Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Номтойбаяраар амьсгалж, Номтын хүчийг мэдэрсэн нь

2020-1-19
0
ЖИРГЭХ

Энэ цагийн улс төрд эр бярдаа эрдсэн хэд хэдэн гишүүд байна аа. Тэдний нэг нь цагтаа боевик нэр зүүж явсан Ерөнхий сайд У.Хүрэлсүх. Сав л хийвэл нударга зангидах хоббитой явсан тэрбээр хамар доорх хагархайгаа захирч чаддаггүй нэгний нармайг нээхдээ гаргууд нэгэн байв. Хамгийн сүүлд УИХ-ын гишүүн Г.Баярсайханыг дэлссэн дуулианаас хойш төмөр өргөхийг илүүд үздэг болсноос үзвэл багагүй хүмүүжсэн бололтой юм.

Намын дарга нь ийн хүмүүжих зуур МАК-ын босс Б.Нямтайширын эрх хүү, УИХ-ын отгон гишүүдийн нэг Н.Номтойбаярт холбогдох дуулиан хуурай өвсөнд тавьсан гал шиг дүрэлзсээр байна. Тэрбээр Г.Батхүү агсны амь насаа алдсан хэргийн мөрдөн шалгах ажиллагааны нууцыг дэлгэсэн, худал мэдүүлэг өгсөн гэх хэргээр прокурорын араанд зуугдаж, УИХ-ын гишүүний бүрэн эрхээ алдах дээрээ тулаад байгаа.

Өнгөрсөн 2019 оноос угшилтай эл хэргийн харгайгаар “Намын эмзэг цэг нь Н.Номтойбаяр болчихлоо” хэмээн намын тэргүүнээс нь эхлээд нөлөө бүхий гишүүд нь хүртэл толгой сэгсэрч суугаа гэх.

Ийнхүү прокурорын араанд зуугдаж, намынхаа ах нарт нүд үзүүрлэгдэх болсон тэрбээр уур бухимдлаа Б.Хурц генералын хүү Х.Тайванд гаргасан бололтой юм. Хэрэг явдлыг ухаж үзвээс, оны өмнөхөн болсон “Петровис” группийн ТУЗ-ын дарга Ц.Оюунгэрэлийн охины төрсөн өдрийн партины үеэр Тагнуулын ерөнхий газрын дарга асан, генерал Б.Хурцын хүү Х.Тайвантай маргалдсан аж.

Маргалдахаа Н.Номтойбаяр түрүүлж гар хүрсэн гэх бөгөөд үүнд нь уурласан Х.Тайван аяга авч шидсэн байна. Гэтэл өнөөх аяга нь Н.Номтойбаяр гишүүний толгойн тус газарт тусаж, хөнгөн гэмтэл авчээ. Хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байх хооронд зодооны бичлэг задарч, дагаад гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал сөхөгдөв. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг хохирогчоор дуудаж, мэдүүлэг өгөхийг хүссэн гэх бөгөөд үүний хариуд “Би хохироогүй учир мэдүүлэг өгөх шаардлагагүй” гэж эрийн шийр заасан талаар мэдээллэв. Харин хошууч генерал Б.Хурцын хүү, УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очирын хүргэн Х.Тайваныг УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдсан хэргээр шалгаж эхэлсэн гэх хэдий ч одоогоор ямар нэгэн мэдүүлэг аваагүй аж.

Ийнхүү цагдаагийн байгууллагаас МАК-аар овоглож, төр түшилцсэн Н.Номтобаярын бүрэн эрхийг хамгаалахаар шалгалт хийх зуур “мөрдөн байцаалтын нууц задруулсан, худал мэдүүлэг өгсөн” гэх хэргээр гишүүний эрхийг хасуулахаар прокурорууд чармайж байна.

Хэрэг явдал санамсаргүй, санаатай байдлаар давхацсан энэ үед намын чухал “санхүүжүүлэгч”, залуу лидерүүдийн нэг Н.Номтойбаярыг явуулах уу, үгүй юү гэдэг хэцүүхэн шийдвэртэй намын ах нар нь нүүр тулаад байна. Тиймдээ ч УИХ-ын дарга болоод нэр бүхий гишүүд тэр дундаа УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны хоёр гишүүнийг гадаадад томилолтой байх хооронд гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг оруулах даалгаврыг прокурорын байгууллагад өгсөн гэх.

Яг таг баттай мэдээлэл биш ч гэлээ, өмнө нь өрнөсөн процессоос үзвэл үнийн ортой байх талтай. Учир нь прокурорын өмнөх даргын үед УИХ-ын нэр бүхий таван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг чуулганаар оруулсан билээ.

Гэвч гишүүдийн суудлын оронд Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан өөрөө суудлаа тавьж өгсөн юм.

Прокурорын байгууллагын тэргүүний халаа сэлгээний дараа Г.Батхүү агсан амиа алдаж, хэргийн ээдрээ УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чиглэсэн. Энэ ч утгаараа түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал прокурорын байгуулагад оны өмнөхөн ирсэн байдаг. Энэ чимээнээр Төрийн ордоноор нэг дуулиан өрнөсөн ч гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг дарах албан бус даалгаврыг ҮАБЗ-ийн гурван гишүүний нэг нь прокуроруудад даалгаснаар хэрэг намжсан юм.

Үүний дараахан Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан үүрэгт ажилдаа орж, Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа дахин оруулсан ч харамсалтай нь яагаад ч юм бэ, Халдашгүй байдлын дэд хорооны гишүүд эзгүй байгаатай тааруулчихав. 

Санаатай, санамсаргүй хоёрын алийг нь мэдэхгүй ч процессийн алдаа гаргасан прокуроруудын ачаар Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал хойшлогдож мэдэхээр байна.

Учир нь гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг зөвхөн Улсын Ерөнхий прокурор чуулганаар оруулах ёстой. Ингэхдээ УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдаж байж, гаргасан шийдвэрээ чуулганаар оруулах зохицуулалттай. Чуулганаар оруулах хугацаа нь 48 цаг бөгөөд Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа энэ сарын 16-ны үдээс хойш хүргүүлсэн гэхээр ирэх долоо хоногийн даваа гараг буюу энэ сарын 20-ны үд хүртэлх хугацаа үлдсэн гэсэн үг. Үүнээс өмнө Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж, шийдвэр гаргалаа ч УИХ-ын чуулган хуралдахгүй нь лавтай. Ингэснээр прокурор дахин асуудлыг оруулж ирэх үү, эс бөгөөс Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хав дарах уу гэдэг асуудал үүсэх нь дамжиггүй. Алин ч байлаа гэхэд түүний кнопыг хурааж авахгүй нь ойлгомжтой.

     Учир нь Н.Номтойбаяр бүрэн эрхээсээ түдгэлзэж, хуулийн байгууллагаар шалгуулбал ирэх сонгуульд өрсөлдөх боломжоо алдах нь дамжиггүй. Энэ утгаараа МАН намын гол санхүүжүүлэгчийн нэг, намын залуу лидерээ алдах эрсдэлтэй. Тиймдээ ч нэр бүхий таван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүйгээр хамгаалж үлсдэн өмнөх туршлагаараа Н.Номтойбаярыг хамгаалж үлдэх нь ойлгомжтой. Ингэж л Н.Номтойбаяр гишүүн намынхаа ах нараар дамжуулж, монголчуудад сүр хүчээ гайхуулангаа Монголын улс төрөөс явах болоогүй гэдгээ нотлох шиг болов.

Г.Маргад 

0
ЖИРГЭХ
Санал болгох
П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (21)

  • Зочин (66.181.161.10)
    shorond n nuhchih geed bgaa yum bishuu
    2020 оны 01 сарын 24 | Хариулах
  • zochin (202.55.188.36)
    Oyungerel mereliin oxin uulzax xun chin munuu Nomtoo dooguur xun shde yer na oiroltsoo aav eejtei adil meregjiltei xun ger bul chin shde nas du bol taaraxgui ax bol bas taaraxgui nasnii yalgaa buz zuil uur yaj taaraxiin tuuruud yavaad bxiin shii yanguu bol zugaa shde zugaanii gazar l bdg amdral bish Myangaa ta 2 shii yanguug amdral gd tuuruud mun ch ix ajil bolox yum daa
    2020 оны 01 сарын 21 | Хариулах
  • Зочин (122.201.21.227)
    Номтойбаярыг муу хүн гэж бодохгүй бна жаахан шазруун зантай болхоор нь янз бүрээр хэлж явдаг нөхдүүд бдг бх гишүүнээ өмөөрнөө яадын
    2020 оны 01 сарын 20 | Хариулах
  • Зочин (66.181.185.198)
    Ард олны хөрөнгийг өөрийн юм шиг бодоод байгаа ийм хүн хогнуудыг шоронд хийж хөрөнгий нь хураах хэрэгтэй
    2020 оны 01 сарын 20 | Хариулах
  • kbk (66.181.160.70)
    nowshiin muu har shouchin.ner ni hvndedsen suga yahlaaraa iim shaariig ahin dahin UIH-D gargaj Mongolchuudad dawhar dawhar gai taridag bnaa
    2020 оны 01 сарын 20 | Хариулах
  • Иргэн (202.9.46.59)
    Чааваас дааа..,..
    2020 оны 01 сарын 20 | Хариулах
  • Зочин (103.9.90.130)
    Сэтгүүлч гэх амьтадын бичиж байгаа зүйл нь арай л дэндүү юмаа , СЭТГҮҮЛЧИДИЙН ЭВЛЭЛ гэх газар нь энэ сэтгүүл ч гэх хүмүүсээ аттестачилалж авахгүй бол сэтгүүлчийн нэр хүнд байхгүй болов оо хөөрхий тэгсэн мөртөө хууль журамыг н ь чангатгахаар орилолдоод сүйд болно хуульгүйгээр хүн гүтгэж доромжилж, дарамталж байх юм гэнээ, хүн гүтгэхгүй, дарамтлахгүй үнэн бодит мэдээ л тавилдаа тэгвэл алах ялтай байсан ч айх юмгүй биз дээ
    2020 оны 01 сарын 20 | Хариулах
  • Dornodiinhon dongio, uldsen hed n hoshin shogiinhon gej unen shuu iim maliig 2 udaa gargaj l bdag, aluurchin, huchindegch, avligahin, hutgachin, tanhairagch (64.119.27.24)
    Dornodiinhon dongio
    2020 оны 01 сарын 20 | Хариулах
    • Нөоөг
      Сонгуульд одоо болтол итгэдэг чи өөрөө донгио гар байна даа. Яаг адилхан 2 авилгалчин өрсөлдөнө чи алийг нь сонгох нь тэдэнд падлий байхгүй хэн мөнгөтэй нь наймаа яаж явөгдсанаар сонгуулийн дүн гарна. Чиний миний санал сонгуульд ерөөсөө падлий байхгүй хар машинд ямөр команд өгсөн тэрүүгээр л гарна
      2020 оны 01 сарын 20
  • zochin (73.51.245.247)
    baychuudyn xuuxduudiin xulgain mongo xatgaad suuj bolokhgyi baina shuu dee
    2020 оны 01 сарын 20 | Хариулах
  • Зочин (150.129.142.182)
    UHSEN ELENTSGIIN CHINE MAMIIN ZALUU LIDER NAMIIN NER BUZARLASAN YALGADAS SHUU DEE
    2020 оны 01 сарын 19 | Хариулах
  • Зочин (150.129.142.182)
    UHSEN ELENTSGIIN CHINE MAMIIN ZALUU LIDER NAMIIN NER BUZARLASAN YALGADAS SHUU DEE
    2020 оны 01 сарын 19 | Хариулах
  • 677 (202.126.89.156)
    Ulsiin ix xuriin gishuud bugdeeree Nomtoos damaan door jijeg dund uildver xudulmur erxlex sangaas zeel avsan xuvi amdraliig suxvul ix l pakt garna yasan gj zugeer bgaa xuniig inged bgaag oigoxgui bn shuu bolioroi
    2020 оны 01 сарын 19 | Хариулах
  • 677 (202.126.89.156)
    Ulsiin ix xuriin gishuud bugdeeree Nomtoos damaan door jijeg dund uildver xudulmur erxlex sangaas zeel avsan xuvi amdraliig suxvul ix l pakt garna yasan gj zugeer bgaa xuniig inged bgaag oigoxgui bn shuu bolioroi
    2020 оны 01 сарын 19 | Хариулах
  • Зочин (210.132.143.33)
    Амьд мэнд дээрээ өөрөө явсан нь дээр дээ. Төлөвшөөгүй хүүхдэд албан тушаал мөнгөний амт үзүүлснээс болоод энэ чинь эвдрээд насны тоогоо хасаад л байх шиг байна даа
    2020 оны 01 сарын 19 | Хариулах
  • Маргад (43.242.243.222)
    МАРГАД ГЭГЧ СЭТГҮҮЛЧ НОМТОД ХОШНОГОДУУЛААД ХҮЧИЙГ ҮЗЧИХЭЖИЛДЭЭ ТҮҮНЭЭС ЭНЭ НОВШЫН БАНДИЙН ХҮЧ ГЭЖ ЮУ БХАВ.
    2020 оны 01 сарын 19 | Хариулах
  • Зочин (178.85.140.24)
    Eej.maan.Nomtoi-bayaraas.l.hol.yav.gedeg.
    2020 оны 01 сарын 19 | Хариулах
  • Зочин (122.201.26.240)
    Nyamtaishir, Sodnom geed bat ar tal bn daa
    2020 оны 01 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.131.231.86)
    ямар Нямтайшир хийсэн хэрэг биш хэрэг хийсэн хүнтэй ярьж байхад юу яриад бнаа. шударга бол суудлаас нь салгах хэрэгтэй юм шүү төр маань
    2020 оны 01 сарын 19 | Хариулах
  • Зочин (58.109.161.167)
    ene zaluugaar oroldoj dusdaggui yum bh daa Nyamtaishirtai ni l yarina biz
    2020 оны 01 сарын 19 | Хариулах
  • Ц.Нямдорж (182.160.38.146)
    Нямтайшир эртхэн энэ баньдиа татаж авсан чинь дээнр бхоо үхсэн тэмээний хэрэг сөхөгдөнө гэдэг шиг чи өөрөө асуудалд оров чи ч бас тийм олигтой хүн биш уг нь гуйлгачин явсан эргээд гуйлгачин бодлдогийн шүү наад хүү шүү ухаантай юм даа хэл
    2020 оны 01 сарын 19 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
    5 цаг 18 мин
  • Шинэхэн дэлхийн аварга Спенсер Лий өвдөгний чагтан холбоос залгах хагалгаанд оржээ
    7 цаг 16 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
    7 цаг 55 мин
  • Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
    9 цаг 14 мин
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
    11 цаг 3 мин
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    22 цаг 45 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    22 цаг 50 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    Өчигдөр 12 цаг 26 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Өчигдөр 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Уржигдар 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Уржигдар 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Уржигдар 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Уржигдар 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Уржигдар 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Уржигдар 13 цаг 55 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК