Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ё.Баатарбилэг: УДБЭТ, Драмын театр, Төв номын сангийн барилгыг НУРААХГҮЙ

2020-1-13
0
ЖИРГЭХ

 

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

-“Монгол Тэмүүлэл” сургууль болон 133 дугаар сургуулийн маргааныг хэрхэн шийдвэрлэж байна вэ. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн нэг корпуст засвар үйлчилгээ хийсэн. Үүнтэй танилцлаа. Дээрх сургуулиудад холбогдох маргаан жил гаруйн хугацаанд үргэлжилж байна. Тус хичээлийн байранд хоёр сургуулийн 4000 гаруй сурагч хичээллэж байна. Тиймээс олон улсын стандарттай цөөн хүүхэд хичээллэж байгаа сургуульд шилжүүлэн шинэ хичээлийн байртай болгохоор зураг төсөл хийсэн. Улсын төсөвт шинэ хичээлийн байрны зардал суугдсан. Газар нь шийдэгдсэн. Шинэ хичээлийн байр 640 хүүхдийн суудалтай. “Монгол Тэмүүлэл” сургууль одоогоор Х, ХI, ХII ангийн сурагчдыг элсүүлж авч байгаа бол хичээлийн байртай болсноор VI ангиас нь эхлэн элсүүлэх боломж бүрдэх юм. Кембриджийн стандарттай сургуулиа улам өргөжүүлнэ. Барилгын ажил ирэх хаврын улиралд эхэлнэ.

-Драмын театр зэрэг барилгыг шинэчлэх ажил юу болсон бэ?

-УДБЭТ, Драмын театр, Төв номын сангийн барилгын газрыг нь авч зарж, идэх гэж байгаа юм шиг гүтгэн гуйвуулж, улстөржүүлж, суулт тэмцэл өрнүүлж байгаа учраас уг ажлыг зогсоосон. Энэ байр суурь дээрээ хэвээр байгаа.

Дээрх гурван барилгын удирдлагуудаас маш хэрэгтэй хөрөнгө оруулалтыг зогсоох гэж байна. Сүүлийн хэдэн жил соёл урлагт ийм хөрөнгө оруулалт ороогүй. Уран бүтээлчдийн ажиллах нөхцөлийг сайжруулах хэрэгтэй. Тиймээс барилгын ажлыг шинэчлэх асуудлыг хэвээр үлдээж өгөөч гэсэн хүсэлт удирдлагуудаас нь өгсөн. Барилгыг ажлыг шинэчлэхэд улсын төсөвт тус бүр хоёр тэрбум төгрөг суугдсан. Тиймээс уг мөнгөөр барилгыг шинэчилж, засварлана. 2021 онд Ардын хувьсгалын 100 жилийн ой болно. Үүнээс өмнө гурван соёл урлагийн байгууллагаа засварлана. Мөн тоног төхөөрөмжүүдээ сайжруулна. Олон жил санхүүжилтгүйн улмаас орхигдсон байсан салбарт 2019, 2020 онуудад харьцангуй сайн төсөв суугдсан. Үүнийг битгий улстөржүүлээч гэж зарим нөхдөөс хүсмээр байна.

-Мэргэжлийн сургалт олгох төвүүд олширч, иргэдийг залилах болсон гэх мэдээлэл гарах боллоо. Яамны зүгээс энэ тал дээр хэрхэн ажиллаж байна вэ?

-Энэтхэгийн их сургууль ч гэдэг юм уу, маш олон сургалтын газар үйл ажиллагаа явуулж байна. Диплом, ромбо олгоно зэргээр олон нийтийг төөрөгдөлд оруулж, хуулийг цоорхойг ашиглан хохироож байна. Ялангуяа тодорхой мэргэжлийн болон диплом, зэргийн боловсрол олгодог мэргэжлүүдээр зүгээр нэг дамжаа хичээллэх зөвшөөрөлтэй газрууд диплом, ромбо олгох зэргээр залилан хийх болсон юм болов уу. Тиймээс өнгөрсөн аравдугаар сард ХНХЯ-тай хамтран шалгалт явуулж, тодорхой газруудад албан бичиг хүргүүллээ. Их сургууль, дээд сургууль нэртэй зөвшөөрөл аваад олон нийтийг төөрөгдүүлэх явдал их байна. Эдгээрийг эргэж хараач гэдэг асуудлыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт тавьсан. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд цэцэрлэгийн багшаас эхлээд боловсролын байгууллагын ажилтнуудыг бэлтгэж байна. Тийм зүйл байх ёсгүй. Багшийн сургууль бэлтгэдэг сургуулийн дэргэдэх тусгай курсийг нэг жил хүртэлх хугацаатай сурч байж олгох ёстой. Учир нь 14 хоног хүртэлх хугацаанд сургаад цэцэрлэгийн туслах багш гэсэн үнэмлэх олгож байна. Энэ асуудлаар ХНХЯ-нд хандсан. Мөн холбогдох хууль хяналтын байгууллагад хандана.

-Дээрх асуудлын хүрээнд үүсгэдэг бодит хохирол нь юу байдаг юм бэ?

-Дээрх газруудад тодорхой мөнгө төлж сурч байгаа шүү дээ. Төгсөөд тухайн мэргэжлээрээ суралцъя гэхээр диплом, ромбо нь хүлээн зөвшөөрөгддөггүй юм. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүд мэргэжлийн сертификат олгодог. Гэтэл ромбо диплом олгох байгаа асуудал гарч байгаа учраас болгоомжлохыг анхааруулж байна.

-Өнгөрсөн долоо хоногт цахим сүлжээгээр Чингис хааны онгон олдсон байж болзошгүй мэдээлэл цацагдсан. Ийм мэдээлэл боловсролын яаманд хэр их ирдэг вэ?

-Бидэнд албан ёсоор мэдээлэл ирээгүй байна. Эхлээд Шинжлэх ухааны академид мэдээлэл ирээд дараа нь авран хамгаалах ажиллагаа явагдах ёстой. Шинжлэх ухааны академи энэ талаар мэдээлэлгүй байна гэсэн.

-Сурагчдыг амраахгүй хичээллүүлж байна, сурагчдад зүй бус бичлэг үзүүлсэн талаарх мэдээлэл мөн цахим сүлжээгээр явсан. Энэ үнэн юм уу?

-Энэ талаар “English school of mongolia” ажлын хэсэг тухайн сургуульд ажилласан. Сурагчдыг одоог хүртэл амраахгүй хичээллүүлж байна гэсэн. Ажлын хэсгийн шалгалтаар сурагчид амарч байсан. Мөн хоёрдугаар улирлын амралтаар нь эцэг, эхийнх нь зөвшөөрлөөр цөөн тооны хүүхдүүдэд сургалт явуулдаг юм байна. Энэ сургалт нь хэвийн явж байсан. Зүй бус бичлэг үзүүлсэн асуудал байхгүй бөгөөд хууль хяналтын байгууллагаар шалгуулж байгаа гэсэн.

 Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ц.Идэрбат: “Нэг сум-Нэг мал эмнэлэг” хөтөлбөрийг 30 суманд хэрэгжүүлж, мал эмнэлгийн анхан шатны нэгжийг чадавхжуулахад анхаарч байна
Хаврын морин уралдаан: Өв уламжлалаа сэргээх үү, хүүхдийн эрхийг хамгаалах уу?
Монгол-Оросын ШУА-ийн эрдэмтэд “Эгийн голын усан цахилгаан станц” төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэлээ
ЗГХЭГ-ын даргаар томилогдох Б.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Зочин (192.82.74.46)
    Энэ бид 2 сайд гэж юу байх уж.Худлаа чухал царайлсан гар гэж энэ байх даа.
    2020 оны 01 сарын 14 | Хариулах
  • Зочин (192.82.68.141)
    Шинээр барья гэхээр барих гэлээ гэнэ.Одоо хуучинаа сэргээе засвар хийе гэхээр засвар хийлээ гэж бүү гуцаараадаа даа муухай монгол зан. Гэж дээ.
    2020 оны 01 сарын 14 | Хариулах
  • ГОНГОР (66.181.181.48)
    ОЮУНГЭРЭЛ, БААТАРБИЛЭГ ГЭЖ 2 МАЛЫН ҮЕД МОНГОЛЫН СОЁЛ, УРЛАГ, АРХИТЕКТУР УСТАЖ ГҮЙЦЛЭЭ. ОДОО БУШУУХАН АРХАНГАЙДАА ОЧИЖ,"ТАНКАА" ХҮЛЖ СУУХ ЦАГ ЧИНЬ БОЛЖЭЭ.
    2020 оны 01 сарын 13 | Хариулах
  • иргэн (202.9.46.14)
    Мэдээж тэгэлгүйдээ. Дотор нь ажиллаж байгаа хүмүүсийнхээ амь насыг бодож, засч, шинэчлэлгүй яахав. Гэхдээ гол хуучин барилга архитоктурийг хэвээр хадгалах нь зөвөө. Ажилд нь амжилт хүсье.
    2020 оны 01 сарын 13 | Хариулах
  • Зочин (64.119.19.128)
    POPOR DARGINHA UGEND OROD BULGA
    2020 оны 01 сарын 13 | Хариулах
  • zochin (119.40.98.177)
    ENE NEG GULDIISEN YUM ODOO MONGOLIIN SOR BOLSON MUZEI TEATRIIN BARILGUUDIIG NURAAJ GAZAR ZARAHAAS OOR AJIL HIIHGUI MUU LUIVARCHIN YUMAA
    2020 оны 01 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.21.100.210)
    ee baatarbilegee nuraachix l daa
    2020 оны 01 сарын 13 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Винсент ван Гогийн зураг дуудлага худалдаанд 190.4 сая ам.доллароор зарагдаж, өөрийн дээд амжилтаа шинэчиллээ
    18 мин
  • Ц.Идэрбат: “Нэг сум-Нэг мал эмнэлэг” хөтөлбөрийг 30 суманд хэрэгжүүлж, мал эмнэлгийн анхан шатны нэгжийг чадавхжуулахад анхаарч байна
    18 мин
  • Хаврын морин уралдаан: Өв уламжлалаа сэргээх үү, хүүхдийн эрхийг хамгаалах уу?
    43 мин
  • Монгол-Оросын ШУА-ийн эрдэмтэд “Эгийн голын усан цахилгаан станц” төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэлээ
    1 цаг 0 мин
  • НҮБ-ын олон улсын шүүх Мьянмар улсыг Рохинжа үндэстний эсрэг геноцид үйлдсэн гэж үзлээ
    1 цаг 27 мин
  • ЗГХЭГ-ын даргаар томилогдох Б.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
    1 цаг 29 мин
  • Жил бүр 700 мянга гаруй хүүхэд уушгины хатгалгааны улмаас эндэж байна
    2 цаг 5 мин
  • Багануур дүүргээс хөнгөлөлтттэй зээлийн санхүүжилт хүссэн 5 аж ахуйн нэгжид нарийвчилсан шатны үнэлгээ хийлээ
    2 цаг 10 мин
  • УИХ: Усны тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    2 цаг 12 мин
  • ӨНӨӨДӨР: УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамга хүлээлгэн өгнө
    2 цаг 21 мин
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
    2 цаг 33 мин
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
    2 цаг 39 мин
  • Улаанбаатарт шөнөдөө ялимгүй цастай
    2 цаг 55 мин
  • Трамп, Путин, Ши Жиньпин нарын түүхэн уулзалтаас онцлох таван дүгнэлт
    3 цаг 1 мин
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
    16 цаг 58 мин
  • Үндэсний аврах бригад Имарттай хамтран 3,500 айл өрхөд угаарын хийн мэдрэгч суурилуулна
    17 цаг 56 мин
  • Европын 23 орны 23 киног БНСУ-ын Сөүл хотод үнэ төлбөргүй толилуулна
    19 цаг 0 мин
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
    19 цаг 17 мин
  • Үнэт цаасны арилжаа түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ
    19 цаг 24 мин
  • У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
    19 цаг 52 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
  • “Онцгой хотхон”-ы 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
  • Боксын гурван удаагийн дэлхийн аварга Хорхе Линаресыг АНУ-ын цагаачлалын албаныхан саатуулжээ
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • АНУ-д эрчүүдийн бэлэг эрхтнийг томруулах бизнес цэцэглэн хөгжиж байна
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
  • 2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
  • ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
  • У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
  • Улаанбаатарт 168,000 орчим эзэнгүй нохой, муур байна
  • Я.Содбаатар: 2019, 2020 оны намын санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулна
  • Азийн Испорт болон оюуны анхдугаар наадам 2027 оны арваннэгдүгээр сард болно
24 баримт
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК