Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

З.Энхболдгүй үлдсэн Ерөнхийлөгчийн шинэ сонголт: "Хөлбөмбөгчин" залуу

2020-2-13
0
ЖИРГЭХ

Зургийг Isee.mn

Ерөнхийлөгчийн бүрэн эрх, бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд туслах үүрэг бүхий төрийн байгууллагын даргаар ажиллаж байсан З.Энхболд үүрэгт ажлаа хүлээлгэж өгөхөө өнөөдөр мэдэгдэв. Он дамжин яригдсан эл сэдэвтэй хамт АН-ын доторх зөрчил улам хөөрөгдөж, С.Эрдэнэ дарга байж суух газраа олж ядах болсон талаар мөн л яригдаж байв. Хэдий өөр хоорондоо ан мана үзэлцэж ирсэн намын нөхөд ирэх сонгууль болтол эв түнжинтэй байж, намаа хямралаас гаргахаар зэхэж эхэлсний дохио нь сандал ширээний эл сэлгээ байлаа.

Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй гэдэг лугаа түүний ажлаа өгөх эсэх нь цаг хугацааны асуудал байсан. Гэхдээ чухам орыг нь хэн залгамжлах бэ гэдэг хамгийн сонирхолтой өнцөг байсаар ирсэн юм. Харамсалтай нь, улс төрд нэг их танигдаагүй шинэ хүн түүнийг залгамжлах болсон нь шинэ төрлийн коронавирусийн тархалтаас илүү монголчуудын сэтгэлийг гонсойлгож, МАН-ыг баярлуулав. Энэ хүн бол Монголын хөл бөмбөгийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Ерөнхийлөгчийн ахлах зөвлөхийн орон тооны бус зөвлөх, АН-ын үндэсний бодлогын хорооны шинэ гишүүн Ө.Шижир хэмээх залуу.

2019 оны сүүлчээс эхэлсэн З.Энхболдын залгамжлагчаар хэн тодрох бэ гэдэг сунгаанд түүний нэртэй хамт Түүх, археологийн хүрээлэнгийн захирал, академич С.Чулуунаас эхлээд эрдэм номын мөр хөөж, нүд болоод оюуны хор нь гарсан цөөнгүй эрхмүүдийн нэр яригдаж байв.

Гэвч Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар Ерөнхийлөгч Х.Баттулгын “пи ар”-ыг хариуцаж ажилладаг гэх “шинэков”-ийг томилох болсон нь жаахан чамлалттай сонголт мэт. Учир нь хуульд болоод Тамгын газрын дүрмэнд зааснаар уг байгууллага нь төрийн тэргүүний үйл ажиллагааны аппаратыг бүхэлд нь удирдан чиглүүлж, Ерөнхийлөгчийг үнэн зөв мэдээллээр хангаж, бүх талын дэмжлэгээр хангах учиртай. Энэ утгараа уг албан тушаалд улс төр, нийгэм, эдийн засгийн өндөр туршлагатай хүн тэнцэх учиртай юм. Гэтэл Монголын хөл бөмбөгийн холбоо гэдгээс өөрөөр намтар түүх нь тодорхойгүй, яг ямар туршлагатай нь мэдэгдэхгүй шахуу буюу өөрөөр хэлбэл, нам дагасан цүнх баригчдын нэг болов уу гээд хардаад, харамлаад хэлчихэж болох нөхөр тэргүүлэх болсон нь харамсал төрүүлмээр. Нөгөөтээгүүр, Ерөнхийлөгч гал тогоогоо "хөлбөмбөгчин" залуугаас өөр хариуцуулаад үлдээчих туршлагатай, зангарагтай хүн олдоогүй юм байх даа гэж бодохоор. За алин ч бай, Ерөнхийлөгч Х.Баттулга түүнд итгэл хүлээлгэж, гал тогоогоо хариуцууллаа. Харин нам, хөлбөмбөг дагаж гүйсэн үнэнч туслах нь жор хачрыг нь хэрхэн тааруулахыг харах нь сонголт монголчууд бидэнд үлдэж байх шиг байна. 

Дээрхээс гадна Ө.Шижир хэмээх залуу улс төрд цахиур хагалах, өөрийн гэсэн өнгө төрхөө бий болгох гараа нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга гэх амбиц ч байж мэдэх. Энэ ч утгаараа магад АН-ынхан өөрийн шинэ залуу үеэ эртнээс улс төрийн томоохон албан тушаалд томилох замаар замыг нь засаж байж мэдэх.  

Ташрамд дурдахад, Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөхөөр хэн хэн гэдэг эрхмүүд ажилладаг талаар танилцуулъя.

1. Д.Үүрийнтуяа- Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх

Хөнгөн Хүнсний аж үйлдвэрийн техникум төгссөн. АНУ-ын Washington DC-д манлайллын чиглэлээр мэдлэг дээшлүүлсэн. Эдийн засагч, нийгмийн удирдлагын менежер, Төрийн удирдлагын менежер мэргэжилтэй. .

  • 2012 онд АН-аас УИХ-ын жагсаалтаар нэг дэвшсэн.
  •  Хотын дарга асан Э.Бат-Үүлийн бие төлөөлөгч,
  • УИХ гишүүн С.Эрдэнийн бие төлөөлөгч, туслах,
  • Баянгол дүүргийн ИТХ-ийн төлөөлөгч,
  • Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын дэд дарга,
  • Ардчилсан намын ХЭГ-ын даргаар ажиллаж байсан.

2. Т.Тэгшжаргал- Гадаад бодлогын зөвлөх

ОХУ-аас БНПУ-д суугаа ЭСЯ-ны дэргэдэх дунд сургууль төгссөн. ХБНГУ-ын Потсдамын Их сургууль, Улс төр судлал, Англи хэл, соёл судлал, Захиргааны хуулийн магистр.

  • Гадаад харилцааны яамны Европын газар, атташе,
  • Монгол Улсаас БНПУ-д суугаа ЭСЯ, III, II нарийн бичгийн дарга,
  • Гадаад харилцааны яамны Европ, Ойрхи дорнодын газар, II нарийн бичгийн дарга,
  • Гадаад харилцааны яамны Бодлого төлөвлөлт, зохицуулалтын газар, дэд захирал,  
  • Төрийн захирагааны удирдлагын газар, захирал,
  •  Гадаад харилцааны яамны Америк, Ойрхи дорнод, Африкийн газар, дэд захирал зэрэг албан тушаал хашиж байсан.

3. Ц.Хулан-Соёл, шашны бодлогын зөвлөх

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, утга зохиолын судлаач, шүүмжлэгч тэрбээр Төрийн төв хэвлэл “Ардын эрх” сониноос ажлын гараагаа эхэлсэн.

  • “Өнөөдөр”, “Өдрийн сонин” зэрэг өдөр тутмын сониныг үүсгэн байгуулалцсан.
  •  “Цогт цагийн хүрдэн” Буддын соёлын төвийн санаачилгаар “Ганжуур, Данжуур, Их хөлгөн” судруудыг монгол хэл, кирилл бичигт хөрвүүлэн буулгаж буй төслийн ТУЗ-ийн гишүүн.
  • Хүүхэлдэйн театрын захирал

4. Д.Пүрэвдаваа-Байгаль орчин, хот хөдөөгийн хөгжлийн бодлого, агаарын бохирдлын асуудал хариуцсан зөвлөх

Эдийн засгаар  мэргэшсэн Бизнесийн Удирдлагын Бакалавр цолтой.

  • “ЦЭНАН” ХХК-ийн гүйцэтгэх захирал,
  • Нийслэлийн Засаг даргын Үйлдвэрлэл , экологийн асуудал хариуцсан Орлогч дарга,
  •  Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан.

5. Г.Уянга-Иргэний нийгэм, хүний эрхийн бодлогын зөвлөх

Дорно дахины дээд сургуулийг сэтгүүлч, Хүмүүнлэгийн ухааны их сургууль орчуулагч мэргэжлээр тус тус төгссөн.

  • “Ийгл” телевизэд нэвтрүүлэгч, сурвалжлагч, парламентын сурвалжлагч, редактор,
  • Ардчилсан намын олон нийттэй харилцах хэлтэст,
  •  “Монгол таймс” “ Улс төрийн сонин”-ы эрхлэгч,
  • Монгол Үндэсний Ардчилсан Намын ерөнхий нарийн бичгийн дарга,
  • УИХ-ын гишүүн.

6. Ц.Эрдэнэбат- Эдийн засаг, аж үйлдвэрийн бодлогын асуудал хариуцсан зөвлөх

Улаанбаатар хотын Технологийн дээд сургууль, Сингапурт Мэдээллийн удирдлагын системч, АНУ-д Бизнесийн удирдлагын бакалавр, Денверийн Их сургуульд Олон улсын улс төр, эдийн засаг судлалын магистр.

  • Монголын хөрөнгийн биржид Гадаад харилцааны референт,
  • Сангийн яаманд Сангийн сайдын туслах, ахлах эдийн засагч,
  • Азийн санд ахлах ажилтан,
  • НҮБ-д Ази, номхон далайн бүсийн нийтлэг үйлчилгээний эксперт, нийтлэг үйлчилгээний зохицуулагч,
  • АНУ дахь “Эксперт консалтинг” компанид зөвлөх, захирал,
  • “Орика Монгол” компанийн гүйцэтгэх захирал, ТУЗ-ийн гишүүн

7. Э.Мөнх-Очир-зөвлөх

Бүгд Найрамдах Турк Улсын Анкара хотын Их сургууль-Турк хэл, Зах зээл судлалын хүрээлэн-Гадаад худалдааны менежер.

  • Залуучууд, спорт, урлагийн хорооны дэргэдэх Соёлын төвд Видео клубын эрхлэгч,
  • Монгол, Туркийн хамтарсан “Эмир” ХХК-д Ерөнхий менежер, “Хоргодоо шарга” ХХК-ийн Ерөнхий захирал,
  • Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг дарга,
  • Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд Аялал жуулчлалын хэлтсийн дарга,
  • Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг дарга, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга,
  • 2008-2012 он Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2013-2019 он Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсын Стамбул хотод суух Ерөнхий Консул

Г.Маргад 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
Засгийн газар “Оюу толгой" төслийн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар хуралдаж байна
Ө.Шижир: Оюутан залуусын сурч хөгжих боломжийг дэмжих нь ирээдүйд оруулж буй чухал хөрөнгө оруулалт
Т.Баярхүү: Өнөөдрийн байдлаар суурьшлын бүс рүү орсон 20 баавгайг устгасан
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (28)

  • Иргэн (202.21.124.21)
    Үнэхээр өндөр боловсролтой, туршлагатай боловсон хүчин манай хүнд алгаа. Элбэгдорж үүнийг л хэлээд байгаа нь бас аргагүй л юм даа
    2020 оны 02 сарын 17 | Хариулах
  • Нэхийт (66.181.178.93)
    Үнэхээр боловсон хүчингүй юмаа
    2020 оны 02 сарын 16 | Хариулах
  • Зочин (150.129.143.24)
    Хохь нээ хохь нь жонхууг дагавал жонхуурна
    2020 оны 02 сарын 15 | Хариулах
    • Зочин
      Дөрвөдииг дагавал дөрвөн шиир болно
      2020 оны 02 сарын 15
  • Зочин (202.179.11.46)
    яагаад болохгүй гэж нэр цэвэр залуучуудыг дэмжижх нь зөв шүү дээ.улиг болсон хөгшин улс төрчидөөр 30 жил удирдуулла одоо болнооо
    2020 оны 02 сарын 15 | Хариулах
  • Kkk (66.181.161.12)
    Ene patsaan n odoo tomchuudiin umnu jinken shal archnaakkk
    2020 оны 02 сарын 14 | Хариулах
  • Бэгз (192.82.69.240)
    hul bumbugt ogt hamaagui huniig hul bumbgchin ch geh shig...hul bumbugiin holboond jil; bolgon orj irej baigaa mungiig l Ganbaatartai hamtran husaj baigaa bolokhoos bish hul bumbugt yamarch hamaa baihguidee..harin hul bumbugiin holboony ajlyg gadaad dotoodod unagaj ugsunduu..belgiin daramtlagchaar ene holboog ene nukhur duurgee bizdee
    2020 оны 02 сарын 14 | Хариулах
  • Damiran (202.179.25.236)
    Shijir yaaj hiideg yum be?hul bumbugiin holboog ajilluuj chadahgui uchnuun belgiin daramtyn asuudald holbogdood odoo hurtel hamaaral bukhii etgeeduuded n eruu uuseed yavaj baigaashdee..mun hul bumbugiin holboond gadaadaas irdeg mungiig Ganbaatar Shijiree 2 l idej baigaashdee..Uuuriintuya gedeg huuhen uul uurhain hujaa kompaniudad munch ih uilchilsendee
    2020 оны 02 сарын 14 | Хариулах
  • zochin (122.201.24.118)
    SHal utgagui yam bichih yam medehgui huniihee tuhai tegeed yu bicheed baigaa yam,koronovirustei haritsuulaadch bh shig uran zohiol bichih geed baigaa yam uu haashaa yam teneglelee bolih heregtei
    2020 оны 02 сарын 14 | Хариулах
  • Сонгогч (103.212.117.50)
    Энхболд өмнөх УИХ-д даргаар нь ажиллаж байхдаа мөн ч хуншгүй, овилгогүй, удирдах ажилтны ёс зүйгүй хүн харагдаж байсан даа. Их хурлын танхимд хүн рүү муухай харж, хялалзаад л, их хурлын гишүүд, сайд, дарга нарыг дайрч доромжлоод л... Тун эвгүй, төрийн албанд тэнцэхээргүй хүн дээ.
    2020 оны 02 сарын 14 | Хариулах
    • Зочин
      Шударга байхад юу нь буруу вэ хөө
      2020 оны 02 сарын 14
    • Иргэн
      Яг үнэнийг бичжээ
      2020 оны 02 сарын 14
  • zochin (202.21.109.4)
    zuvlyhuud ni arai yumaa.unwheer heleh ug algaa.
    2020 оны 02 сарын 14 | Хариулах
  • Зочин (122.201.31.12)
    OYUNI HOMSDOL HURLEV
    2020 оны 02 сарын 13 | Хариулах
  • Зочин (64.119.20.1)
    Зөвлөхийн ахлах зөвлөх кккккк
    2020 оны 02 сарын 13 | Хариулах
  • Зочин (150.129.143.240)
    Х.Баттулгыг Хөл бөмбөгийн Холбооны Ерөнхийлөгчөөр явуулчихвал илүү зохимжтой томилгоо болох биш үү???
    2020 оны 02 сарын 13 | Хариулах
  • Зочин (82.144.201.2)
    Мөнх-Очир, хар тамхи........
    2020 оны 02 сарын 13 | Хариулах
  • Зочин (82.144.201.2)
    Мөнх-Очир, хар тамхи........
    2020 оны 02 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.21.108.177)
    Хүний нөөцгүй гэж Элбэгдорийн хэлдэгч ортой л юм
    2020 оны 02 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.21.108.177)
    Алба бус Ерөнхийлөгч ажлаа өгч дээ.
    2020 оны 02 сарын 13 | Хариулах
  • зочин (203.91.116.118)
    Ээ чааваас зөвлөхүүд нь ийм хүмүүс байхаар яаж ч олигтой бодлого гархав дээ
    2020 оны 02 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.126.89.17)
    twittereer amaa biluudhees uuruur giiguuldeggui mudaak. eldegdorj yukiin hunii nuutsiin talaar yu gej bailaa........./
    2020 оны 02 сарын 13 | Хариулах
  • бодлын хулгайч (66.181.167.53)
    АРАЙ Ч ДЭЭ. МЭДЛЭГ БОЛОВСРОЛТОЙ ӨӨР ХҮМҮҮС МОНГОЛД БАЙГАА Л БИЗ ДЭЭ. ИЙМ ЗӨВЛӨХТЭЙ ЕРӨНХИЙЛӨГЧ ЯАЖ УРАГШАА ХАРЖ ЯВАХ ВЭ ДЭЭ. ЧААВААС ГЭЖ..............................
    2020 оны 02 сарын 13 | Хариулах
  • Зочин (119.40.98.177)
    odoo yu ch medehgui huntei 2 ijil hun amar da zugeer taivan amgalan bval l boloh ni ter oor chadah yum edend baih bish de
    2020 оны 02 сарын 13 | Хариулах
  • Зочин (192.82.64.61)
    Бөхчүүдэд хөл бөмбөгчин дутаж дээ
    2020 оны 02 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.9.40.171)
    Мөнхочир нь юу хариуцдаг юм бэ
    2020 оны 02 сарын 13 | Хариулах
  • Зочин (103.9.90.130)
    Зика Энхболд зайлсан нь яамайдаа ,төрийн хутгуур Ерөнхийлөгчийн тамгын газрыг АН ын ажилын байр болгож хорон ажилаа явуулж байсан хүн.
    2020 оны 02 сарын 13 | Хариулах
    • Зочин
      Мундаг хүн штэ
      2020 оны 02 сарын 13
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Италиас Австрал руу нисэх байсан онгоцонд "орны бясаа" илэрсний улмаас нислэгийг цуцалжээ
    1 цаг 34 мин
  • Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
    2 цаг 17 мин
  • М-Си-Эс Групп “Ажиллахад таатай групп, компани”-аар шалгарлаа
    3 цаг 18 мин
  • 2026 оны "Зэрлэг ан амьтдын гэрэл зурагчин" уралдааны шилдэг 20 бүтээл
    3 цаг 23 мин
  • Баавгайн ходоодноос хүний цусны ДНХ илэрчээ
    4 цаг 25 мин
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
    4 цаг 52 мин
  • Хүний амь эрсэдсэнээс болж Нью-Йоркийн 150 гаруй жилийн түүхтэй морин тэрэгний үйлчилгээ зогслоо
    5 цаг 32 мин
  • Дууны хурдыг сөрсөн хоёр зоригтны түүх: Чак Йегер, Феликс Баумгартнер
    5 цаг 43 мин
  • Ромын пап XIV Лео уушгины хагалгаанд орсныхоо дараа Ромын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна
    6 цаг 2 мин
  • Үйл явдал: Засгийн газрын ээлжит хуралдаан болно
    6 цаг 46 мин
  • Ихэнх нутгаар цас орж, эрс хүйтэрнэ
    7 цаг 3 мин
  • Засгийн газар “Оюу толгой" төслийн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар хуралдаж байна
    7 цаг 13 мин
  • Ө.Шижир: Оюутан залуусын сурч хөгжих боломжийг дэмжих нь ирээдүйд оруулж буй чухал хөрөнгө оруулалт
    19 цаг 31 мин
  • Нийгата муж Монгол Улстай технологийн хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна
    21 цаг 58 мин
  • Монгол улсын анхны сансрын нисгэгч Ж.Гүррагчаа “Социализмаар аялцгаая” үзэсгэлэнг үзэж сонирхлоо
    23 цаг 38 мин
  • Т.Баярхүү: Өнөөдрийн байдлаар суурьшлын бүс рүү орсон 20 баавгайг устгасан
    23 цаг 39 мин
  • Логистикийн төв энэ онд 111 мянган чингэлэг ачиж, буулгана
    Өчигдөр 15 цаг 18 мин
  • Элон Маск АНУ-ын завсрын сонгуульд Бүгд найрамдах намыг дэмжихэд 276 сая ам.доллар зарцуулжээ
    Өчигдөр 15 цаг 08 мин
  • Израилын сурагчдын аяллын үеэр дэлбэрэлт болж нэг хүүхэд амиа алдан, олон хүн шархаджээ
    Өчигдөр 13 цаг 52 мин
  • Трамп Орос, Украиныг эрчим хүчний салбарт гал зогсоох тохиролцоонд хүрсэн гэсэн ч Зеленский мэдээгүй байжээ
    Өчигдөр 13 цаг 13 мин
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
  • Хүрэн баавгайн тухай АЮУЛТАЙ баримтууд
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
  • Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Б.Хүдэрчулуун, маргааш гурван бөх барилдана
  • БАРИМТ: Эмэгтэй парламентчдыг анх сонгосон улс бол Финланд
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Монголын нэг ч жүдоч барилдахгүй
  • Залуус худал, хулгайтай эвлэрэхгүй, шударга ёсны төлөө тэмцэхээ илэрхийлж, "Нэг Монгол" хөдөлгөөнд нэгджээ
  • Төрийн банк “Gangnam Brand Eye Clinic” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ
  • Эверестийн “НОГООН ГУТАЛТ”-ын 30 жилийн нууцыг тайлахад ойрхон байна
  • Мобиком мэдэгдлээ өөрчилж ҮНЭН-г бүдгэрүүлэв!!!!
  • Хамгаалж чадсанаар монгол бөхөн уугуул нутагтаа ирлээ 
  • Н.Учрал: Түлш шатахууны доголдол, хомсдол бол түр зуурын далайн давлагаа
  • З.Мэндсайхан: Монгол Улс зээлжих зэрэглэлийн үнэлгээг “ВВ-, Тогтвортой” хэвээр хадгаллаа
  • Хан-Уул дүүрэг 3-р хороо Энгелсийн гудамжны зам засварын ажил хийгдэх тул замын хөдөлгөөнийг хязгаарлана
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • Тато Грагалашвили дөрөв дэх удаагаа дэлхийн аварга боллоо
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
  • Хүрэн баавгайн тухай АЮУЛТАЙ баримтууд
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
  • Төрийн банк “Gangnam Brand Eye Clinic” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Монголын нэг ч жүдоч барилдахгүй
  • Тато Грагалашвили дөрөв дэх удаагаа дэлхийн аварга боллоо
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Б.Хүдэрчулуун, маргааш гурван бөх барилдана
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
  • Залуус худал, хулгайтай эвлэрэхгүй, шударга ёсны төлөө тэмцэхээ илэрхийлж, "Нэг Монгол" хөдөлгөөнд нэгджээ
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • Хамгаалж чадсанаар монгол бөхөн уугуул нутагтаа ирлээ 
  • Нас биед гүйцсэн, хүний амь насанд аюул учруулж буй баавгайг аюулгүй болгох чиглэлийг нийслэд өгсөн гэв
  • Хан-Уул дүүрэг 3-р хороо Энгелсийн гудамжны зам засварын ажил хийгдэх тул замын хөдөлгөөнийг хязгаарлана
  • Н.Учрал: Түлш шатахууны доголдол, хомсдол бол түр зуурын далайн давлагаа
  • О.Энх-Амгалан: Хийж байгаа зүйлийнхээ эцсийг нь үзээд зогсож байгаа хүүхдүүд өөрөөрөө маш их бахархаж, мишээл дүүрэн зогсдог
  • Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
  • С.Бямбацогт: Хэрэглээний зээл хумигдсанаас иргэд 50 хувийн хүүтэй цахим зээл авч, өрийн дарамтад орж байна
  • Корнеллийн их сургуулийн оюутнууд бэлгийн хүчирхийллийн хэргийг шийдвэрлэсэн байдлыг эсэргүүцэж байна
24 баримт
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
  • БАРИМТ: Эмэгтэй парламентчдыг анх сонгосон улс бол Финланд
  • Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК