Үндсэн хуулийн өдөрт зориулсан улс, аймгийн цолтой 256 бөхийн барилдаан маргааш Монгол бөхийн өргөөнд болно.
26 дахь удаагийн барилдаанд улсын аварга Н.Батсуурь, арслан П.Бүрэнтөгс, Р.Пүрэвдагва, заан Б.Батмөнх, Б.Соронзонболд, харцага Б.Бат-Өлзий, Д.Анар, Ө.Даваабаатар, Б.Одгэрэл, М.Бадарч, О.Хангай, Н.Золбоо тэргүүтэй бөхчүүд барилдахаар бүртгүүлжээ.
Энэ барилдаанд хамгийн олон түрүүлсэн нь дархан аварга Б.Бат-Эрдэнэ (4), хамгийн олон үзүүрлэсэн нь дархан аварга А.Сүхбат (3) юм.
Б.Жаргал
Сэтгэгдэл (2)