Шинэ төрлийн коронавирусын халддварын талаар мэргэжлийн байгууллагуудаас мэдээлэл хийлээ.
ДЭМБ-ын О.Ариунтуяа “Энэ сарын 17-ний 10.00 цагийн байдлаар 70635 тохиолдол, 1772 нас баралт бүртггэдсэн. БНХАХУ-аас гадна 25 улсад 692 тохиолдол, 3 нас баралт бүртгэгдлээ. Халдварын тохиолдол өндөр хэвээр байна. Энэ сарын 13-нд мэдээлэх тохиолдлын тодорхойлолт өөрчлөлт оруулсан. Халдвар хүн амын дунд тархаад ирэхээр тохиолдол бүрийг илрүүлэх шаардлагагүй болдог. Оношийг тодруулах биш тандлалтын зорилгоор илрүүлдэг. Ингэснээр заавал лаборатоийн шинжилгээгээр тогтоогдохыг хүлээх биш шуурхай эмчилгээ хийж байгаа юм. Мөн найман судлаачдын судалгаагаар халдварын нууц үе 1-12.5 хоног байна” гэлээ.
Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал “21 аймагт шуурхай ажиллагаа байгуулж, өндөржүүлсэн бэлэн байлалд шилжсэн. Гамшгаас хамгаалах 252 албадыг 24 цагийн горимд шилжүүлсэн. Энэ нь Засгийн газрын шийдвэрийг биелүүлэх юм. Мөн 546 мэргэжлийн ангийг шуурхай байдалд шилжүүлэн ажиллаж байна. 462 улсын төлөвлөгөөнд тодотгол хийсэн. Орон нутагт цагаан сарын мэдээ мэдээлэл, рекламыг зогсоосон. Улсын болон орон нутгийн хөрөнгийг дайчлах заалтын хүрээнд 14 аймаг урьдчилан сэргийлэх ажилд зарцуулан ажиллаж байна. Нийслэлийн хувьд энэ сарын 13-нд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн. Мөн 318 төвийн хуулийн этгээдийг тусгай горимд шилжүүлсэн. Түүнчлэн “Сайн малчдын” шагналын асуудлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан” гэв.
А.Сүх
Сэтгэгдэл (1)