Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Төгсбилгүүн гэгчийг ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид саатуулсны дараа батлан даалтад гаргасан билээ. Уг шийдвэрийг хохирогч Ж.Одгэрэл эсэргүүцэж, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн гадна суулт зарласан байна.
Тэгвэл Б.Төгсбилгүүнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох гэж байна.
Хохирогч Ж.Одгэрэл нь шүүгдэгч Б.Төгсбилгүүнтэй хамтран амьдарч эхэлснээсээ хойш хүчирхийлэлд өртөж, хоёр ч удаа үр зулбахад Б.Төгсбилгүүн болон түүний эгч, ойрын хамаатнууд нөлөөлсөн хэмээн хуулийн байгууллагад гомдол гаргаснаар энэ хэргийг цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн юм.