Шинэ төрлийн коронавирусын халддварын талаар мэргэжлийн байгууллагуудаас мэдээлэл хийлээ.
ЭМЯ “Коронавирусын халдварын үед эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хангах хувийн хамгааллын хэрэгсэл, ариутгал зэргийг бэлтгэхэд Засгийн газрын нөөц хөрөнгөөс 4.1 тэрбум төгрөгийг шийдвэрлэж өгсөн. Одоо худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна. Мөн иргэн, ААН-ээс маск, хувийн хамгаалах хэрэгсэл, гар ариутгах хэрэгслийг яамаар дамжуулан өгөхийг хүсч хүргүүлж байна. Үүнийг хүлээн авч хэрэгцээтэй газар нь хүргүүлэн өгч байна. Тухайлбал, Польш улсад суугаа монголчууд амны хаалт хүргүүлснийг өрхийн Эрүүл мэндийн төв, орон нутагт хүргүүлсэн. Мөн оёдолчдын холбооноос амны хаалт оёж ирүүлсэн.
Гадуур коронавирсун эм бэлдмэл, вакцин гаргасан талаар мэдээлэл байна. Одоогоор олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эм бэлдмэл гараагүй. Сүүлийн үеийн мэлдээллээр АНУ-ын гаргасан эмийн талаар яригдаж байна. Үүнийг БНХАУ-ын ЗГ-аас халдвартай өвчнүүдэд туршилт хийх зөвшөөрөл авсан. Туршилт үргэлжилж байна. Туршилтаар 450 гаруй өвчтөнийг хамруулсан. Судалгаа урьдчилсан байдлаар ирэх дөрөвдүгээр сарын 3-нд дуусна. Эцсийн байдлар тавдугаар сард дуусна гэсэн хариу агсөн. Вакцин гаргахад олон улс хамтарч ажиллаж байна. ОХУ-ын эмнэлзүйн удирдамжаар янз бүрийн вирусын эсрэг эм тариаг хэрэглээд явж байна гэсэн. Гэхдээ уламжлалт эмтэйгээ хавсарч хэрэглэж байна. Одоогоор олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн вирусын өвөрмөц эмчилгээг гаргаагүй. Манай улсын хувьд эдгээр эм бэлдмэлийг нөөцөд бэлтгэн ажиллаж байна” гэлээ.
ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Замын-Үүдээс ирж байгаа иргэд зах худалдааны төвөөр хэсэх, өндөр эрсдэлтэй түүхий загас авч идэх асуудал гарч байна. Мөн анхааруулсаар байхад хэт их хүнс цуглуулах, супермаркет, зах худалдааны төвөөр хүүхдээ дагуулан явж байна. Бидний хувьд иргэдтэйгээ хамтарч ажиллаж байж халдвартай тэмцэнэ. Тийсмээс ЭМЯ-аас гаргасан зөвлөмжийг дагахыг анхааруулъя гэлээ.
Д.Нямхүү “Энэ сарын 15-нд тусгаарлагдсан хүмүүсийн хариу сөрөг гарсан. Баян-Өлгий аймагт гарсан сэжигтэй нэг тохиолдлыг эмнэлэгт тусгаарласан. Хамгийн гол нь иргэд анхаарлаа сулруулж болохгүй. Та өөрийгөө хамгаалах нь гэр бүл, цаашид иргэдийг, Монгол Улсыг хамгаална шүү” гэлээ.
А.Сүх