Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монгол, Хятадын Цагаан сар тэмдэглэх өдөр яагаад зөрдөг вэ?

2020-2-08
0
ЖИРГЭХ

Монголчуудын цаг тооны тооллын талаар Зава Дамдин Ринбүчи, “Жавзандамба хутагт” төвийн багш, гавж Д.Нямсамбуу нарын Eagle телевизид өгч байсан ярилцлагаас сийрүүллээ.


-Монголчууд цагаан сар дөхөөд ирэхээр цаг тооны тал дээр талцаж эхэлдэг. Зурхайч лам нар ч янз бүрээр тайлбарлах юм. Ер нь монголчуудын шинэлэх учиртай цаг хэзээ юм бэ?

 

Зава Дамдин Ринбүчи -Энэ их чухал асуулт. Зурхайч Л.Тэрбишийн гаргадаг Төгс баясгалантын зурхай буюу Төгс буянтын зурхайд эргэлзэх юм байхгүй. Төгс баясгалантын зурхайн түүх Чингис хаан Төвөдийг дайлаар эзлээд Чу мэргэн зарлиг болгож, зурхай зуруулснаас эхэлдэг. Чу мэргэн Кидан, Хүннүгийн үеэс эхлэн Монгол, Энэтхэг, Уйгур, Арабаар дамжин дэлхийд түгсэн түүхтэй. Сар, нарны тоолол бүгд Дорно дахин, Арабын орнуудаас дэлгэрсэн. Чингис хааны эзэлсэн орон бүр Чу мэргэний зурсан уг зурхайг дагах хууль гарсан байгаа юм. Тэндээс Сажа, Гармаагийн лам нар илүү сайн хөгжүүлж, Монголын Юань гүрний үед бүр илүү хөгжүүлжээ. Тэрнээс хойш шарын шашин Чу мэргэнийн зурхайг эш болгон авч, Төгс баясгалантын зурхайг уламжилжээ. Ер нь сарны тооллын зурхай их ойлгомжтой. Нарны тооллын зурхай жаахан хэцүү. Гэхдээ нийт дэлхий ертөнц нарны тооллын зурхайгаар 12 ордтой явж байна. V Далай ламын Гарнаг Зисүн буюу Хар, цагаан зурхайн номлолд Чингис хааны эл зарлигийн тухай бий. Хаврын эхэн сар яаж болж байгаа вэ гэдгийг монгол гэрээр хэмжиж болох хамгийн амархан аргыг өвгөн багш нар минь надад зааж өгсөн юм. Шинийн 15-ны дотор нарны тусгал ханын толгой дээр ирдэг байхгүй юу. Битүүний хувьд, сар битүүрч байгаа учраас битүүлнэ гэж ярьж байгаа юм. Мэдээж бас шинэ ондоо цатгалан сайхан орохын бэлгэдэл болгож битүүрдэг шүү дээ. Шинийн хоёрны сарыг харахад л мэдэгдэнэ дээ. Маргаад байх зүйл байхгүй. Төр түмэн нүдтэй. Нэг нүдээрээ харж байдаг шиг байгаа юм. Тийм учраас Л.Тэрбиш гуай руу дайрах ч явдалгүй. Шинжлэх ухааны академи Төгс баясгалантын зурхайг эсэргүүцдэггүй шиг байгаа юм. Төр ч энэ зурхайг дагаж байна. Биднийг бага байхад “Малчдын цаг тооны бичиг” гарч, цагаан сарыг “Малчны баяр” гэж нэрлэдэг байлаа шүү дээ. Гэтэл үнэндээ Чингис хааны зарлигаар тэмдэглэж ирсэн байна. Мэдээж тэрний өмнө бас л шинэлдэг байсан байх. Гэхдээ их хааны зарлиг гэдэг одоо ч гэсэн хэрэгжиж байгаа зүйл юм.


Д.Нямсамбуу -Монголчуудын цаг тооны түүх, зурхай миний мэргэжил биш. Гэхдээ цагаан сараа хэзээ тэмдэглэх талаарх маргаанд хариу өгье гэж бодлоо. Энэ маргаанд өгч буй хариулт маань буддын судлагдахуун эсвэл зурхайтай холбоогүй. Харин хамгийн энгийн түвшний одон орон судлалын ойлголтууд болон арифметикийн ухагдахуунд суурилах юм. Тэгэхээр цагаан сарыг нэгдүгээр сарын 27 эсвэл хоёрдугаар сарын 27-нд хийх эсэх нь өөрөө утгагүй маргаан юм. Өнөөдөр XXI зуун шүү дээ. Хүн төрөлхтний мэдлэг өндөр түвшинд хүрсэн энэ үед ийм маргаан дэгдээх нь бидний суурь мэдлэг, ерөнхий боловсрол, шинжлэх ухааны эргэцүүлэл сул байгааг харуулна. Цаашилбал үнэт зүйл, итгэл үнэмшил дундуур байгаагийн илрэл болов уу. Нэг жил 365 хоногтой. Дэлхий нарыг нэг бүтэн тойрох хугацааг жил гэж тооцдог. Харин хоног 24 цагт хуваагдана. Астрономийн утгаар бол, дэлхий тэнхлэгээрээ бүтэн нэг эргэх хугацаа. Тэгэхээр жил хэд хоногтой вэ гэдэг нь дэлхий нарыг тойрохдоо тэнхлэгээрээ хэд эргэдэг вэ гэсэн асуулт болж таарлаа. Бүдүүн тоймоор тайлбарлаж буйг ойлгоорой. Гэтэл дэлхийн нарыг нэг бүтэн тойрохдоо тэнхлэгээрээ яг 365 эсвэл 366 удаа эргэдэггүй байх нь ээ. Нарийн тооцвол бутархай тоо гарч ирдэг. Ойролцоогоор 365 хоног зургаан цаг эргэсэн байдаг. Гэтэл “бутархай өдөр” гэж байхгүй. Бид энэ шинэ жилийг 00:00 цагт тэмдэглээд, дараагийн шинэ жилийг 18:00 цагт тэмдэглэдэггүй. Шинэ өдөр эхлэх цагаар тооцож л тэмдэглэдэг. “Бутархай хүн” гэж үгүй. Нялх хүүхдийг ч хүн л гэж бүхлээр тооцдогтой адил хоногийг ч мөн тийн тоолно. Тэгэхээр бид хэчнээн 365 хоног гэж тоолсон ч цаана нь зургаан цаг үлддэг байх нь. Шинэ жилийг 00:00 цагт тэмдэглэсэн ч дэлхий яг шинээр эргэж эхлэх байрандаа ирэх хүртлээ зургаан цагийн зайд байдаг гэсэн үг. Тэгэхээр 366 хоногтой өндөр жил болохоос өмнөх гурван жилд энэ зургаан цагууд хуримтлагдаж, 18 цагийн зөрүү үүсгэнэ. Тиймээс л бутархай цагуудыг нийлүүлж, дөрвөн жил тутам 366 хоногтой жил таардаг учиртай.

Гэтэл өөр нэгэн асуудал бий. Дэлхий нарыг тойрохдоо нэг жил зургаан цаг бус, нэг жил таван цаг болох нь бий. Юрийн тооллоор дөрвөн жил тутам нэг өндөр жил тоолдог байсан ч өнөөх алдагдсан минутуудыг тоолдоггүй. Үүнээс болоод өнөөх алдагдсан минутууд нэмэгдсээр 400 жил тутам гурав хоногийн зөрүү гардаг. Энэ нь 1 200 жилийн дараа бараг 10 өдрийн зөрүү болжээ. Католик, ортодокс шашинтнууд Улаан өндөгний баяраа хаврын сүүлээр, өдөр шөнө тэнцэх үед тэмдэглэдэг байжээ. Гэтэл уг зөрүүнээс болж хаврын баяр нь зун руу улам ойртоод байж. Тэгмэгц 1552 онд аравдугаар сарын 4- ий маргааш нь аравдугаар сарын 15 болгосноор алдагдсан цагийг нөхсөн байдаг. Үүнийг Грегорын тоолол гэж нэрлэдэг. Энэ тооллоор дөрвөн жил тутам өндөр жил тэмдэглэдэг ч 100 дахь жил дээрээ өндөр жил тэмдэглэдэггүй. Ингэснээрээ асуудал шийдэгдэх үү гэвэл бас үгүй. Үүний цаана хэдэн секундын зөрүү гардаг. Тэр алдагдсан секундууд нийлж, 400 жилд нэг өдрийн зөрүү үүсдэг. Тэгэхээр ийм: Дөрвөн жил тутам 366 хоногтой нэг өндөр жил тэмдэглэнэ. Гэхдээ өндөр жилийг 24 удаа тэмдэглэсний дараа 25 дахь өндөр жилийг алгасна. Энэ нь 100 дахь жил дээр таарна. Гурван удаа өндөр жилийг алгассан хойно буюу 400 дахь жил дээрээ өндөр жилийг алгасалгүй тэмдэглэх ёстой. Юрийн тоолол, Грегорын тоолол хоёрын гол ялгаа энэ. Ингэснээр хэдэн мянган жилд ялгаа гарахаас биш, төдийлөн том зөрүү гарахгүй болж байгаа юм. Ийм учраас хятадуудын хэрэглэдэг шар зурхайд ч, монголчуудын барьдаг Төгс буянтын зурхайд ч нэг сарын зөрүү гарцаагүй гарч ирнэ. Харин тэр илүү сарыг хэрхэн нэмэх нь зурхай, цаг тоолол бүрт харилцан адилгүйд гол учир бий.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Зөвшөөрлийн зөвлөлийн анхдугаар хуралдаанаас гарсан зөвлөмжийн хэрэгжилт, үр дүнг танилцуулж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ
МОНГОЛ, БЕЛАРУСИЙН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ АСУУДЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
NO BRAND гурав дахь салбараа Цайзад нээнэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Хөх хотод албан айлчлал хийж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (41)

  • Зочин (150.129.142.182)
    zaaa tsagaan sariig chingis haan temdeglej baisan gej l shaavdaa odoo yanz buriin heregtei hereggui bayar temdeglehee bolih heregtei. 1d:IH EZEN HAANIIHAA TURSUN UDRIIG 2d: ulsiin bayaraa 3d shine jiliig, 4d huuhdiin bayaraa temdeglej baival ZOHINO busad n MONGOLCHUUDIIG ARHIND JIVUULEH HUURAMJ BAYARUUD!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
    2020 оны 02 сарын 10 | Хариулах
  • Болор (209.89.142.82)
    Далай ламтайгаа золгочихоод ирсэн ш дээ, хө.
    2020 оны 02 сарын 10 | Хариулах
  • Зочин (64.119.23.143)
    Бид чинь уг нь тэнгэр шүтээнтэй тэнгэр заяатай ард түмэн,гэтэл манай тэнгэр шүтээний дор захирагдах ёстой шарын шашин,исүс,мусульман лалын шашин монголд бүрэн утгаараа байраа эзэлжээ,монголоо алдсан монголчууд
    2020 оны 02 сарын 10 | Хариулах
  • Аа (202.126.89.217)
    Энэ Өөрийгөө Зава гэж өргөмжлөөд байгаа хүн чинь Бээжингээс томилсон Өвөрмонгол лам Гүрдаваагийн шавь биз дээ.Цагаан сарыг манай Гандан хийдийнхэн товлоно шүү.Манай төрийн шашин Далай багшийн шавь нарыг л монголчууд шүтнэ.Тэр шүгдэн бол бидний шашин бишээ
    2020 оны 02 сарын 09 | Хариулах
  • Аа (202.126.89.217)
    Энэ Өөрийгөө Зава гэж өргөмжлөөд байгаа хүн чинь Бээжингээс томилсон Өвөрмонгол лам Гүрдаваагийн шавь биз дээ.Цагаан сарыг манай Гандан хийдийнхэн товлоно шүү.Манай төрийн шашин Далай багшийн шавь нарыг л монголчууд шүтнэ.Тэр шүгдэн бол бидний шашин бишээ
    2020 оны 02 сарын 09 | Хариулах
  • Zochin (103.10.23.77)
    Herev 1sariin 25 tsagaan sar bolj ,havar ehlene gej uzvel 4sariin 25nd havar duusaj,zun ehlene ,7 sariin25 nd zun duusaj namar bolno gehed unemshil muutai bish uu?
    2020 оны 02 сарын 09 | Хариулах
  • Зочин (66.181.176.39)
    Хамгийн гол нь хятадаас л зөрж байвал болох нь тэр дээ Монголчуудаа . Таарахаар бол заавал зөрүүлэх хэрэгтэй шүү
    2020 оны 02 сарын 09 | Хариулах
  • Zochin (66.181.186.46)
    buten saraar zerdeg iig oilgox gyi yum. Ug ni zurluu gexed bas xemjee damjaatai zermeer yum.
    2020 оны 02 сарын 09 | Хариулах
    • Сэм
      Хэрвээ зөрхөөр болвол бүтэн сараар л зөрнө. Үгүй бол адилхан нэг өдөр л болно. Өөр сонголт байхгүй
      2020 оны 02 сарын 09
  • Zochin (66.181.161.120)
    Nyamsambuu bagsh saikhan tailbarlajee
    2020 оны 02 сарын 09 | Хариулах
  • зочин (202.21.107.71)
    Хятад биш гэдэгээ тунхаглах гэж Төгс буянтаар золгодог болсон гээд зурхайч нар ярьж л байсан. одоо мартсан уу. Нар сар ододын хөдөлгөөн Монголд бас өөр байдаг уу. Хаа байсан Төвдийг дуурайгаад хожсон нь юу байна. Юун Чингис хаан Төвдийг эзэлсэн гээд солиороод эхлэв. Хар Тангудыг эзлээд нас нөхчсөн. Тангуд Төвд хоёр чинь өөр. Сүмбэ хамба Ишбалжир зохиосон гээд байхад Чингис хаантай холбоод солиороод явчих юм аа.
    2020 оны 02 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.9.40.15)
    Яаж ч бодсон 1-р сард хавар болохгүй.Зөв хариу:2-р сарын сүүлчээс3-р сарын эхний 10хоногт болж байх нь бодит үнэн Одоогийн нэмэх градустай байгаа нь Дэлхийн дулаарал эрчиттэй явагдаж байгаа бизээ.Мөн адилхан сарны тоолол гэхдээ газарзүйнмбүсээрээ сар өөр өөр тусгалтай түүгээрэй орон тус бүр ялгаатай гаргалгаатай юмаа. Мөн нэмж хэлэхэд эрдэм номоо сайн сураагүй идэвхгүй уншдаг болсоноо юм сурсан гэж эндүүрээд аливаад шинжлэх ухээны талаас нь биш хий хоосондалдын хүчинд баглужлж явдагаа болиочээ.21-зууны хүмүүсээ.Социализмын үеээсээ доор мэдлэгтэй болосролгүй болцгоосон юм бишүү.Зөн билгийн тулаан ,бөө. Лам,Со-киногоо болиод юм уншаач
    2020 оны 02 сарын 09 | Хариулах
  • zochin (94.191.146.89)
    zochin
    2020 оны 02 сарын 09 | Хариулах
  • Внлдопо (85.140.17.178)
    Герман хунтэй уулзаж байтал тэрээр очигдор Chinese new year тэмдэглэж Тайвань найзтайгаа наргисан, чамд ч бас баяр хургье гэлээ. Харин би i am not a Chinese our new year is different гэтэл баахан ярианы эх болсон. Тэгээд Монгол бол хэл соёл бух л байдлаараа хятад биш юм бна гэдэг дугнэлт гаргасан
    2020 оны 02 сарын 09 | Хариулах
  • Зочин (66.181.190.99)
    1 sard temdegleh bsn ni zov yum bish uu. Gadaa + gradus bolj bn
    2020 оны 02 сарын 08 | Хариулах
    • zochin
      Xa xa
      2020 оны 02 сарын 08
  • Religion (114.167.26.48)
    Hun bur dor burnee oorsdiin gesen zurhaigaa zurj, shineer zohiotsgooyo!!!!!.....
    2020 оны 02 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.126.89.212)
    Нямсамбуу лам сайхан тайлбарлажээ.Харин энэ Заваг ойлгосонгүй
    2020 оны 02 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.126.89.212)
    Энэ Өөрийгөө Зава гэж өргөмжлөөд байгаа хүн чинь Бээжингээс томилсон Өвөрмонгол лам Гүрдаваагийн шавь биз дээ.Цагаан сарыг манай Гандан хийдийнхэн товлоно шүү.Манай төрийн шашин Далай багшийн шавь нарыг л монголчууд шүтнэ.Тэр шүгдэн бол бидний шашин бишээ
    2020 оны 02 сарын 08 | Хариулах
    • Үнэн. Өөртөө агуу хүний нэр шаачихаад байгаа юм.
      2020 оны 02 сарын 08
  • Зочин (64.119.24.7)
    Цаг тооны бичгээ Азийн орнууд мэддэггүй манайхан үнэн лаг мэдэж тэмдэглэдэг юм байна ш дээ . Төвдүүд бас. Бусад улс орнууд манайхаас суралцмаар юм шигээ.
    2020 оны 02 сарын 08 | Хариулах
  • Зочин (103.212.116.235)
    Тэнэг хүн илүү зоригтой
    2020 оны 02 сарын 08 | Хариулах
  • Зочин (103.212.116.235)
    Би-гээ дээдэлдэг хүн өөрийгөө бусдаас дээгүүр гэж үздэг
    2020 оны 02 сарын 08 | Хариулах
  • Зочин (103.212.116.235)
    Өөрөө хэлбэл хүн ертөнцийн эзэн гэсэн үг
    2020 оны 02 сарын 08 | Хариулах
  • Зочин (103.212.116.235)
    Хорвоо ертөнц эцэг эх үр гурвын хуулиар үрждэг эцэг эхээ шитэх нь бурханыг шүтэж байна гэсэн үг
    2020 оны 02 сарын 08 | Хариулах
  • Зочин (103.212.116.235)
    Буддизм шашин биш
    2020 оны 02 сарын 08 | Хариулах
  • Зочин (103.212.116.235)
    Пин гээд хорвоо бий болсон гэж үздэг шашныг европод моодноос гарсан байдаг буурай орнуудыг хулхиддаг христ байна
    2020 оны 02 сарын 08 | Хариулах
  • Зочин (103.212.116.235)
    Аз жаргалыг гаднаас биш дотроосоо хайдаг гадаадын шашин монголыг далдуур хулхидаж уусгах
    2020 оны 02 сарын 08 | Хариулах
  • Зочин (103.212.116.235)
    Тэрбиш намсрай хоёр маргалддаг байсан бол одоо зурхайчид хоорондоо маргалддаг болж энэ их олон цаг тооны бичиг зохиогчидыг цэгцэлмээр
    2020 оны 02 сарын 08 | Хариулах
  • Зочин (103.212.116.235)
    Америкт өвлийн сүүл сард тарвага ичээнээсээ гарахаар хаврын уур орлоо гэж үздэг монголд бас америк шиг өвлийн сүүл сард тарвага ичээнээсээ гарч байсан төгсбуянт шар зурхай хоёр нэг өдрийн зөрүүтэй болдог нь хоёлулаа өндөр хөгжсөн зурхай юмаа энэ жилийн хятадын цагаан сар монголынхоос арай эрт болж байна
    2020 оны 02 сарын 08 | Хариулах
  • зочин (175.223.45.143)
    шарын шашин бол манай шашин биш харийн шашин. манай улсыг дарангуйлах зэвсэг болж орж ирсэн шашин. итгэхэд бэрх л юм даа.
    2020 оны 02 сарын 08 | Хариулах
  • яаж ч бодсон азийн орнуудаас бүтэн сараар зөрнө гэдэг асуудалтай л гэж бодож байна. (175.223.45.143)
    зочин
    2020 оны 02 сарын 08 | Хариулах
  • зочин (43.242.243.6)
    Чингис ,хаан бөө мөргөл,улааны шашинтан байсан баймаар.Юун ,шар вэ. өөр урсгал.
    2020 оны 02 сарын 08 | Хариулах
  • Зочин (192.82.72.165)
    Астраномия буюу одон орны судлал бол шинжлэх ухаан учраас ямар нэгэн субъектив засвар, мухар сүсэг хутгалдах ёсгүй баймаар! Тэгэхээр одон орны бодит хөдлөлийг л баримтлах нь зөв байх? Харин үүний тулд өдөр хоног тоолоход гарсан зөрүүг яаж тохируулах вэ гэдэг дээр л будлиад байдаг бололтой гэж ойлголоо?
    2020 оны 02 сарын 08 | Хариулах
  • zochin (202.9.46.240)
    ugaasaa l Tuvdees irsen gadnii shashnii asuudliig bid nar uusgesen meteer khudlaa yarikh khereggui. Kharin buu murguliin yosiig l mongolchuud olon myangan jileer khugjuulj dagaj irsen uls.
    2020 оны 02 сарын 08 | Хариулах
  • Уншигч (202.126.89.236)
    Намсрай гуайн монгол шар зурхайгаар бол 1 сарын 25 хаврын тэргүүн сарын шинийн нэгэн байсан бараг үнэн болов уу.даа гадаа хавар болчихсон байна.ирэх долоо хоногоос нэмэх хэм рүү орно гээд байна.
    2020 оны 02 сарын 08 | Хариулах
  • Сэнгээ (202.55.188.43)
    Чингис хаан Төвдийг эзлээгүй. Төвдийн наана байрладаг Тангуд улсыг эзэлсэн бөлгөө.
    2020 оны 02 сарын 08 | Хариулах
    • тийм шүү
      2020 оны 02 сарын 08
  • Зочин (192.82.77.46)
    МАШ ОЙЛГОМЖТОЙ ШИНЖЛЭХ УХААНЧ ТАЙЛБАР ӨГСӨНД БАЯРЛАЛАА НЯМСАМБУУ БАГШДАА
    2020 оны 02 сарын 08 | Хариулах
    • Ойлгомжтой. Шүү дээ дэлхий нарыг тойрох замдаа нэг цэг дээр ирээд хавар болно хаана ч адилхан бид наг дэлхий дээр нэг лсартай шүү дээ малуудаа
      2020 оны 02 сарын 08
    • Дэлхий нарыг тойрдог сар дэлхийг тойрдог гэхдээ наг замаар гэдгийг ойлгодоггүй зурхайч лам нар ичиг ичиг
      2020 оны 02 сарын 08
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа
    4 цаг 14 мин
  • Жүдо бөхийг Японы сурган хүмүүжүүлэгч, тулааны урлагийн мастер Жигоро Кано 1882 онд үндэслэжээ
    5 цаг 43 мин
  • “Сүүлчийн бороо” мета драмын жүжгийг үзэх 8 шалтгаан
    5 цаг 51 мин
  • АЛТАН ЦОМ: Бүрнээ аваргын ахалсан "Ажнай" багийн бүрэлдэхүүн
    6 цаг 21 мин
  • Хамтын нөхөрлөлийн дээд хэмжээний уулзалтаар боолчлолын түүхэн шударга бус явдлын асуудлыг хэлэлцэнэ
    6 цаг 41 мин
  • Зөвшөөрлийн зөвлөлийн анхдугаар хуралдаанаас гарсан зөвлөмжийн хэрэгжилт, үр дүнг танилцуулж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ
    6 цаг 56 мин
  • Хятад улс К.Мбаппег уучлалт гуйхыг шаардаж, Испанийн Ла лигийн тоглолтуудыг телевизээр дамжуулахыг ХОРИГЛОВ
    7 цаг 34 мин
  • Бэлгийн мөлжлөг, хүний наймааны хэргээр ах дүү гурван Александрт тус бүр 30 жилийн хорих ял оноожээ
    7 цаг 48 мин
  • "The MongolZ" өнөөдөр ОХУ-ын "Nemiga Gaming" багтай үлдэх үгүйгээ шийдэх тоглолт хийнэ
    8 цаг 0 мин
  • Харь улсууд халаглав, харин Монголчууд...
    8 цаг 11 мин
  • Луис Энрике болон Ханси Флик: Аваргуудын лигийн шилдэг дасгалжуулагчдын дуэль
    8 цаг 12 мин
  • Өнөөдөр Монголын ДОЛООН бүсгүй ДАШТ-ий дэвжээнд гарна
    8 цаг 15 мин
  • Улаанбаатар орчмоор багавтар үүлтэй, цас орохгүй
    8 цаг 41 мин
  • Үйл явдал: Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, цөлжилтийг бууруулах хэлэлцүүлэг болно
    8 цаг 44 мин
  • 41 настай Тамаваши Б.Мөнх-Оргил дээд зиндаанд эргэн ирлээ
    8 цаг 44 мин
  • Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн доод хэмжээг тогтоох тухай асуудлыг хэлэлцэнэ
    8 цаг 46 мин
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
    Өчигдөр 17 цаг 41 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
    Өчигдөр 14 цаг 32 мин
  • АЛТАН ЦОМ: Ховд, Булганыхан багтсан "Ховд дэвжээ" багийн НАЙМАН бөх
    Өчигдөр 14 цаг 10 мин
  • АЛТАН ЦОМ: “АПУ Скайтел” багийн Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нараар манлайлуулсан НАЙМАН БӨХ
    Өчигдөр 13 цаг 55 мин
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
  • АЛТАН ЦОМ: “АПУ Скайтел” багийн Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нараар манлайлуулсан НАЙМАН БӨХ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
  • АЛТАН ЦОМ: Өнгөрсөн улирлын аварга “Хатант интернэшнл” багийн НАЙМАН бөх
  • АЛТАН ЦОМ: Ховд, Булганыхан багтсан "Ховд дэвжээ" багийн НАЙМАН бөх
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
  • АЛТАН ЦОМ: Бүрнээ аваргын ахалсан "Ажнай" багийн бүрэлдэхүүн
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • АЛТАН ЦОМ: “Увс нуур” багийг төлөөх НАЙМАН хүчтэн
  • The MongolZ хоёр хоногийн өмнө хожигдсон Германы BIG багтай дахин учраа таарлаа
  • Трамп төрийн дууллын үеэр хүндэтгэл үзүүлээгүй хэмээн Леброн Жеймсийг уучлал гуйхыг шаарджээ
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Өмнөд Солонгосын хүүхдийн эмч бүсгүй мэргэжлийн боксын дэлхийн аварга боллоо
  • Азийн Пара наадмаас Монголын тамирчид гурван алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байна
  • The MongolZ хоёр хоногийн өмнө хожигдсон Германы BIG багтай дахин учраа таарлаа
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • “Stick Run” тоглоомыг бүтээгч Мануэль Отто 30 насандаа таалал төгсжээ
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Пари Сен-Жермен болон "Алтан бөмбөг"-ийн 70 жилийн ой
  • УБЦТС ТӨХК зөвшөөрөл олголттой холбоотой хялбаршуулж, ил тод, шуурхай болгосон үйлчилгээнүүдээ танилцууллаа
  • В.Зеленский: Хэрэв бид ОХУ-д тавьсан хориг арга хэмжээг цуцалбал тэднийг улам хүчирхэг болгоно
  • “Alien”, “Top Gun” киноны жүжигчин Том Скерритт 93 насандаа таалал төгсжээ
  • ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН АХЛАХ АНГИЙН 300 СУРАГЧ САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ ӨДӨРЛӨГТ ХАМРАГДЛАА
  • Б.Цогтгэрэл: Ээжийгээ зодож, дүүтэйгээ шүүхдэлцдэг нөхөрт мэдээлэл өгдөг сайд дарга нар мэдээллийн чанартаа анхаар
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
24 баримт
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК