зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Энгэртээ очир зүүсэн “казиночин”

2020-3-13
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

1997 онд Архангай аймгийн 10 жилийн “Авьяас хөгжүүлэх тусгай сургалттай” цогцолбор сургууль, 2002 онд МУИС-ийг төгссөн Ж.Мөнхбат улс төр судлаач мэргэжилтэй. 2002-2004 онд УИХ-ын даргын Ажлын албанд зохион байгуулагч, Шадар туслахаар ажиллажээ. Н.Энхбаярыг Ерөнхийлөгчөөр ажиллаж байхад тэрбээр Тамгын газарт референтээр ажиллаж байсан туршлагатай.

БАРИМТ 2

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын улс төрд хөл тавьсан үе нь МАН-ын дэргэдэх НАМЗХ, Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй холбогддог. Гэхдээ Ж.Мөнхбатыг улс төрд хөтлөн оруулсан хүн нь У.Хүрэлсүх биш Т.Бадамжунай гэж улс төрийн хүрээнд ярьдаг нь ортой. Учир нь, Ж.Мөнхбат МАН-д албан тушаал ахих бүрт нь Т.Бадамжунайгийн оролцоо их байсан тухай яриа одоо ч явдаг.

БАРИМТ 3

Тэрбээр НАМЗХ-ны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад дэд ерөнхийлөгч, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга болтлоо дэвшсэн нэгэн. Түүнийг МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга болоход Ж.Мөнхбаттай өрсөлдсөн Ж.Сүхбаатар “Манай улсын авлигын загалмайлсан эцэг бол Т.Бадамжунай тэргүүтэн. Бадамжунай гэдэг мафи шоронд ороогүй цагт Монголд авлигачид жаргаж, олон түмэн айдас, доромжлол амссаар байх болно” хэмээгээд хаалга саван гарч байв.

БАРИМТ 4

Ж.Мөнхбат нь МАН-ын дэргэдэх НАМЗХ буюу хуучнаар МАСЗХ-ы ЕНБДаргаар ажиллаж байхдаа "Хадгаламж" банкны 14 тэрбумын хэрэгт холбоотой хэмээн бичигдэж байсан. Гэвч ч энэ нь үндэслэлгүй болохыг холбогдох байгууллагууд нь тогтоосон юм. Түүний хувийн амьдрал ч олны нүдэнд ил байдаг байсан бөгөөд гэр бүл болохоосоо өмнө олны танил дуучин бүсгүйчүүдтэй нэр холбогдож байлаа.

БАРИМТ 5

МАН-ын генсекээр ажиллаж байхдаа Ж.Мөнхбат Сүхбаатарын талбайд үе үе жагсаал зохион байгуулж, эрх баригч АН-ын Засгийн газрыг шүүмжлэхээс гадна “давхар дээл”-ийг эсэргүүцэж, санал тоолох хар машиныг хүртэл шатааж байлаа. Сонирхолтой нь, УИХ-ын сонгуулийн дүнгээр МАН үнэмлэхүй олонх болоход Ж.Мөнхбатын Ж.Эрдэнэбатын Засгийн газрын “гал тогоо”-г зангидах үүрэг бүхий Хэрэг эрхлэх газрын даргаар очсон байдаг. Өөрөөр хэлбэл, төв талбайд шатааж асан хар машиныхаа дүнгээр сонгогдсон тэрбээр шүүмжилж явсан “давхар дээл”-ээ өөрөө нөмөрсөн нь энэ байв.

БАРИМТ 6

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг үргэлж дагадаг нэгэн тодотгол нь казино. Ерөнхий сайд У.Хүрэлсүх ч энэ тухай “Муу бацааныг казино тоглоод явж байхад нь өөд татсан нь гай болж дээ. Чамайг нүүрсний хулгайч гэдгийг чинь мэднэ шүү. 1990 оноос хойш би энэ намд ажиллаж байгаа. Тэр үед миний дүү сураггүй байсан шүү. Би чамайг Солонгосоос олж авчирсан байх шүү, миний дүү. Би чиний талаар зөндөө зүйл мэднэ. Хүний тусыг битгий мартаж байгаарай” хэмээн сануулсан байдаг юм.

БАРИМТ 7

Ж.Мөнхбат гишүүнийг казинод хорхойтой гэдгийг баталсан гэмээр нэгэн үйл явдал 2016 онд  Аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарын семинар Төрийн ордонд хоёр өдөр болж өндөрлөсөн. Энэ үеэр Засгийн газрын Хэрэг Эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат аймаг, нийслэлийн Засаг дарга нарыг дагуулан гадагшаа явж казино тоглосон тухайм мэдээлэл хэвлэлээр цацагдаж байв. Сүүлд 2017 оны арваннэгдүгээр сарын 5-нд Ж.Мөнхбат, Д.Оюунхорол нар БНСУ-ын Бусан хотод байдаг “Парадайз” казинод тоглож байгаа бичлэг олон нийтэд ил болж байлаа.

БАРИМТ 8

Казинод нэр холбогддог тухайгаа тэрбээр “Миний хувьд ажлаа өгөөд сурч байх хугацаандаа казиногоор орж гарч л  явсан. Улсын мөнгө идэж, авилга авч тоглохоор албан тушаал би хашиж байгаагүй. Угаасаа надад тийм их хэмжээний мөнгө ч байхгүй. Улсынхаа Ерөнхийлөгчтэй хүртэл тэр газар таарч л байлаа. Энэ чинь гэмт үйлдэл биш шүү дээ, муушиг мэддэггүй эр хүн гэж ер нь байдаг юм уу. Зориудаар мушгиж харлуулах гэсэн хүнд бол шалтаг төдий л юм даа” гэсэн хариу өгч байжээ.

БАРИМТ 9

Ж.Мөнхбат нь ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхдаа Дорноговь аймгийн Сайншанд сумыг Дэлгэрэх сумтай холбох 130 км замыг концессын гэрээгээр эхнэрийнхээ ахын хамаарал бүхий “Засагт чандмань майнз” ХХК-д 162 тэрбум 869 сая 200 мянган төгрөгийн хөрөнгө оруулалт хийх шийдвэрийг гаргасан 2017 онд ил болсноор шуугиан дэгдээж байв. Улмаар Ж.Мөнхбат нарын сайд нарын авсан концесс Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах нэг шалтгаан болсон байдаг. Харин Ж.Мөнхбат нарын хамаарал бүхий компанид олгосон концессын гэрээг цуцлах шийдвэр гаргасан тухай сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн оны зургадугаар сард мэдэгдсэн билээ.

БАРИМТ 10

Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс У.Хүрэлсүхийн танхимд Сангийн сайдаар очсон Ч.Хүрэлбаатар тавьсан хоригийг чуулганаар хэлэлцэх үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат нарын дунд ширүүхэн маргаан өрнөсөн билээ. Энэ үеэр гишүүн Ж.Мөнхбат “Чамайг Австралид ажилгүй хэвтэж байхад чинь дуудаж Шадар сайд болгосон нь буруудаж. Чи өнөөдөр Н.Энхбаяраас ч илүү хаан болчихсон байна” хэмээсэн байдаг бол хариуд нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Монголын төрөөс хулгайлсан болгоныг чинь мэднэ. Авлига авч томилсон бүх хүнийг чинь хална аа. Чамайг байранд нь тавих болсон байна” хэмээн эгдүүцэж байлаа. 

БАРИМТ 11

Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат нарын энэхүү маргааныг чимээгүй болгохын тулд УИХ-ын дарга М.Энхболд 18 удаа та хоёр наад хэрүүлээ боль, эсвэл гарч өрөөндөө орж шийд гэсэн утгатай үг, өгүүлбэрийг хэлж байжээ.

БАРИМТ 12

ЖДҮ-ээс зээл авсан асуудалд Ж.Мөнхбат гишүүн өөрийгөө ямар ч холбоогүй хэмээн тайлбарладаг. Харин сайд асан Б.Батзориг “Яг үнэнийг хэлэхэд Ж.Мөнхбат гишүүн ч гэсэн зээл олгооч ээ гэж ярьж байсан шүү дээ. Тэр хүмүүс нь шалгуур даагаагүй. Би сангийнхандаа хэлж байсан. Та нар хуулиа бариарай. Барьцаагүй, бичиг баримтгүй, төсөлгүй зээл нэгийг ч олгож болохгүй шүү гэдэг зүйл тавьж байсан. Одоо энэ олгогдсон зээл бүгд барьцаатай. Би түүнд бардам байна. Барьцаагүй нэг ч төгрөгийн зээл олгоогүй. Муу төсөлд олгоогүй гэж бодож байна” хэмээн ярьсан нь тэмдэглэгдэн үлдсэн нь ил болсон.

БАРИМТ 13

Үүнээс гадна Ж.Мөнхбат гишүүн өөрийн хэвлэл мэдээлэл хариуцсан зөвлөх Т.Зөнбилэгийг бусдад зодуулж хүнд гэмтсэн талаар амралтын өдөр олон нийтийн сүлжээнд мэдээлж байв. Энэ талаар даваа гарагт нь Төрийн ордонд мэдэгдэл хийж “Улс төрийн зорилгоор надад анхааруулга болгож миний туслахад халдлаа” гэсэн байдаг. Гэвч Ж.Мөнхбат гишүүний хэлсэн үгийг цагдаагийн байгууллагаас няцааж, худал болохыг тогтоосноо зарласан. 

БАРИМТ 14

Тодруулбал, “Хэргийг шалгаж үзэхэд арай өөр нөхцөл байдал тогтоогдож байгаа. 2018 оны арваннэгдүгээр сарын 17-18-нд шилжих шөнө иргэн З нь өөрийн үеэл дүү болон түүний найзтай хамт “Айриш паб”-д үйлчлүүлж байхдаа хоорондоо маргалдсан. Улмаар үеэл дүү нь З-гийн биед гэмтэл учруулсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон. Үүний дагуу цагдаагийн байгууллагаас хэрэгт бүртгэл явуулж Прокурорын байгууллагын хяналт дор шалгалтын ажил явуулж байгаа” хэмээн ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү хэлж байлаа.

БАРИМТ 15

Одоогоос таван жилийн өмнө буюу 2015 онд УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа ззүүн гартаа нэг ам.доллар, баруун гартаа 17 боодол нэг төгрөг бариад “Нэг ам.доллар 17 боодол нэг төгрөгтэй тэнцэж байна” мэдэгдэж  байв. Харин өнөөдөр нэг ам.доллар тэр үеэс 11-ээр их болж 28 боодол нэг төгрөгтэй тэнцэж байна.

БАРИМТ 16

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг гурван тэрбум төгрөгийн өртөгтэй орон сууц худалдан авсан тухай мэдээлэл хэвлэлээр цацагдаж байв. Тэрбээр уг мэдээллийг няцааж “Манай гэр бүл Сүхбаатар дүүргийн 1 хороо Олимпийн гудамжны 16 дугаар байрны 501 тоотыг худалдаж авсан нь үнэн. Энэ бол гурван тэрбум төгрөгийн үнэтэй байр биш. Бүгд хуулийн дагуу явагдсан. 2016 онд УИХ-ын гишүүн болсноос хойш АТГ-т хөрөнгө орлогын мэдүүлгээ бөглөж өгсөн. Гишүүн болохоос өмнө манайх Зайсангийн орчим СӨҮЛ-Рояал гэдэг байранд амьдарч байсан. Тэрийгээ зараад сая энэ байраа худалдаж авсан. Манай гэр бүлийн хүний нэр дээр оёмол сүлжмэлийн компани байдаг. Үүнийхээ тоног төхөөрөмжийг мөн худалдсан. Энэ яригдаад байгаа байрыг худалдаж авсан хөрөнгийн эх үүсвэр маш тодорхой. Хууль зөрчиж хулгай хийсэн тохиолдол байхгүй” гэсэн тайлбарыг өгсөн байдаг.

БАРИМТ 17

Мөн “Би тодорхой хэмжээний уран бүтээл хийдэг. “Долоон бурхан харвадаггүй”, “Бүү март” гээд кинонууд хийж байсан. Тэрнээсээ тодорхой хэмжээний орлого олдог. Мөн өнгөрсөн жил тоглолтоо хийж, 140 сая төгрөгийн орлого олж байлаа. Энэ орлогоо зөв жишиг тогтоосой гэсэндээ 100 оюутны сургалтын төлбөрийг байсан. Би жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн зээлтэй холбоотойгоор чуулганы хуралдаанд удаа дараа байр сууриа илэрхийлсэн. Үүнтэй холбоотойгоор намайг харлуулах, нэр хүндэд халдах явдал удаа дараа гарч байна. Тиймээс энэ асуудалд тайлбар өгөхөөр өнөөдрийн хэвлэлийн бага хурлыг зарласан. Нэг сайдаар “туг тахиад” өнгөрөх биш цаашид хариуцлагын асуудлыг ярих ёстой” гэж байв.

БАРИМТ 18

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын зохиолыг нь бичсэн төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, маршал Ю.Цэдэнбалын гавъяа зүтгэл, амьдрал, түүхэн үнэнийг харуулсан “Түүх мартахгүй” баримтат, уран сайхны кино бүтээхэд зориулж 500 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болсон. Киноны зураг авалт 89 хувьтай байгаа бөгөөд Монгол Улс, ОХУ, БНХАУ, БНЭУ-ын  жүжигчид, уран бүтээлчид оролцож байгаа юм. Үүнээс өмнө Ж.Мөнхбат гишүүн “Долоон бурхан харвадаггүй”, “Бүү март” зэрэг кино зохиол бичиж олон нийтэд хүргэсэн билээ.

БАРИМТ 19

МАН-ын дотоод зөрчил туйлдаа хүрч УИХ-ын чуулганы үйл ажиллагаа ирц хүрэхгүй гэсэн шалтгаанаар зогсох үеэр Ж.Мөнхбат гишүүн “Валютын ханшийн өсөлтийг Засгийн газар тавиад туучихсан. УИХ, Засгийн газрын зарчим яриад удлаа. Г.Занданшатар сайд сайд нараа дуудаач ээ. ЖДҮХС-гийн асуудал гарч, сайд нар нь холбогдлоо. Нэг хэсэг нь уралдаж зээлээ төллөө. Үнэн үг хэлснийхээ төлөө биднийг хэвлэлээр захиалга өгч намнаж байна. Үүндээ хүрэх юм бол Засгийн газар нь ч огцрооч, УИХ нь ч тарах ёстой. Ер нь хуулийн дагуу УИХ-ын гишүүд нь санаачлага гаргаад "УИХ-аа тараая".  Би УИХ-ыг тараах гарын үсэг цуглуулж эхэлнэ. Одоо болъё. Намайг дэмжиж байгаа гишүүд гарын үсэг зураарай” хэмээн мэдэгдэж байв.

БАРИМТ 20

“Бид уучлахгүй хөдөлгөөн” ТББ өнгөрсөн оны есдүгээр сард УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Мөнхбат, М.Оюунчимэг нарын хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгах хүсэлтийг УИХ-ын Ёс зүйн дэд хороонд тавьсан. Энэ дагуу Ёс зүйн дэд хороо хуралдаж, гишүүд ёс зүйн зөрчил гаргасан гэхээс илүүтэй хөрөнгө, орлогоо мэдүүлэхдээ техникийн шинжтэй алдаа хийсэн гэж үзсэн байдаг. Шийдвэрийн талаар тус хорооны дарга Б.Бат-Эрдэнэ “Ёс зүйн дэд хороо мөрдөн шалгах эрх, үүрэггүй. Ер нь аль нэг гишүүний ёс зүйтэй холбоотой гомдол хэлэлцлээ гэхэд цаана нь хуулийн хариуцлага хүлээлгэх хэмжээний асуудал байгаа бол хууль, хяналтын байгууллага шууд шалгах шаардлагатай юм байна” гэсэн байдаг.

БАРИМТ 21

“60 тэрбум”-ын бичлэгийг ил болгосон гэх иргэн Г.Доржзодов “Надтай ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат уулзаж нэг сая доллар амласан” хэмээн цахим хуудсаар мэдэгдсэн байлаа. Мэдээлэл гарсантай холбогдуулж Ж.Мөнхбат гишүүн “Доржзодов гэдэг хүн өөрөө надтай нэг л удаа  гуравдагч хүнээр дамжуулж ирж уулзсан. Энканто спорт цогцолборт уулзсан. Уулзаад Доржзодов өөрөө надад “60 тэрбумын хэрэг гэх энэ асуудал эвлүүлэг юмаа гэдэг үнэнийг би Монголын ард түмэнд  үнэнээр нь дэлгэж, нэвтрүүлэг хийж бодит үнэнийг үзүүлье. Үүний төлбөрт та нар надад нэг сая доллар төл” гэсэн. Тийм их мөнгө надад байтгуай намд байхгүйг би хэлээд, энэ асуудлыг ингэж наймаа тохиролцооны аргаар биш, хууль хяналтын байгууллагаар үнэнийг нь тогтоолгоё гэдэг хатуу байр сууриа илэрхийлсэн” хэмээн Архангай аймгаас цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэж байсан юм.

БАРИМТ 22

Мөн “Доржзодов “тэгвэл 800,000 доллар болгож бууруулъя, надтай энэ асуудлаар  Женко Баттулга Херогийн Баатар нар хоёр ч удаа уулзаж санал тавьсан. Та нар миний тавьсан саналыг хүлээж авахгүй бол, надад өөр гарц байгаа шүү. Надад энэ хэмжээний мөнгөнөөс гадна манай гэр бүлд Австрали улсын визийг долоо хоногийн дотор гаргаж өг, тэнд бид 10 жил чимээгүй амьдаръя” гэж хэлсэн. Мэдээж, би ямарч боломжгүй энэ саналыг нь хүлээж аваагүй, бид нар гэмт хэрэг хийсэн биш, хуурамч эвлүүлэгт юу гэж мөнгө төлөхгүй, хууль зөрчихгүйг түүнд хэлсэн. Ердөө ийм л товчхон яриа болсон. Энэ яриа зөвхөн бид хоёрын дунд болоогүй, Доржзодовын өөрийнх нь  зуучлуулж уулзсан гурав дахь хүн нь сонсч л байсан. Гэтэл өнөөдөр өөрийнхөө тавьсан саналыг намайг тавьсан мэтээр нийгэмд тарааж байгаад харамсч байна. Үнэн ялгагдана, ялна” гэж байсан юм.

БАРИМТ 23

Ж.Мөнхбатын хувьд Р.Гончигдорж, Н.Тамир нартай УИХ-ын гуравдугаар тойрогт нэр дэвшин өрсөлдөж ялалт байгуулсан. Тэрбээр 2012 оны сонгуульд Архангай аймагт нэр дэвшин өрсөлдсөн ч Н.Батбаяр, Б.Болор нарт ялагдсан байдаг. Сонгуулийн дүн хүлээн зөвшөөрөхгүйгээ мэдэгдэж шүүхэд хандаж байсан удаатай.

БАРИМТ 24

МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нэр дэвшигчдээсээ нэг ч төгрөгийн хандив авахгүйгээ мэдэгдсэн. Харин судалгаа явуулж, сонгогчдоос хамгийн өндөр санал авсан хүмүүсийг нэр дэвшүүлэхээ илэрхийлсэн. Үүгээр Ж.Мөнхбат дахин нэр дэвших магадлал нь бага. Учир нь, сайд байхдаа концесс авсан, казино тоглосон асуудал нь түүний карьераас хойш татах шалтгаан болж байна.

image

24цаг.мн сайт УИХ-ын 75 гишүүнийг тойрог тус бүрээр нь танилцуулж байна. Энэ удаад УИХ-ын сонгуулийн гуравдугаар тойрог буюу Архангай аймгаас сонгогдсон Ж.Мөнхбатыг онцолж байна. 2016 оны сонгуульд МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргын хувиар намаа удирдан оролцож ялалт байгуулсан тэрбээр Ж.Эрдэнэбатын Засгийн газарт Хэрэг эрхлэх газрын даргаар ажилласан ч танхимаараа огцорч, өдгөө сул гишүүнээр ажиллаж байгаа билээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
БАРИМТ: Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсэн түүхэн өдөр
МУГТ цол хүртэх гэж байгаа Б.Энх-Оргилын тухай сонирхолтой 20 баримт
МУГТ цолоор энгэрээ мялаах Хошёорюү С.Бямбасүрэнгийн тухай 24 баримт
Усны Компактын тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (19)

  • уншигч (139.5.219.76)
    Энэ хүнийг сонгосон сонгогчид ахиж битгий сонгоорой, боловсрол мэдлэг тааруу, сагсуу онгироо
    2022 оны 07 сарын 27 | Хариулах
  • иргэн (59.153.115.176)
    zail
    2021 оны 11 сарын 05 | Хариулах
  • у (203.91.115.44)
    Ж. Мөнхбат бол улсаас мөнгө шаадаг, авгай хүүхэн шаадаг, архи, кино, казино шаадаг одоо ялзарсан илжирсэн толгойг өөрийг нь шаах хэрэгтэй шоронгийн амьтан доо
    2020 оны 03 сарын 17 | Хариулах
  • зочин (139.5.217.42)
    МАН-н бойжуулж бий болгосон маш худлаа гар.Ийм хэл ам нь хөгжицөн банди маш аюултай шүү.Хүрэлсүхтэй хэрэлдэж байгаа нь маш их бие тоосон,төөрч яваа хүний шинж.Товчхондоо ийм хог сайд гишүүн болж бна гэдэг манай улс дампуурсны шинж.
    2020 оны 03 сарын 16 | Хариулах
  • zochin (202.9.46.219)
    30 jil deeremchdeer darluullaa. yasan duusddaggui shunal ve.
    2020 оны 03 сарын 15 | Хариулах
  • Taivan huu (66.181.161.17)
    J munhbat gegch using ih huraliin Tom hulgaich kozinoching mongol ardiin namiin darga ulsiin erunhii said zaralsan iimd iim huneer arhangai aimag tuluulugch bolgon ih hurald dahin ner devshuulehgui ter ungursun jiluuded sumdaar yvj mori uralduulaj bai shagnal ugsunuus uur buteen baiguulalt hovor negen arhangaid l bish shuu
    2020 оны 03 сарын 14 | Хариулах
  • Ж (89.64.8.146)
    Намынхаа хэдэн өвөгчүүдийн бөгсийг долооч
    2020 оны 03 сарын 14 | Хариулах
  • ЗОЧИН (122.201.24.46)
    ИХ ХУРАЛД ТӨР БАРИХ ГЭЖ БИШ ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДЭХ ГЭЖ СОНГОГДДОГ. ЭНЭ БОЛ НУУЦ БИШ. АРД ТҮМЭН ҮҮНИЙГ АЛЬ ХЭДИЙН МЭДЧИХЭЭД ГЭМТ ХЭРЭГТНҮҮД НЬ НОТОЛЧИХООД БАЙНА
    2020 оны 03 сарын 14 | Хариулах
  • хаха (59.153.112.192)
    хулгайч
    2020 оны 03 сарын 14 | Хариулах
  • gu (103.212.116.251)
    huuguud yavuul kazinochin
    2020 оны 03 сарын 14 | Хариулах
  • Зочин (64.119.25.126)
    Ийм юм дахин бүү үзэгд. Концесчин, хулгайч, албан тушаалын наймаачин гээд есөн шид нь бүрдсэн шоронд байх ёстой хулгар даа.
    2020 оны 03 сарын 13 | Хариулах
    • хэхэ
      шоронгийн ялтан шорондоо залар
      2020 оны 03 сарын 13
  • Зочин (64.119.25.126)
    Авилгал авч албан тушаалд томилдог Монгол төрийг бузарлагч энэ мэтийг дахи сонгхгүй.
    2020 оны 03 сарын 13 | Хариулах
  • боль (202.9.46.190)
    Архангайчууд ийм луйварчдыг УИХ-д явуулаад байхаа боль.
    2020 оны 03 сарын 13 | Хариулах
  • Bold (103.57.93.139)
    Iim yumnuud uls turd orchihoor yaj yls tur tsever bh yum be!!!!
    2020 оны 03 сарын 13 | Хариулах
  • Uilst (103.57.93.139)
    Solongist bainga naimaand yavdag humuus Munhbatig kazinod l baij bdg bsn yum gej yarih yum bilee
    2020 оны 03 сарын 13 | Хариулах
  • Зочин (103.229.121.11)
    Энэ нөхөр шүлэг бичдэг, харваас хөдөөний хөлдүү толгой л байсан, Хүрэлсүхийн хэлдэг үнэн л дээ! Хүрэлсүх огцом зантай хүн учраас уурлахдаа шууд бүх үнэнийг нь хэлээд хаячихаж!!!!
    2020 оны 03 сарын 13 | Хариулах
  • Irgen (70.181.123.238)
    Msnangiin idevhtei gishyyn shyydee.ulsaa hudaldaj turiin nereer mungu idej shunaltai bolson nuhur.turd baih as zyigyi amitan .dahin songoj bolohgyi.genet bayjsan hurungiig ne huraah heregtei
    2020 оны 03 сарын 13 | Хариулах
  • !!!!!!!!!!!! (49.0.137.164)
    Shal hudlaa gar baina lee ene Monkhbat ! Yrij baigaa shigee yaj ch huwirch holborch medeh GAR
    2020 оны 03 сарын 13 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • С.Шижирбат: Тайлбарласан тэмцээн болгон сэтгэлд тод үлддэг
    7 цаг 15 мин
  • Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр өсвөрийн хийлчдийг хүлээн авч уулзлаа
    11 цаг 34 мин
  • Б.Энх-Оргил: Энэ жил олон сайхан зүйл давхцаж байна
    12 цаг 7 мин
  • Ж.Мишээл: Олон улсын тайзан дээр Монгол Улсынхаа нэрийг дуудуулсандаа баяртай байна
    12 цаг 33 мин
  • Нэгдүгээр сарын цаг агаарын төлөв
    14 цаг 8 мин
  • Г.Занданшатар: Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын үнэ цэнийг ирээдүй хойчийн үрстээ ойлгуулан мэдрүүлж байх учиртай
    14 цаг 14 мин
  • Д.Пүрэвдорж: Тусгаар тогтнол чамайг тунхаглан бичнэ ээ!
    14 цаг 18 мин
  • БАРИМТ: Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсэн түүхэн өдөр
    14 цаг 27 мин
  • СТАТИСТИК: "Ерөнхийлөгчийн цом"-ын төлөөх барилдаанд түрүүлж байсан АРВАН бөх
    14 цаг 36 мин
  • Улаанбаатарт 18 градус хүйтэн байна
    14 цаг 38 мин
  • "Ерөнхийлөгчийн цом"-ыг хэн хүртэх вэ?
    14 цаг 39 мин
  • МУГТ цол хүртэх гэж байгаа Б.Энх-Оргилын тухай сонирхолтой 20 баримт
    14 цаг 56 мин
  • МУГТ цолоор энгэрээ мялаах Хошёорюү С.Бямбасүрэнгийн тухай 24 баримт
    15 цаг 46 мин
  • Н.Учрал: Айдасгүй ярьдаг, дарамтгүй амьдардаг нийгмийг бүрдүүлнэ
    Өчигдөр 14 цаг 11 мин
  • Маргааш бүх нийтээр амарна
    Өчигдөр 11 цаг 42 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан батлагдсан тохиолдол 6-аар нэмэгдлээ
    Өчигдөр 11 цаг 38 мин
  • Мал тооллогын урьдчилсан дүнгээр 58.1 сая толгой мал тоологдлоо
    Өчигдөр 11 цаг 36 мин
  • ШИНЭ ЖИЛ: Баяраар үзэх шилдэг 24 кино
    Өчигдөр 11 цаг 30 мин
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 11 цаг 25 мин
  • Нийслэлийн 6 дүүрэгт мөсөн гулгуурын талбай, мөсөн хотхон байгуулжээ
    Өчигдөр 11 цаг 21 мин
  • МУГТ цол хүртэх гэж байгаа Б.Энх-Оргилын тухай сонирхолтой 20 баримт
  • СТАТИСТИК: "Ерөнхийлөгчийн цом"-ын төлөөх барилдаанд түрүүлж байсан АРВАН бөх
  • МУГТ, Улсын заан О.Одгэрэлийг маргааш Спортын төв ордноос эцсийн замд нь үднэ
  • 13 жил дараалан "Оны шилдэг уяач"-аар тодорсон О.Батбилэгийн тухай сонирхолтой 18 баримт
  • "Ерөнхийлөгчийн цом"-д зодоглох өндөр магадлалтай ШИЛДЭГ 128 бөх
  • 24 БАРИМТ: "Дэлхийн шилдэг баритон" шагналыг гурвантаа хүртэж буй МУАЖ Э.Амартүвшин
  • ТОЙМ: 2025 онд дэлхий дахинд болсон ОНЦЛОХ 65 үйл явдал
  • Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр 128 бөхийн барилдаан болно
  • ШИНЭ ЖИЛ: Баяраар үзэх шилдэг 24 кино
  • Зул сарын баярын тухай сонирхолтой 24 баримт
  • Шинэ жил: Баяраар аялах боломжтой үзэсгэлэнт орнууд
  • Усны Компактын тухай 24 баримт
  • 2025 онд 11 спортын 78 тамирчинд мөнгөн урамшуулал олгов
  • ТАНИЛЦ: ЗГ-ыг огцруулах бичигт гарын үсэг зурсан АН-ын гишүүд
  • NETFLIX: Шинэ жилийн орой гэр бүлээрээ үзвэл зохих 13 кино
  • Хэмнэсэн цагаараа...
  • Зул сарыг ГАЖ тэмдэглэдэг ТАВАН улс
  • Хөгжлийн банкны бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэх, орон тоог цөөлөх шийдвэр гаргалаа
  • МУГТ цолоор энгэрээ мялаах Хошёорюү С.Бямбасүрэнгийн тухай 24 баримт
  • Фото сурвалжилга: Төв цэнгэлдэх хүрээлэнгийн мөсөн хотхон
  • МУГТ цол хүртэх гэж байгаа Б.Энх-Оргилын тухай сонирхолтой 20 баримт
  • NETFLIX: Шинэ жилийн орой гэр бүлээрээ үзвэл зохих 13 кино
  • "Эрдмийн хонх"-ын эзэд оны шилдэг оюутнууд тодорлоо
  • 24 БАРИМТ: "Дэлхийн шилдэг баритон" шагналыг гурвантаа хүртэж буй МУАЖ Э.Амартүвшин
  • New York Times: XXI зууны хамгийн хамгийн 100 кино
  • Усны Компактын тухай 24 баримт
  • 13 жил дараалан "Оны шилдэг уяач"-аар тодорсон О.Батбилэгийн тухай сонирхолтой 18 баримт
  • САЙН МЭДЭЭ: Говь-Алтай аймгийн Алтай сум цахилгаанд бүрэн холбогдлоо
  • УГТЭ: НҮДНИЙ ДАРАЛТ ИХСЭХ ӨВЧНИЙ МЭС ЗАСЛЫН ШИНЭ ТЕХНОЛОГИЙГ МОНГОЛ УЛСАД АМЖИЛТТАЙ НЭВТРҮҮЛЭВ
  • СТАТИСТИК: "Ерөнхийлөгчийн цом"-ын төлөөх барилдаанд түрүүлж байсан АРВАН бөх
  • Зул сарын баярын тухай сонирхолтой 24 баримт
  • Иргэдийн фэйсбүүк хаягийг хакердаж, 1.1 тэрбум төгрөгийг хохирол учруулсан этгээдийг Тайландаас албадан авчирлаа
  • Зул сарын ХАМГИЙН ГОЁ 10 дуу
  • МУГТ, Улсын заан О.Одгэрэлийг маргааш Спортын төв ордноос эцсийн замд нь үднэ
  • Дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ дотоодын цэргийн ангиудад хяналт шалгалт хийж байна
  • 2025 онд 11 спортын 78 тамирчинд мөнгөн урамшуулал олгов
  • ШИНЭ ЖИЛ: Баяраар үзэх шилдэг 24 кино
  • Д.Бадарсан: Хувийн хэвшлийн санхүүжилтээр такси үйлчилгээг сайжруулж, илүү тухтай, аюулгүй, хямд болгоно
  • Маргааш бүх нийтээр амарна
  • ТАНИЛЦ: ЗГ-ыг огцруулах бичигт гарын үсэг зурсан АН-ын гишүүд
24 баримт
  • БАРИМТ: Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсэн түүхэн өдөр
  • МУГТ цол хүртэх гэж байгаа Б.Энх-Оргилын тухай сонирхолтой 20 баримт
  • МУГТ цолоор энгэрээ мялаах Хошёорюү С.Бямбасүрэнгийн тухай 24 баримт
  • Усны Компактын тухай 24 баримт
  • Зул сарын баярын тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК