Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх зөвлөгөөн болж байна

2020-1-14
0
ЖИРГЭХ

Өнөөдөр Барилга хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төв ТӨҮГ хамтран барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх “ЭКСПЕРТҮҮДИЙН ЗӨВЛӨГӨӨН 2020” зохион байгуулж байна. Тус зөвлөгөөнд БХБЯ-ны Төрийн нарын бичгийн дарга С.Магнайсүрэн, Барилгын хөгжлийн төв ТӨҮГ-ын захирал Ц.Амарсанаа, Барилгын хөгжлийн төв ТӨҮГ-ын дэд захирал бөгөөд ерөнхий менежер Б.Энхболд болон барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийхэд экспертээр ажилладаг 200 гаруй эксперт оролцож байна.

Зураг төсөлд магадлал хийх ажлыг зохион байгуулахад гардаг хүндрэл бэрхшээл, шийдвэрлэх асуудлуудын талаар болон холбогдох хууль, норм дүрэм, стандартын хэрэгжилтийг хангаж, зураг төслийн чанарыг сайжруулах, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар БХБЯ, БХТ, МХЕГазар, Онцгой байдлын ерөнхий газар, Монголын тэргэнцэртэй иргэдийн холбоо зэрэг төрийн болон төрийн бус байгууллагын удирдлагууд болон төлөөлөл оролцон илтгэл хэлэлцүүлж,  экспертүүдийн  зөвлөмжийг сонсч санал бодлоо солилцож байна.

Энэ үеэр “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын дарга Ц.Амарсанаа: Өнөөдөр барилгын салбарт зураг төсөл, магадлал хийх мэргэжлийн түвшинд хараат бусаар  дүгнэлт гаргах мэргэшсэн зөвлөх, инженерүүд буюу экспертүүдийн зөвлөгөөн болж байна. Зөвлөгөөний үеэр 2019 онд гаргасан ололт амжилт, алдаа оноогоо дүгнэж энэ ондоо хийж хэрэгжүүлэх ажлаа хэлэлцэх юм. Барилгын чанар аюулгүй байдал гэдэг бол барилгын зураг, материал, гүйцэтгэгч байгууллагаас шалтгаалдаг. Барилгын зураг зөв төлөвлөлттэй, зөв шийдэлтэй, эдийн засгийн хэмнэлт гаргасан, техникийн шинэ шийдлүүдийг агуулсан байх шаардлагатай бөгөөд үүнийг хөндлөнгийн экспертүүдээр шалгуулснаар баталгаажих юм. 2019 он барилгын салбарт ээлтэй он байлаа. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар өмнө нь байгаагүй олон бүтээн байгуулалтыг хийлээ. 2348 зураг төсөлд магадлалын нэгдсэн ерөнхий дүгнэлт гарсан нь барилгын салбар идэвхитэй байгааг харуулж байна. Зураг зурагдаж байна гэдэг нь барилга сүндэрлэн босно гэсэн үг. Бид ч үүн дээр ихээхэн анхаарал хандуулж чанар стандартын шаардлага хангасан аюулгүй барилга барих зорилт тавин ажиллаж байна.

Дэд захирал бөгөөд ерөнхий инженер Б.Энхболд:

Барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх экспертүүдийн зөвлөгөөн яг одоо үргэлжилж байна. 2020 оны 01 дүгээр сарын 06-08-ны өдрүүдэд гурван дэд салбарын хэлэлцүүлэгийг амжилттай зохион байгуулсан.  Зөвлөгөөнд нийт 194 эксперт оролцож байна. Эдгээр экспертүүд 51 чиглэлээр зураг төслийг магадлан баталгаажуулдаг. 2019 онд 2400 зураг төсөлд магадлалын үйл ажиллагааг зохион байгуулж ажилласан байна. Барилга хөгжлийн төвөөс экспертүүдийг чадавхижуулах, норм журам, шаардлагыг боловсронгуй болгох тал дээр анхаарч ажиллаж байна. Барилга байгууллагын нормчлолын сангаас тухайн жилд хийх ажлын саналыг авдаг. Энэ зөвлөгөөний үеэр барилгын салбарын аль норм дүрэм, стандартыг эрэмбэлж, шинэчлэх вэ, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн уулс дагуу нутгууд цэвдэг ихтэй газруудад баригдах барилгуудын стандартыг илүү нарийвчилж ажиллах зэрэг тулгамдаж буй олон асуудлыг ярилцах юм.

Норм нормативын хэлтсийн дарга Д.Алтанхуяг: Монгол улсад мөрдөгдөж байгаа барилгын салбарын норм, дүрэм нь 1960 оноос хойш мөрдөгдөж эхэлсэн. 1999 онд барилгын салбарын норм нормативын ерөнхий тогтолцоог баталж, 2009 онд Засгийн газрын 74 дүгээр тогтоолоор шинэчлэн баталсан. Тэгвэл өнгөрсөн оны гуравдугаар сарын 21-нд Норм нормативын баримт бичгийн тогтолцоог дахин шинэчлэн батлуулсан. Энэ тогтолцоонд техникийн зохицуулалт гэдэг ухагдахуун орж ирсэн. Уг зохицуулалтаар барилга байгууламжид тавигдах ерөнхий шаардлагыг тусгасан байгаа. Техникийн зохицуулалт гэдэг заалт орж ирснээр гадаад орны барилгын норм, нормативыг  чөлөөтэй хэрэглэх, шинэ техник технологийг нэвтрүүлэх боломж бүрдсэн. Мөн Засгийн газрын 107 дугаар тогтоолоор гадаадын норм дүрмийг бүртгэх, хэрэгжүүлэх журмыг мөн шинэчлэн баталсан. Тухайн аж ахуй нэгж нь шинэ техник технологийг барилгадаа нэвтрүүлэх тохиолдолд шууд бүртгүүлж хэрэглээд явах бололцоотой болсон гэсэн үг юм.

МХЕГ-ын Барилга байгууламжийн хяналтын хэлтсийн дарга Ш.Уранчимэг: 

МХЕГ-т 2019 онд нийтдээ 10899 гомдол санал ирсэн. Үүнээс 12 хувь нь барилгын зураг төслийн шийдэлтэй холбоотой  байна. Үүний 9,2 хувь нь барилгын зураг төсөлд тусгагдаагүй гэсэн зөрчил, 25,9 хувь нь хууль тогтоомж, норм дүрмийн зөрчилтэй, 27,8 хувь нь зураг төслийн дагуу гүйцэтгээгүй, 16,2 хувь нь өөрчлөлтийн зураг төсөлгүй гэх мэт зөрчлүүд бүртгэгдсэн. Бид дэд бүтцийн салбарын 26 хууль, 420 гаруй норм, дүрэм, 670 гаруй стандартыг барилгын салбарт мөрдүүлж ажилладаг. Энэ норм дүрэм, хууль тогтоомжийн дагуу зураг төсөл боловсрууагдсан байх ёстой бөгөөд шаардлага хангаагүй зураг төслийг Зөрчлийн тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Зөрчил хянан шалгах тухай хуулийн дагуу хариуцлага тооцож ажилладаг. Барилгын зураг төслийг норм журмын дагуу, стандартын шаардлага хангасан зураг төслийг анхнаас нь хийх нь хамгийн чухал байна" гэлээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Жил бүр 700 мянга гаруй хүүхэд уушгины хатгалгааны улмаас эндэж байна
Багануур дүүргээс хөнгөлөлтттэй зээлийн санхүүжилт хүссэн 5 аж ахуйн нэгжид нарийвчилсан шатны үнэлгээ хийлээ
ӨНӨӨДӨР: УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамга хүлээлгэн өгнө
Үндэсний аврах бригад Имарттай хамтран 3,500 айл өрхөд угаарын хийн мэдрэгч суурилуулна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • НҮБ-ын олон улсын шүүх Мьянмар улсыг Рохинжа үндэстний эсрэг геноцид үйлдсэн гэж үзлээ
    9 мин
  • ЗГХЭГ-ын даргаар томилогдох Б.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
    11 мин
  • Жил бүр 700 мянга гаруй хүүхэд уушгины хатгалгааны улмаас эндэж байна
    47 мин
  • Багануур дүүргээс хөнгөлөлтттэй зээлийн санхүүжилт хүссэн 5 аж ахуйн нэгжид нарийвчилсан шатны үнэлгээ хийлээ
    51 мин
  • УИХ: Усны тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    54 мин
  • ӨНӨӨДӨР: УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамга хүлээлгэн өгнө
    1 цаг 3 мин
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
    1 цаг 15 мин
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
    1 цаг 21 мин
  • Улаанбаатарт шөнөдөө ялимгүй цастай
    1 цаг 37 мин
  • Трамп, Путин, Ши Жиньпин нарын түүхэн уулзалтаас онцлох таван дүгнэлт
    1 цаг 42 мин
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
    15 цаг 40 мин
  • Үндэсний аврах бригад Имарттай хамтран 3,500 айл өрхөд угаарын хийн мэдрэгч суурилуулна
    16 цаг 38 мин
  • Европын 23 орны 23 киног БНСУ-ын Сөүл хотод үнэ төлбөргүй толилуулна
    17 цаг 42 мин
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
    17 цаг 59 мин
  • Үнэт цаасны арилжаа түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ
    18 цаг 5 мин
  • У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
    18 цаг 34 мин
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Ч.Маргад эх орондоо ирлээ
    19 цаг 47 мин
  • "Доха" олон улсын кино наадам эхэллээ
    20 цаг 48 мин
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
    21 цаг 20 мин
  • 8660 хүүхэд гэртээ ойр суралцаж, анги дүүргэлтийн асуудал буурсан үзүүлэлттэй байна
    21 цаг 38 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
  • “Онцгой хотхон”-ы 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
  • Боксын гурван удаагийн дэлхийн аварга Хорхе Линаресыг АНУ-ын цагаачлалын албаныхан саатуулжээ
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • АНУ-д эрчүүдийн бэлэг эрхтнийг томруулах бизнес цэцэглэн хөгжиж байна
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
  • 2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
  • ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
  • У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
  • Улаанбаатарт 168,000 орчим эзэнгүй нохой, муур байна
24 баримт
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК