Ерөнхий сайд У.Хүрэлсүх иргэд, аж ахуйн нэгж байгууллагад хандан өнөөдөр 15.00 цагаас мэдэгдэл хийхээр болжээ. Хоёр хоногийн өмнөхөн Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмэндээ хандан уриалга гаргасан байдаг. Уриалгад "Аливаа хямралыг зөвхөн хар амиа бодож, ганц ганцаараа даван туулах гэвэл их эндүүрэл байдгийг дэлхийн түүх харуулдаг. Хямралыг даван туулах цорын ганц арга нь эв нэгдэлтэй, зохион байгуулалттай, сахилга хариуцлагатай, төвлөрсөн удирдлагатай байж, бүх нийтээрээ хүчээ нийлүүлэн хамтран ажиллах явдал мөн. Наад зах нь манай иргэд тансаг зүйлийн хэрэглээгээ багасгаж, хэрэглээгээ зохистой бага түвшинд хэсэг хугацаанд барихад л асар их хөрөнгө хэмнэж болно" хэмээсэн байдаг.
Мөн хямралын нөхцөлд зохицуулан төрийн удирдлагыг төвлөрүүлэх тухай хөндсөн билээ.
С.Сүлд
Сэтгэгдэл (7)