Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

М.Оюунчимэг: Утаанаас салах бүрэн боломж байгаа

2020-1-16
0
ЖИРГЭХ

УИХ-ын Өргөдлийн байнгын хороо, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос aгаарын бохирдлыг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг зарим байгууллагуудын хийж буй ажилтай танилцаж, үр дүнг нь хянах зорилгоор ажиллажээ. 

УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга, Агаарын бохирдлыг бууруулах ажлын хэсгийн ахлагч М.Оюунчимэг болон УИХ-ын гишүүн А.Сүхбат, Д.Мурат нар холбогдох албан тушаалтнуудын хамтаар эхлээд Чингэлтэй дүүрэгт байрлах “Таван толгой түлш” ХХК-ийн “Дөлгөөн нуур-3” дундын баазад очлоо. 

Үйлдвэрээс ачиж ирсэн сайжруулсан түлшийг 25 кг-ын шуудайд савлан, түгээлтийн цэгүүд рүү хүргүүлэх үйл ажиллагаа энд явагддаг байна. 

Энд ажиллах үеэр сайжруулсан түлшний хомсдол үүсээгүй, савлалт, түгээлт хэвийн байгааг холбогдох албан тушаалтнууд тайлбарлалаа.

“Хоёр цаг тутам дүүргүүдэд байрласан ийм дундын баазуудаас түгээлтийн цэгүүд рүү ачилт  хийдэг бөгөөд иргэд сайжруулсан түлш дууссан цэгт очоод түлш байхгүй үе таарвал тасарчихаж гэж ойлгодог. Хоёр цаг тутам ачилт хийж байгаа учир хэсэг хугацааны дараа тухайн цэгт түлш хүргэгдсэн байх болно” хэмээн тайлбарласан юм.  

Сайжруулсан түлштэй холбоотой тус түлшийг савлан худалдаанд гаргадаг гялгар шуудайг хог болгож үлдээх үү, буцааж авч ашиглах уу гэдэг асуудал тулгамдаж байгааг УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга, Агаарын бохирдлыг бууруулах ажлын хэсгийн ахлагч М.Оюунчимэг, УИХ-ын гишүүн А.Сүхбат нар хөндөж, энэ талаар албан тушаалтнуудаас тодруулахад, “Дахин хэрэглээний шаардлага хангахгүй учир буцааж авах боломжгүй байдаг. Харин боловсруулалтад оруулж, өөр байдлаар ашиглах үндэсний төсөл хэрэгжүүлэх үү, эсвэл ирэх жилээс нүүрстэйгээ хамт түлэхэд хүний эрүүл мэндэд хор нөлөө үзүүлэхгүй савлагаатай болгох уу гэдэг асуудал яригдаж байна, удахгүй шийдэгдэнэ” гэв. 

Мөн энэ үеэр албан тушаалтнууд Улаанбаатар хотын агаар дахь агаар бохирдуулах бодисын агууламжийг өмнөх оны жилийн дундаж агууламжтай харьцуулахад утаа болон PM 2.5 тоосонцрын үзүүлэлт эрс буурсан талаар тодорхой тоо баримттайгаар танилцууллаа.  

Мөн “Таван толгой түлш” ХХК-ийн ажилтан “Сайжруулсан түлшнээс өдөрт хоёр удаа дээж авч, шинжилж байна, Хүний эрүүл мэндэд хортой бодис илрэхгүй байгаа” гэсэн мэдээлэл өгөв. 

Дараа нь хийн халаалтыг иргэдэд танилцуулах сургалт явагдаж байгаа  Чингэлтэй дүүргийн мэдээлэл, инновацийн төвд очлоо. 

Уаанбаатарын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хувийн хэвшлээс хийж байгаа ажлуудын нэг нь энэхүү “Хийн шийдэл”  төсөл болох талаар энд яригдсан юм.  

Гэр хорооллын айл өрхүүдэд угаарын хий мэдрэгч суурилуулах ажлын явц, үр дүнг хянах зорилгоор дараа нь Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны айл өрхүүдээр оров. 

Иргэд энэ үеэр сайжруулсан түлшээ түлэх дуртай болсон, түүхий нүүрснээс илч сайтай, тортог бага гардаг. Картаараа долоо хоногт арван шуудай түлш авах эрхтэй байдаг. 10 шуудай түлшнийхээ 7-8 шуудайг  нь түлээд, илүү гарсныгаа нөөцөлдөг  хэмээлээ. 

Угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг энэ долоо хоногоос айл өрхүүдэд суурилуулж эхэлсэн бөгөөд энэ сардаа багтаж дуусна. Хэрэглээний стандарт манай улсад нэвтрээгүйн улмаас өнгөрсөн хугацаанд стандартаа батлуулаад, одоо суурилуулж эхэлж байна гэж Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяр тайлбарлав. 

Дараа нь нам даралтын уурын зууханд тавьсан шүүлтүүр утааг бууруулахад тодорхой хэмжээний нөлөө үзүүлж байна уу гэдгийг хянахаар Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Түвшин Ундраа” ХХК-д очлоо. 

Уурын зуухны галч “Гал дөнгөж ноцож асч байхад бага зэрэг утаа гардаг, ассанаасаа хойш огт утаа мэдрэгдэггүй” гэв. 

Улаанбаатар хотын дэд бүтэцд холбогдоогүй хэсэгт байрладаг 290 нам даралтын уурын зууханд шүүлтүүр тавьсан  байгаа юм. 

Ирэх өвлөөс дээрх нам даралтын уурын зуухтай аж ахуйн нэгжүүдэд түүхий нүүрс түлэх зөвшөөрөл олгохгүй байх шийдвэрийг Хотын дарга саяхан гаргасан. Хийн болон цахилгаан халаалтад шилжих, эсвэл сайжруулсан шахмал түлшээ хэрэглэх болно гэдгийг холбогдох албан тушаалтнууд энэ үеэр танилцууллаа. 

Төгсгөлд нь Хан-Уул дүүрэгт байрлах Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэлийн их багтаамжийн дизель хөдөлгүүрийн автобуснуудад суурилуулсан дизель хөдөлгүүрийн тортогжилт шүүх төхөөрөмжийн ажиллагаа болон уг төхөөрөмжийг суурилуулсан нь агаарын бохирдлыг бууруулахад эерэг нөлөө үзүүлэх ажил болж чадсан уу гэдгийг сонирхсон юм.  

Энэ үеэр  тус нэгтгэлийнхэн зорчигч тээврийн арван цахилгаан автобусыг хотын төвийн чиглэлүүдэд үйлчилгээнд гаргахад бэлэн болгосон талаар ярилаа. 

Уг цахилгаан автобусыг 15 минутын хугацаанд зориулалтын цэгээс бүрэн цэнэглэснээр хүйтний улиралд 85 км, дулааны улиралд 200 км явах чадалтай. Туршилт үр дүнтэй болсноор нэмж цахилгаан автобуснуудыг оруулж ирнэ гэв. 

Ийнхүү ажилласныхаа дараа УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга, Агаарын бохирдлыг бууруулах ажлын хэсгийн ахлагч М.Оюунчимэг утаа, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр төр засгаас судалж, хэрэгжүүлэн хийж байгаа ажил бүхэн зохих хэмжээгээр үр дүнгээ өгч байгааг дурьдаад, цаашид сайн технологиудыг олж, хэрэгжүүлэхийн төлөө ажиллах болно. Үр дүнд нь ирэх жилүүдэд зөвхөн Улаанбаатар гэлтгүй төвлөрөл ихээр үүссэн аймаг, нийслэлийн алслагдсан  дүүргүүдэд агаарын бохирдлыг бууруулах ажлыг эрчимжүүлнэ. 

УИХ-ын Өргөдлийн байнгын хороо 2017 оны нэгдүгээр сарын 03-ны өдөр гаргасан 01 дүгээр тогтоолоороо утааг бууруулахаар Засгийн газарт чиглэл болгосон олон чухал асуудлууд шийдэгдэж, ажил хэрэг болсон байна хэмээн тэмдэглэв.  

Тэрбээр мөн 2012-2106 онуудад агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийсэн ажилд 750 тэрбум төгрөг зарцуулаад үр дүнд хүрээгүй. Ийм их мөнгийг үргүй зарцуулсан талаар аудитын дүгнэлт гарсан. Харин сүүлийн нэг жилийн хугацаанд 75 тэрбум төгрөгөөр хийсэн ажлын үр дүнгээс утаанаас салах бүрэн боломж байгааг харж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Зочин (103.9.90.98)
    УИХ ӨБХ ДАРГАД НОГЛО АШИГ ТАРААХЫГ ШААРДАЖ 25.000 ИРГЭН ГАРЫН ҮСЭГ ЗУРЖ ӨРГӨДӨЛ ӨГСӨН. ХАРИУ ЮУ БОЛОВ ОО
    2020 оны 01 сарын 16 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    М.ОЮУНЧИМЭГ ГИШҮҮН ЭЭ. ЦАГААН САРААС ӨМНӨ 1072 Ш ХУВЬЦААНЫ НОГДОЛ АШИГ ТАРААХЫГ 2.5 САЯ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧ ШААРДАЖ БАЙНА
    2020 оны 01 сарын 16 | Хариулах
  • 1072 Ш ХУВЬЦАА (103.9.90.98)
    УИХ ЫН ӨРГӨДЛИЙН БАЙНГУН ХОРОО 2019.12.10 ӨДӨР ЭТТ 1072 Ш ХУВЬЦААНЫ НОГДОЛ АШИГ ТАРААХ ЧИГЛЭЛИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ЭТТ Д ӨГСӨН . ГЭТЭЛ 2.5 САЯ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧ ӨНӨӨДРИЙГ ХҮРТЭЛ 1072 Ш ХУВЬЦААНААС НЭГ Ч ТӨГРӨГИЙН НОГДОЛ АШИГ АВААГҮЙ. 2012 ОНООС ХОЙШ АШИГ ХҮЛЭЭСЭЭР 8 ЖИЛ БОЛЛОО. ЭТТ АШИГТАЙ АЖИЛЛАСАН ТОХИОЛДОЛД 1072 Ш ХУВЬЦААНЫ НОГДОЛ АШИГА ТАРААНААС ГЭСЭН. ГЭТЭЛ НЭГ ИХ НАЯДЫН АШИГТАЙ АЖИЛЛАСАН Ч АШИГ ТАРААСАНГҮЙ. ИРГЭДИЙН НОГДОЛ АШИГЙЙН 55.4 ТЭРБУМ СУРАГГҮЙ АЛГА БОЛЧИХЛОО. ИРГЭД ЦАГААН САРААС ӨМНӨ НОГДОЛ АШИГАА АВАХЫГ ШААРДАЖ БАЙНА. М.ОЮУНГЭРЭЛ ГИШҮҮН ЭЭ
    2020 оны 01 сарын 16 | Хариулах
  • Зочин (103.80.211.215)
    Энэ хогийн авгайгаас хол яваарай сонгогчид минь
    2020 оны 01 сарын 16 | Хариулах
  • Зочин (103.111.68.3)
    Би хөвсгөлийх энмуу чавганцад их итгэж байсан балай балиар заваан хувиа бодсон өөдгүй амьтан байна лээ хөгийн шуналтай шар чавганц энэ хулгайчууд чинь бүгд адилхан юм сарангэрэл авгай бишрэлтийн ундармаа гээд л..... бүгд л хулгайлсан хумсалсан олдсон ганц боломж гээ л дайрчихийн үхэх гэж байгаа юм шиг.... явж явж нөгөө өвөл болохоор хүйтэн болдог гээд ярьдаг чавганц чинь нэг цуслахдаа эмнэлэг бариа л хоёр дахин үнээр шахчихдаг ёстой их гарын хулгайч байна лээ
    2020 оны 01 сарын 16 | Хариулах
  • Зочин (66.181.183.192)
    Худлаа шоучин чавганц одоо иймэрхүү хоосон толгойтой мэдлэг муутай уншсан юмаа хойно өмнө нь оруулж ярьсан сүгнүүдээс салцгаа
    2020 оны 01 сарын 16 | Хариулах
  • Зочин (66.181.183.192)
    БАЛАЙР АВГАЙ
    2020 оны 01 сарын 16 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
    36 мин
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    12 цаг 17 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    12 цаг 23 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    22 цаг 49 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Өчигдөр 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Уржигдар 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Уржигдар 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Уржигдар 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Уржигдар 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Уржигдар 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Уржигдар 13 цаг 55 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Уржигдар 13 цаг 02 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    Уржигдар 12 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    Уржигдар 12 цаг 42 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    Уржигдар 11 цаг 58 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК