Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Отгон чуулганаар хэлэлцсэн онцлох 24 баримт

2020-2-05
0
ЖИРГЭХ

Баримт 1.

Энэ удаагийн намрын ээлжит чуулган 86 өдөр үргэлжилж, нэгдсэн хуралдаан 32 удаа, Байнгын болон дэд, түр  хороод давхардсан тоогоор 119 удаа хуралджээ.

Баримт 2.

Намрын чуулганы хугацаанд нийт 154 хууль, УИХ-ын 51 тогтоол хэлэлцэн баталсан байна. Холбогдох байгууллага, албан тушаалтан, иргэдийг оролцуулсан нээлттэй хэлэлцүүлэг 19, нийтийн сонсгол гурван удаа зохион байгуулжээ.

Баримт 3.

Намрын чуулганы хамгийн онцлох шийдвэр нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталсан явдал байв. Ингэснээр 1992 онд шинэ Үндсэн хуулиа баталснаас хойш 27 жилийн хугацаанд хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх байгууллагын шинэчлэлд Үндсэн хуулиар дамжуулан томоохон нэмэлтийг оруулж байгаа юм.

Баримт 4.

Ирэх тавдугаар сараас хүчин төгөлдөр мөрдөж эхлэх Үндсэн хуулийн өөрчлөлтөөр танхимаа өөрөө бүрдүүлж, огцруулах эрхийг Ерөнхий сайдад олгоод буй. Ингэснээр гүйцэтгэх засаглал парламентаасаа хэт хамааралтай явж ирсэн буруу жишгийн халсан гэдгийг онцолж байгаа билээ.

Баримт 5.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн Ерөнхийлөгчийн дөрвөн жилээр сонгодог байсныг халж зургаан жилээр нэг удаа сонгохоор болж байна. Мөн насны босгыг өндөрсгөсөн билээ.

Баримт 6.

УИХ, Засгийн газраас баталсан тогтоолын дагуу Ирээдүйн өв санд байгалийн баялгаас нэг их наяд төгрөгийг хуримтлахаар төсөвлөөд байна. Өдгөө энэ санд 350 гаруй тэрбум төгрөгийн хуримтлал үүсгээд байгаа юм. Үүнийг 2030 оноос зарцуулж эхэлнэ.

Баримт 7.

Энэ нь УИХ, Засгийн газрын түүхэнд анх удаа Ирээдүйд зориулсан өв санг нэмэх баланстай үлдээж буй үзүүлэлт.

Баримт 8.

Отгон чуулганы онцлох нэг асуудал нь Оюу Толгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ болон холбогдох бусад гэрээ хэлэлцээрүүдийн хэрэгжилтийг шалгасан Ажлын хэсгийн санал, дүгнэлтэд үндэслэн “Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг хэлэлцэн баталсан билээ.

Баримт 9.

Тогтоолын хүрээнд одоогийн гэрээг сайжруулах, Монголын талд ногдох өгөөжийг нэмэгдүүлэх ажлыг хийх юм. Мөн УИХ-аас баталсан тогтоолын хүрээнд Л.Оюун-Эрдэнэ сайдаар ахлуулсан ажлын хэсгийг Засгийн газраас байгуулан ажиллаж байна.

Баримт 10.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Эрчим хүчний сайд Ц.Даваарүрэн, Байгал орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат нар багтаж байна.

Баримт 11.

УИХ-аас Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталж, Тусгай сангуудын заримыг нь татан буулгасан билээ. Ингэснээр Тусгай сангуудын хөрөнгө хяналттай, ил тод болж, шаардлагатай газар, эздэдээ хүрнэ гэж үзэж байгаа юм.

Баримт 12.

Тусгай сангуудын хувьд 2018 онд 3.2 их наяд, 2019 онд 3.6 их наяд төгрөг зарцуулсан нь Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт зарлагын 30 орчим хувийг эзэлсэн үзүүлсэн юм. Гэвч энэхүү мөнгө хүрэх ёстой эзэндээ очсон уу, үр ашигтай байж чадсан уу гэдэг нь эргэлзээтэй байдалд байсаар ирсэн билээ.

Баримт 13.

Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага ФАТФ-аас Монгол Улсыг “Саарал жагсаалт”-д оруулсан нь өнгөрсөн оны үйл явдал. Үүнтэй холбогдуулж, УИХ-аас Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хууль, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт,  өөрчлөлт оруулж, олон улсын конвенцуудад нэгдэв.

Баримт 14.

Ингэснээр Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс гаргасан хориг арга хэмжээний тогтоол, ФАТФ-ын зөвлөмжийг хэрэгжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх төрийн бодлогын нэгдмэл байдлыг хангах нэг гол нөхцөл бүрдэж байгаа юм. Мөн богино хугацаанд “Саарал жагсаалт”-аас богино хугацаанд гарна гэж үзэж байна.

Баримт 15.

Намрын чуулганаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудыг хэлэлцэн баталлаа. Хуулийг хэрэгжүүлж эхэлснээр авлига, албан тушаалын гэмт хэрэгт ял завших боломжийг таслан зогсооно гэдгийг хууль санаачлагчид онцолж буй. Мөн хөөн хэлэлцэх хугацаа нэрийдлээр хуулийн гадна үлдсэн хэргүүдийг сэргээн шалгахаар болж байна.

Баримт 16.

Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд мал хулгайлах гэмт хэрэгт ногдуулах ялын бодлогыг чангатгав. Хуулийн өөрчлөлтөөр“Өнчин ишиг хулгайлсан” ч ял ногдуулахаар болсон юм.

Баримт 17.

УИХ-аас 2019-2024 онд хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөөг  шинэчлэн батлав. Уг шийдвэрийн дагуу Парламентын судалгааны хүрээлэнг байгуулан, үйл ажиллагааг нь эхлүүлэв. Ингэснээр УИХ-ын  хууль тогтоох, хянан шалгах үйл ажиллагааны үр дүн дээшилж, хуулийн хэрэгжилт, түүний үр нөлөөг үнэлэх байнгын тогтолцоо бүрдэхэд чухал алхам болсон гэж үзжээ.

Баримт 18. 

Хүчингийн хэрэг үйлдсэн гэх хуулийн байгууллагын үндэслэлээр Д.Гантулгыг чөлөөлөх шийдвэрийг гаргаж байсан парламент энэ удаад Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гаргалаа. Улсын ерөнхий прокурорын зүгээс түүний бүрэн эрхийг түдгэлзүүлж шалгах саналаа УИХ-д хүргүүлснийг ийн ёсоор болгосон хэрэг.

Баримт 19.

Намрын чуулганаар хэлэлцсэн бас нэгэн чухал асуудал нь улсын төсвөө баталж, УИХ-ын болон Аймаг, нийслэл,  сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай, Өмгөөллийн тухай,  Оюуны өмчийн тухай, Хүний эрхийн Үндэсний комиссын тухай зэрэг томоохон хуулиудыг хэлэлцэн батлав.

Баримт 20.

Намрын чуулганаар иргэдийн дунд хамгийн их хүлээлт үүсгэсэн нэг асуудал нь тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх тогтоолын төслийг хэлэлцсэн үйл явдал байв.

Баримт 21.

Ерөнхийлөгч Х.Баттулга шинэ оны босгон дээр ард иргэддээ мэндчилгээ дэвшүүлэх үеэр ахмадуудын тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх зөвлөмжийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан тухай мэдэгдсэн юм. Үүний дараа Засгийн газраас холбогдох хуулийн төслийг санаачилж УИХ-аар батлуусан билээ.

Баримт 22.

УИХ-аас баталсан тогтоолын хүрээнд тэтгэврийн зээлийг тэглэхэд нийт 800 гаруй тэрбум төгрөг шаардлагатай болж байгаа юм. Судалгаагаар өндөр тэтгэвэртэй ахмад настан дээд тал нь 15 сая төгрөгийн зээл авсан байгаа бол дундаж тэтгэвэртэй нь гурван орчим сая төгрөгийн зээл авчээ.

Баримт 23.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг тодотгосноор хоёрдугаар сарын тэтгэврээс зээлийн хүүг тооцоогүй аж. Харин нэгдүгээр сарын тэтгэврээс зээлийн үлдэгдлийг тооцсон зээлийн төлбөр болох 46 тэрбум төгрөгийг хоёрдугаар сарын тэтгэвэр дээр нэмж олгожээ. Хоёрдугаар сарын тэтгэврээс 57.9 тэрбум төгрөгийн зээлийн төлбөрийг суутган тооцоогүй гэсэн үг. Товчхондоо, хоёрдугаар сарын тэтгэврээс зээлийн төлбөрт суутган тооцох байсан 57 тэрбум төгрөгийг суутгаагүй. Тэтгэвэр хэлбэрээр иргэдийн гар дээр очжээ.

Баримт 24.

Эндээс харахад нэг, хоёрдугаар сарын зээлийн төлбөрт тооцох байсан 105 тэрбум төгрөгийн зээлийг банк бус амхадууд өөрсдөө авсан гэсэн үг. Харин зээлгүй ахмадуудад нэг сая төгрөгийн үнэт цаас олгох, "Эрдэнэс монгол" компани бондоо гаргах замаар Хөгжлийн банк баталгаа гаргах үйл явц үлдэж байна.

image

2016 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан долоо дахь удаагийн парламентын бүрэн эрхийн хугацааны намрын ээлжит отгон чуулган өндөрлөлөө. Өнгөрсөн оны аравдугаар сараас хөшгөө нээсэн чуулганы нэгдсэн хуралдаанаар Г.Занданшатар даргатай парламент хэд хэдэн хуулийн төслийг баталжээ. Тиймээс отгон чуулганы хугацаанд болж өнгөрсөн онцлох 24 баримтыг хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
"The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • DR. ADITYA (105.112.99.29)
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802
    2020 оны 02 сарын 21 | Хариулах
  • SDADSD (202.9.40.166)
    220к ресиденс хотхонд 4 өрөө байрыг ОНЦГОЙ үнийн саналаар худалдана.Та 25,000$ үнэтэй дулаан зогсоол үнэгүй ав !!! Та шууд залгануу 8869-8877 "Түгжирлээс зугтаж, Төвд амьдарая " | 123м2 | 4 өрөө | 9-р давхарт | Шинэ байр|
    2020 оны 02 сарын 13 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Имартын 7 дахь салбар Уранган төвд 10-р сарын 29-нд нээгдэнэ
    10 цаг 9 мин
  • Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа
    15 цаг 12 мин
  • Жүдо бөхийг Японы сурган хүмүүжүүлэгч, тулааны урлагийн мастер Жигоро Кано 1882 онд үндэслэжээ
    16 цаг 41 мин
  • “Сүүлчийн бороо” мета драмын жүжгийг үзэх 8 шалтгаан
    16 цаг 49 мин
  • АЛТАН ЦОМ: Бүрнээ аваргын ахалсан "Ажнай" багийн бүрэлдэхүүн
    17 цаг 19 мин
  • Хамтын нөхөрлөлийн дээд хэмжээний уулзалтаар боолчлолын түүхэн шударга бус явдлын асуудлыг хэлэлцэнэ
    17 цаг 39 мин
  • Зөвшөөрлийн зөвлөлийн анхдугаар хуралдаанаас гарсан зөвлөмжийн хэрэгжилт, үр дүнг танилцуулж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ
    17 цаг 54 мин
  • Хятад улс К.Мбаппег уучлалт гуйхыг шаардаж, Испанийн Ла лигийн тоглолтуудыг телевизээр дамжуулахыг ХОРИГЛОВ
    18 цаг 32 мин
  • Бэлгийн мөлжлөг, хүний наймааны хэргээр ах дүү гурван Александрт тус бүр 30 жилийн хорих ял оноожээ
    18 цаг 46 мин
  • "The MongolZ" өнөөдөр ОХУ-ын "Nemiga Gaming" багтай үлдэх үгүйгээ шийдэх тоглолт хийнэ
    18 цаг 58 мин
  • Харь улсууд халаглав, харин Монголчууд...
    19 цаг 9 мин
  • Луис Энрике болон Ханси Флик: Аваргуудын лигийн шилдэг дасгалжуулагчдын дуэль
    19 цаг 10 мин
  • Өнөөдөр Монголын ДОЛООН бүсгүй ДАШТ-ий дэвжээнд гарна
    19 цаг 13 мин
  • Улаанбаатар орчмоор багавтар үүлтэй, цас орохгүй
    19 цаг 39 мин
  • Үйл явдал: Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, цөлжилтийг бууруулах хэлэлцүүлэг болно
    19 цаг 42 мин
  • 41 настай Тамаваши Б.Мөнх-Оргил дээд зиндаанд эргэн ирлээ
    19 цаг 42 мин
  • Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн доод хэмжээг тогтоох тухай асуудлыг хэлэлцэнэ
    19 цаг 44 мин
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
    Уржигдар 17 цаг 41 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
    Уржигдар 14 цаг 32 мин
  • АЛТАН ЦОМ: Ховд, Булганыхан багтсан "Ховд дэвжээ" багийн НАЙМАН бөх
    Уржигдар 14 цаг 10 мин
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
  • АЛТАН ЦОМ: “АПУ Скайтел” багийн Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нараар манлайлуулсан НАЙМАН БӨХ
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
  • АЛТАН ЦОМ: Өнгөрсөн улирлын аварга “Хатант интернэшнл” багийн НАЙМАН бөх
  • АЛТАН ЦОМ: Бүрнээ аваргын ахалсан "Ажнай" багийн бүрэлдэхүүн
  • АЛТАН ЦОМ: Ховд, Булганыхан багтсан "Ховд дэвжээ" багийн НАЙМАН бөх
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • АЛТАН ЦОМ: “Увс нуур” багийг төлөөх НАЙМАН хүчтэн
  • The MongolZ хоёр хоногийн өмнө хожигдсон Германы BIG багтай дахин учраа таарлаа
  • Трамп төрийн дууллын үеэр хүндэтгэл үзүүлээгүй хэмээн Леброн Жеймсийг уучлал гуйхыг шаарджээ
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Өмнөд Солонгосын хүүхдийн эмч бүсгүй мэргэжлийн боксын дэлхийн аварга боллоо
  • Азийн Пара наадмаас Монголын тамирчид гурван алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байна
  • The MongolZ хоёр хоногийн өмнө хожигдсон Германы BIG багтай дахин учраа таарлаа
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
  • УБЦТС ТӨХК зөвшөөрөл олголттой холбоотой хялбаршуулж, ил тод, шуурхай болгосон үйлчилгээнүүдээ танилцууллаа
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Пари Сен-Жермен болон "Алтан бөмбөг"-ийн 70 жилийн ой
  • “Stick Run” тоглоомыг бүтээгч Мануэль Отто 30 насандаа таалал төгсжээ
  • “Alien”, “Top Gun” киноны жүжигчин Том Скерритт 93 насандаа таалал төгсжээ
  • ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН АХЛАХ АНГИЙН 300 СУРАГЧ САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ ӨДӨРЛӨГТ ХАМРАГДЛАА
  • Б.Цогтгэрэл: Ээжийгээ зодож, дүүтэйгээ шүүхдэлцдэг нөхөрт мэдээлэл өгдөг сайд дарга нар мэдээллийн чанартаа анхаар
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
24 баримт
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК