Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Арав гаруй жилийн өмнө, анхааруулга болон ирсэн зүүд

2020-3-09
0
ЖИРГЭХ

“Ээждээ бичсэн захидал” улсын уралдааны Тэргүүн байрын шагналт хүртсэн Э.Баярсайханы захидлыг хүргэж байна.

АРАВ ГАРАН ЖИЛИЙН ӨМНӨ, АНХААРУУЛГА БОЛОН ИРСЭН ЗҮҮД        

Үл ялигхаан салхитай тэр өдөр, цонхоор тусах нарны гэрэл цоо ширтэх мэт надруу тэмүүлж залхуу дургуйг зэрэг хүргэх тэрхэн агшинд “ Миний хүү үүдний дэлгүүр ороод 100 грамм ургамлын тос зээлээд ир, ээж нь байгаа жаахан гурилаараа гоё цуйван хийж өгье” гэх ээжийн аажуухан хэлсэн тушаал уур дургүйцэл хоёрыг хөдөлгөж, угаас таагүй хэвтэж байсан би зугтаан гарахын түүс болж “ Чадахгүй ! чадахгүй ! дуртай юм бол өөрөө явахгүй юу” гэж орилоод хавар намартаа өмсдөг ганц бор куртикээ хайгаад олсонгүй. Урьд шөнө найзуудтайгаа тоглож байхад ээж гэж нэг юм лай болж ирээд “Харья аа миний хүү” гэхэд нь бөөн уур болж элдвээр хэлээд хаяад гүйсэн. Гэрт орж ирээд үүдний өрөөсөн хөлгүй бор сандал дээр л тайлаад орхисон доо. Хаа сайгүй хайгаад олсонгүй. Гэтэл угаалгын өрөөнд хүйтэн воктой усанд хуучирч муудсан нидрүүлгэн дээр дутуу угаан орхижээ, “өмсөж байгаа хувцсыг минь юм л бол аваад угаачихна та ямар ядаргаатай юм бэ” гэж хоолойныхоо бядаар орилчихоод хаалга саван гарлаа. Ийм үед яваад очихоор амар тайван байдаг газар бол хойд байр.

Ямар ч үед гүйгээд очиход найзуудаас маань нэг хоёр нь байж л байдаг юм. Санаа амарч балгас болсон байшингийн дээр элдвийг хуучилсаар нэг л мэдэхэд оройн бүрий оржээ. Гэтэл гэнэт яаж гарч ирсийм бүү мэд ээж хажууд ирчихсэн “Миний хүү даарчихлаа ээж нь куртикийг нь хатаачихсан май өмсчих” гэхэд нь ээжээрээ халамжуулсан жаахан банди шиг харагдахгүй гэсэндээ “ Та ямар ядаргаатай юм бэ зайлаач” гээд хөөлөө. Ашгүй олон юм ярилгүй цааш эргээд явахад нь “Лайтай лайтай, манай ээж төвөгтэй юмаа” гэчихээд өмнө нь ярьж байсан охидын тухай яриагаа үргэлжлүүллээ. Цаг нилээд орой болж гэртээ харьцгаахаар болов. Орцны үүдэнд түргэний машин байхаар нь дээд давхарын настай өвөөгийн бие мууджээ гэсэн юм бодоод орлоо. Хаалга онгорхой байх юм. Яваад ороход гэр дулаахан, ширээн дээр тавагтай цуйван уур нь савсана.... Ороод ирэхэд “ өө миний хүү ирэв үү” гэх өдөр бүр давтагддаг үг үгүй.... Гайхлаа... хэлэхээр нь уурладаг хэрнээ хэлэхгүй болохоор, угтахгүй болохоор нь бүр уур хүрлээ...

Гэнэт шатан дээр зөрсөн эмч нарын дамжлан гарч байсан хүн, ...Ээж ... ээээээээээжжж.... ээж байна гэж бувтнаад гарч гүйхэд түргэний машины арын гэрэл байр тойрон эмнэлгийн зүг эргэжээ. Араас нь даган гүйсээр...       Нэг л мэдэхэд сэхээн амьдруулах тасгийн үүдэнд юу болоод байгааг ч мэдэлгүй 4 цаг гаран суучихаж. Сая нэг юм эмч гарч ирлээ. Намайг асуухаас урьтаад “ Уучлаарай миний дүү ээж нь бүтэн харвалт өгсөн нэг их удахааргүй байна, Хэт их хямралаас болжээ. Миний дүү сэтгэлээ бариад орж уулз даа уучлаарай” гэв. Нүүр лүү хүнд юмаар дэлсэх шиг, зүрх рүү хурц зүйлээр сийчих шиг ухаан балартаж, уураг тархи үл итгэлийн горимоор ажиллаж эхэллээ. Хаалгаар яваад ороход халцарч дутуу арилсан хумсны будагтай, хатаж хорчийсон үрчгэр хоёр гараа цээжиндээ давхарлан тавьжээ. Энэ гар... энэ гар л намайг орчлонд хамгийн анх тэврэн хайр энэрэлээр түшсэн шүү дээ. Хөхөрч хөрсөн уруул нь чимчигнэн байж арай хийн сүүлийн амьсгаагаараа эцсийн үгээ  хэллээ.

Нэг мэдэхэд би гэрээ чиглээд алхаж явлаа. Цэцэрлэгийн 2 багш зөрж өнгөрөхдөө нэг нь “ Хөөе! Ээжийгээ өрөө өг гэж хэлээрэй ! гуйж гуйж авчихаад өгөх гэж ямар уддаг юм ядаргаатай юм зүгээр !” гэхэд хажуух нь бас “харин тийм надад ч бас өртэй хүний өмнөөс амьдарч байгаа юм шиг балайр юмнууд” гээд зөрлөө. Хувь хүмүүсээс гадна ойр хавийн бүх дэлгүүрт ээж өртэй, ээж ч гэж дээ би... би өртэй. Ээж минь намайг өлсөх вий гэж хоолны юм зээлж, намайг даарах вий гэж хүнээс хувцасны мөнгө зээлсээр өдий болж. Энэ их өрний дунд, яаж хүнийг царайчилж, яаж зовж явсныг нь би даанч ухаарсангүй. Албатай юмшиг хоолыг нь голж, ажилтай юм шиг үл тоож явж. Гэртээ орлоо... Цэвэрхэн, дулаахан хэрнээ хоосон. Одоо би яах вэ,... би яах вэ... би яах вэ ... 2 өрөөний хооронд хий алхсаар л байлаа. Угаалгын өрөөндөө орлоо. Хүйтэн усанд угаахаар зэхсэн миний хувцаснууд, гараа дүрээд үзлээ. Ээж минь яаж ийм хүйтэн усанд өдөр бүр миний хувцсыг угаадаг байсан юм болоо... дахин уйллаа. Ангийнхнаасаа хамгийн цэмцгэр нь гэж онгирч байхдаа ээжийгээ нэг ч бодож байгаагүйдээ өөртөө дургүй хүрэн шимширлээ. Одоо надад юу ч байхгүй, Одоо надад хүсэл ч байхгүй, Би хашгирлаа, уйллаа, өөрийгөө алгадаж, өөрийгөө зүхлээ... ээжийгээ хайрлаж чадаагүйдээ харамсаж “ Ахиад, ахиад би таныхаа хүү болж төрнөө ээжээ, тэгээд би алдсан бүхнээ засаад сайн хүү байж таныгаа мөнхөд хайрланаа ээжээ, ЭЭЖЭЭ ЭЭЖЭЭ ЭЭЖЭЭ ЭЭЖЭЭ”  

... Хамаг хөлс цуваад хацар дагаад шүлс гоожжээ, бас нүдэндээ нулимстай, ...... ЗҮҮД ... энэ зүүд байж. Хэмжээлшгүй ихээр баярлан хөөрч цуйван хийн зогсох ээждээ гүйн очиж сөхөрч суугаад яг л жаахан хүүхэд шиг цурхиран уйллаа. Үхлээс тань бусад нь бодит амьдрал байсаан ээжээ... хүүгээ уучлаарай таныхаа хийсэн бүхэнд баярлалаа. Зүүдэнд минь хэлсэн эцсийн үгэндээ хүртэл та миний өмнө буруутай юм шиг “УУЧЛААРАЙ” гэж хэлсэн. Үгүй ээ ээжээ та минь хүүгээ уучлаарай. Мөхөсхөн тэнэг хүүд нь бурхан сануулга болгон зүүд илгээсээн. Би таныгаа үүрдийн мөнхөд халамжлан хайрланаа ээжээ. Зүүдэнд минь сүлэлдсэн 4 мөртөө хүү нь таньдаа зориулан уншьяа.                                            

Өглөө бүр үнсээд сэрээдэг ээжийгээ би, унтдаггүй гэж боддог байсан            

Өчнөөн олон хиртэй хувцас хүйтэн усанд гараараа угаахад нь, дуртай юм байна гээд хайхардаггүй байсан

Өөдөөс нь сөрөхөөр дуугүй болчихоор нь, надаас айж байна гээд бардамнадаг байсан

Ээжээ хүү нь таньдаа хайртай.

2020 он.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
Хоёр жилийн турш тавиур дээр байсан "Comté" бяслаг 45 орны 5330 төрлийн бяслагаас дэлхийн шилдгээр шалгарчээ
“Түүний буруу” сэтгэлзүйн драмыг дахин толилуулна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (103.20.152.50)
    " лайтай " " ядаргаатай " гэх мэт энд хэлэгдэхээргүй муу үг оруулж бичсэн зүйлийг тэргүүн байрт оруулж байдаг МОНГОЛ ХЭЛ МИНЬ МӨН Ч ИХ БОХИРДЖЭЭ ....
    2020 оны 04 сарын 18 | Хариулах
  • Мөөгий (202.126.88.156)
    Би залуу хүн гэвч тэссэнгүй нулимс дуслаа.
    2020 оны 03 сарын 12 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
    13 цаг 33 мин
  • Шинэхэн дэлхийн аварга Спенсер Лий өвдөгний чагтан холбоос залгах хагалгаанд оржээ
    15 цаг 31 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
    16 цаг 10 мин
  • Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
    17 цаг 29 мин
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
    19 цаг 18 мин
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    Уржигдар 22 цаг 58 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    Уржигдар 22 цаг 52 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    Уржигдар 12 цаг 26 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Уржигдар 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Уржигдар 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    2026-11-13
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    2026-11-13
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    2026-11-13
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    2026-11-13
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    2026-11-13
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    2026-11-13
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    2026-11-13
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    2026-11-13
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    2026-11-13
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    2026-11-13
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК