Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хадгаламжаа доллар руу шилжүүлэх нь эрсдэлтэй шийдвэр мөн

2020-1-09
0
ЖИРГЭХ

Өнгөрсөн онд буюу 2019 оны туршид ам.долларын ханш нийт 3.4%-иар өсчээ. Оны эхэнд 2,643 төгрөг байсан ам.долларын ханш оны эцэст буюу 12-р сарын 31-ны өдөр 2,734 төгрөг болж нийт 91 төгрөгөөр нэмэгдсэн байна. 1-ээс 5 сарын хооронд ханш 2630-2640 төгрөгийн хооронд тогтвортой байсан бол зуны улирлыг дагаж худалдан авалт нэмэгдэж, 2660 төгрөгт хүрчээ. Гэхдээ ханшийн хэлбэлзэл өнгөрсөн оны 10 сараас эрчимжсэн байна.

Ханш ийнхүү өөрчлөгдөхөд баттай бус мэдээлэл голлох үүргийг гүйцэтгэжээ. Угтаа бол ханшийг тогтоодог хамгийн чухал хүчин зүйл нь эрэлт нийлүүлэлтийн зөрүү болон иргэдийн хүлээлт байдаг. Энгийнээр хэлвэл, Монгол Улс руу орж ирж байгаа “ногоон”-ы хэмжээ болон гарч байгаа мөнгөний хэмжээний зөрүү гэсэн үг. Монголчууд бид өөрсдөө юм үйлдвэрлэхгүй, гэтэл гадагшаа зарж байгаа цөөхөн хэдэн бүтээгдэхүүн болох зэс, нүүрс, ноолуурын үнэ бага бол манайх руу мөнгө орж ирэх нь дагаад багасна. Нөгөө талаас бид юм зарахгүй, гадаадаас хөрөнгө татаж чадахгүй байлаа ч гэсэн өөрсдийн хэрэгцээг хангахын тулд гадаадаас хүнс болон бусад эд зүйлсээ авсаар л байна.

Гадаад руу гарч байгаа болон Монгол руу орж байгаа мөнгөний зөрүүг төлбөрийн тэнцэл гэдэг зүйлээр хэмждэг. Хэрэв манайх руу орох мөнгөний хэмжээ илүү бол төлбөрийн тэнцэл ашигтай гэнэ. Төлбөрийн тэнцэл 2019 оны 11-р сард 162 сая ам.долларын ашигтай гарчээ. Тэгвэл манай улсын долларын орох урсгал нь гарахаас илүү байгаа үед, тэр дундаа валютын нөөц түүхэн дээд түвшинд буюу 4.2 тэрбум ам.долларт хүрсэн байтал ханш яагаад өсөөд байна вэ?

Хариулт нь их энгийн. Бид өөрсдөө бодит шаардлага байхгүй үед доллар ихээр худалдаж авч байна. Төгрөгийн хадгаламжаа долларын хадгаламж руу хөрвүүлж, өөрсдийн мөнгөн тэмдэгтээ үнэгүйдүүлж байна. Гол шалтгаан нь ердөө л зарим нэг мэдээлэл дутуу, дээр нь хариуцлагагүй этгээдүүдийн “...Монгол Улс саарал жагсаалтад орвол зээлжих зэрэглэл буурч, хөрөнгө оруулалт багасна, дагаад худалдаанд хүндрэл учирна.” гэх мэдэмхийрэл. Гэтэл яг үнэнийг хэлэхэд ханш сулрах бодит нөхцөл бүрдсэн үү гэвэл үгүй. Саяхан зээлжих зэрэглэл тогтоогч S&P агентлаг манай улсын үнэлгээг хийсэн бол Мүүдиз жил бүр хийдэг улс орны тайлангаа ч гаргасан. Эдгээрт саарал жагсаалтын талаар ганц үг, агуулга багтаагүй байна. Өөрөөр хэлвэл, зээлжих зэрэглэл тогтоогчид манай улсыг сааралд орсноор хөрөнгө оруулалт нь багасна гэж харахгүй байгаа аж. Ер нь хэн нэгний санаатай болон санамсаргүй хэлсэн үгэнд итгэж төгрөгийн бүх хадгаламжаа ам.доллар руу шилжүүлэх нь буруу шийдвэр юм. Угаас ам.долларын хадгаламжийн хүү төгрөгийнхөөс бага ба ханшийн өсөлт буюу 3.4%-ийг нэмсэн ч өгөөж нь 5% дутуу байна.

Ханш нь мэдээллээс шалтгаалж өөрчлөгдөж байдаг маш мэдрэг зүйл. Гэтэл мэдээллийг бүх шатандаа ямар ч хариуцлагагүйгээр түгээснээр улс орны эдийн засагт төдийгүй иргэдийн ахуй амьдралд хэрхэн нөлөөлж байгааг хэн ч анзаарахгүй байна. Дээр нь иргэдийн дийлэнх хэсэг нь эдийн засгийн болон санхүүгийн ойлголт дутмаг байгаагийн улмаас аливаа мэдээллийг нягталж шалгахгүйгээр шийдвэр гаргасаар байна. Тийм ч учраас санхүүгийн луйврын хэмжээ жил ирэх бүрт өссөөр байгаа юм. Нөгөө талаас ханш өсөх бодит шалтгаан байхгүй байхад хэн нэгний хэлсэнд итгэж төгрөгийн хадгаламжаа гэнэт доллар руу хөрвүүлж байгаа нь валютын богино хугацааны дутагдалд хүргэж байна. Ийм үед ханш өсөхөөс өөр аргагүй. Манайх шиг мөнгөний урсгал нь чөлөөтэй, жижиг эдийн засагт ам.долларын богино хугацааны дутагдалд хүрэхэд амархан. Тухайлбал, зах зээл дээр арилжаалагдаж буй валютын 20 орчим хувь нь бэлнээр хийгдэж байдаг. Үлдсэн нь дансаар. Гэтэл иргэд ханш өсөх сургаар гэнэт валют солиод эхэлж байна. Зах дээр байгаа бэлэн долларын хэмжээ хязгаартай байхад гэнэтийн эрэлт нь ханшийг өрдөхөөс өөр яах билээ.

Үнэнийг хэлэхэд, ханшийн энэ өсөлтөд иргэдийн дийлэнх нь алдаж байгаагаа, цаашлаад ханшийг улам хөөрөгдөж байгаагаа ойлгохгүй байна. Нөгөөтэйгүүр, алдаж байгаа томоохон хэсэг байхад хожиж байгаа цөөхөн хэсэг нөхдүүд байгаа нь ч үнэн. Ялангуяа ханш өснө гэсэн хийсвэр төсөөллөөр доллар гэнэт авч эхлэхэд зах зээл дээр бодит мэдээлэлтэй байгаа, мэдээллийн давуу байдалтай тэр хэсэг хүмүүс олдсон боломжийг ашиглалгүй л яахав. Тэд харин ч энэ өсөлтийг олзуурхаж, удаан үргэлжлүүлэхийг хүсч таарна.

Тэгэхлээр, зах дээр долларын ханш өсөөд байгаад асуудлын гол нь биш, харин  төгрөгт итгэх манай иргэдийн итгэл суларсаар байгаа нь маш аюултай дүр зургийг бий болгож байна. Эх оронч сэтгэлгээ гэдэг нь цээжээ дэлдэж, элдэв сүртэй зүйл ярихын нэр огтоос биш юм. Эх оронч хүн гэдэг нь энэ тохиолдолд төгрөгөө ариг гамтай хэрэглэж, Монголдоо доллар ашиглахгүй байхын нэр юм гэж хэлмээр байна.

Өмнөд Азийн Камбож Улсын жишээн дээр ярихад, иргэд нь үндсэндээ бол ам.долларыг өөрийн мөнгөн тэмдэгт байдлаар ашигладаг болсон байна. 1 ам.доллар нь үндэсний мөнгөн тэмдэгт 4000 риалтай тэнцдэг. Гэхдээ тэнд хүнсний дэлгүүрт юм авах үед барааны үнийг ам.доллараар тавьж, таксины жолооч төлбөрөө доллараар авч байна. Риал нь үндсэндээ задгай мөнгөний оронд л ашиглагдах болж. Бүхэл мөнгө нь ам.доллар, харин задгай мөнгө хариулах бол центийн оронд риалыг өгнө. Өөр нэг орны жишээ бол Зимбабве. Тус улсад ханш, өр, инфляцийн давхар хямрал нүүрлээд байгаа ба үндэсний мөнгөнөөс гадна БНХАУ-ын юанийг ашиглахыг зөвшөөрч, илүү их ашиглаж байна.

Эцэст нь ам.доллартай харьцах ханшаар төгрөгийн ханшийг тодорхойлох боломжгүй. Сагсан дахь бусад валюттай харьцах төгрөгийн ханшийн өөрчлөлтийн хувьд юань 8 төгрөг, евро 38 төгрөг, рубль 6 төгрөгөөр тус тус чангарчээ. Нөгөө талаас ам.долларын урсгал АНУ-руу буцаж чиглэж буй энэ үед дан Монгол Улс  гэлтгүй дэлхийн бусад улсуудад ч ам.долларын ханш чангарч байгааг санах хэрэгтэй.

 

Н.Баттүшиг

0
ЖИРГЭХ
Санал болгох
Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
“Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
С.Баатар: ХХБ 3 жил үргэлжилж буй технологийн төсөлдөө 30 сая долларын хөрөнгө оруулалт хийгээд байна
Монголын хөрөнгийн бирж үнэт цаас болон уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны тоймыг тусад нь хүргэж эхэллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • SUIHEE (182.160.38.8)
    HADGALAMJAA 3 JILIIN UMNU TSUTSLAAD DOLLLAR ABAAD HADGALSAN, HUUNEES HAMAAGUI IHIIG HEDEN SAYAAR N ANH UDAA L HIILEE, ODOO TSAASHDAA DOLLAR 3500 HURNE GESEN, AHIAD DOLLAR AVAAD BAIGAA, YUN BANKIND HIISNEES 10-20 DAHIN IH ASHIG UGJ BNDAAA
    2020 оны 01 сарын 10 | Хариулах
  • Зочин (66.181.161.4)
    ЭНЭ БИЧСЭН НӨХӨР ЗҮГЭЭР ҮҮ ТЭ ХАХА
    2020 оны 01 сарын 10 | Хариулах
  • Do (103.229.120.140)
    Baliutiin chenge uudiig yaratai ustaga
    2020 оны 01 сарын 10 | Хариулах
  • haha (182.160.40.21)
    HADGALAMJAA TATAAD DOLLAR BOLGOSON N BANKNII HUUNEES ILUUGEER, HURDTAI ASHIG OLOH BOLOMJ SHUU, BANKUUD AIGAAD HUDLAA UM BICHIJ BNA, IRGEDEE HADGALAMJAA DOLLAR BOLGOOD AVBAL HUUNEES ILUU OLJ BAIGAA SHUU, SUULIIN 5 JIL DOLLAR OSOOD L BAINA
    2020 оны 01 сарын 09 | Хариулах
  • зочин (103.26.195.223)
    2016 оноос хойш ханш яаж сулрав. Самурай вонд яаж хүү нь нэмэгдэв. Гээд нүдэн дээр ил байна.
    2020 оны 01 сарын 09 | Хариулах
  • Nyamka (59.153.112.88)
    Үүнийг бичигч чи өөрөө ямар ч санхүүгийн болон гадаад худалдааны тэнцлийн талаар ойлголтгүй товарищ байнаа гэж!!!
    2020 оны 01 сарын 09 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    9 цаг 4 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    9 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    9 цаг 31 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    10 цаг 34 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    11 цаг 12 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    11 цаг 28 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    11 цаг 49 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    11 цаг 52 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    12 цаг 53 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    13 цаг 3 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    13 цаг 57 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    14 цаг 0 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    14 цаг 17 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    15 цаг 1 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    15 цаг 48 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    16 цаг 3 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    16 цаг 44 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    17 цаг 8 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    17 цаг 11 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    17 цаг 17 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК