртгэгдсэн байна. Бүртгэгдээгүй олон баялаг хөрсөн дор байна. Энэ баялаг сүүлийн 20-30 жил эргэлтэд оржээ. Өнөөдөр Монголын экспортын 94 хувийг уул уурхай дангаар эзэлж байна” гэж Төрийн ордонд бүр гаднын зочид төлөөлөгчийн өмнө хэлсэн удаатай.

Түүний ингэж хэлж, онцолсон байгалийн баялаг нь харамсалтай нь 30-хан гэр бүлийн өмч. Үүнийг нь ард түмэн бүгдээрээ мэднэ. Үндсэн хуулийн заалт бариад лоозондох байх. Харамсалтай нь, ордыг барьцаалж, өр тавих замаар ард түмэн хувь хүртээдэггүй л юм бол өнөөгийн нөхцөлд үүн шиг худлаа зүйл байхгүй. Үүнийг нь хуулийн захын мэдлэгтэй хүн бүр ойлгоно.

Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл нэрээр 30 гэр бүлийнхэн байгалийн баялагийг эзэмшиж, өмчилж, бүр ашиглаад барж байна.

Үүнийг ч алтны нөөц хумигдаж байгаа учир алт тушаалтын хэмжээ буурах нэг шалтгаан болж байна хэмээн мэдэгдсэн Монголбанкны мэдэгдэл үүнийг нотолсон. Тиймээс байгалийн баялаг ард түмний өмч болохоосоо өмнө шавхагдаж дуусах нь ээ, Ерөнхийлөгч өө. Гэтэл та эхнээс нь барьцаанд тавьж, өр нэмсээр байх нь зөв гэж үү. Нөгөөтэйгүүр, оффшор бүс дэх дансанд 17 тэрбум ам.доллар нуугдаж байгаа гэдгийг хэвлэлээр удаа дараа бичсэн. АТГ-ынхан ч үүнийг гэрчилсэн.

Нэг үгээр хэлбэл, хоёр байршил дахь оффшор бүсэд Монголын 611 компани бүртгэлтэй байна. Үүнээс 272 компани Их Британы арлуудад, 193 компани Хонг Конгд, 68 компани Швейцарт, бусад нь Люксенбург, Вагама, Кипр, Гаутены арлуудад, Панама, Ирланд, Гибралтар, Летхейншенд бүртгэлтэй аж.

Тэгвэл АТГ-аас нийт оффшор бүсэд байсан 74.9 сая ам.доллар Монгол Улсад орж ирсэн, эдийн засгийн эргэлтэд орсон байдаг. Үүний 68 сая ам.доллар нь бэлэн мөнгө, 6.3 сая ам.доллар нь хөдлөх хөрөнгө байсан. Дээрх 74.9 сая ам.долларын 4.3 сая нь мөрдөн байцаалтын шатанд орж ирсэн байсан. Нэг компанитай холбогдох 13.2 сая ам.долларын хэргийг шалгах ажил үргэлжилж байна” хэмээн онцолж байв.

Оффшорын хэрэг яст мэлхийн хурдаар урагшлахтай зэрэгцэн Монгол Улсаа олон улсад төлөөлөн суугаа дипломатч оффшор бүсэд мөнгө угаасан байж болзошгүй хэргийг Авлигатай тэмцэх газар илрүүлсэн, шалгасан. Тус дипломатч нь визний хураамжийн мөнгийг гэр бүлийнхээ гишүүдээрээ дамжуулан усан үзмийн талбайтай тансаг байр худалдан авч, мөнгө угаасан байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн байдаг.

Энэ мэтчилэн дуулиант хэргүүдийг жагсаавал уртаас урт жагсаалт гарна.

Тэгвэл оффшор бүсэд данс, үл хөдлөх хөрөнгөтэй төрийн өндөр албан тушаалтнууд хэн хэн бэ. Энэ талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон удаа бичигдсэн. Харамсалтай нь, монголчууд өнөөдөр бараг олонхийнх нь нэрийг мартсан болов уу. Тиймээс санах ойг багатугай  эргээх үүднээс зарим иргэдийн мэдээллийг цухасхан хүргэе.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан үүргийг биелүүлж, оффшор бүс дэх хөрөнгөө шилжүүлсэн болон уг бүсэд хамаарах нутаг дэвсгэрт эд хөрөнгө, данс эзэмшиж байгаа талаараа нийт 20 албан тушаалтан Авлигатай тэмцэх газарт мэдүүлжээ. Эдгээрээс УИХ-ын 2 гишүүн, Монголбанкны 1 албан тушаалтан өөрийн хамаарал бүхий этгээдийн эзэмшиж байсан оффшор бүсэд бүртгэлтэй компанийн хувьцааг бусдад шилжүүлснээ, Цагдаагийн ерөнхий газрын харьяа байгууллагын удирдах 1 албан тушаалтан өөрийн эзэмшиж байсан гурван дансыг хаалгасан тухай мэдүүлж бүртгүүлсэн байдаг. Тухайлбал,

№

Мэдүүлэг гаргагч

Албан тушаал

Хамаарал бүхий этгээд

Оффшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэр

Тайлбар

1

Сү.Батболд

УИХ-ын гишүүн

Хүү, ах 

Их Британийн Виржинийн Арал

Хувьцаа шилжүүлсэн

2

Д.Цогтбаатар

УИХ-ын гишүүн

Эхнэр

Мэнийн арал

Хувьцаа шилжүүлсэн

3

Т.Амарсайхан

Монголбанкны газрын захирал

Нөхөр

Их Британийн Виржинийн Арал

Хувьцаа шилжүүлсэн

4

С.Ганбат

Цагдаагийн ерөнхий газрын салбар байгууллагын дарга

Дүү

Хонконг

Албан ажлын шугамаар эзэмшиж байсан дансаа хаалгасан

Түүнчлэн оффшор бүсэд хамаарах гадаад улсад албаны чиг үүргээ хэрэгжүүлэх, суралцах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах зорилгоор банкинд данс нээлгэсэн, мөнгөн хөрөнгө байршуулсан, хөдлөх ба үл хөдлөх хөрөнгө өмчилсөн 16 албан тушаалтан энэ талаараа Авлигатай тэмцэх газарт бичгээр мэдэгдэж бүртгүүлсэн байна. 

№

Мэдүүлэг гаргагч

Албан тушаал

Хамаарал бүхий этгээд

Оффшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэр

Тайлбар

1

Л.Энх-Амгалан

УИХ-ын гишүүн

Охин

Сингапур улс

орон сууцтай, зээлийн данс эзэмшдэг, мөн охин нь суралцдаг.

2

Б.Дэлгэрсайхан

УИХ-ын гишүүн

-

Швейцарь улс

2 данс эзэмшдэг

Оффшорын хэргийг ийн дурдсан шалтгаан нь дээр хэлсэнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч оффшор бүс дэх мөнгө, хөрөнгийг оруулж ирээд монголчуудын өрийг дарна гэж хэлсэн болохоос одоо байгаа зий хөрөнгийг барьцаалаад өрийн намагт улам шигдүүлнэ гэж амлаагүй. Төрийн тэргүүн хүн улс орноо өрнөөс гаргахад анхаарах ёстой болохоос биш өрийг өрөөр дарах замаар ӨРТЭЙ МОНГОЛ болгох ёсгүй. Тэгвэл монголчууд бид хэдий хэрийн өртэй бэ???

Засгийн газар 2012 оноос хойш нийт долоон бонд гаргаж, долоон их наяд гаруй төгрөг босгосон бөгөөд эдгээрийн өрийг ирэх оноос эхлэн төлөх учиртай. Тодруулбал,

  1. 2021 онд “Мазаалай” бондын 500 сая ам.доллар,
  2. 2022 онд “Чингис” бондын нэг тэрбум ам.доллар,
  3. 2023 онд “Гэрэгэ” бондын 800 сая ам.доллар,
  4. 2024 онд “Хуралдай” бондын 600 сая ам.доллар буюу 2.9 тэрбум ам.долларын өрийг зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх учиртай.

Үүн дээр 2019 оны оны долдугаар сард БНХАУ-тай байгуулсан своп хэлцлээр авсан 2.7 орчим тэрбум ам.долларын зээлийг сунгах, сунгахгүйн асуудал байна.

Эдгээр гоё сайхан нэртэй бондуудын өрийг дарахдаа дахиад гоё нэртэй бонд гаргах замаар дарж ирсэн.

Жишээлбэл, “Чингис” бондын эхний өрийг “Гэрэгэ” бондоор төлсөн. Үүний дараа “Хуралдай” бондоор “Евро” бондын өрийг дарсан байх жишээтэй. Ийм цаг дор Салхитын мөнгөний ордыг барьцаалж, бонд босгох замаар дахиад л 800 тэрбум төгрөгийн өр босгох нь зөв гэж үү.

Жилийн зургаан хувийн хүүтэй, таван жилийн хугацаатай уг өрөнд Засгийн газар баталгаа гаргахгүй, төвийн хүрээний мэдэгдлээс гадуур байна гэж байгаа ч өр л бол өр. Бондын өрөө дарж чадахгүй бол Салхитын мөнгөний орд хэмээх стратегийн ордоо тавьж туух нь ойлгомжтой. Энэ ч утгаараа “Нүглийн нүдийг гурилаар хуурсан нь” буюу Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оффшор бүс дэх хөрөнгийг авчрах амлалтынхаа "өрөнд" Салхитын мөнгөний ордыг тавьчихлаа. Зөв гэж үү.

Г.Нацаг-Эрдэнэ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа
Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн доод хэмжээг тогтоох тухай асуудлыг хэлэлцэнэ
Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2218)

  • kXvrbKwH (127.0.0.1)
    1
    2024 оны 05 сарын 30 | Хариулах
  • kXvrbKwH (127.0.0.1)
    1
    2024 оны 05 сарын 30 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Имартын 7 дахь салбар Уранган төвд 10-р сарын 29-нд нээгдэнэ
    4 цаг 40 мин
  • Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа
    9 цаг 43 мин
  • Жүдо бөхийг Японы сурган хүмүүжүүлэгч, тулааны урлагийн мастер Жигоро Кано 1882 онд үндэслэжээ
    11 цаг 12 мин
  • “Сүүлчийн бороо” мета драмын жүжгийг үзэх 8 шалтгаан
    11 цаг 20 мин
  • АЛТАН ЦОМ: Бүрнээ аваргын ахалсан "Ажнай" багийн бүрэлдэхүүн
    11 цаг 50 мин
  • Хамтын нөхөрлөлийн дээд хэмжээний уулзалтаар боолчлолын түүхэн шударга бус явдлын асуудлыг хэлэлцэнэ
    12 цаг 10 мин
  • Зөвшөөрлийн зөвлөлийн анхдугаар хуралдаанаас гарсан зөвлөмжийн хэрэгжилт, үр дүнг танилцуулж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ
    12 цаг 25 мин
  • Хятад улс К.Мбаппег уучлалт гуйхыг шаардаж, Испанийн Ла лигийн тоглолтуудыг телевизээр дамжуулахыг ХОРИГЛОВ
    13 цаг 3 мин
  • Бэлгийн мөлжлөг, хүний наймааны хэргээр ах дүү гурван Александрт тус бүр 30 жилийн хорих ял оноожээ
    13 цаг 17 мин
  • "The MongolZ" өнөөдөр ОХУ-ын "Nemiga Gaming" багтай үлдэх үгүйгээ шийдэх тоглолт хийнэ
    13 цаг 29 мин
  • Харь улсууд халаглав, харин Монголчууд...
    13 цаг 40 мин
  • Луис Энрике болон Ханси Флик: Аваргуудын лигийн шилдэг дасгалжуулагчдын дуэль
    13 цаг 41 мин
  • Өнөөдөр Монголын ДОЛООН бүсгүй ДАШТ-ий дэвжээнд гарна
    13 цаг 44 мин
  • Улаанбаатар орчмоор багавтар үүлтэй, цас орохгүй
    14 цаг 10 мин
  • Үйл явдал: Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, цөлжилтийг бууруулах хэлэлцүүлэг болно
    14 цаг 13 мин
  • 41 настай Тамаваши Б.Мөнх-Оргил дээд зиндаанд эргэн ирлээ
    14 цаг 13 мин
  • Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн доод хэмжээг тогтоох тухай асуудлыг хэлэлцэнэ
    14 цаг 15 мин
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
    Өчигдөр 17 цаг 41 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
    Өчигдөр 14 цаг 32 мин
  • АЛТАН ЦОМ: Ховд, Булганыхан багтсан "Ховд дэвжээ" багийн НАЙМАН бөх
    Өчигдөр 14 цаг 10 мин
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
  • АЛТАН ЦОМ: “АПУ Скайтел” багийн Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нараар манлайлуулсан НАЙМАН БӨХ
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
  • АЛТАН ЦОМ: Өнгөрсөн улирлын аварга “Хатант интернэшнл” багийн НАЙМАН бөх
  • АЛТАН ЦОМ: Бүрнээ аваргын ахалсан "Ажнай" багийн бүрэлдэхүүн
  • АЛТАН ЦОМ: Ховд, Булганыхан багтсан "Ховд дэвжээ" багийн НАЙМАН бөх
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • АЛТАН ЦОМ: “Увс нуур” багийг төлөөх НАЙМАН хүчтэн
  • The MongolZ хоёр хоногийн өмнө хожигдсон Германы BIG багтай дахин учраа таарлаа
  • Трамп төрийн дууллын үеэр хүндэтгэл үзүүлээгүй хэмээн Леброн Жеймсийг уучлал гуйхыг шаарджээ
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Өмнөд Солонгосын хүүхдийн эмч бүсгүй мэргэжлийн боксын дэлхийн аварга боллоо
  • Азийн Пара наадмаас Монголын тамирчид гурван алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байна
  • The MongolZ хоёр хоногийн өмнө хожигдсон Германы BIG багтай дахин учраа таарлаа
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • “Stick Run” тоглоомыг бүтээгч Мануэль Отто 30 насандаа таалал төгсжээ
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Пари Сен-Жермен болон "Алтан бөмбөг"-ийн 70 жилийн ой
  • УБЦТС ТӨХК зөвшөөрөл олголттой холбоотой хялбаршуулж, ил тод, шуурхай болгосон үйлчилгээнүүдээ танилцууллаа
  • В.Зеленский: Хэрэв бид ОХУ-д тавьсан хориг арга хэмжээг цуцалбал тэднийг улам хүчирхэг болгоно
  • “Alien”, “Top Gun” киноны жүжигчин Том Скерритт 93 насандаа таалал төгсжээ
  • ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН АХЛАХ АНГИЙН 300 СУРАГЧ САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ ӨДӨРЛӨГТ ХАМРАГДЛАА
  • Б.Цогтгэрэл: Ээжийгээ зодож, дүүтэйгээ шүүхдэлцдэг нөхөрт мэдээлэл өгдөг сайд дарга нар мэдээллийн чанартаа анхаар
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
24 баримт
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК