Хятад улсад гарсан коронавирусийн халдвартай холбогдуулан Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоох санал гаргажээ. Уг саналыг Улсын онцгой комиссын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх юм.
Улсын онцгой комиссыг Шадар сайд Ө.Энхтүвшин даргалдаг. Комиссын хуралдаан одоо уг асуудлаар хуралдах гэж байна. Урд хөршид гарсан вирусийн халдвартай холбоотой мэдээллийг Эрүүл мэндийн яамнаас цаг тутамд өгч байгаа бол Замын-Үүдийн боомтыг гурав хоног хаах шийдвэрийг гаргаад байна.
Сэтгэгдэл (1)