Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Казино байгуулах амбицтай гишүүд ба казино Монголд хэрэгтэй юү?

2020-1-20
0
ЖИРГЭХ

Сүүлийн хэд хоног Монголын улстөрд гал авалцсан үйл явдлуудаар дүүрэн өнгөрч байна. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр бүрэн эрхээ хугацаанаас дуусгах эрсдэлтэй тулгараад буй энэ цаг дор Д.Тогтохсүрэн, Д.Эрдэнэбат нарын гишүүдийн байр суурь мөн л ганхаж эхлэв. Казино тоглосон, тоглоогүй, судалсан, шохоорхсон гэх тайлбар хөвөрсөн өдрүүдэд Их хурлын гишүүдийн халаасанд мартагдаад байсан Казиногийн тухай хуулийн төслийг батлах уу гэдэг асуулт зэрэгцэж эхэллээ. Монголд казино байгуулах санал санаачилгыг УИХ-ын нэр бүхий гишүүд хэдэнтээ хөндөж байсан түүхтэй.

Үүх түүхийг сөхөж үзвэл, тэртээ 1997 оноос казино гээч нь Монголын хөрсөнд хөл тавьсан байх юм. “Чингис” зочид буудалд байгуулагдсан эл тоглоомын газрыг германы иргэн Монголын нэр бүхий компанитай хамтарч байгуулсан ч санхүү мөнгөтэй холбоотой хэрэг ихээр гарах болсон учир нутаг буцсан байна. Үүний дараа Ц.Шаравдорж, Л.Гүндалай, Д.Загджав, Д.Кёкүшюзан Батбаяр тэргүүтэй гишүүдээс эхлээд А.Бакей, Батж.Батбаяр, Р.Гончигдорж, А.Мурат, Р.Нямсүрэн, К.Сайран, Д.Туяа, Б.Батбаяр, Г.Баярсайхан,  Р.Буд, Х.Жекей, Д.Хаянхярваа, Ц.Цэнгэл, Ж.Энхбаяр гээд гишүүд Казиногийн тухай хуулийн төслийг  өргөн барихад гар бие оролцож явжээ. Тэр бүү хэл, казин байгуулахыг дэмжихээ ил цагаан хэлж, Монгол иргэдийг тоглуулах боломжийг бүрдүүлэх ёстой гэж нэр бүхий гишүүд хүртэл хэлж байжээ. Тухайлбал, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2015 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдрийн санал дүгнэлтэд дурдсанаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан, ЁОтгонбаяр нар Монгол Улсын иргэнийг тодорхой мөнгөн дүнгийн хязгаарлалтын хүрээнд казино тоглох боломжийг бүрдүүлэх санал гаргаж байжээ. Мөн гишүн асан Х.Тэмүүжин, Р.Гончигдорж нар Хувийн хамгаалалтын хуулийн төслийг Казиногийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлэх зэрэг саналыг тус тус гаргаж байсан байх юм.

Ерөөсөө улстөрчид казино байгуулах санаархлаа валютын урсгалыг Монгол руу чиглүүлэх, аялал жуулчлалын  салбарын хөгжүүлэхийн тулд казино байгуулах зайлшгүй  шаардлагатай  гэж хэлж, нэхэж шаардсаар ирсэн.

Хамгийн сүүлд гэхэд өнөө цагийн парламентийн гишүүн Л.Энхболд гишүүнээр ахлуулсан таван гишүүнтэй  ажлын хэсэг  2015 онд Засгийн газраас боловсруулсан Казиногийн тухай хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулж УИХ-аар хэлэлцүүлэх үүрэг хүлээсэн юм. 

Энэ ч утгаараа Казино байгуулах хуулийн төслийн үзэл баримтлалд тухайн үеийн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуучлалын сайд Д.Оюунхорол, Сангийн сайд асан Ж.Эрдэнэбат, Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав нар казиногийн үйл ажиллагааг хуульчилж өгснөөр улс орны эдийн засагт бодитой хувь нэмэр оруулж, төсвийн орлогыг нэмэгдүүлэх, хөрш зэргэлдээ орнуудтай энэ чиглэлээр өрсөлдөх эхлэлийг тавих, Монгол Улсад аялах гадаад улсын жуулчдын тоог нэмэгдүүлэх хөшүүргийг бий болгоно гэх утгатай сайн “үнэлгээ” өгч байжээ.

Дээр хэлсэнчлэн 2017 нэгдүгээр сарын 10-ний өдөр хуралдсан УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар 2015 онд Засгийн газраас өргөн барьсан Казиногийн тухай хуулийн төсөл болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчаар нь УИХ-ын гишүүн Л.Энхболд томилогдсон бол Х.Нямбаатар, Н.Оюундарь, Б.Пүрэвдорж, Н.Учрал нар ажлын хэсэгт орсон аж.

Улмаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн танилцуулгад 2020 он гэхэд дотоодын нийт бүтээгдэхүүний 14 орчим хувийг бүрдүүлэх, жуулчны тоог нэг саяд хүргэх зэрэг зорилтын үүднээс казино байгуулах эрх зүйн орчинг бүрдүүлэх ёстой гэж танилцуулсан байх юм.

Хуулийн төсөлд Монгол Улсын иргэн хийгээд 21 нас хүрээгүй иргэнийг үйлчлүүлэхийг хориглохын сацуу, үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Засгийн газраас 10 хүртэлх жилээр олгох зэргээр тусгасан байна. Мөн дээрх хуулийн төсөл батлагдсанаар тусгай зөвшөөрлийн хураамжаар жилд 35 тэрбум төгрөг, импортын НӨАТ, Гаалийн албан татвараас /ам.долларыг 1950 төгрөгөөр тооцож хийсэн/ жилд 29.2 тэрбум, онцгой албан татвараас 45.1 тэрбум төгрөг зэргээр улсын төсөвт жилд 74.2-138.4 тэрбум төгрөг төвлөрөх урьдчилсан тооцоо хийжээ.

Тэгвэл хуулийн төслийг боловсруулсан шиг казино байгуулснаар үнэхээр валютын нөөц нэмэгдэж, аялал жуучлалын салбар ашигтай ажиллаж Монгол хөгжих үү. 

Энэ асуултад хариулт олоход дөхөм болгох үүднээс УИХ-ын гишүүн асан Д.Ганбатын захиалгаар УИХ-ын Тамгын газрын Судалгаа, шинжилгээний хэлтэсээс хийсэн КАЗИНО БАЙГУУЛАХ, АЖИЛЛУУЛАХЫГ ХОРИГЛОХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ БОЛОН КАЗИНО, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХИЙГ ЗӨВШӨӨРДӨГ ГАДААДЫН ЗАРИМ ОРНЫ ТУРШЛАГА сэдэвт судалгааны материалаас цухас танилцуулъя.

Тус судалгааны материалд дурдсанаар “Казино, бооцоот тоглоом нь төрийн орлого буюу төсөв, аялал жуулчлалын салбарт эерэг нөлөөлөх хэдий ч бусад салбарт нөлөөлөх нөлөөлөл нь сөрөг байдаг байна.

Судалгаанаас харахад сөрөг нөлөөлөл нь дараах салбаруудад хүчтэй илрэнэ.

Үүнд:

· Хувь хүний орлого,

· Гэр бүл, · Эрүүл мэнд,

 · Гэмт хэрэг,

· Хувь хүний амьдралын чанар

· Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээнд сөргөөр нөлөөлдөг байна” гэжээ.

Ингэхдээ “казино, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхэлж буй орчинд үйлдэгдэж байгаа болон түүний нөлөөллийн хүрээнд үйлдэгдэж буй гэмт хэрэг нь төрлийн хувьд аль ч улс оронд ХҮНД, ОНЦ ХҮНД ТӨРӨЛД ордог байна. Учир нь энэ орчинд үйлдэгдэж буй гэмт хэрэг зохион байгуулалттай, гэмт хэргийн бүлэглэлүүдийн хүрээнд, хил дамнасан, өргөн хүрээний хохирогчидтой, хугацааны хувьд үргэлжилсэн, байнга давтагдах, хэрцгий, нийгмийг цочроосон, төрийн өндөр албан тушаалтнууд оролцсон гэмт хэргүүд байдаг. Тухайлбал, мөнгө угаалт, авилгал, албан тушаал урвуулан ашиглах, хил дамнасан хүний наймаа, залилан, зохион байгуулалттай дээрэм, банкны дээрэм, мансууруулах бодисын худалдаа, хүний амь, бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэргүүд ихээр үйлдэгддэг байна. Түүчнлэн гэр бүл салалт, өрхийн орлого, хувь хүний ажил эрхлэлт, эрүүл мэнд, гэр бүлийн хүчирхийлэлд нөлөөллөх бөгөөд энэ нь хүүхдийн хүмүүжил, төлөвшилд сөргөөр нөлөөлдөг болох нь тогтоогдсон байдаг. Жишээлбэл, Австрали улсад 2011 онд зөвхөн энэ шалтгаанаар салсан гэр бүл 1600 бүртгэгдсэн байна. Гэр бүл салалтаас хохирсон хүүхдийн тоо үүнээс 2-3 дахин их байна” хэмээн тус судалгаанд онцолсон бол эрүүл мэндийн салбарт нөлөөлөх сөрөг нөлөөллийг тод томруунаар онцгойлон авч үзжээ. Тухайдбал, “Олон төрлийн донтолт үүсгэдэг. Бооцоот тоглоомын донтолт, сэтгэцийн эмгэг, согтууруулах болон мансууруулах бодисын донтолт, гэмт хэргийн донтолт түүнээс сурвалжит биеийн эрүүл мэндийн сөрөг нөлөөллүүд илэрдэг бөгөөд урт хугацааны эмчилгээ шаардагддаг” гэсэн бол хэдйигээр казино байгуулснаар ажлын байр өсөн нэмэгдсэн мэт харагддаг ч бодит амьдралд хувь хүний орлого болон амьдралын чанарт бодитой өсөлт огт гардаггүй нь судалгаагаар тогтоогдсон” хэмээжээ.

Бүхэл бүтэн хууль тогтоох эрх барих байгууллагын дэргэдэх судалгааны төвөөс хийсэн ийм судалгаа байхад УИХ-ын нэр бүхий гишүүд Казиногийн тухай хуулийн төслийг батлуулна, улсад хэрэгтэй хэмээхийн сацуу зарим нэг нь үйл ажиллагаатай биечлэн танилцаж явах нь зохистой зүйл гэж үү. Тиймээс л аялал жуучлалыг нэмэгдүүлэх, валютын урсгалыг Монгол руу чиглүүлэх нэрийдлээр үндэсний дархлаагаа алдах вий, эрхэм гишүүд ээ.

Г.Нацаг-Эрдэнэ

0
ЖИРГЭХ
Санал болгох
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Схд н иргэн дашням (66.181.178.250)
    Козино монголд хэрэггүи.харин садар самуунии хуулиа яаралтаи батал туршлагииг мөнгө зарж холоос биш оироос 1 р хороололын арын 10 ихэр буудлаас орон дээр нь сууж амарч баигаад судал.Эрдэнэбатаа тогтохоо лүндээ нараа.
    2020 оны 01 сарын 20 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    21 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    23 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    1 цаг 26 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    2 цаг 4 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    2 цаг 20 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    2 цаг 41 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    2 цаг 44 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    3 цаг 45 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    3 цаг 55 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    4 цаг 49 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    4 цаг 52 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    5 цаг 9 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    5 цаг 53 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    6 цаг 40 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    6 цаг 55 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    7 цаг 36 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    8 цаг 0 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    8 цаг 3 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    8 цаг 9 мин
  • Маргааш өглөө МУГТ Э.Цэндбаатартай тулалдах Мухаммадхужа Якубов гэж хэр тулаанч вэ?
    8 цаг 16 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК