Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар болон БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат нар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Сангийн дэд сайд Х.Булгантуяа “БНХАУ манай улсын хамгийн том түнш байдаг. Хамгийн хүнд цагт ч гэсэн бидэнтэй хамтран ажиллаж ирсэн. 2010 оноос хойш 1.5 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн гэрээ хийж шинэ дэд бүтэц, бүтээн байгуулалтыг хийсэн.
Сүүлийн жилүүдэд 1 тэрбум юанийн буцалтгүй тусламж олгосон. Үүнээс боловсролын салбар, ОБЕГ-ын техник тоног төхөөрөмжийг сайжруулах зэрэг нэн шаардлагатай зээл буцалтгүй тусламжийг өгч ирсэн. Тиймээс бидний зүгээс хүнд цаг үед хамтран ажиллаж дэмжлэг үзүүлэхийг уриалж байна. Бүс нутагт төдийгүй эдийн засагт хүндрэл бэрхшээл учирсантай холбогдуулан бүс нутгийн эдийн засгийн түвшин буурч байна.
Манай улсын хувьд төвсийн орлого өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад буурсан ч өнөөдрийн хувьд төвсийн тодотгол хийнэ гэхэд арай эрт байна” гэлээ.
Б.Лхам
Сэтгэгдэл (1)