Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу баар, фитнесс, саун, дэн буудал, биллиард, спорт заал зэрэг үйлчилгээний газруудын үйл ажиллагааг ирэх гуравдугаар сарын 30-ныг хүртэл түр зогсоохоор болсон. Шийдвэрийн талаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээлэл хийлээ.
НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун "Өчигдөр нийслэлийн онцгой комисс хуралдаж, хотын даргын захирамж гарсан. Захирамжийн хэрэгжилтэд НМХГ, цагдаагийн байгууллагатай хамтарч хяналт тавьж ажиллана. Нийслэлийн хэмжээнд нийт 945 шөнийн цэнгээний газар байдаг. Тэдгээрийг бүгдийг нь хаана. Хотын даргын захирамжийг зөрчиж ажилласан аж ахуйн нэгжийг 5 сая, иргэнийг 1 сая төгрөгөөр торгож, зөрчил давтагдвал тусгай зөвшөөрлийг нь цуцална. Мөн дэн буудал, сувилалгүй амралтын газар, саун бассейн, фитнесийг хаана. Нийслэлд 321 сүм, хийд байгааг үйл ажиллагааг нь бүрэн зогсоосон.
Дээрх шийдвэртэй холбогдуулан иргэдээс мэдээлэл авна. Нууц байдлаар ажиллавал тухайн салбарт дахиж үйл ажиллагаа явуулах эрхгүй болгоно. Засаг даргын захирамжийн хоёрдугаар заалтад цагийн хязгаарлалтыг тусгасан. Уг заалтын дагуу кафе, ресторан зэрэг үйлчилгээний газар 22.00 цаг хүртэл ажиллана. Энд нэг ташаа мэдээллийг залруулъя. Хүнсний чиглэлийн үйлдвэрлэл, худалдааг зогсоохгүй. Хэвийн ажиллана" гэв.
С.Сүлд
Сэтгэгдэл (186)