Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Шаргачин

2020-2-07
0
ЖИРГЭХ

Хаврын хурц нар нэлээд дээр мандаад ойр орчмыг хөхөмдөг манан бүрхэж өргөн талд байгаа юмс цөм зэрэглэн жирвэлзэж байлаа. Цайдам хөндийн зүүн зах нь болсон хэсэг дэрс рүү эхээс гараад хэдхэн хоносон цайвар цагаан янзага дагуулсан шаргачин орж ирлээ. Янзага нь тонгочин тоглож орчин тойронд өөрөөс нь өөр юмгүй мэт бүхнийг матран явахад нь эх нь тал бүр сэрвэлзэн өчүүхэн чимээг ч сэрэмжлэн чагнаж нүдэнд нь торсон бүхнийг “Юу вэ. Яах гэж байна” гэсэн бололтой нарийвчлан ажиглаж явлаа. Уураг нь дуусаагүй өег сүүндээ гэдэс нь цадсанаас ч юм уу нялх бие нь тоглоомдоо ядарснаас ч юм уу? Аль зуу зуун жилээр үргэлжилсэн хатуу амьдралын сургаал ч юм уу? Бүү мэд.

Юу ч гэсэн дэрсэнд орсны дараа удалгүй янзага нь нуугдан унтав. Ер нь шаргачин өдрийн цагт нялх янзагаа бут буюу дэрсэнд хяруулж нуугаад өөрөө шинэхэн ургасан ногоо чимхлэн иддэг.

Энэ үед ямар нэгэн аюул ирвэл хурдан хөлийн хүчээр дагуулан зугтаж төөрүүлээд эргэж ирхэд, унтаж хоцорсон үрдээ аюулыг зайлуулсан баярт уулзалтаар цэцэглэсэн амьдралаар амтлагдсан сүүгээ өгдөг. Янзагаа нуусны дараа шаргачин зүг бүр гоо чихээ соотгонуулан дээр дээр үсрэн тоглодог. Энэ үед нь түүнийг бүжигчин хүн харвал уран хөдөлгөөний хуримтлал болсон гоёмсог хөдлөлийг тусган авах нь дамжиггүй билээ. Нөгөө шаргачин цовхрон харайлан дэгдэж хэсэг тоглоод хурц үнэр нь хамар руу цоргисон соёолж байгаа нялх тааныг амтархан идэв. Гэтэл шаргачны хажуугаар гарсан замаар жолоочоос гадна гурван зугаалагч суусан машин тоос манаруулан давхиж ирлээ. Хурдлан яваа машин дотор архины эхүүн үнэр, тамхины гашуун утаатай холилдон ханхалж, жолоочийн ар талд суусан хүнээс бусад нь нэлээд согтсон тул нүд нь чиглэсэн юмгүй гөлөлзөн эргэлзэж толгой нь моторын жигд ажиллагаатай цохилт нийлүүлэх гэсэн юм шиг хаялан ганхаж явлаа. Хэрэв жолоочийн хажууд суугч тамхиа ноцоох хэрэг гараагүй бол шаргачин эх үр хоёр гашуун зовлонд учралгүй өнгөрч болох байсан билээ. Гэтэл тамхиа ноцоолгох гэж жолооч руу эгцлэн харсан нүдний нь үзүүрт талд идэж байгаа ганц шаргачин харагдав.

-Зээр гэж хашгирахад яг хойно нь суугч ухасхийн

-Хаана? гэж хариу хашгираад нойрмог нүдээр тал бүхэн рүүгээ харлаа.

-Янзагатай шаргачин бололтой. Тэгээд өдийд цаазалсан шүү дээ гэж жолоочийн ард суугч хэлэв.

-Зугаалж яваа бидэнд ямар хамаатай юм бэ. Буудаж л байвал барав. За бэлтгээрэй гэж жолооч нь хэлээд машинаа эргүүлж чимээнээс цочин сэрэмжилсэн шаргачны зүг хурдлан давхилаа.

-Хууль биелүүлэхийн тулд гарсан хуулийг харин биелүүлэхгүй бол хариуцлага байдаг шүү дээ гэж жолоочийн ард суугч хэлсэнд

-За энэ чинь хууль хамгаалагч гарав бололтой гэж жолоочийн хажууд суугч хэлээд их хөгжилтэй инээснээ.

-За хөөгөөд гэж хэлэв. Уул талд нь янзага нь унтаж байгаа тул ирж байгаа аюулыг холдуулан зайлуулах гэж шаргачин өргөн цагаан тал руу дэгдэн үсэрч гоо чихээ босгон солбиж цойлон давхив. Цонхоор нь буунууд шоролзон гарсан машин, зээрийн хойноос байдаг хурдаар довтлон ирлээ. Хурдан хөлдөө гүн итгэсэн шаргачин дүүлж дөрвөн хөл нь газар хүрч байгаа эсэх нь үл мэдэгдэн хурдлав. Гэвч энэ удаа түүний хойноос эцэстээ эцдэг булчин шөрмөстэй амьтан хөөж байгаа биш эцэх цуцахыг үл мэдэх хурдан хөлөг унаж будаан сумаар зэвсэглээд гүйцэгдэхгүй зовоон зугтаж байгаа зээрийг юу болсон ч алах ангийн шунал оргилсон дайсан мөрдөж яваа тул хэдий хүч тавин хурдлавч холдож хоцрохгүй харин улам ойртов. Буу зогсолтгүй шахам нижигнэж машины дохио чимээ үргэлжлэн дуугарч шаргачны үсрэн цойлох нь ховордон цэлмэг нүд нь бүлтэгнэн манантаж босоо чих нь алгуураар хойшоо бууж байлаа. Машин дотроос “хар барам чинь оногдохгүй нь. Ёо ёо ямар их донсолдог юм бэ. Толгой хагалчих нь, аль вэ сум аваад аль. Өмнө нь барьж байгаад мулталж орхи. Аа мондиос болж гараа шалбалж орхилоо. Чамайг уу даа” гэх зэрэг дуу сонсогдож байлаа. Гагцхүү жолоочийн ард хөдлөлгүй суугаад хөмхийгөө зуун салхинд бага зэрэг гандсан нүүрээ барайлган, барьж ядсан заналхийлэл нүдэнд нь туяарсан нэг хүн дуугаралгүй “Толгойгоо цохих гараа шалбалах чинь юу ч биш. Харин гэмгүй амьтны амьдралаар хууль зөрчиж тоглон эрхлэх чинь л дэндэж байна” гэж сэтгэлдээ дахин дахин шивэгнэн явжээ. Yнэндээ хөөгчдөд энэ явдал богино хугацааны хөгжилтэй тохиол байсан бол шаргачинд хоёр амийн төлөө хийж байгаа ширүүн тэмцэл байжээ.

Шаргачин уул руу зугтсан бол өдийд мөрдөгчөөсөө салж, хөшсөн булчингаа амруулаад хярсан үр рүүгээ гэлдрэн явж болохсон билээ. Гэтэл шаргачин хөөх тусам зах хязгаар нь үл мэдэгдэх өргөн талын гүн рүү тэмүүлж байв.

Хичнээн километр хөөснийг хэн ч хэмжсэнгүй. Хэд дахин буудсаныг хэн ч тоолсонгүй. Эцэстээ шаргачин хоёр чихээ шилэндээ нааж амаа ангайн богинохон сүүлээ хавчин давлан урсах жигд хөдөлгөөнөө алдаж, өндөгнөн цогих буюу заримдаа бүр шогшдог болов. Будаан сум цайран эхэлж байгаа бөгсийг нь сийчин оноод ухаа ягаан цус хонгыг нь дагаж урсан эхлэв. Гэвч шаргачин сүүлчийнхээ хүчийг дайчлан харайсаар байв. Амьдралдаа хэд хэдэн янзагыг бойжуулан торниулж түмэн бэрхшээл мянган саадыг да вж гарсан энэ шаргачин хөөсөн дайсныг хурдан хөлийнхөө хүчээр зайлуулаад унтсан үрдээ эргэн очиж байсан удаа олонтоо нь эргэлзээгүй. Учир нь зээр ямар ч амьтанд өчүүхэн ч хор хүргэдэггүй боловч, түүний дайсан мундах биш даа. -Сум байна уу? гэж хашгирах дуу машин дотроос хэд дахин сонсогдсоноо хэсэг чимээгүй болоод цонхоор арзайн гарсан буунуудаа татаж аваад хөл рүүгээ хаялцгаав.

-За одоо яадаг билээ гэж нөгөө жолоочийн дэргэд суугч хоосон буугаа хажуу тийшээ хаях зуур хэлэв.

-Муу золигийг дайруулж орхиё гэж жолооч хэлээд хурдаа нэмлээ. Амьд гарч янзагатаа эргэн очоод язарч чинэрсэн дэлэнгээ хөхүүлж учралаар гэрэлтсэн хайраар янзагынхаа годгонон тоглож байгаа жижигхэн сүүлийг үнэрлэх хүсэл их боловч хөшиж зангирсан хөл нь урагшаа хөдлөхгүй болоод бүх бие нь салганан амьсгал нь цээжиндээ багтахгүй оволзон саяхан үзэсгэлэн болон сэрвэлзэж байсан хоёр чих нь дараа болон дэлдэгнээд эцсийн эцэст өөрийн эрхгүй сөгдөн шургачиж хэвтлээ. Машин зогсож хэдхэн цаг зугтаж зовоосон зөрүүд муу шаргачин амьдаараа гарч орох болсонд баярласан хоёр инээлдэн гарч ирлээ. Хэрэв сувай шаргачин буюу ооно байсан бол хөшиж нугараад мод болсон хөлөө хүчлэн тэнийлгэж босоод зугтаж чадахгүй байсан бизээ. Гэвч энэ шаргачин тийм биш болохоор ухасхийн босоод манаран хөхөрч байгаа нүдээ бүлтэгнүүлэн шогшив. Тэд явгалан хөөсөн боловч барьж чадсангүй. Гүйцэгдэхгүй байгаад нь уурлан бухимдаж том том чулуугаар шидсэн боловч оносонгүй. Тэгээд тэд хараал тавин буцаж машиндаа суугаад дахин хөөв. Шаргачин дахин шурган сөгдөн хэвтэв. Машин түүний дээгүүр өнгөрөхдөө өрөөсөн дугуйгаараа дайрлаа. Машин эргэж зогсоход түүнээс анчид гүйцэгддэггүй шаргачинг босох чадалгүй болгосондоо баярлан инээлдэж хөгжил болон гарч ирлээ. Тэрийн хэвтсэн бөгөөд бүх бие нь үхлийн өмнөх чичрэлтээр татагнаж байгаа шаргачин эцсийн хүчээ дайчлан янзагаа нуусан зүг рүү амьдралын оч орхин хаяж байгаа нүдээр харлаа.

-Гүйцэгдэхгүй оногдохгүй байх чинь яав? Гэж нэг нь хэлээд нөгөө нэг нь шаргачны дэргэд ташаагаа тулж ханхалзан зогсоход шаргачин дахин өндийж янзага нь амгалан сайхан унтаж байгаа зүг рүү дахин харах гэтэл хүнд төмөр манивил толгой руу нь тас хийтэл бууж, эцсийн амьсгал нь тасрав. Жолооч нүд рүү нь манивилын үзүүрээр хатгаж үзсэнээ,

- Талийгаач болжээ гээд өврөөсөө хиам гаргаж зулгаан идлээ. Шаргачны чинэрсэн дэлэнгийн хоёр хөх нь зугтахын өмнө сэрвэлзэн соотгонож байсан хоёр чих шиг нь босож сэрийгээд түүнээс шахагдан гарч байгаа цагаан шаргал сүү нь элсэрхэг хөрсөнд шингэн орж борлуулан байлаа. Жолоочийн дэргэд суугч хөдлөлгүй хэвтэж байгаа шаргачинг өшиглөн хөрвүүлснээ,

-За явъя. Туранхай хөхүүл шаргачнаар юу хийх юм. Таргансан бол оноо засаг нь чанаж, өөх үмхэх юмсан. Чамд юм үлдсэн үү гэхэд нь нөгөө нь

-Хагас шил юм үлдсэн гээд ягаан цус шүүрч байгаа шаргачин рүү ажиглан харснаа мөн догь буудаж шүү гээд бардам гэгч нь инээмсэглэв. Тэгээд тэд машиндаа сууж явахдаа жолоочийн хажууд суугч

- Ярих сонинтой боллоо гэж хэлэхэд, Хууль зөрчсөн та нартай ярих юм над бүр ч их бий гэж жолоочийн ар талд суугч боджээ. Машин тоос татуулан хурдалж далд орлоо. Дээр мандсан нарны гэрэл шаргачны дээрээс жигнэн ямар ч анир чимээгүй өргөн тал мэлтийн тэнгэрийн хаяанаас том гэгчийн хар тас алгуур дэвсээр улам тодрон гарч ирлээ.

Нэрт зохиолч Чадраавалын Лодойдамба

0
ЖИРГЭХ
Санал болгох
UBIFF-2026: “Нандин эрдэнэ”, "Гарын таван хуруу" киног театрт үзмээр байна уу?
Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
Жүжигчин Имран Ханыг эсэргүүцлийн жагсаалд оролцсоных нь төлөө Энэтхэгээс хөөлөө
Дэлхийг байлдан дагуулсан Дисней: 100 гаруй жилийн түүхтэй ид шидийн ертөнцийн 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.212.116.235)
    776
    2020 оны 02 сарын 08 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • PGL Masters Bucharest 2026: Аваргын төлөө өрсөлдөх шилдэг таван баг
    11 цаг 27 мин
  • ХХБ-НЫ СИСТЕМИЙН ШИНЭЧЛЭЛ ДУУСЛАА
    11 цаг 51 мин
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
    15 цаг 27 мин
  • UBIFF-2026: “Нандин эрдэнэ”, "Гарын таван хуруу" киног театрт үзмээр байна уу?
    Уржигдар 09 цаг 30 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Ямар ч антибиотикийг орлох, ядаргааг ЯЛАГЧ сармичтай шөл хийх жор
    Уржигдар 09 цаг 20 мин
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
    Уржигдар 09 цаг 10 мин
  • Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэрч, ялимгүй цас орох төлөвтэй байна
    Уржигдар 08 цаг 00 мин
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
    2026-10-16
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
    2026-10-16
  • С.Бямбацогт: Төсвийн тодотголыг ард иргэддээ өгөөжтэй хэрэгжүүлэхэд онцгой анхаарахыг Засгийн газарт сануулъя
    2026-10-16
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
    2026-10-16
  • НЕБ-ын 146-р сургууль орчмын 556м авто замыг дүүргийн төсвөөр шинээр тавьж байна
    2026-10-16
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    2026-10-16
  • Жүжигчин Имран Ханыг эсэргүүцлийн жагсаалд оролцсоных нь төлөө Энэтхэгээс хөөлөө
    2026-10-16
  • 16 настай хүү бага сургуульд гал нээж гурван сурагч, нэг багшийг хөнөөжээ
    2026-10-16
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
    2026-10-16
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
    2026-10-16
  • Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
    2026-10-16
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
    2026-10-16
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
  • БАРИМТ: Эмэгтэй парламентчдыг анх сонгосон улс бол Финланд
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • Эверестийн “НОГООН ГУТАЛТ”-ын 30 жилийн нууцыг тайлахад ойрхон байна
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • Мобиком мэдэгдлээ өөрчилж ҮНЭН-г бүдгэрүүлэв!!!!
  • Хойд Солонгос, Хятад улс 12 жилээр хойшилсон шинэ гүүрээ нээж, худалдааны шинэ цаг үеийг эхлүүллээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Т.Баярхүү: Өнөөдрийн байдлаар суурьшлын бүс рүү орсон 20 баавгайг устгасан
  • Ө.Шижир: Оюутан залуусын сурч хөгжих боломжийг дэмжих нь ирээдүйд оруулж буй чухал хөрөнгө оруулалт
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • ​​​​​​​ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК СИСТЕМИЙН ШИНЭЧЛЭЛ ХИЙНЭ
  • Баавгайн ходоодноос хүний цусны ДНХ илэрчээ
  • Германчууд ОХУ руу явдаг хийн хоолойг дэлбэлсэн хэрэгт Украин залууг буруутгалаа
  • Засгийн газар “Оюу толгой" төслийн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар хуралдаж байна
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
  • Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
  • Ө.Шижир: Оюутан залуусын сурч хөгжих боломжийг дэмжих нь ирээдүйд оруулж буй чухал хөрөнгө оруулалт
  • Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
  • БАРИМТ: Эмэгтэй парламентчдыг анх сонгосон улс бол Финланд
  • Засгийн газар “Оюу толгой" төслийн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар хуралдаж байна
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Ч.Ундрам: “ДАКАР-2026” залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох Монголын баг тамирчдад амжилт хүсье
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Т.Баярхүү: Өнөөдрийн байдлаар суурьшлын бүс рүү орсон 20 баавгайг устгасан
  • 2026 оны "Зэрлэг ан амьтдын гэрэл зурагчин" уралдааны шилдэг 20 бүтээл
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • Б.Мөнгөнзул Монголын найм дахь эмэгтэй шатрын их мастер боллоо
  • Баавгайн ходоодноос хүний цусны ДНХ илэрчээ
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • Монголын жүдочид ДАШТ-ээс нэг хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр 93 орноос 16 дугаарт жагслаа
  • Германчууд ОХУ руу явдаг хийн хоолойг дэлбэлсэн хэрэгт Украин залууг буруутгалаа
24 баримт
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
  • БАРИМТ: Эмэгтэй парламентчдыг анх сонгосон улс бол Финланд
  • Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК