Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

30 сая ам.долларын зээл авч мал аж ахуйн салбарт зарцуулахаар төлөвлөжээ

2020-1-22
0
ЖИРГЭХ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 57.9 хувийн ирцтэйгээр Монгол Улс болон Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах "Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх" төслийн Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг хэлэлцлээ. Төслийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулахдаа "Мал аж ахуйд суурилсан үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх, зах зээлтэй холбох, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэхэд хөрөнгө оруулах замаар хөдөөгийн хүн амын амьжиргааг сайжруулж, хүнсний аюулгүй байдлыг хангах зорилгоор Дэлхийн банкны 11.0 сая ам.долларын буцалтгүй тусламжийн санхүүжилтээр “Хөдөө аж ахуйн маркетинг” төслийг 5 аймгийн 15 суманд 2013-2017 оны хооронд амжилттай хэрэгжүүлсэн.

Төслийн хүрээнд малчдыг зах зээл, хэрэглэгчидтэй шууд холбох, мал сүргийн үржлийг сайжруулах, үр ашгийг нэмэгдүүлэх, мал аж ахуйн салбарын өртгийн сүлжээг хөгжүүлэх арга хэмжээнд голчлон анхаарсан.

Энэхүү төслийн хүрсэн амжилтад суурилж, төслийн 2 дугаар үе шат буюу “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслийг Дэлхийн банкны 30.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр урьдчилан тохироод байна.

Уг төсөл нь салбарын өрсөлдөх чадвар, бүтээмжийг нэмэгдүүлэх, экспортыг дэмжих, мал эмнэлгийн тогтолцоог чадавхижуулах, малын эрүүл мэндийн чиглэлээр тулгамдаж байгаа томоохон асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэнэ. Өнгөрсөн 2017 онд батлагдсан Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжилтийг хангахад тодорхой хувь нэмэр оруулна. Дэлхийн банкнаас Олон улсын хөгжлийн ассоциацийн 30 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн эргэн төлөгдөх хугацаа 30 жил, үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 5 жил, зээлийн хүү 1.25 хувь, хөрөнгө нөөцлөн баталгаажуулсны шимтгэл 0.5 хувь, үйлчилгээний хураамж 0.75 хувь юм байна" гэдгийг дурдсан юм. 

    Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Д.Дамба-очир, М.Оюунчимэг, Ж.Бат-Эрдэнэ нар асуулт асуухад Мал эмнэлгийн ерөнхий газрын дэд дарга Батсайхан "Дээрх санхүүжилтийн 70 орчим хувь буюу 20 сая ам.долларын 5 сая ам.долларыг малын эрүүл мэндийн үйлчилгээний тогтолцооны чадавхийг сайжруулах, бодлого, дүрэм журмыг сайжруулах зорилгоор зарцуулахаар төлөвлөсөн. Олон улсын стандартад нийцсэн эрх зүйн орчныг бий болгох, тогтолцоог хөгжүүлэх, Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийг хэрэгжүүлэх, малын халдварт өвчин, гоц халдварт өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, малыг эрүүлжүүлэх стратегийг сайжруулах, хэрэгжүүлэх; мал эмнэлгийн салбарын чадавхийг сайжруулах ач холбогдолтой хэмээн тайлбарлав. Мөн малын эмч нарыг чадавхжуулахад зарцуулна. Малын өвчний тандалт, хяналт, урьдчилан сэргийлэх тогтолцоог сайжруулахад 9 сая ам.доллар, мал эмнэлгийн цахим үйлчилгээг сайжруулахад 4 сая ам.доллар, малын эрүүл мэндийн тогтолцоог олон нийтийн оролцоотой сайжруулахад 2 сая ам.доллар зарцуулахаар төлөвлөсөн" гэв.

 Уг асуудлыг Б.Баттөмөр гишүүн ихээхэн шүүмжилж, төслийн танилцуулгад дурдсан хүрээнд 30 сая ам.долларын зээлийг зарцуулахад харамсалтай байна гэлээ.

Д.Дамба-очир гишүүн зээлийн зарцуулалтыг өөрчилж, малын эмч нарыг чадавхжуулах, мал эмнэлгийн тоног төхөөрөмжийг сайжруулж, нэмэгдүүлэх, худаг ус нэмэгдүүлэхэд ашиглах боломжтой эсэхийг тодруулж, ажлын хэсгээс хариулт, тайлбар авсан. Дараа нь төсөлтэй холбогдуулж гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийллээ. Зээлийн зарцуулалтад өндөр хяналт тавьж, гүйцэтгэлийг бүрэн хангах, бодит үр дүн гаргахад бүх түвшиндээ анхаарч ажиллахын чухалыг Ж.Бат-Эрдэнэ гишүүн хэлж байв.

Ийнхүү төслийн талаар зөвшилцөөд, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.

Мал аж ахуйн салбарт тулгамдаад байгаа гол асуудал нь бэлчээр, тиймээс цаашид малын тоо толгойг өсгөхөөс илүүтэй чанаржуулахад анхаарч, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатайг Б.Баттөмөр гишүүн хэлсэн. Мал аж ахуйн салбарын бодлогыг зөв тодорхойлж, бодитой ажил хэрэг болгож хэрэгжүүлж чадах юм бол эдийн засгийн өндөр үр ашиг олох боломж бий, гол бэрхшээл нь бодлогоо оновчтой тодорхойлдоггүй, тодорхойлсон бодлогоо зөв хэрэгжүүлдэггүй бэрхшээл байгааг малчид хэлдэг гэдгийг тэрбээр онцолж байв.

Ингээд Монгол Улс болон Олон Улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслийн Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг дэмжих томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 75 хувийн саналаар дэмжив. Иймд энэ талаарх санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.   

Г.Маргад

0
ЖИРГЭХ
Санал болгох
Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
“Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
С.Баатар: ХХБ 3 жил үргэлжилж буй технологийн төсөлдөө 30 сая долларын хөрөнгө оруулалт хийгээд байна
Монголын хөрөнгийн бирж үнэт цаас болон уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны тоймыг тусад нь хүргэж эхэллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (202.131.231.86)
    газрынхаа баялагыг өгчихөөд өөрсдөө буцаагаад зээлж аваад байдаг нь зөв бодлого мөн үү. энэ заваарсан зүйлээ шиидэж болдоггүй хорвоо юу. тэгээд дараа нь улстөрийн шоу хийгээд тийм ч өр ийм ч өр дарлаа гээд солиороод байдаг
    2020 оны 01 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.9.46.74)
    ОУВС,Дэлхийн банк гэсэн хэдэн Америкт төвтэй ЭЗ ийн алуурчидийн гар хөл болж ажиллаад,зээл нэрээр баахан мөнгө иддэг аргатай гишүүд,сайдуудаа Хүрэлсүх хэзээ аргамжих вэ?!Үндсэндээ ОТ гэрээний цаана энэ банкууд ажиллаж байдаг.Африк тивийг цөлмөсөн Компагиудын ард энн сангууд байсан бөгөөд буцалтгүй тусламж нэрээр 10% хүрэхгүй хувийг буцаан олгодог байсан гэдэг.
    2020 оны 01 сарын 22 | Хариулах
  • Зочин (202.179.24.183)
    зээл л гэж ярих юм тэр олон баялаг зараад юу олж байдаг улс юм бэ
    2020 оны 01 сарын 22 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
    13 цаг 58 мин
  • Шинэхэн дэлхийн аварга Спенсер Лий өвдөгний чагтан холбоос залгах хагалгаанд оржээ
    15 цаг 55 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
    16 цаг 34 мин
  • Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
    17 цаг 53 мин
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
    19 цаг 43 мин
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    Уржигдар 22 цаг 58 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    Уржигдар 22 цаг 52 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    Уржигдар 12 цаг 26 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Уржигдар 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Уржигдар 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    2026-11-13
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    2026-11-13
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    2026-11-13
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    2026-11-13
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    2026-11-13
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    2026-11-13
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    2026-11-13
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    2026-11-13
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    2026-11-13
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    2026-11-13
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК