Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

"Үүрэхийг нь чи, аахилахыг нь би" буюу ирэх сонгуулийн ТОП дөрвөн амлалт

2020-1-09
0
ЖИРГЭХ

Нэгнээсээ давсан амлалт өгч, сонгуулиар хэд гурван санал цуглуулах намуудын сэдэл дахиад л татвар төлөгчдийн халаас руу өнгийж эхэллээ. Хараахан цаасан дээр бууж, хууль болон хэрэгжиж эхлээгүй байгаа ч нийгмийн, нийт массын эмзэг асуудалд дөрөөлсөн тэдний амлалт бэлэн мөнгөний тараалтаас давж, орон сууц, барилга байшин “барихдаа” тулж байна. Арай ч үнэгүй орон сууцанд оруулна гэж “зориглож” амлах нэг нь одоохондоо гараагүй байгаа болохоос зээлийн хүүг багасгах, бүр тэглэх тал руугаа тэдний амлалт хэлбийх болов. Угаас Сонгуулийн тухай хуулийг хэрхэн баталснаас хамаарч, сонгогчдоос санал цуглуулж байвал “Чөтгөртэй ч найзлах”-аас буцдаггүй нь улс төрийн намуудын гэм биш зан. Тэглээ гээд улсын мөнгө уйлахгүй. Харин улсын данс л улайна. Сонгуулийн том амлалтын хожигч нь намууд байдаг бол татвар төлөгч иргэд өөрсдөө хохирогч болж хоцордог. Ямартай ч, тэдгээр амлалтын зах зухаас сийрүүлэх гээд үзье.


“ИТГЭЛИЙН 20 САЯ”

Үнэмлэхүй олонхиороо засаглаад дөрөв дэх жилийнхээ нүүрийг үзэж байгаа МАН-ын хувьд ирэх сонгууль одоогийн суудлаа хадгалах, тэгж чаддаггүй юм гэхэд бүр дордуулчихгүй байх хамгийн том сорилтын жил нь. Энэ хүрээнд намын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхээр удирдуулсан Засгийн газрын шийдвэр, тогтоолын хүрээнд ажил явж байна. Ямар ч байсан Д.Оюунхорол тэргүүтэй гишүүдийн зүгээс “Итгэлийн зээл” нэртэй хуулийн төсөл санаачилж, өргөн барьсныг УИХ хараахан хэлэлцэж эхлээгүй байгаа юм.

Уг зээлийн дээд хязгаар 20 сая төгрөг тул нийт зээлдэгчийн 90 хувь буюу давхардсан тоогоор гурван сая иргэн, хуулийн этгээдэд урт хугацаатай, бага хүүтэй, барьцаагүй зээл авах боломж бүрдэнэ гэдгийг төсөл санаачлагчид онцолж буй.

ХУУЛИЙН ТӨСӨЛ БАТЛАГДСАНААР:

-Өрхийн аж ахуй болон бичил бизнес эрхлэгчдийн орлого, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд бодитой дэмжлэг болно;

-Өрхийн болон бичил зээлийн хүртээмжийг нэмэгдүүлж, санхүүгийн тогтвортой байдлыг хангахад эергээр нөлөөлөн, эдийн засгийг хөгжлийг дэмжинэ;

-Өрхийн дундаж орлого нэмэгдэхээс гадна санхүүгийн сахилга бат, хувь хүний чадавхийг дээшлүүлж, орон нутгийн тогтвортой хөгжлийг хангах, ядуурлыг бууруулахад эергээр нөлөөлнө;

-Иргэдийн санхүүгийн боловсрол, сахилга хариуцлага сайжирна гэж төсөл санаачлагчид үзэж байна.

Судалгаагаар Монгол Улсын хэмжээнд нийт зээлдэгчийн 90 хувь нь 20 сая төгрөг хүртэлх зээл авчээ.

Гэхдээ Ерөнхийлөгчийн мэдэгдлээс үүдэж, Засгийн газраас боловсруулж, УИХ-аар хэлэлцэж эхлээд байгаа тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх эсэх асуудал нь МАН-ын хувьд сонгуулийн амлалтаас илүүтэй маргаан дагуулах сэдэв болчихоод байгаа юм.


АН:ДАРААГИЙН ЗОГСООЛ НЬ ИРГЭДИЙН ӨРИЙГ ТЭГЛЭХ

Парламентад есхөн суудалтай болж, замын дундаас долоон гишүүнтэй үлдсэн АН-д найдвар төрүүлж эхэлсэн асуудал нь тэтгэврийн зээлийг тэглэх асуудал болж байх шиг. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар АН-аас нэр дэвшигч Х.Баттулгад иргэдийн өрийг нэг удаа тэглэх албан үүргийг өгч байв. Гэвч иргэдийн өрийг тэглэх сонгуулийн амлалттай сонгогдсон Ерөнхийлөгч Х.Баттулга саяхныг хүртэл ямар нэгэн хуулийн төсөл боловсруулаагүй юм. 2018 онд Ерөнхийлөгчийн үйл ажиллагааны тайланг парламентаар хэлэлцэх үеэр Тамгын газрын дарга З.Энхболд “АН Ерөнхийлөгчийг нэр дэвшүүлсний хувьд “Хэрэв сонгогдвол гурав их наяд орчим төгрөгийн зээлийг төлөх талаар ард түмэндээ туслаарай” хэмээн захиа, даалгавар өгсөн. Ерөнхийлөгчийн байр суурь одоо ч хэвээрээ. Үндсэн хуулийн 6.1-т заасан байгалийн баялгийн ногдол ашгаас энэхүү зээл төлөгдөх боломжтой. Гэхдээ иргэддээ ногдол ашиг хуваарилснаар зээлээ төлөх, эсвэл өөр зүйлд зарцуулах нь иргэдийн сонголт юм. Иймд Ерөнхийлөгч өөр ямар нэгэн эх үүсвэрээр зээлийн төлбөр тэглэх бодолгүй байгаа. Эрх нь ч Үндсэн хуулиар олгогдоогүй” хэмээж байсан удаатай.

Гэвч цаг цагаараа байдаггүй шиг шинэ оны босгон дээр тэтгэврийн зээлийг тэглэх Ерөнхийлөгчийн мэндчилгээнээс үүдсэн улс төр, хуулийн төсөл болон цаасан дээр буусныг өдгөө парламентаар хэлэлцэж эхлээд байна.

Тэгэхээр АН-ын сонгуулийн амлалтын гол “бай” нь иргэдийн өрийг тэглүүлэх асуудал байх болов уу. АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат ч “Монгол иргэн бүр өрийн дарамтгүй амьдрах ёстой. Тиймээс АН-ын зүгээс өр дарах санаачлагыг хэрэгжүүлээд дөрвөн жил болж байна. Энэ утгаараа Ерөнхийлөгчийн санаачлагыг дэмжих ёстой. Олон асуудал тулгарах байх. Гэхдээ бидний туйлын зорилго нь өрийн дарамтнаас иргэдээ гаргах” хэмээсэн нь үүний илрэл. Нэг үгээр захиалагч нь АН, гүйцэтгэгч нь Ерөнхийлөгч байх нь.


ОРОН СУУЦНЫ ЗЭЭЛИЙН ХҮҮГ ТЭГЛЭХ МАХН-ЫН АМЛАЛТ 

Улс төрийн намуудаас хамгийн түрүүнд мөрийн хөтөлбөрөө тунхаглах болсон улс төрийн хүчин нь МАХН. Нийслэлийн МАХН-ын хорооны дарга Д.Эрдэнэжамъян өөрийн твиттер хуудаснаа “МАХН эрх баригч болно.

2020 оноос эхлэн ипотекийн зээлийг тэг хувийн хүүтэй болгоно. Шинээр орох хүмүүсийг тийм зарчмаар оруулна. Өмнөх орсон хүмүүсийн төлсөн хүүг үндсэн төлбөрт тооцно. Барилгын салбар тэлнэ.

Банкууд эрүүлжинэ. Хүмүүс аз жаргалтай болно” хэмээн бичсэн удаатай.

Улмаар “Өрх бүрт орон сууц” хөтөлбөр зарлаж намын байрандаа иргэдийг бүртгэж эхэлсэн билээ. Тэдний зүгээс Ерөнхийлөгч Х.Баттулгад хандан:

-Ипотекийн хүүг тэглэх

-Одоо ипотекийн зээлтэй байгаа иргэдийн зээлийн хүүг тэглэх

-Цалингийн зээлийг тэглэх

-Тэтгэврийн зээлийн хүүг тэглэх

-Үүнтэй холбогдуулан банкинд нэг удаа нөхөн олговор олгох зэрэг зүйл заалтыг багтаасан хуулийн төсөл санаачилж өргөн барих.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан:

-Орон сууцанд орохдоо урьдчилгаа 30 хувь төлдөг байдлыг болиулах

-Үндсэн төлбөрөөс нь түрүүлж хүү бодож авдгийг зогсоох

-Орон сууцны зээлийг иргэдэд 40 жилийн хугацаанд хүүгүйгээр эзэмшүүлэх зэрэг зохицуулалт хийхийг уриалаад байгаа юм.

МАХН-ын энэхүү уриалга улс төрийн дэмжлэг хүлээх магадлал нь тун бага ч сонгууль болох өдөр хоног айлсах тусам тэдний зүгээс энэ асуудлыг улам идэвхижүүлэх нь тодорхой.


"БҮГДИЙГ ҮНЭГҮЙ БОЛГОХ ШИНЭ ЗОРИЛГО"

АН-аас өрх тусгаарлаж ШИНЭ намыг үүсгэн байгуулсан Ж.Батзандан, Л.Болд нар ч бусдаасаа дутсангүй. Татвараас чөлөөлөх, зээлийн хүүг тэглэхэд тэдний намын бодлого чиглэнэ гэдгийг Их хурлынхаа индэрээс намын дарга Ж.Батзандан зарлах нь тэр. Тухайлбал,

-Монгол Улсын хүн амын өсөлтийг дэмжих зорилгоор гурваас дээш хүүхэдтэй айл, өрхүүдийг хүн амын орлогын албан татвараас 100 хувь чөлөөлнө.

-Нэг хүүхэдтэй, хоёул хөдөлмөр эрхэлж байгаа залуу гэр бүл анхны орон сууцаа худалдан авахад нь ипотекийн урьдчилгаа төлбөрийг тэглэх, жилийн хүүг 5 хувь хүртэл бууруулна.

-Герман, Унгарын нэгэн адил төрийн өмчит Их, Дээд сургуулиудын сургалтын төлбөрийг тэглэж, боловсролын салбарт чанарын хувьсгал хийнэ.

-Монгол Улс дахь хөдөлмөрийн мөлжлөгийг зогсоох зорилгоор олон жил хөдөлмөрийн мөлжлөгт автсан багш, эмч нарын цалинг 2 сая төгрөгт, өндөр настны тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөгт хүргэнэ.

-Гэр хороолол, хөдөө орон нутгийн тулгамдсан асуудлуудыг шийдэх хөрөнгө оруулалтыг хийж буй аж ахуйн нэгж, иргэдийг ашгийн болон НӨАТ-аас 100 хувь чөлөөлнө.

-ЖДҮДС-г татан буулгах биш харин хөрөнгийг нь 500 тэрбумд хүргэнэ. Таван жилийн турш ажлын байр олноор бий болгосон аж ахуйн нэгжийн зээлийн эргэн төлөлтөд тодорхой хувиар хөнгөлөлт үзүүлэх бодлого хэрэгжүүлнэ.

-Эрүүл мэндийн системд реформ хийж 18-аас доош насны хүүхдүүд болон 65-аас дээш насны ахмадуудын Монгол Улсад авч буй эрүүл мэндийн бүх үйлчилгээг үнэ төлбөргүй болгоно /эрхтэн шилжүүлэн суулгах, протез зэрэг/ гэжээ.

Г.Эрхэс

0
ЖИРГЭХ
Санал болгох
П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    3 цаг 47 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    4 цаг 12 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    4 цаг 14 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    5 цаг 17 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    5 цаг 55 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    6 цаг 11 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    6 цаг 32 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    6 цаг 35 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    7 цаг 36 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    7 цаг 46 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    8 цаг 40 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    8 цаг 43 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    9 цаг 0 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    9 цаг 44 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    10 цаг 31 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    10 цаг 46 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    11 цаг 27 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    11 цаг 51 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    11 цаг 54 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    12 цаг 0 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК