Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга эмэгтэй амиа алдсан хэргийн талаар иргэдээс мэдээлэл хийлээ.
Тэдний зүгээс төрийн байгууллагад ажиллаж байгаа ажиллагсад, архидан согтуурсан этгээдүүдэд ямар хариуцлага тооцох талаар нэхэн шаардана гэдгийг хэлсэн юм.
Иргэн С.Эрдэнэчимэг “Төрийн байгууллага сахилга хариуцлага, ёс зүйгүй болсон байна. Төрийн албаны сонгон шалгаруулалт ямар хэлбэрээр явагддаг нь тодорхой биш болжээ. Төрийн алба төрлийн алба болсон байна. Нам эвслээр ялгаварладаг болсон. Үүнээс үүдэн төрд чадваргүйн дээр овжин, зальтай иргэд шургалдаг болжээ. Төрийн албаны тухай хуулийн 22.1-д өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй этгээдийг төрийн албанд ажиллуулах заалт бий. Гэтэл ийм хүн төрийн алба хашиж байж. Төрийн албан хаагчид худлаа ярьдаг болсон. Архи уучихаад уугаагүй гэж мэлздэг. Энэ мэтээр хариуцлага, ёсзүйн зөрчил алдаад байгаа хүмүүст хариуцлага тооцож, үнэн зөвийг тогтоох талаар холбогдох байгууллагуудаас нэхэж байна. Мөн УИХ-ын эмэгтэй гишүүд анхааралдаа авч ажиллаасай” гэсэн юм.
Мөн талийгаачид өмнө нь удаа дараа ажлын байрны дарамт ирж байсан талаар онцолсон юм. Ажлын байрны дарамт төрийн албанд их байдгийг дээрх явдал харуулж байна. Тиймээс энэ асуудалтай тэмцэх нь чухал. Бид та бүхэнтэй хамтрах болно. Өнөөдөр засаг даргыг чөлөөллөө гээд энэ асуудлын үнэн зөвийг олон нь зүйтэй. Учир нь гэмт этгээд ял завших өндөр магадлалтай гэж байлаа.
А.Сүх
Сэтгэгдэл (3)