Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Маскны хомсдол үүссэн Замын-Үүдийн нэг өдөр

2020-2-12
0
ЖИРГЭХ

“Гэртээ уйдаж үхлээ. Гадаа жаахан сагс тоглочих уу”, “Тэгье л дээ, харин бөмбөг хэнээс авах юм”, “Ганаад байгаа гэсэн. Тэдний гэрийн урд талбайд жаахан тоглочихъя. Гялзахгүй бол ээж дуудаад унана. Чи маскаа яасан юм. Багш харчих вий дээ” гэсэн яриа хөврүүлсээр гурван хүү урд алхаж байна. Байр байдлыг нь ажиглаваас дунд ангийн сурагчид гэлтэй.

Амралтын хоёр өдөр хүртэл 20 хоног шиг л санагддаг хүүхдүүдэд арванхоёрдугаар сарын 20-ноос эхлэн урт амарсан учир уйдсан нь гарцаагүй. Гэрээсээ ч хэр барагтай гараад байдаггүй бололтой. Ярианаас нь сонсоход тэр. Тэдний нэг нь санаа зовсон байртай “Хөгшөөн хичээл орохоор долоо хоног бүрийн хагас сайн өдөр хичээл орох юм ярьж байна лээ” гэтэл бусдаасаа арай өндөр, хэрцэнхий хүү нь “Хэн тэгж байна, би лав сонсоогүй юм байна” гэх зэргээр элдвийг хөөрөлдөнө.

Тэд ийн ярьсаар Улаан худаг гэж нэрийдэх өндөр улаан байшингийн ойролцоох саадны зүг одлоо. Сурагчдын нэг нь л масктай байсан бөгөөд маскаа эрүүн доогуураа шургуулжээ. Замын-Үүдийн нэгэн өдөр ийн үргэлжилнэ.

Замын-Үүдэд маскны хомсдол үүсчээ

Энд хаврын урт өдөр иржээ. Гадаа тогтуун, дулаахан байна. Замын-Үүд БНХАУ-ын Эрээн хоттой хил залгадаг учраас хот, хөдөөгийн хүмүүс их холхино. Хүн амын тоо нь 20 мянга хол давсан уг сум жилээс жилд л өнгөлөг сайхан болсон санагдана. Өмнө нь жуулчны бааз гэх газар төвөөсөө зайтай мэт санагддаг байсан бол одоо айлуудтай нийлэх шахам болжээ.

Дэлхий нийтээр коронавирусийн халдвартай хэрхэн тэмцэх, урьдчилан сэргийлэх талаар эрвийх дэрвийхээрээ ажиллаж, бас сандарч байхад халдвар гарсан Эрээн хоттой хил залгаа энэ сум, иргэд их л тайван харагдана. Маск зүүсэн хүн ч цөөн байна. Иргэдийн ярьж байгаагаар анх халдвар гарсан гэх гурван хоногт хүн бүр маск зүүж, сандралдаж байжээ. Зарим нь Монголын хууль гурав хоногтоо юм байна шүү дээ гэх.

Нэг талаар иргэдийн анхаарал суларчээ. Энэ задгайрсан байдлыг маскны хомсдолтой холбон тайлбарлах хүн ч байсан юм. Тэдний хэлж байгаа үнэн эсэхийг харах гэсэн шиг төвийн хэсэгт байрлах хоёр ч эмийн сангаар орж үзэхэд нээрээ л нэг удаагийн амны хаалт байсангүй. Дууссан гэнэ. Эмийн сангийн гадаа зогсож байсан хижээлдүү насны хүнээс ойр хавьд маск зарж байгаа газар бий болов уу гэж асуухад “нэг удаагийн маск лав олдохоо байсан. Байгаа нэг нь үнийг нь нэмээд 500 төгрөгөөр зардаг. Утаа шүүгчтэй маск 2500 төгрөг байснаа нэмэгдсээр 4500 төгрөг болсон байна лээ” гэсэн юм.

Албан байгууллагуудын зүгээс ажилчдаа маск, гар ариутгагч тарааж, маскгүй иргэдийг дотогш нэвтрүүлэхгүй байгаа гэсэн. Замын-Үүдийн вокзалд Эрээн рүү хүн авч гарна гэж язагнадаг машин алга болж, хот хооронд хүн тээвэрлэдэг машин эрс цөөрчээ. Тэд өвчин гарсан тул хүн суулгахын оронд ачаа тээвэрлэдэг болсон аж.

Энд ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуянгаар ахлуулсан тусгай комисс ажиллаж байгаа бөгөөд Замын-Үүдэд хөл хорио тогтоох хүртэл асуудал яригдсаныг сонслоо. Эл явган яриатай зэрэгцэн зарим нь энд ингээд түгжигдэх нь дээ гэх нь ч сонстоно.

Ерөнхий боловсролын III сургуулийн спорт заалыг тусгаарлах байр болгожээ

Засгийн газрын шийдвэрээр багш нарыг цалинтай амраахаар шийдвэр гарсан. Харин Замын-Үүдийн багш нарын хувьд хүүхдүүдэд коронавирусээс урьдчилан сэргийлэх зөвлөмж тарааж, теле хичээл үзсэн, даалгавраа хийсэн хүүхдүүдийн тоог аймгийн хэмжээнд нэгтгэн гаргахаар ажиллаж байгаа гэсэн юм.

Мөн сумын Нэгдсэн эмнэлэг иргэдэд үйлчилгээ үзүүлэхдээ урьдаар халуун хэмжигчээр халууныг нь хэмжиж, халуурсан иргэдийг үзлэг оношилгоонд хамруулах зэрэг арга хэмжээ авч ажиллаж байгаа бөгөөд эмнэлгийн тусламж үйлчилгээ авах иргэдийг утсаар дуудлага өгөхийг зөвлөж байгаа гэсэн. Мөн Замын-Үүд сумын ерөнхий боловсролын III сургуулийн спорт заалыг тохижуулж, хэрэв халдвар гарвал тусгаарлан эмчилгээ хийхээр бэлтгэжээ.

Хил залгаа Эрээн хотод коронавирусын халдвар гарч түм түжигнэж байхад энд иргэдийн байгаа байдлаас харахад урьдчилан сэргийлж байгаа байдал нь арай л сул санагдлаа. Гэхдээ л манай улсад энэ халдвар нэг л гарвал эмнэлгийн байгууллага ачааллаа дийлэхгүй, эмчилж чадахгүй гэдгийг мэргэжилтнүүд анхааруулсаар байгааг санаж явахад илүүдэхгүй биз ээ.

Б.Лхам

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • 99999 (103.20.152.50)
    " үхлээ " ГЭДЭГ ҮГ БАГА ХЭРЭГЛЭЖ БИЧИЭ БАЙНА УУ ...ЭНЭ ТИЙМ САЙН ҮГ БИШ САНАГДАХ ЮМ ДАА....
    2020 оны 02 сарын 12 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    13 цаг 5 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    13 цаг 30 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    13 цаг 31 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    14 цаг 35 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    15 цаг 13 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    15 цаг 29 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    15 цаг 50 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    15 цаг 53 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    16 цаг 54 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    17 цаг 4 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    17 цаг 58 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    18 цаг 1 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    18 цаг 17 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    19 цаг 1 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    19 цаг 49 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    20 цаг 4 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    20 цаг 45 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    21 цаг 9 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    21 цаг 12 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    21 цаг 18 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК