Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Зөвшөөрсөн хэмжээнээс илүү ашигласан усны төлбөрийг 50 хүртэл хувиар шатлан өсгөх хэлбэрээр тооцно

2020-1-26
0
ЖИРГЭХ

УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар гишүүн Н.Амарзаяагаас Ерөнхий сайдад хандан “Монгол Улсын усны нөөц, ус ашиглалт болон уг салбарт баримталж буй бодлогын талаар” тавьсан асуулгын хариуг сонсжээ. 


Асуулгад Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат танилцуулсан байна. Тэрбээр танилцуулгадаа, Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт, хүн ам эдийн засгийн хурдтай өсөлтөөс хамаарч усны нөөцийн хомсдол, бохирдол тулгамдсан асуудал болоод байна. Саяхан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга 2050 он гэхэд дэлхийн усны нөөцийн хэрэглээ 40 хувиар өсч, нийт хүн амын 25 хувь нь цэвэр усны нөөцийн хомсдолд орж болзошгүй байна гэж онцлон тэмдэглэсэн.

Манай орны хувьд Усны талаар төрөөс баримтлах бодлогыг тодохойлох урт богино хугацааны хэд хэдэн баримт бичгүүдтэй. Тухайлбал: Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, “Ус” үндэсний хөтөлбөр, Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Монгол Улсын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөө зэрэг бодлогын баримт бичгүүдэд гадаргын усыг хуримтлуулах, урсацын тохируулга хийх, шилжүүлэн ашиглах талаар тодорхой заалтууд тусгагдсан байдаг. Монгол орны хэмжээнд гадаргын усны хуримтлал бий болгох, усны нөөцийг нэмэгдүүлэх, урсацын тохируулга хийх, шилжүүлэн ашиглахаар төлөвлөж буй боломжит хувилбаруудыг нэгтгэсэн “Хөх морь” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөгөө гарган ажиллаж байгаа бөгөөд уг төслийн хүрээнд манай орны 12 томоохон гол дээр 33 байршлыг сонгон гадаргын ус хуримтлуулах боломжийн талаарх урьдчилсан судалгааг хийгээд байна. Улсын хэмжээнд өнгөрсөн жилийн байдлаар 570 сая м усны нөөцийг ашигласан бөгөөд үүний 170 сая м  усыг усалгаатай газар тариаланд, 135 сая м усыг мал аж ахуйн салбарт, 80 сая м усыг хүн амын унд ахуйд, 90 сая м усыг уул уурхайн салбарт, 63 сая м усыг ахуйн үйлдвэрлэл үйлчилгээнд, 32 сая м усыг эрчим хүчний салбарт тус тус ашиглажээ. 2019 оны жилийн эцсийн байдлаар газрын доорх усны хяналт, шинжилгээний нийт 265 мониторингийн цэг ажиллаж байна. Үүнээс 46  бүрэн автомат, 219 хагас автомат багажийг газрын доорх усны хяналт шинжилгээний нэгдсэн сүлжээнд холбосон гэж байлаа. 

Хууль, тогтоомжийг боловсронгуй болгох ажлын хүрээнд Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулан, 2019 оны 05 дугаар сард УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэн батлуулсан. Уг хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр ус бохирдуулсны төлбөрийн дээд, доод хэмжээг өөрчилж, бохирдол ихсэх бүрт төлбөр нэмэгдэх зарчмыг баримтлан хаягдал усаа стандартад нийцүүлэн цэвэрлэж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааг бодлогоор дэмжих асуудлыг хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр тодорхой тусгаж өгсөн. Тухайлбал: Ус бохирдуулсны төлбөрийн орлогын 50-иас доошгүй хувийг цэвэрлэх байгууламжийн шинэчлэл, засвар үйлчилгээнд зарцуулах гэх мэт. Мөн сүүлийн жилүүдэд аж ахуйн нэгжүүд ус ашиглах зөвшөөрөл, гэрээнд заасан хэмжээнээс усны нөөцийг хэтрүүлэн ашигласан тохиолдол цөөнгүй гарсан. Энэхүү харилцааг  зохицуулах зорилгоор усны нөөцийг зөвшөөрсөн хэмжээнээс илүү ашигласан тохиолдолд усны нөөцийн төлбөрийг шатлан өсгөх хэлбэрээр ногдуулах Засгийн газрын 391 дүгээр тогтоолыг боловсруулан батлуулаад байна. Зөвшөөрсөн хэмжээнээс илүү ашигласан усны төлбөрийг 50 хүртэл хувиар шатлан өсгөх хэлбэрээр тооцож төлбөр төлдөг болсноор байгалийн нөөцийг зүй зохистой хэмнэлттэй ашиглаж, усны нөөцийг хомсдохоос сэргийлэхэд томоохон хөшүүрэг болно гэж үзэж байна гэж Н.Цэрэнбат сайд мэдээлэлдээ онцолсон.

Саяхан УИХ-ын нэгдсэн чуулганаар Усны хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталж Усны агентлаг байгуулахаар болсныг Та, бид бүгд мэдэж байгаа. Шинээр байгуулагдах Усны агентлаг нь Монгол улсын хэмжээнд усны нөөцийг судалж тогтоох нэмэгдүүлэх, зүй зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх, усны бохирдол, хомсдолоос сэргийлэх төрийн бодлогыг боловсруулан хэрэгжүүлэх бөгөөд усны харилцаанд оролцогч олон талын ажлын уялдаа холбоог сайжруулах, хөрөнгө оруулалтын үр өгөөжийг нэмэгдүүлэх, салбар дамнасан өнөөгийн бүтэц зохион байгуулалтыг нэгдсэн бодлого зохицуулалтанд оруулах, иргэн аж ахуйн нэгж, байгуулагуудыг мэдээлэл, мэргэжлийн удирдлагаар хангах чиг үүрэгтэй ажиллана. Ингэснээр усны сайн засаглал, зөв менежментийг хэрэгжүүлэх боломж бүрдэнэ гэж үзэж байна. 

“Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай” хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасны дагуу ашигт малтмал олборлох, баяжуулах, зэсийн баяжмал, хайлуур жонш баяжуулахад төлбөрийн хязгаарыг гадаргын усанд 10-50 хувь, газрын доорх усанд 20-70 хувь байхаар дээд, доод хязгаарыг зааж өгсөн.

Хуулийн дагуу ашигт малтмал олборлох, баяжуулах, зэсийн баяжмал, хайлуур жонш баяжуулахад шаардагдах усны төлбөрийн хязгаарыг гадаргын усанд 10 хувь байсныг 15 хувь, газрын доорх усанд 20 хувь байсныг 35 хувь болгохоор судалгаа хийсэн. Усны нөөцийн төлбөрийн хувь хэмжээг ийнхүү нэмэгдүүлэн тооцож үзэхэд, тухайн аж ахуйн нэгжийн борлуулалтын орлогын 0.09-0.9 хувийг эзэлж байгаа  бөгөөд энэ нь үйлдвэр, уурхайн үйл ажиллагаа  эрхлэгчдэд эдийн засгийн хувьд ямар нэгэн дарамт үүсгэхгүй гэж үзэж байна гэж салбарын сайд мэдээлэлдээ дурдав.

Салбарын сайдын мэдээлэлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Иймд “Монгол Улсын усны нөөц, ус ашиглалт болон уг салбарт баримталж буй бодлогын талаар” тавьсан асуулгын талаар Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ, Ус  хамгийн үнэт баялаг тул Монгол Улс усныхаа засаглалыг бэхжүүлэх, одоо мөрдөгдөж байгаа усны хяналт, шалгалтын үйл ажиллагааг сайжруулах нь давуу тал гэж үзэж байгаагаа онцлов. Мөн Монголын усны нөөцийн хяналтын 265 мониторингийн цэг байгуулагдсаны 46 нь л бүрэн автомат байгаад төрөөс анхаарч бүрэн автоматжуулах, уул уурхайн салбарт ашиглагдаж байгаа усны бодлогын асуудалд хяналтын техник, технологийг нэвтрүүлэх шаардлагатай гэжээ. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Ус ашиглагч (103.10.21.83)
    Ашиглаж байгаа усны тоолуурын заалтыг улсаас хянах боломжийг бүрдүүлэх нь чухал. 265 цэгт усны түвшинг хэмжсэнээр зөвшөөрөгдсөн хэмжээнээс илүү ашигласан усны хэмжээг тогтоох боломж үндсэндээ байхгүй, харин усны нөөцөд аажмаар хомсдол учирч байгаад л хяналт тавих зориулалттай юм. Тэр мэдээлэл бол ус ашиглагчдийн хулгайг улам өөхшүүлж, хамгаалдаг юм. өөхшүүлж, хамгаалахаас өөр нэмэргүй.
    2020 оны 01 сарын 27 | Хариулах
  • zochin (66.181.176.167)
    mal aj axui gazar tarialanchine xamag us ashiglchdgiin bnhsde
    2020 оны 01 сарын 26 | Хариулах
    • haha. Uul uurhaigaas mash baga shdee. Usiig hamgiin ih hereglej bgaa ni uul uurhai, aris shirnii uildveruud
      2020 оны 01 сарын 26
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    7 цаг 36 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    7 цаг 42 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    18 цаг 9 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    21 цаг 30 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    21 цаг 35 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Уржигдар 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Уржигдар 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Уржигдар 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Уржигдар 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Уржигдар 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Уржигдар 13 цаг 55 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Уржигдар 13 цаг 02 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    Уржигдар 12 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    Уржигдар 12 цаг 42 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    Уржигдар 11 цаг 58 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Уржигдар 11 цаг 11 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Шинжлэх ухааны академид "Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртээлээ
  • Орос, Украин улсууд АНУ-ын зуучлалтай энхийн хэлэлцээр эхлүүлэх гэж байна
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК