Шинэ коронавирусын халдвар болон томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан "Монхимо" ХХК-иас нийгмийн хариуцлагынхаа хүрээнд нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд, тэр дундаа эрсдэлтэй бүсэд ажиллаж байгаа эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулан амны хаалт, гар ариутгагч болон гар халдваргүйжүүлэгч гель зэргийг хандивлалаа.
Ард иргэдийнхээ төлөө эрүүл мэндийн манаанд үнэнчээр зогсож, өдөр шөнийг үл умартан ажиллаж буй салбарын нийт эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийнхээ өмнөөс "Монхимо" ХХК-ийн хамт олонд талархал илэрхийлье.