Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Т.Бадамжунайн “үр хөврөл”-үүд Архангайд эзэн суух уу?

2020-1-14
0
ЖИРГЭХ

Жил гаруйн өмнө Монголоос зугтсанаасаа хойш Сингапурт голдуу амьдарч, Зүүн өмнөд Азийн орнуудаар экскурс хийсэн шиг амьдарч яваа нэгэн эрхэм бий. Тэр хүнийг Түнжингийн Бадамжунай гэнэ. Түүнийг дотночилсон нөхдүүд нь Жу дарга, сайд, ах, найз гээд авгайлна.

Т.Бадамжунайгийн оролцдоггүй “юм” Монголд байхгүй байсан цаг саяхан. Хотын ерөнхий менежер, Хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж ихэд бяр суусан тэрбээр М.Энхболдыг нам, засгийн толгойд суухад, сүүдэрт нь дагаад гарчихдаг нэгэн. Тийм учраас хамаг л нарийн ширийн томилгоо, ханилгаа бүгдийг Т.Бадамжунай зохицуулдаг гээд нэр цууд гарчихсан.

Маш ойр нөхөрлөж явсан журмын нөхөд нь хүртэл ингэж ярихыг бодоход үнэн болж таараад байгаа юм.

Т.Бадамжунай бас их олон асуудалд нэр холбогдсон. Хэвлэлүүдээр их гарна.

Тэгж явсаар М.Энхболдыг УИХ-ын даргаас огцрохоос яг нэг сарын өмнө УАЗ-469 машинд нуугдаж суугаад Замын-Үүдээр гараад явчихсан гэж хэвлэлд мэдээлсэн.

Тэр цагаас хойш Монголдоо ирээгүй.

Т.Бадамжунай уг нь Архангайн Чулуут сумын хүн байгаа юм. Энэ нутгаас төрсөн бас ч гэж болдовсролтой, сүйхээтэй хүмүүсийн нэг. Тиймээс сайд байхаасаа эхлээд таван жил орчим Архангай аймгийн Нутгийн зөвлөлийн даргаар ажилласан. Тэр үедээ Архангайд өөрийн хүмүүсээ “нутагшуулах”, өөд нь татах ажлыг ч муугүй хийж чаджээ.

Хамгийн гол нь тэдэнтэйгээ өнөөг хүртэл Архангайг хөгжүүлэх бус, Архангайг улс төрийн “хөнжил”-өө болгоод “үр хөврөл”-өө үлдээж, тэдэнтэйгээ хамт өөрсдийгөө хөгжүүлэх ажлыг гарамгай гүйцэтгэсээр байгаа аж.

Т.Бадамжунайн Архангайд үлдсэн үр хөврөл бол УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг нар юм.

Т.Бадамжунайн хашиж байсан Архангайн Нутгийн зөвлөлийн даргын ажлыг нь өвлөж авсан Ж.Мөнхбат УИХ дотор хувийн бизнесгүй, ямар нэг компанийн хувь, хувьцаа эзэмшдэггүй хэдхэн гишүүдийн нэг юм. Гэвч Ж.Мөнхбатын олон тэрбумаар үнэлэгдэх 11 давхар байшин ил болсон. Хотын А цэгт “Эдмон” хэвлэлийн компанийн чанх урд байрлах ногоон өнгийн “Иновок инк”  барилгыг Т.Бадамжунай, Ж.Мөнхбат нар эзэмшдэг гэх ба голцуу төрийн байгууллагуудад өндөр үнээр түрээсэлдэг байна. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллах хугацаандаа эзэмшсэн байж болзошгүй хотын төвийн өндөр үнэлгээтэй газрыг хэрхэн авсан нь тодорхой бус талаар эх сурвалжууд бичиж байв.

 

Мөн “Сокол” ХХК, түүний охин компани “Сокол ложистикс” компаниудын талаар сэтгүүлч У.Оргилмаа сурвалжлан бичиж байв. Тус компанийн захирал нь Намсрайн Алтаншагай. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, “Сокол” ХХК-ийн захирал Н.Алтаншагай нар Архангай аймгийн Бөхбилэгт бөхийн дэвжээнийг тэргүүлдэг. Уг дэвжээний тэргүүнээр тухайн үеийн МАН-ын генсек Ж.Мөнхбат, Дэд тэргүүнээр УИХ гишүүн, ХХАА-н сайд асан, Т.Бадамжунай, Захирлаар нь “Сокол” ХХК-ийн захирал Н.Алтаншагай нар тус тус сонгогджээ. “Сокол” ХХК нь Архангай аймгийн ЗДТГ-ын албан хэрэгцээнд тээврийн хэрэгсэл нийлүүлэх тендерт  шалгарсан.  Мөн ДЦС-4 ТӨХК-ийн Бандажное кольцо нийлүүлэх 498 сая төгрөгийн тендерт шалгарсан. Хэдийгээр Ж.Мөнхбат гишүүний компани гэж цаасан дээр бичээгүй ч нутаг усны болон бизнесийн түншлэлийн эцсийн өмчлөгчөө нууцалсан байж болох сэжүүрүүд олдсоор байна. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын ХОМ-т байгаагүй, энэ хавар эзэмших болсон компаний “түүх”-ийг олон нийт сонирхох эрхтэйг сэтгүүлч У.Оргилмаа хөндсөн байдаг.

Түүнчлэн хэдэн жилийн өмнө Н.Энхбаярыг Ерөнхийлөгч байхад Тамгын газарт нь  ажиллаж байсан Ё.Баатарбилэг гэдэг залууг Жу хөтлөөд очсон гэдэг. Гарал нь Чулуутынх юм байна, гайгүй сайн хань болох байх гэж байсан талаар журмын нөхөд нь ярьдаг юм. Ингэж Ё.Баатарбилэг Архангайн Засаг дарга болж байсан түүхтэй.

Т.Бадамжунай түүнийг Засаг даргаар аваачиж томилуулахдаа төсвийн хөрөнгөөс байр, Ланд 200 машин авч өгсөн гэдэг.

Үүнээс хойш Т.Бадамжунай, Ж.Мөнхбат, Ё.Баатарбилэг нарын гурвал улс төр, бизнес дээр хамтдаа явж ирсэн байдаг. Архангайтай холбоотой хамаг л төрийн бус байгууллага, нийлж нэгдсэн хүмүүсийг өөрсөддөө нэгтгэх ажлыг сайтар амжуулжээ.

Ингэж явсаар 2016 онд Архангайгаас Ж.Мөнхбат, Ё.Баатарбилэг хоёр гишүүн болж, хоёулаа сайдын суудалд суугаад үзчихэв. Ийм өндөрлөгт гарсан энэ хоёр залуу “амжилт”-аа бататгаж Архангайгаа нэгмөр гартаа оруулахаар ханцуй шамлажээ. Ингэхийн тулд хамгийн түрүүнд 2020 оны УИХ-ын сонгуульд өнөөг хүртэл бор зүрхээрээ явж ирсэн Г.Тэмүүлэнгээ жийж, өөрсдийнхөө хүнийг нэр дэвшүүлэхээр ярилцаад эхэлсэн байна.

Хэрвээ тэдний хүсэл биелж, Ж.Мөнхбат, Ё.Баатарбилэг хоёр дээр санал болгосон хүнийг нь нэр дэвшүүлж өгвөл Жу даргын “үр хөврөл” Архангайд эзэн сууна гэсэн үг.

Гэхдээ бадарчин баярлах болоогүй гэдэг шиг АН-ын хаягтай, нэр бүтэн улстөрчид бий гэдгийг тэд тооцохгүй байгаа бололтой.

С.Сүлд

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (20)

  • Зочин (202.126.89.117)
    Зураг эвлүүлэг байна шүү
    2020 оны 01 сарын 17 | Хариулах
  • dund huruu (202.126.89.202)
    munkhbatiin utsan huuheldei odoogiin zasag darga ni devshih bhaa
    2020 оны 01 сарын 15 | Хариулах
  • Зочин (202.21.107.101)
    МӨНХБАТ ДАЛДГАРЫГ ЕРӨӨСӨӨ СОНГОЖ БОЛОХГҮЙ ..
    2020 оны 01 сарын 15 | Хариулах
  • Зочин (103.26.195.18)
    ARHANGAI GEJ UNEHEER TASARTSAN SAIHAN NUTAG DAAN CH HEDEN BALIAR HULGAICH LUIVARCHID EZEGNEJEEEEEE ODOO YAAYA GEHEVDEE ZAYA CHINE EE
    2020 оны 01 сарын 14 | Хариулах
  • Зочин (103.26.195.18)
    TEMUULEN BASERDENETEES OLON TERBUMIIG SHAASAN GANZORIGIIN HUU MANANGIIN BAS NEG YALGADAS SHUU DEEE
    2020 оны 01 сарын 14 | Хариулах
  • Irgen (150.129.141.40)
    Ezen suusan ch yadgiin nutagtaa ezen suuh ne zuv yundaa eldev yum hamj shimeed bihceed baina .zugeer muruuruu biznes hiij baigaa zaluusiig oroldood baina
    2020 оны 01 сарын 14 | Хариулах
  • Старый найз (150.129.142.240)
    Жунайн дэмжсэн дэвшүүлсэн Мөнхбат ишиш эврээ ургахаар эхийгээ мөргөв гэгч болсон. ббатарбилэгийн хувьд төрсөн нутгийнхаа өвөг дээдсийнхээ шүтээнийг ухаж тоносон хүн. Үүнд н.Энхбаяр, Бадамжунай нар оролцсон. Жунайн уг гарвад маш ядуу гэр бүл төрж өссөн байдаг. Тэрээр Энхбаяртай дөрөө харшиж амжилтад хүрээд дараа нь Энхбаярыгаа жийж ЭНхболд, Элбэгдорж нартай нийлж гэрийн нохой хээрийн боохойтой нийлсэн байдаг. Эцэст нь Тэмүүлэн бор зүрхээрээ ч биш эцэг Ганзориг Эрдэнэт УБү-ийг Жаст Батхүүтэй Стандарт банканд тавьсан ба ял шийтгэлээс мултарсан нь үнэн хүний үр хүүхэд. Ийм л аадзны тор шиг манан байгаа н мөд арилахгүй
    2020 оны 01 сарын 14 | Хариулах
  • Зочин (103.26.195.248)
    Хар хэрээнүүд нэгнийхээ харыг гайхав гэччийн үлгэр ккк
    2020 оны 01 сарын 14 | Хариулах
  • Muu PiZD@ nar (114.159.66.60)
    Muu har lalariin, novshiin, teneg, erguu, hogiin, adgiin shaar, hulgaich, avilgachid gajig pizdakuud bugd zail lalaruud!!!!!.....
    2020 оны 01 сарын 14 | Хариулах
  • Муу нэрийг хусавч арилахгүй (122.201.24.223)
    Хүрэлсүх арай ч энэ тэ1үүдийг гаргахгүй байлгүй дээ. Мөнхбат Баатарбилэг 2 шиг мунхаг улс төрч нэртэй хүмүүсийг урьд өмнө ч харсангүй. Энэ их хурал засгийн хамгийн тэ1 мунхаг аливааг зоосны нүхээр хардаг бүдүүлэг ямар ч боловсролгүй гарууддаа. Тэр Тэмүүлэн ч хэрэггүй Эрдэнэтийг шулсан эцгийн мөр дээр гишгэсэн өөдгүй залуу
    2020 оны 01 сарын 14 | Хариулах
  • иргэн (202.70.34.70)
    АН-ынхан бүүр долоон дор, Фортуна, Болор хоёр гээд бод доо, огидос цутгамаар
    2020 оны 01 сарын 14 | Хариулах
  • Зочин (59.153.114.70)
    Бадамжунайг эвлүүлээд оруулцан юм уу даа, сонгууль ойртхоор нэг нэгнээ байнга ингэж хэмэлж байх юм даа. УЛС ТӨРӨӨӨ ГЭЖ СОНИН ЮМ ШҮҮ....
    2020 оны 01 сарын 14 | Хариулах
  • Бадамжунай новш (202.126.88.50)
    Эд нарыгаа төрд яаж ийж бгаад төрд гаргаад орж ирэх гээд л гаднаас удирдаад мөнгөө цацаж бгаа байх даа МАНАН
    2020 оны 01 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.9.40.125)
    Бадамжунайгийн балаг хотын менежер байхаас эхлээд газрын наймаа луйвар дээрэм улс орныг самарсан бүх хэрэгт оролцсон хүнээ хаана зугаалж явааг ч мэдэхгүй ямар ч арчаагүй төр засаг вэ дээ олж авчирч арга хамжээ авах хэрэгтэйшдээ
    2020 оны 01 сарын 14 | Хариулах
  • Зочин (192.82.68.100)
    TURIN HUTGURUD
    2020 оны 01 сарын 14 | Хариулах
  • Ждү эрхлэгч (203.91.115.46)
    Архангайхан 60 тэрбумын Мөнхбат, Баатарбилэг, ЖДҮ-ийн Тэмүүлэн нарыг сонгож онигоонд оров оо.
    2020 оны 01 сарын 14 | Хариулах
  • Тэмүүлэн бол ялаагүй ҮР МОГОЙ!! Эрдэнэтийн мөнгөөр туйлсан ЛУЙВАРЧИН!!! бас л Бадамжунайн хасмаатайн Ганзориг гэх ялтны хүү. Монголчудын нуруун дээр зоосон гөлөг!!! (192.82.65.56)
    Тэмүүлэн бол ялаагүй ҮР МОГОЙ!! Эрдэнэтийн мөнгөөр туйлсан ЛУЙВАРЧИН!!! бас л Бадамжунайн хасмаатайн Ганзориг гэх ялтны хүү. Монголчудын нуруун дээр зоосон гөлөг!!!
    2020 оны 01 сарын 14 | Хариулах
  • Зочин (64.119.24.171)
    МАН -ЫГ ОР ҮНДСЭЭР НЬ ЦЭВЭРЛЭЖ БАЙЖ ЖУ НОЁНТОН МЭТИЙН ЯЛ ЗЭМИЙГ ХЭЛЭЛЦДЭГ ШҮҮДЭГ БОЛНО.ТЭРНЭЭС ХҮРЭЛСҮХ ХЭЗЭЭ Ч ЭНЭ ТАЛААР ХӨНДӨХГҮЙ ДУУГАРАХ Ч ҮГҮЙ.НЭГ НАМ ДОТОР БАЙСАН АДИЛХАН ХУЛГАЙЧИД БИЕ БИЕНЭЭ ШИЙТГЭХ ЮМ ГЭНЭ .МОНГОЛД БАЙДӨГ ЮМ БАЙГАА БИЗ
    2020 оны 01 сарын 14 | Хариулах
  • Зочин (122.201.31.226)
    Одоогийн АРхангайн ЧУлуутын ( далай чойнхор вангийн ?!) ЭФУ ЦЭРЭН ( манж чингийн !) шиг энэ Бадамжунайг чинь Ми овогтын ( хятадын ) ЭФУ юм бодсон чинь Зуун омнот ази гээчийн ЭФУ гэнэ уу ... Ээ дээ , энэ ХУРГЭН- ууд ( ЭФУ ?!) уу , тэр хургэн Дэнзэнг хар - хургэн хуу хучтэй гэж " монголчууд хургэн байх даа хучтэй " гэж бас Чулуутын удмын Намб. Энхбаяр хэл луу ...?!!
    2020 оны 01 сарын 14 | Хариулах
  • Зочин (64.119.18.193)
    Жинхэнэ хэргийн Эзэн нь энэ нөхөр гэдэг боловч АТГ яагаад ч юм халдахгүй хаацайлаад байдаг???
    2020 оны 01 сарын 14 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Олон улсын зэвсэг хураах долоо хоног эхэллээ
    27 мин
  • Аравдугаар сарын 24: НҮБ-ын өдөр тохиож байна
    57 мин
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
    57 мин
  • Улаанбаатарт өдөртөө 0 хэм дулаан, цас орохгүй
    1 цаг 57 мин
  • Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд зодоглох бөхчүүд
    14 цаг 35 мин
  • Б.Цогтгэрэл: Ээжийгээ зодож, дүүтэйгээ шүүхдэлцдэг нөхөрт мэдээлэл өгдөг сайд дарга нар мэдээллийн чанартаа анхаар
    15 цаг 37 мин
  • Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийн төлөвлөгөөтэй танилцлаа
    16 цаг 14 мин
  • АТГ-аас өгсөн зөвлөмжийн дагуу 761.1 сая төгрөгийг орон нутгийн авто замын санд төвлөрүүлэв
    16 цаг 26 мин
  • Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно
    17 цаг 28 мин
  • ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН АХЛАХ АНГИЙН 300 СУРАГЧ САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ ӨДӨРЛӨГТ ХАМРАГДЛАА
    18 цаг 14 мин
  • Сүхбаатар дүүрэг зам талбайн цэвэрлэгээнд 185 хүний бүрэлдэхүүнтэй 56 техниктэй ажиллаж байна
    18 цаг 15 мин
  • АНУ-ын хөлбөмбөгийн ирээдүй гэгдэж буй 17 настай Адри Мехмети
    18 цаг 20 мин
  • “Alien”, “Top Gun” киноны жүжигчин Том Скерритт 93 насандаа таалал төгсжээ
    18 цаг 26 мин
  • Трамп төрийн дууллын үеэр хүндэтгэл үзүүлээгүй хэмээн Леброн Жеймсийг уучлал гуйхыг шаарджээ
    21 цаг 54 мин
  • В.Зеленский: Хэрэв бид ОХУ-д тавьсан хориг арга хэмжээг цуцалбал тэднийг улам хүчирхэг болгоно
    22 цаг 57 мин
  • Хятадын Төвөдийн бүсэд 7 магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүний амь эрсэджээ
    23 цаг 17 мин
  • BC.Game баг FaZe-ийг хожсон ч "DraculaN Season 7" тэмцээнийг дөрөвдүгээр байрт дуусгалаа
    23 цаг 22 мин
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
    23 цаг 58 мин
  • УБЦТС ТӨХК зөвшөөрөл олголттой холбоотой хялбаршуулж, ил тод, шуурхай болгосон үйлчилгээнүүдээ танилцууллаа
    Өчигдөр 09 цаг 38 мин
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
    Өчигдөр 09 цаг 23 мин
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Трамп, Зеленский нарын үл итгэлцэл гүнзгийрч, АНУ-Украины харилцаа хурцадлаа
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • ХХБ-НЫ СИСТЕМИЙН ШИНЭЧЛЭЛ ДУУСЛАА
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
  • PGL Masters Bucharest 2026: Аваргын төлөө өрсөлдөх шилдэг таван баг
  • ​​​​​​​Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
  • Мөргөлийн үеэр сүмийн загалмай унаж, цохиулсны улмаас санваартан нь нас баржээ
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр Ерөнхий сайдыг төлөөлөн ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын хуралдаанд оролцож байна
  • Элон Маск АНУ-ын хүүхэд бүрд SpaceX компанийнхаа 10.7 тэрбум ам.долларын үнэ бүхий хувьцаа бэлэглэнэ
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Азийн V пара наадам албан ёсоор хөшгөө нээлээ
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • “Senzu”, “mzinho” нарын тоглож буй BC.Game баг плей-оффт шалгарлаа
  • Өмнөд Солонгосын хүүхдийн эмч бүсгүй мэргэжлийн боксын дэлхийн аварга боллоо
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
  • Азийн Пара наадмаас Монголын тамирчид гурван алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байна
  • The MongolZ хоёр хоногийн өмнө хожигдсон Германы BIG багтай дахин учраа таарлаа
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
24 баримт
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК