ШИНЭ намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ талаар тус намын дарга Ж.Батзандан “ШИНЭ намын зөвлөл тодорхой бодлого гаргах чиглэлд ажиллаж болно гэж бодож байна. Зээлдэгчдийн холбооноос улстөрийн намуудад болон ҮАБЗ, Монголбанк, Засгийн газарт хүргүүлж байгаа шаардлагыг ШИНЭ нам дэмжиж байна.
Тодруулыбал, шинэ төрлийн коронавирусын болзошгүй тархалтын улмаас бизнесийн нөхцөл байдалд хүндэрч байгаа мэдээлэл өдөрт тутам ирж байна. Бизнес зогссон учраас бизнес эрхлэгчид банкнаас авсан зээлээ төлж чадахгүй байгаа мэдээлэл ирж байгаа. Иймээс үндсэн зээлийн төлөлтийг царцаах, эргэн төлөлтийг түр зогсоох саналыг тавьсан байна. Банкны хүү болон түрээсийн төлбөр өдрөөс өдөрт бодогдож, худалдаа эрхлэгч, ААН-үүд зээлийн дарамтад орсоор байна. Тиймээс хаагдсан газруудын зээлийн хүүг түр зогсоох, үндсэн зээлийн төлбөрийг хойшлуулах ажлыг зохион байгуулах шаардлагатай гэж үзэж байна. Энэ асуудлыг ҮАБЗ, Засгийн газарт албан ёсоор тавина” гэлээ.
Б.Лхам
Сэтгэгдэл (6)