Шинэ төрлийн коронавирусын халдварын талаар мэргэжлийн байгууллагуудаас мэдээлэл хийлээ.
Цагдаагийн дэд хурандаа П.Эрдэнэбат “УОК-ийн шийдвэрийн дагуу энэ сарын 23-27-ны өдрийн 08.00 цаг хүртэл улс хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг хязгаарлаж байгаа. 51 цэгт цагдаагийн байгууллагаас хяналт шалгалт хийнэ. Зам хаасантай холбогдуулан жолооч нар батлагдаагүй эрсдэлтэй замаар явж хайртай хүмүүсийнхээ амь насанд эрсдэл учруулахгүй байхыг анхааруулж байна. Төрийнхөө шийдвэрийг хүндэтгэж, уул хаданд гарахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна” гэсэн юм.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “ХӨСҮТ-д тусгаарлагдсан хоёр хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. Мөн өчигдөр Бусан-Улаанбаатар чиглэлийн онгоцоор зургаан оюутныг тусгаарлалтад авсан. Тухайн оюутнуудын сурдаг сургуульд сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн, хотод өвчлөл их бүртгэгдэж байгаа учраас ажиглалтад авсан. Биеийн эрүүл мэнд сайн. Одоогоор шинж тэмдэг илрээгүй. Шинжилгээ үргэлжилж байна. Цаашид голомтод бүс нутгаас ирж байгаа онгоцоор ирж байгаа хүмүүст хийх хяналт шалгалтыг эрчимжүүлж ажиллана” гэв.
Мөн ДЭМБ-аас энэ сарын 27-оос гуравдугаар сарын 19 ны хооронд номхон далоайн баруун бүсийн хоёр ажилтан хамтарч ажиллана. Мөн эрүүл мэндийн яаралтай тусламжийн баг гуравдугаар сарын 1-ээс хоёр долоо хоног ажиллахаар төлөвлөж байгаа аж. Ирэх амралтын өдрүүдэд ЭМЯ өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах юм.
Б.Лхам
Сэтгэгдэл (1)