Эрчим хүчний яам 2019 оныхоо ажлаа тайлагналаа.
Энэ талаар Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “Энэ жилийг Эрчим хүчний хүний нөөцийг хөгжүүлэх жил болгон зарласан. Энэ нь өнгөрсөн оны ухаалаг системтэй холбоотой. Тавигдсан суурийг баяжуулах, боловсон хүчний асуудлыг шийдэх ёстой гэж зарласан юм. Ухаалаг систем нэвтэрснээр эрчим хүчний оновчтой бүтэцтэй болно. Тогтвортой ажиллагаанаас гадна хэмнэлттэй, үр ашигтай болно гэсэн үг. Тухайлбал, манай улсад байгаа хүчин чадалтай станц дээр нэг хүн ажиллаж байхад манайд 500, 600, 1000 хүн ажиллаж байна. Учир нь манай улсад шинэ технологи нэвтэрсэн станцуудын түвшинд хүрээгүй байна. Тиймээс өнгөрсөн онд эрчим хүчний салбарыг хөгжүүлэх дунд хугацааны бодлогыг батлахдаа гол нь энэ суурийг тавья гэсэн юм. Энэ суурийн эхлэл ухаалаг систем, програм хангамж юм. Үүнийг өнгөрөн жил хийсэн. Олдоо энэ суурийг хөгжүүлэх инженер техникийн мэргэжилтнүүд хэрэгтэй.
Бид өнгөрсөн хугацаанд Эрчим хүчний автомат гэрлийн хамгаалалтын бодлогын баримт бичиг баталсан. Мөн Хүний нөөцийн бодлогын баримт бичиг боловсруулна гэж бодож байна. Өөрөөр хэлбэл, аль болох мэргэжлийн хүн ажиллуулахыг зорьж байна. Өнгөрсөн 20-оод жилийн хугацаанд дөрвөн жилийн хугацааатай сонгуулиар инженер, техникийн ажилчдаа солих, удирдах албан тушаалтанд мэргэжлийн бус хүн томилох зэрэг асуудал гарсан нь системийн хэмжээнд хөгжил удаашрах бодлого буруу явах алдаа дутагдал гарч байсан. Цаашид энэ зүйлийг давтахгүй байх нь чухал.
Өнөөдөр 200 хүн ажиллачих боломжтой станц дээр 500, 600, 1000 хүн ажиллаж байна. Үүнийг өөрчлөх хэрэгтэй. Ингэхийн тулд иж бүрэн автоматжуулалт, орчин үеийн өндөр технологи хэрэгтэй. Үүнтэй зэрэгцэн хүнээ сургах хэрэгтэй. Манай улсад энэ чиглэлээр сурчихсан хирнээ ажлын байр алга байна. Мэргэжлийн бус хүн удирдлагын түвшинд байсныг бид өөрчилсөн.
Бид нийт эрчим хүчнийхээ 19 хувийг импортоос авдаг. Гол хэрэглээ нь Оюутолгойд байдаг. Гэтэл жилийн өмнө станц барих тухай гэрээ байгуулсан. Гэтэл хөрөнгө оруулагч тал элдэв шалтаг хэлээд олигтой юм хийхгүй байна. Оюутолгойн ТЭЗҮ гараагүй. Саналууд л ирсэн байна лээ. Аль болох зайлсхийсэн, хэзээ ч хүн хүлээж авахааргүй санал тавьж байна. Оюутолгойд 300 мВт баригдана. Үүнд зарцуулагдах мөнгө 300 сая евро л байх ёстой. Гэтэл өөдөөс нэг тэрбум еврогийн тухай яриад байгаа байхгүй юу. Бүтээлч санаачилгаар хандахгүй байна” гэдгийг онцоллоо.
Б.Лхам
Сэтгэгдэл (6)