Засгийн газрын хуралдааны шийдвэрийн талаар Батлан хамгаалахын сайд Н.Энхболд мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж хөл хорио тогтоох асуудлаар хэлэлцэнэ. Одоогоор цагаан сар хүртэл хугацаа байгаа учраас дараа нь орон нутгийн замыг хаах талаар хэлэлцэнэ. Зарим аймаг дотроо хөл хорио тогтооно гэсэн мэдээлэл аваад байна. Мөн хичээл сургуулийн байдал онлайнаар үргэлжилнэ. Хөл хорио тавигдсаны дараа хичээлийг нөхөж заах асуудал яригдана.
Олон нийтийн дунд спортын заалыг хаасан талаар яригдаж байна. Одоогоор албан ёсоор спорт заал хаах шийдвэр гараагүй. Аливаа вирусын үед хүний дархлаа сайн байх, бусад эмгэг хууч өвчингүй байх нь чухал. Тиймээс спорт заал хаагаагүй. Харин тэмцээн уралдаан зохиож болохгүй. Түүнчлэн фитнесийн заалыг мөн хаагаагүй байгаа.
Хил гааль хаагдсан нь олон улсын эдийн засагт хүнд байдал урчуулж байгаа. Манай улсад ч ялдгаагүй. Нэгдүэгээрт, энэ өвчнийг оруулж ирэхгүй байх нь чухал. БНХАУ хориогоо гуравдугаар сарын 28 хүртэл сунгасан байна лээ. Энэ хугацаанд төсвийнхөө орлогыг хэрхэн нөхөх талаар тооцоо хийж байна” гэлээ.
Б.Лхам
Сэтгэгдэл (4)