Чөлөөт бөхийн олимпийн наадмын хүрэл, ДАШТ-ий хошой аварга, мөнгө, хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин С.Батцэцэг санхүүгийн мэргэжлээр диплом хамгаалжээ. Тэрбээр олимпийн наадмын өмнө боловсролдоо ийн анхаарсан бололтой. Гавьяат С.Батцэцэг оны өмнө чөлөөт бөхийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж, олимпийн наадамд оролцох эрхээ авсан билээ.