Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Засгийн газарт хугацаатай үүрэг даалгавар өгнө

2020-1-22
0
ЖИРГЭХ

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын тайлан, мэдээллийг сонслоо. Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Энхболд "Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутаг, Цагаан дэл уулын орчим хилийн боомт нээх асуудлыг нутгийн иргэдээс санал авалгүй шийдвэрлэсэн. Ховор ан амьтантай, ундны усгүй шахам, онгон дагшин газар хилийн боомт нээж, суурин газар болгох нь зохисгүй гэдгийг иргэд хэлж байна" хэмээгээд эл асуудлыг Өргөдлийн байнгын хороогоор хэлэлцэн, шийдвэрлэх хүсэлт гаргасан юм.

УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг энэ асуудлаар иргэдээс ирсэн өргөдлийн дагуу Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт болон бусад холбогдох байгууллагуудаас мэдээлэл авахаар албан бичгээр хандсан бөгөөд албан мэдээлэл авсны дараа хэлэлцэх боломжтойг хэллээ.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар иргэн, аж ахуйн нэгжээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэхэд тулгамдаж буй асуудлыг танилцууллаа. Тухайлбал,  үйл ажиллагаа хэвийн явуулах нөхцлийг хангах хэмжээнд орон тоог нэмэгдүүлэх, орон нутгийн орон тооны бус улсын байцаагчдийг орон тооны болгож, ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэх, байгууллагын хэвийн үйл ажиллагаанд шаардагдах үндсэн хөрөнгийн шинэчлэлд зориулагдсан компьютер, тоног төхөөрөмж, хяналт шалгалтын автомашин авахад шаардагдах хөрөнгө оруулалтын зардлуудыг шийдвэрлэх, хэрэглэгчийн өргөдөл, гомдлыг шийдвэрлэхэд төрийн байгууллагуудын уялдаа холбоо, хамтын ажиллагааг хангах, газрын хараат бус бие даасан байдлыг хангах эрх зүйн орчныг шинэчлэх, төсөв дутмагаас өрсөлдөөн, хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиглэлийн олон нийтийг соён гэгээрүүүлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг дотоод нөөц, боломжийг бүрэн дайчилж, гадаадын төсөл, хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байгаа боловч шаардлагатай хэмжээнд хүрэхгүй байгаа зэрэг асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлагатайг гэлээ.

Цаашид эрх зүйн орчныг сайжруулах ажлын хүрээнд Өрсөлдөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Зар сурталчилгааны тухай хуулийн төслүүдийг батлах шаардлагатай талаар танилцуулсан юм.

Үүний дараа нь мэдээлэлтэй холбогдуулж УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав: Хүнсний бүтээгдэхүүний чанар, стандарттай холбогдуулан үндэсний болон импортоор оруулж ирж байгаа хүнсний бүтээгдэхүүний худалдаа, үйлдвэрлэлд шударга өрсөлдөөн хэрхэн хангагдаж байга вэ. Мөн Монголд үйлдвэрлэсэн хүнс ч, бараа бүтээгдэхүүн ч үнэ нь өндөр хэрнээ олон улсад битгий хэл, дотооддоо өрсөлдөх чадваргүй байх хандлага байна. Энэ талаар судалгаа байна уу?

ШӨХТГ-ын дарга Б.Лхагва: Өрсөлдөөний асуудлыг улс оронд зохион байгуулах эрх зүйн орчин байгаа ч бүхий л салбарт хүрч ажиллах хүний нөөцийн боломж, хүчин чадал тааруу. Боломж нөөцөө ашиглан салбарын яам, агентлагуудад зөвлөмж хүргэж ажилладаг.

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл: Дотоодын зах зээл, үндэсний үйлдвэрлэгчдээ хамгаалах, дэмжих талаар явуулж буй бодлого, мах, шатахууны үнийн өсөлтийн дагуу хэрхэн ажилладаг вэ?

ШӨХТГ-ын дарга Б.Лхагва: Махны үнийн өсөлттэй холбогдуулж салбарын яаманд зөвлөмж хүргүүлж ажилладаг. Махны үнийн өсөлтөд мах бэлтгэлийн ажил хангалтгүй байгаа нь нөлөөлдөг дүгнэлт гардаг. Мөн махыг экспортод гаргахдаа цаг хугацааны хувьд дотоодын эрэлт ихэсдэг цаг үетэй тааруулахгүйгээр зохицуулах шаардлага  байна. 

Хуралдааны төгсгөлд УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг Өргөдлийн байнгын хороо, Шадар сайдын Ажлын албатай хамтарч тулгамдсан асуудлыг шийдвэрлүүлэх талаар ажиллана гээд Байнгын хорооны хуралдааны тэмдэглэлээр Засгийн газарт хугацаатай үүрэг даалгавар өгч байна гэдийг мэдэгдэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    10 цаг 59 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    11 цаг 5 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    21 цаг 31 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Өчигдөр 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Уржигдар 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Уржигдар 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Уржигдар 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Уржигдар 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Уржигдар 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Уржигдар 13 цаг 55 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Уржигдар 13 цаг 02 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    Уржигдар 12 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    Уржигдар 12 цаг 42 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    Уржигдар 11 цаг 58 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Уржигдар 11 цаг 11 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Шинжлэх ухааны академид "Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртээлээ
  • Орос, Украин улсууд АНУ-ын зуучлалтай энхийн хэлэлцээр эхлүүлэх гэж байна
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК