Дэлхийн хэмжээнд шинэ төрлийн коронавирусээр 4474 хүн өвчилж, 106 хүн нас бараад байна гэсэн мэдээллийг Эрүүл мэндийн яамнаас өгсөн. Манай улсад уг халдвар бүртгэглээгүй ч Хэнтий, Өмнөговь, Арханга зэрэг аймгуудад гарсан зарим тохиолдлыг шинжилж хариуг тухай бүрт мэдээлнэ гэсэн юм.
Түүнчлэн уг халдвараас сэргийлэхийн тулд нийслэлийн зорчигч тээврийн гурван төвд ариутгал халдваргүйжүүлэлт хийж жолооч, зорчигчдод зориулсан зөвлөмжийг тээврийн хэрэгслүүдэд байршуулж, сурталчлах ажлыг зохион байгуулан ажиллаж байна.
Мөн дээрх автобуудлуудад эмч ажилладаж жолооч, зорчигчийн биеийн байдалд хяналт тавьж, анхан шатны тусламж, үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.