Жүжигчин Ж.Баясгалан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолой болж ажиллахаар болжээ. Тэрбээр энэ зорилгоо АН-тай хамтарч хийхээр болж тус нам элссэн байна. Түүний хувьд Монголын дөрвөн дугуйт Мотоциклчдын холбооноос зохиогдсон тэмцээнд оролцох үеэрээ маш хүнд гэмтсэн байдаг. Түүний хувьд 48 цагийн турш үхэлтэй тэмцэж байх үед хань нь “Хайраа чи надтай анх гэрлэхдээ "би гайхамшиг бүтээнэ" гэж надад амласан ш дээ. Чи одоо тэрийгээ бүтээгээч. Одоо хоёулаа бүхнийг давж гаръя” гэж хэлсэн гэдэг.
Ингээд тэд гайхамшгийг бүтээхээр БНСУ-ыг зорьсон ч тэр итгэл найдвар хормын төдийд унтрах шиг болжээ. “Алхахгүй, босохгүй, тэргэнцэр дээр суух магадлал ч маш бага. Ийм өвчтэй хүн урт насалдаггүй” гэж солонгос эмчийг хэлэхэд нь би “Намайг Баясгалан гэдэг. Би Монгол хүн. Би хөл дээрээ босоод хүүхдүүдээ дагуулаад ирнэ. Тэр үед та энэ өвчнийг эмчилсэн анхны эмч нь болоорой” гэж хэлсэн байна. Ингээд түүний амьдрах тэмцэл эхэлж, Монголдоо ирээд Грандмед эмнэлэгт 864 хоногийн туршид өглөөнөөс орой болтол сэргээн засах эмчилгээ хийлгэн, зөвхөн босохын төлөө тэмцжээ. Тэрбээр өөрийнх нь төлөө хичээнгүйлэн ажиллах эмч, сувилагч, асрагч, жолооч нарыгаа “Мөрөөдлийн баг” гэж нэрлэсэн байна. Хүнд хэцүү үед найз нөхөд нь холдоогүйгээр барахгүй харин гар, хөл, тэмцэл нь болсон гэдгийг дурдсан байдаг.
Сэтгэгдэл (5)